2018-05-25
Хүний нөөцийн удирдлага
 Хүний нөөцийн менежмент

1. ХНМ-ийн чиг үүргүүд

2. Хүний нөөцийг бүрдүүлэх

3. Хүний нөөцийг хөгжүүлэх

4. Цалин шагнал урамшуулал

Байгууллагын үндсэн нөөцүүд дотроос хамгийн чухал нь хүний нөөц юм. Учир нь хүн хөгжих тусам сэтгээд, сэтгэхийн хирээр бүтээгээд байдаг онцлогтой. Хүний нөөц нь бусад нөөцүүдийг бодвол шавхагдашгүй баялаг юм. Иймд менежерүүд хүн хүчний талаар зохистой бодлого боловсруулж баримтлах, зөв удирдах явдал чухал болдог. Хүний нөөцийн менежмент нь менежментийн чиг үүргүүдийн нэгэн адил байгууллагын ажилчдыг нэгтгэх, зохицуулах, тэдний хоорондын холбоо харилцааг сайжруулах, цомхот...

2016-02-02
XVII жарны / 2016 оны / "Муу нүүрт" хэмээх гал бич жилийн зүг, мөр гаргах зурхай
 XVII жарны "Муур нүүрт" хэмээх гал бич жилийн зүг мөрөө гаргах шинийн нэгний ёслол эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Энэ өдөр нийт сүсэгтэн олон хэрхэн зүг мөрөө гаргах албан ёсны тайлбарыг Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдтэй хамтарч бэлтгэв.

Энэ жилийн шороон үхрийн зурлага

Хаврын амьсгал орсон өдөр болон тухайн жилийн амь бие эрхтэн махбодуудад дулдуйдан гал бич жилийн шороон үхрийг зураглавал:

-Цагаан биетэй, улаан толгойтой, шар омруутай, эвэр, чих, сүүл нь улаан, улаан ходоодтой, шар шийртэй, амаа ангайгаад сүүлээ зүүн тийш шарвасан үхрийн өмнө шар биетэй, ногоон дээл өмсөж, цагаан бүс бүсэлс...

2013-04-12
Төрийн албан хаагчийн шалгалтыг хэрхэн амжилттай өгөх вэ? Өчүүхэн зөвлөмж
Төрийн албан хаагчийн шалгалтыг хэрхэн амжилттай өгөх вэ? Өчүүхэн зөвлөмж

               Саяхан төрийн албан хаагчийн шалгалт өгөх гээд энэ талаар Гүүглээс хайж үзэхэд “хэрхэн төрийн албаны шалгалтыг амжилттай өгсөн” тухай сайт, блогоос олигтой мэдээлэл бараг л олдоогүй юм. Тэгээд төрийн албаны шалгалт өгсөн ганц нэг найз нөхөд, ах нараасаа сураглахад “тестийн номоо л сайн ажил” гэсэн маш энгийн бөгөөд амархан зүйлийг хэлж билээ.

            Тэр нь үнэхээр санаанд бууж өгөхгүй байлаа. Яагаад санаанд бууж өгөхгүй байсан гэхээр хэдхээн тест ажлаад л ...

2012-05-29
Хүмүүсийн цусны бүлэгтэй холбоотой хооллолтын онцлог
Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс:

Энэ бүлгийн цустай хүмүүсийн хориглох буюу татгалзах, хязгаартай хэрэглэх хүнс:

  • Гахайны давсалсан мах, галууны мах
  • Дарсан май загас, цулбуурт загас
  • Төмс, эрдэнэ шиш
  • Мандарин, амтат гуа
  • Улаан буудайн гурилан бүтээгдэхүүн, төрөл бүрийн гоймон, сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Улаан, цагаан дарс, ногоон цай, архи, хийжүүлсэн ундаа, коньяк, хар кофе, байхуу цай
  • Төрөл бүрийн кетчуп, ханхи (ванилин), задь, хар, цагаан повоор, цагаан  цуу (уксус)

Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс:


Энэ бүлгийн цустай хүмүүсийн хориглох буюу татгалзах, хязгаартай хэрэглэх хүнс:

  • Хөөрүүлсэн сүү, зайрмаг, цөцг...
2012-04-30
Гадаад хэлний хичээлийн нэгж хичээлийн сэдвүүд

Time planning for the 4th grade(English 0)

Content area

Unit

1

 

Everyday life

1.      Introduction

2.      Family

3.      School

2

The environment

4.      Nature

3

 

Everyday life

5.      Colors and clothes

6.      Parts of the body

7.      Food

8.      My week

4

The environment

9.      Animals

5

 

Everyday life

10.  Shapes

 

11.  My home

 

12.  Free time

 

Total

68 hours

34 weeks


Time planning for the5th grade (English 1)

Content area

Unit





1


 

 

 



Everyday life

 

 

1. Review

2.      Introduction

3.      My school

4.      Families

5.    ...

2011-12-13
Р.Чойном. Монгол.



Монгол гэдэг зоригтон эрчүүд нь зодгон дээр өсөж,

Зогсоогоороо нөгчдөг зоримог сайхан эх орон

Монгол гэдэг сарангуа саальчин охид нь, салхинд борлосон сайхан эх орон

Монгол гэдэг тэнгэр нь цэлмэг, тэгш тал нь цэлгэр, тэнд суугчид нь цэмцгэр ,тив дэлхийд хосгүй сайхан эх орон

Монгол гэдэг уул нь өндөр, ургац нь өтгөн, урсгал нь тунгалаг, уужим сайхан эх орон

Монголын дуу гэвэл моторын дуу биш

Морьтон залуусыг уяраасан мойл хар нүдтэнгүүдийн дууг монгол гэдэг юм

Монголын дурсгал гэвэл мөнгөн боронзтой шохойн баримал биш

Мөр нь балраагүй цувааны зам дээр мөнхжин үлдсэн хүн чулуу...

2011-11-25
Flash дискнээс вирус авахгүй байх арга

Сүүлийн үед USB flash дискээр вирус дамжих нь их болсон. Үүнд Windows үйлдлийн системийн Автоматаар  нээх (Autorun) үйлдэл нь вирус дамжих нэгэн гүүр болдог юм. Вирус нь дискний автоматаар ажиллах файлд өөрийн халдварласан файлыг оруулж өгснөөр дараагийн компьютерт дискийг залгангуут автоматаар вирус хуулагддаг байна.

Харин үүнээс хамгаалах арга бол  автоматаар ажиллах үйлдлийг хаах арга юм. Хэрхэн хаах вэ.Та Windows TweakUI гэсэн  программтай бол түүнийгээ ашиглан хэрхэн хялбархан хааж болох талаар танилцуулъя. Windows TweakUI багаж нь Microsoft company-н PowerToys for Windows багажийн...

2011-10-18
Хүн чанар

Багш шохой аван самбар дээр томоос том 1-н тоо бичээд: “ЭНЭ БОЛ ХҮН ЧАНАР ЮМ. ХҮНД БАЙХ ХАМГИЙН ЭРХЭМ ЗҮЙЛ ЮМ” гэв. Тэгээд “1”-ийн тооны ард “0”-ийг нэмж бичээд “ЭНЭ БОЛ АМЖИЛТ, ЖИНХЭНЭ ХҮН ЧАНАР 1-ИЙГ 10 БОЛГОЖ ЧАДНА” гэв. Дахин “0” нэмж бичээд “Энэ бол туршлага. 10-г 100 болголоо”. “0”-үүд цааш үргэлжилсээр чадвар, сахилга бат, хайр дурлал,... Нэмж бичигдэх “0” бүр хүн чанарыг улам баяжуулсаар байгааг багш зааж байлаа. Багш самбарын алчуур аван эхэнд бичсэн “1”-ийн тоог арчиж орхив. Тэгэхэд самбар дээр маш олон “0” үлдлээ. Эцэст нь багш хэлэх гэсэн санаагаа хэлж “ХҮН ЧАНАР БАЙХГҮЙ БОЛ БУСАД ...
2011-09-20
F1-F12 товчлууруудыг хэрхэн ашиглах вэ?



F1
F1 нь ихэнхдээ танд Help menu буюу туслах цэсийг гаргаж өгдөг. Жишээ нь та Microsoft Word дээр ажиллаж байлаа гэхэд F1 товчлуурыг дарах үед Microsoft Word ийн туслах цэс автоматаар гарч ирэх болно. Тэгэхээр та заавал хулганаараа туслах цэсийг гаргаж ирэх хэрэггүй болно гэсэн үг юм.
Мөн Windows desktop, Windows Explorer нээлттэй байх үед та F1 дээр дарах аваас Windows ийн туслах цэс гарч ирнэ.

F2
Та Windows дээр ажиллаж байх үедээ F2 ийг ямар нэг юмыг дахин нэрлэх буюу нэрийг нь солих үедээ ашиглаж болно. Үүнийг Windows дээр Rename гэж нэрлэдэг. Тэгэхээр та F2 ийг ашиглаад сурчих ава...

2011-09-20
Ууртай эцэг эхэд тусгайлан зориулав


Бяцхан охин гэртээ баяр хөөрөөр дүүрэн, юунаас ч санаа зовж эмээсэн янзгүй дураараа, эрх чөлөөгөөр дүүрэн байлаа. Тэрээр хүүхдийн хөөрөл баясалтай, аз жаргалтай, ямар ч бодсон санасан юмгүй дураараа чанга чанга дуулж байв. Эрч хүчээр дүүрэн байсан болохоор буйдан дээр дуу дуулан үсэрсээр л байв. Гэвч энэ үед охины ээжийн сэтгэл санаа тийм ч таатай биш байгааг бяцхан охин хэрхэн мэдэх билээ.

 

Охины улам ихээр чангарч байгаа дууг нь сонсоод ээжийнх нь толгой улам ихээр өвдөж эхлэв. Эцэст нь ээж нь тэсэхээ болиод “Юундаа хэрээ шиг орилоод байгаа юм бэ! Муухай орилсоор байгаа...

2011-08-04
БАЙР ХУДАЛДАН АВАХАД ТАНЬ ТУСЛАЯ /Зөвлөгөө/

 

1. СОНГОЛТОО ЗӨВ ХИЙХ

Орон сууц худалдах, худалдан авах гэдэг бол хүнс ногоо, гутал хувцас авдаг шиг өдөр тутам хийгдэх зүйл биш, хүн амьдралдаа нэг хоёр юмуу, хэдхэн удаа л нүүр тулах чухал хариуцлагатай шийдвэрүүдийн нэг байдаг билээ. Иймээс сэтгэлд хүрсэн зөв сонголтоо хийж, алив эрсдлээс зайлсхийх тодорхой мэдлэг, мэдээлэл хэрэгтэй болдог. Бид цуврал зөвлөмжийнхөө гуравдугаарыг үүнд зориулж байна.
Урьдчилаад нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, бүх шаардлага нөхцлийг зуун хувь хангаж, сэтгэлд тань бүрэн хүрэх байрыг олно гэвэл төдийчинээ хүрэлцээтэй мөнгийг төсөвлөх хэрэгтэй ...

2011-05-31
Yahoo hack гэдэг луйвраас болгоомжил

Сүүлийн үед  сайтуудад энүүгээр yahoo эмайлийн пассворд олно. Таньд ямар ч програм хэрэггүй бөгөөд зааврыг дагахад хангалттай. Би туршиж үзлээ өөрийнхөө email ийг явуулсан чинь над дээр миний нууц үг ирчихлээ зэрэг заавар зөвлөгөө ихээр гарах болсон. харамсалтай нь бид өөрсдийн гэнэн зандаа хөтлөгдөн найзуудынхаа нууц үгийг мэдэх гэсэн биш өөрсдөө балардаг байна.
 

1-р алхам Sign In дарж өөрийн гэсэн email руу орно

2-р алхам New E-mail бичих хэсэг рүү орно.

3-р алхам To гэсэн хэсэг дээр y_get_pas@yahoo.com гэж бичнэ

4-р алхам Subject гэдэг дээр Forgot Password гэж бичнэ

5-р алхам email ийн эхн...
2011-04-14
Ирээдүйд Монголд үнэлэгдэх 10 мэргэжил

Монголын эдийн засаг дэлхийн эдийн засагчдын атаархлыг төрүүлэхээр хурдан томорч байна. Эндээс цөөн хүн амтай том эдийн засаг хэрхэн хөгждөг тухай асуулт гарна. Ирээдүйд манай эдийн засаг бүхэлдээ экспортын эдийн засаг болох тухай эдийн засагчид ярьж байгаа. Эдийн засгийн бүтээмжийн арав хүрэхгүй хувь нь л Монголд хангалттай ба бусад нь дэлхийн зах зээлд гарна. Мэдээж энд өгөөжийг хэрхэн Монголдоо үлдээх тухай бодлого шаардагдана.

Энэ бодлогын цөм нь Монгол Улсын мэргэжилтнүүд байна. Өндөр хөгжилтэй буюу ямар нэгэн баялагтай улс орнуу дад хөгжлийн явцад шаардлагатай болдог мэргэжлүүдий...
2011-01-10
2010 ОНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛД БАГШ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ЗАМ” ОНОЛ-ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫН ТУХАЙ


2010 оны шилдэг илтгэл шалгаруулах “хүүхдийн хөгжил, төлөвшилд багш, сургалтын байгууллагын гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх арга зам”  онол-практикийн бага хурал 2010 оны 11 сарын 29-өөс 12 сарын 2-ны өдрүүдэд нийслэлийн Оюуны ундраа цогцолбор сургуульд дээр зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Онол-практикийн бага хуралд 20 аймаг, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс шалгарсан 29 илтгэгч ирж оролцсон болно. Хуралд оролцсон илтгэгч нарын 75,9% нь оны шилдэг илтгэл шалгаруулах улсын уралдаанд анх удаа, 17,2% нь хоёрдах удаагаа оролцож байгаа бол дөрөв болон түүнээс дэ...

2011-01-06
Ирэх оны од эрхсийн зурхай

Дорнын хуанлигаар туулай жилд биднийг юу хүлээж байна вэ? Энэ тухай та бүхэнд ерөнхий зурхай болон таны төрсөн жилээр бэлтгэн хүргэж байна. Олон орны аман зохиолд туулайг гэрлэлт, хайр дурлалын билэгдэл гэж үздэг.

Тэгэхээр ирэх жилд хүн бүрийн зүрх сэтгэл хайр дурлалаар илүүтэй бялхах нь. Түүнчлэн туулай романтик, үнэнч зан чанарыг билэгддэг тул энэ жил гэрлэвэл амжилттай бат бэх гэр бүл болно хэмээн зурхайчид үзэж байна. Дорно дахины зурхайн ухаан судлаачид ирэх туулай жил алт гол үнэт металл байх болно хэмээн өгүүлж байна. Ийм болохоор нэг нэгэндээ ирэх оны амжилтыг билэгдэн...

Энэ блог 1728765 удаа нээгдэв.