2017-9-24
Альберт Эйнштейн Шинжлэх ухааны түгээмэл хэл
 Хэмжээний хувьд маш бага боловч 1942 онд алдарт физикч Альберт Эйнштейний бичсэн энэхүү өгүүллийг түүхэнд “Эйнштейний сэрэмжлүүлэг” хэмээн үздэг. Дэлхийн II дайн ид дүрэлзэж байх үед фашист Германд цөмийн зэвсгийн асуудалд хурцаар анхаарч энэ талын ажлын суурь тавигдаад байсан нь А.Эйнштейний санааг ихэд зовоож байжээ. Шинжлэх ухааны нээлтүүдийн оргил болсон цөмийн удирдлагат урвал фашистуудын гарт орсон цагт хүн төрөлхтөнд ямар аюул занал учрахыг Эйнштейн сайн ойлгож байсан юм. Тиймээс ч энэ аюул заналыг сайтар мэдэж байсан хүний хувьд А.Эйнштейн нь энэхүү гүн ухааны утга агуулгатай, далд ай...
2016-6-2
ИЧИГ ИЧИГ
 Аяа бас, буян хураасангүй насжсан хөгшид ичиг
Аяа бас, сэтгэлээ зассангүй гангалагч залуучууд ичиг
Аяа бас, номыг сэтгэлтэйгээ нийлүүлээгүй мэргэд ичиг
Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг

Аяа бас, аавыгаа өргөхгүй, эрийг өргөгч охид ичиг
Аяа бас, төрийг цуугиулагч түшмэд ичиг
Аяа бас, номыг үл суран элдвийг сурагч банди нар ичиг
Аяа бас, бясалгалыг пад хэмээн бархирагч Егөзөри нар ичиг

Аяа бас, өдөр хийдэд, шөнө айл хэсэгч хуврагууд ичиг,
Аяа бас, ил сүжиглээд далдуур идэгч шавь нар ичиг
Аяа бас, тустай сэтгэлийг бодохгүй өртөг бодогч эмч нар ичиг
Аяа бас, өөрийн гэмийг үзэхгүй бусдын гэмийг ...
2016-4-20
МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧГИЙН ДҮРЭМ (БҮРЭН ЭХЭЭР) ЭНД ДАРЖ ОРНО УУ
 МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧГИЙН ДҮРЭМ (БҮРЭН ЭХЭЭР) энд дарж орно уу 
2016-2-15
ШИНЭ ЦАГИЙН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО ҮҮСЭЖ ТӨЛӨВШСӨН НЬ
 ШИНЭ ЦАГИЙН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО ҮҮСЭЖ ТӨЛӨВШСӨН НЬ

(1921-1940 ОН)

 

     1921 онд Монголд нийгмийн өргөн олон давхаргыг бүхэлд нь хамарсан ардын ардчилсан хувьсгал өрнөж, үр дүнд хүрсэнээр хөгжлийн цоо шинэ зам дээр гарч ирлээ. Хувьсгалын үр дүнд шинэ засгийн газар байгуулагдаж, нийгэм-эдийн засаг, улс төр-оюун санааны цоо шинэ зорилтууд дэвшүүлэн тавьсаны дотор шинэ цагийн боловсролын байгууллага байгуулж, хүн амын өргөн давхаргаас сонгон суралцуулах зорилт хамгийн эхний зорилтуудын нэг болсон байна.

     Тухайлбал, Ардын хувьсгал ялсаны дараахан Засгийн газрын хурлаар яригдсан нэг ас...

2016-1-20
Англиар чөлөөтэй ярьж сурахад туслах өгүүлбэрүүд

 1. I need…. “Надад …хэрэгтэй” гэж хэлэхдээ
I need a new car. Надад шинэ машин хэрэгтэй.
I need a vacation. Надад амралт хэрэгтэй.
I need some advice. Надад зөвлөгөө хэрэгтэй.
I need a haircut. Би үсээ засуулах хэрэгтэй.
2. I hope…. “Би .. бодож байна” гэж хэлэхдээ
I hope it snows. Одоо цас орох байхаа (Би цас ороосой гэж хүсэж байна.)
I hope it’s OK with you. Чамд таалагдах байхаа
I hope you can make it. Чамайг чадна гэж бодож байна.
I hope my plane leaves on time. Миний нисэх онгоц цагтаа явах байхаа.
3. Can I…? “…. “би … болох уу” “… туслах уу” гэж хэлэхдээ
Can I help you? Би таньд туслах у...

2015-9-6
Түүхэн сургамжуудаас – 1/Модун Шаньюгийн алдаа/


 Умард талын хүчирхэг Хүннү нар хятадын нутгийг тасралтгүй довтолж байсан тул МЭӨ 199 онд Хятадын Хан улсын хаан Гаоди сэтгэл түгшин хэрхэхийг шадар зөвлөхтэйгээ зөвлөн асуужээ. Энэ үед Модун хааны их цэрэг Хятадын нийслэлийг бүслэн хааж, хотын дөрвөн хаалган тушаа дан морины зүсээр ижилсүүлсэн цэргээ түм түмээр нь жагсааж байсан гэхээр ямаршуухан хүчирхэг морьт армитай байсан нь тодорхойШадар зөвлөх Лю Цзин хаандаа зөвлөсөн нь“Хаантан та авааль гэргийнхээ их охиныг Модун шаньюйд гэргий болгон өгч, мөн их бэлэг өгч чадна. Тэгэхэд Модун Хан улсын охинтой хамт эд баялаг ирнэ гэж ухааран, түүнд ш...
2015-8-13
Англи хэлээр захиа бичих талаар бяцхан зөвлөмж

Албан захидал бичих бол доорх загварыг ашиглаад үзээрэй. Англи хэлээр бичих бяцхан хичээл боловч энэ загвар нь захидал бичих олон улсын стандарт гэж хэлж болох байх.

Албан буюу бизнес захидал бичиж сурах нь тийм ч хэцүү биш.  Стандарт үг хэллэгүүдийг хэрэглэх болон агуулга бүтэц нь дутуу биш байх нь чухал байдаг.  Ихэнх захидалд байдаг үг хэллэгүүдээс ерөнхийлөн дараах байдлаар танилцуулья.  Эдгээр үг хэллэгүүд нь захидалын үндсэн бүтэц болж агуулгыг бүрэн дүүрэн гаргахад туслах болно.

Эхлэл хэсэг:

Dear Personnel Director, Хүндэт Боловсон хүчний дарга танаа,

Dear Sir or Madam: Хүндэт ноён ...

2015-5-25
ЦОЛОО ХАСУУЛАВЧ ХУРДАА СААРУУЛААГҮЙ МОНГОЛ МОРЬД МИНУ ЗЭ

“Малын заяа гомдчихно” гэж монгол ардын хориг үг байдаг. Одоо ч тэр үг бараг мартагдаад “Хүний заяа гомдоох” цөвийн цаг руу өнгийсөн бололтой. Юун малын заяа гомдоохгүй байх тухай бодох нь бүү хэл хүний заяаг юман чинээ бодохоо больсон “хүний хөг” олширсоор байна. “Заяа нь хаясан амьтан” гэж бараг л хараахаас наахнуур муу үг байдаг байлаа. Гэтэл одоо “заяа нь хаясан хүн” гэмээр этгээдүүд олширч захаас аван, замаас үргэлж болохдоо тулаад байна. Чухам үүнд гол буруутан нь мал дээр түүний эзэн, хүн дээр бол хувь заяандаа эзэн болж чадахгүйн хувьд хүн өөрөө л байж таарна. Хүн хүний хувь заяанаас у...

2015-5-6
ЦЭЦЭН ӨНЧИН ХҮҮ ТҮҮХЭН ХҮН БИШ БИЗ

XVIII зууны үед Өвөрмонголын Баарин хошууны түүхч Раашпунцагийн зохиосон Болор эрх гэдэг олон боть түүхэнд монголын есөн өрлөгтэй архины гэм хорын тухай цэд булаалдаж ялсан өнчин хүүгийн шастир гэдэг зохиолын тухай урьд өмнө мэдэгдээгүй шинэ сонин мэдээ байхыг 1956 онд миний бие ажиж мэдсэн боловч одоо болтол олны сонорт хүргэж чадаагүй билээ. Раашпунцаг, тэр өнчин хүүгийн шастирыг цагаагчин хонин (1211) жилийн зуны тэргүүн сард Хэрлэн мөрөнд зохиосон гэж шууд заажээ.

Бас өнчин хүүд "Монгол-бух” гэж нэр өгсөн хэмээн Раашпунцаг бичжээ. Үүнийг монголч эрдэмтэн Мостайр 1959 онд ажиж тэмдэглэсэн ...

2015-4-21
1. ШАЛГАЛТЫН СЭДЭВ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
  • 1. ШАЛГАЛТЫН СЭДЭВ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
  • 2. Үнэлгээний зорилго нь юу вэ? ЯагаадСурлагын амжилтыг баримт мэдээлэлашиглан тогтоохОдоогийн болон дараагийн сурагчдынсурлагын амжилт чанарыг сайжруулахадтэдгээр баримтыг ашиглахХолбогдох байгууллагуудад үнэлгээнийүр дүнг мэдээлэх. Жич: мэдээ баримт ньтоон буюу чанарын шинжтэй байна
  • 3. Сургалтын хөтөлбөрийг цогцоор нь буюу нарийвчилсан хэсгээр нь бодитойгоор үнэлэхийн тулд ойролцоог...
2015-2-9
Компьютерийн вирус
Компьютерт зөвшөөрөлгүйгээр нэвтрэх чадвартай, тодорхой үүрэг, зорилготой программыг вирус гэж олйгож болно. Өөрөөр хэлбэл вирус нь хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр, түүний зөвшөөрөлгүй компьютерт нэвтэрч чаддаг, мөн тодорхой үүргийг биелүүлэх чадвартай байна. Жишээлбэл: зарим вирус ехе файлуудыг гэмтээдэг бол, зарим нь компьютерийн санах ойд байрлан файлыг өөрчлөх зорилгоор үүсэж байсан бол одоо компьютерийн технологи, компьютерийн сүлжээ өргөжин тэлэхийн хэрээр вирусын зорилго нь ч улам бүр өргөн хүрээг хамрах боллоо. Үргэлжлэлийг эндээс татна уу.
...
2015-1-8
Түүх биднээс холдох тусам..!

Р.Энхтамирын “Түүх биднээс холдох тусам байгалийн үзэгдэл болох нь улам тодорно” номын хэсгээс толилуулж байна.

Өмнөтгөл
Энгэр газрын цас хайлж халтар тармаг болж, хотын гудам бүхэлдээ шавар шавхайнд дарагдан өнгө зүсээ алджээ. Зай завсаргүй урсан өнгөрөх авто машины хөлийн тоос,  дуу чимээ нь хотыг тэр чигт нь ядраан сульдааж буй мэт санагдах ба  хахир хүйтэн өвөл хэдий нь ард хоцорсон ч хүмүүс утаа  шингэсэн өвлийн зузаан хувцаснаасаа хараахан салж амжаагүй түүртэн явах нь тэднийг их л бухимдуу явнуудаа гэж бодогдохоор харагдана.   

Хааяа...
2014-12-2
Хэл сурах НУУЦ

Хэл сурах НУУЦ 1: Нэг сэдвийг дагнан сонсох

 

"Нэг сэдвийг дагнан сонсох" гэдэг нь нэг сэдвийг олон талаас нь олон хувилбараар сонсохыг хэлдэг. Энэ нь олон сэдвийг төлөвлөгөөгүй сонсохоос хамаагүй хүчтэй арга юм. Олон сэдэв сонсож хичээллэдэг оюутнаас нэг сэдвийг олон талаас нь сонсож хичээллэдэг оюутан маш богино хугацаанд сайн ярьж сурдаг.

Нэг сэдвийг олон талаас нь илэрхийлэхийн тулд тодорхой хүрээний багц үгийн сан, хэллэгүүдийг ашигладаг. Өөрөөр хэлбэл түүнд ойролцоо болон ижил утгатай үг хэллэгийг түлхүү ашигладаг гэсэн үг. Тиймээс ойлгогдох нь илүү хялбар юм.

Эцэст нь та эдгээр ү...

2014-6-4
МАНЖИЙН ЭНХ-АМГАЛАН ХААН
Энх-Амгалан хаан Монгол хатнаас төрсөн анхны Манж хаан бол Энх-Амгалан байсан юм. Тэрээр 1662 онд 8 настайдаа хаан суужээ. Тэрээр 61 жил төр барьсан бөгөөд түүний үеийг Канси хааны үе хэмээнэ. Энх-Амгалан хааны үед Манж гүрэн хөгжлийнхөө оргилд хүрсэн гэдэг. Түүний эмэг эх нь Монголын Цахараас гаралтай хүн байсан бөгөөд Амарлингуй хэмээх нэрээрээ түүхэнд мөнхөрсөн хатан юм. Манжийн хаан болсоны дараа Энх-Амгалан хаан бүх амьдралаа Монголыг эзлэхэд зориулсан гэж хэлж болно. Тэрээр Мин улсын үлдэгдлийн бослогыг амжилттай дарж, 1683 онд Тайванийг эзэлсэнээр Хан үндэстэнг нэгтгэжээ. Хятадууд Эн...
2014-4-29
Бага насны хүүхдийг хөгжүүлэх сургалтын орчны судалгаа
Магистрант Т.Сувдмаа

                                             Агуулга

Оршил                                                                                                                                                                                                                                                                            

Нэгдүгээр бүлэг. Хүүхдийн сургалтын орчны онол арга зүйн асуудал

1.1   БНХ-ийн сургалтын орчин                                                                                               

Хоёрдугаар бүлэг: БНХ-ийг хөгжүүлэх  сургалтын орчныг суд...

Энэ блог 1389142 удаа нээгдэв.
idiomatic-dormant