2014-02-20
БАЙГАЛИЙН УХААНЫ ХИЧЭЭЛҮҮДИЙН ИЖ БҮРЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ОРУУЛЖ БАЙНА

 

“ӨГӨӨМӨР МОН ТЕХ” ХХК БАЙГАЛИЙН УХААНЫ ХИЧЭЭЛҮҮДИЙН ИЖ БҮРЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ОРУУЛЖ БАЙНА

 

Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний 186.2, “Боловсрол шинжлэх ухааны яамны 2013-2016 оны төлөвлөгөө”-ний 2.9.31.2 дугаар заалтын зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны сургалтын  сорилт, туршилтын хичээлүүдийн өнөөгийн байдлыг судалж,  стандартын хэрэгжилтийг хангахуйц  босго түвшний агуулгыг боловсруулан, хэрэглэгдэхүүний жагсаалт гаргасан байна.

Манай компани дээрх судалгаа тооцоонд үндэслэн мэргэжлийн баг ажиллуулж өнөөгийн шинэчлэгдэн боловсруулагдаж буй “Суралцахуйн үндсэн үйл ажиллагаа (Үндсэн агуулга)” –т нийцүүлэн байгалийн ухааны физик, хими, биологи, газарзүйн хичээлийн сургалтын үндсэн болон дагалдах тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүнүүдийг иж бүрнээр нь оруулж ирж байгаа юм. Манай энэхүү лаборатори, кабинетийн  ширээний материал  нь АНУ –ын түүхий эд “Wilsonart Chemurf” тусгай шахмал түлэгддэггүй полистрон материалаар хийгдсэн бөгөөд олон улсын стандартад нийцсэн тусгай тоноглолтой, лабороторийн багаж тоног төхөөрөмж бүхий иж бүрэн сургалтын орчин бүрдүүлж байгаа нь онцлог юм.      Энэхүү ком  иж бүрдэл нь  Тайвань Хятадын хамтарсан үйлдвэрт үйлдвэрлэгддэг ба Япон, Энэтхэг, Чили зэрэг олон оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг томоохон компани юм.

“Өгөөмөр Мон Тех” компани нь Монгол дахь албан ёсны дистрибютер болсон юм.

 Мөн манай энэхүү төсөл дээр Бага дунд боловсролын менежментийн зөвлөл, Монголын хөдөөгийн боловсролын төв, Монгол – Тайваны боловсрол эрүүл мэнд, бизнесийг дэмжих нийгэмлэг”  зэрэг ТББ-д мэргэжлийн туслалцаа үзүүлж хамтран ажилласанд баяртай байна.

 

 

 

Нэг: Байгалийн ухааны кабинет, лаборатори /олон улсын стандартаар/

Лаборатори гэдэг нь байгалийн ухааны хичээлийн сорил, туршилт явуулах зориулалтын, стандартад нийцсэн танхимыг хэлнэ.  Энэ нь сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай сургалтын чанар үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэгдсэн удирдан зохион байгуулах боломж бүхий багш сурагчийн зориулалтын тоноглогдсон ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, материал, багаж хэрэгслээр хангагдсан, сурагчдын ажиллах, суралцах таатай нөхцлийг бүрдүүлсэн байна. Эдгээрийн аль нэг нь дутуу бол орчин бүрдсэн гэж үзэх боломжгүй юм.

Сайн зохион байгуулагдсан лаборатори нь шинжлэх ухааны маш өргөн үйл ажиллагааг гүйцэтгэхэд чиглэгдсэн байдаг. Өрөөний  зай, хий болон цахилгааны, цэвэр ус, бохирын холболт, тавилгын байршил  зэрэг нь  үйл ажиллагааг гүйцэтгэхэд ихээхэн нөлөөлдөг.

Манай улсын ЕБС –ийн байгалийн ухааны кабинетууд нь 30-35 хүүхдийн багтаамжтай 70-80 мкв байдаг. Иймд бид өөрийн орны анги танхимын хэмжээнд тааруулан ширээ сандлыг стандартад нийцүүлэн захиалан хийлгэсэн болно.

Орчин үеийн байгалийн шинжлэх ухааны мэдлэгүүд нь туршилтын ажил дээр тулгуурлах хандлага давамгайлах болж.   Эдгээр байгалийн шинжлэх ухааны мэдлэгүүд нь маш олон тооны туршилтуудаас бүрдэх бөгөөд энэ нь туршилтын өрөөний зохион байгуулалт, туршилтын багаж тоног төхөөрөмж, хичээлийн үзүүлэн, хэрэглэгдэхүүний хангалт, чанараас шууд  хамаардаг. 

            Сурагчдыг идэвхитэй үйл ажиллагаанд татан оролцуулах хандлага нь сургалтын орчиноос шууд хамаарах хэдий ч багшийн үйл ажиллагаа маш чухал гэдгийг мартаж болохгүй. Зарим үйл ажиллагаа нь лабораторийн бусад газар болон багшийн ширээний  эргэн тойронд сурагчид ажиллах шаардлагатай болдог. Иймд бидний санал болгож буй кабинет нь багшийн ширээнээс бүх үйл ажиллагааг удирдах нөхцөл бололцоогоор хангагдсан болно. Мөн дараах шаардлагуудыг давхар тооцож захиалагчтай хамтарч ажилладаг.

Сурагчийн туршилт, судалгаа

Байгалийн шинжлэх ухааны хичээлүүдэд багаар сурагчид ажиллах шаардлагатай байдаг.   Иймээс лаборатори нь сурагчдыг аюулгүй ажиллах бололцоогоор хангахын зэрэгцээ төрөл бүрийн мэдээллийн эх үүсвэр, багаж хэрэгсэл дээр ажиллах бололцоогоор хангаж өгөх нь  маш чухал юм.

Энэ хэсэг үйлчилгээ  шалны доод хэсгийн хоосон зайг ашиглан хийсэн холболтууд ордог. Энд үйлчилгээ нь  уян хатан холболтоор дамжин сурагчдын ширээтэй холбогддог.   Энэ холболтын давуу тал нь ширээг үүндээ тохируулан сайн зохион байгуулалтай хувиарлаж болдог. Үүний үр дүнд хоолой нь сайн далдлагдаж чадна. Ус ба цахилгааны хангалт тусдаа байх ёстой. Бас ирээдүйд ямар нэг эвдрэл гарвал тавилгыг дахин байрлуулахад хялбар замыг сонгох хэрэгтэй болно. 

Эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа болон ажиллах орчин

Эрүүл мэнд болон аюулгүй ажиллагаатай холбоотой зааврууд иж бүрдэлд орсон. Хэрэгцээтэй мэдээлэл хэсэгт зарим зааврууд хэдийгээр байгаа хэдий ч бүрэн зааварчилгааг ямарч дүрэмтэй газар байсан өгөх хэрэгтэй. Цахилгааны ерөнхий унтраалга, хийн хоолой болон усны ерөнхий хаалт зэргийн талаар багш нарт зааварчилгаа өгдөг. Эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа болон ажиллах орчинг хангахад доорхи шалгуурууд хэрэгтэй.

Агааржуулалт

Лабароторийн шүүгээ ажиллаж байхад хангалттай цэвэр агаар орж ирэх бололцоо байгаа эсэх Ялангуяа химийн лабароторид зэрэг олон сурагчид химийн бодисын урвал явуулахад тохирсон  хангалттай агааржуулалтын системтэй байгаа эсэх. Татах шүүгээг агааржуулалтын хоолойтой холбож өгнө.

Гэрэлтүүлэг

Лабароторийн хаана ч ямар нэг үйл ажиллагаа явуулахад хангалттай гэрэлтүүлэхээр гэрэлтүүлгийн систем зохион байгуулагдсан эсэх? Ажлын талбар болгон нэмэлт гэрэлтүүлэг хэрэглэх боломжтой эсэх? Гэрэлтүүлгийн систем самбар, дэлгэц болон ширээн дээр үүсэх гэрлийн нөлөөг бууруулахаар зохион байгуулагдсан эсэх?

Хийн хоолой, цахилгааны утас болон тэдгээрийг байрлуулах хоолой

Хий болон цахилгааны утсыг байрлуулах хоолой агааржуулалт сайтай байхаас гадна хүрэхэд хялбар байх ёстой. Үйлчилгээний системийг уян хатан байлгахын тулд бүх л цахилгааны утас болон хоолойнуудыг хананд бат бөхөөр байрлуулсан байх ёстой. Цахилгааны газардуулгын журмыг сахих ёстой.

Шал

Шалны гадаргууг сонгоход аюулгүй байдлыг урьтал болгодог. Шалны дээгүүр утас, хоолой явуулсан тохиолдолд хамгаалалт гэртэй байна.             

Ажлын ширээ (тавцан )

Лабораторийн ажлын ширээнд толбо үүсэх нь шинэ лабораторийг маш богино хугацаанд бо мэт харагдуулдаг. Иймээс лабораторын тавцанг толбо амархан тогтдоггүй материал сонгон хийх нь чухал байдаг.  Манай нийлүүлж буй ширээний тавцан нь АНУ –ын түүхий эд “Wilsonart Chemurf” тусгай шахмал түлэгддэггүй полистрон материалаар хийгдсэнээрээ онцлог юм.

Бэлтгэлийн өрөө

ЕБС –ийн  лабораториуд нь ихэвчлэн хими, физик, биологийн тусгай бэлтгэлийн өрөөнүүдтэй байдаг. Ингэж зохион байгуулах нь давуу талтай байдаг боловч бэлтгэлийн өрөөнүүд нь ихэвчлэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж, техникийн хэрэгсэлийг хадгалдаг. Бэлтгэлийн өрөөнд хортой бодисыг хадгалах цоожтой шүүгээ ба шатамхай бодис хадгалах галд тэсвэртэй шүүгээ байх хэрэгтэй.

 Бэлтгэлийн өрөө нь тавиур, аюулгүй ажиллагааны хэрэгсэл, татах шүүгээ зэрэг зүйлс байх хэрэгтэй ба бидний иж бүрдэлд  тавиур шүүгээ 2 ш татах шүүгээ 1 ш байгаа болно.

Ажиллах хэсэг, зориулалтын ширээ сандал

Энэ хэсэг нь сурагчид лаборатори туршилт, судалгаа хийж багаж хэрэгслийг сургалтанд ашиглах гол талбар юм. Тийм учраас энэхүү ширээ нь цахилгаанд холбогдсон, зарим тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх ёстой.

- Шил сав хатаах тавиур байна.

               -Шилэн хэрэглүүрүүдийг угаах болон хатаах

               -Химийн бодисуудийг ангилах

               -Төхөөрөмжийг угсрах, холбох.

               -зөөврийн харилцах сав

Ширээнүүд нь угаалтуур, ус,  болон цахилгаанаар хангагдсан байх ёстой. Тухайн сургууль ямар хэлбэрийг сонгохоос шалтгаалан ширээний хэлбэр дизайныг гаргана.

1.      Химийн кабинетэд шаардлагатай техник тоног төхөөрөмж

Химийн  кабинетийн тоног төхөөрөмж (6-12 анги) 

Агуулга: Бодисын бүтэц,Үелэх хүснэгт ,Атомын бүтэц, Бодисын шинж чанар, Химийн урвал, Цахилгаан ба хими, Металлын шинж чанар, Карбонат, Органик хими

Нэг кабинетэд байх тоо ширхэгийг гаргасан болно.

Химийн кабинет Химийн хичээлийн лабораторын тоноглолтой ширээ Монголын нөхцөлд 2 ба 3 хүүхдийн дунд угаалтууртай байж болно.

     Scienceware/Bel-Art - LAB-AIRE� LABORATORY GLASSWARE DRYER

Химийн кабинетийн багшийн лабораторын тоноглолтой ширээ

Физик, Химийн лабораторын багаж, төхөөрөмж хадгалах шүүгээ

 

Зөөх тэргэнцэр

Төхөөрөмжүүдийг нэг лаборатороос нөгөө рүү зөөхөд ашигладаг. Хамгийн зөв байрлуулах талбай нь бэлтгэлийн өрөө  болон ажлын хэсгийн хооронд байх ёстой. 

Татах шүүгээ

Химийн кабинетэд байх гол тоног төхөөрөмж бол татах шүүгээ юм. Сорох шүүгээ нь шүүлтүүртэй байдаг. Шүүлтүүрийг зөв дэс дарааллаар хийгдсэн эсэхийг шалгах хэрэгтэй. Лаборатори нь аюулгүй ажиллагааг хангасан эсэхийг хийн шүүгээгээр тодорхойлдог бөгөөд зайлшгүй шаардлагатай.  

         

 

 

 

2.      Физикийн кабинет”-д зайлшгүй шаардлагатай  техник тоног, төхөөрөмж

Физикийн  кабинетийн тоног төхөөрөмж (6-12 анги) 

Агуулга : Кенематик, Динамик, Статик,   Энерги, Механик хөдөлгөөн, Хэлбэлзэл долгоин,   Цахилгаан статик, Соронзон орон, Оптик, Дулаан дамжуулалт,

Нэг кабинетэд байх тоо ширхэгийг гаргасан болно.

 

Физикийн лабораторийн онцлог

Физикийн лабораторид багш сургалтынхаа гол үйл ажиллагааг явуулна. Энэ лаборатори нь сурагчдад зориулагдсан багш сурагчийн ширээ тусгай тоноглогдсон байна. Суралцагч нь хичээлээ давтах, судалгаа шинжилгээгээ, туршилтыг бие даан хийх бололцоо нөхцөлөөр хангагдсан байх шаардлагатай. Физикийн лаборатори нь зориулалтын цахилгааны эх үүсвэрээр хангагдсан ширээ болон бусад төхөөрөмжөөр хангагдсан ширээ болгонд өгөх хүчдэлийн хэмжээг багшийн ширээний дэргэдээс удирдах төв шийд байрласан байна.

Энд лабораторид мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм, хичээлийн төлөвлөгөө, шалгалтын хуваарь, хичээлийн жилийн бүтэц, лабораторын үйл ажиллагаа, хичээлийн хуваарь гээд суралцагчид өгч болох бүх мэдээллээр хангагдсан байх ёстой. Мөн суралцагчдын бүтээлийг сурталчлах хэсэг, яаралтай тусламжийн хайрцаг, галын аюулаас хамгаалах багаж хэрэгслийг байрлуулсан байна. Өрөөний цонх саруулхан ангийн зай талбай хангалттай том байх хэрэгтэй.

Мөн лабораторын өрөөнд сурагцагчидад зориулагдсан энгийн багаж төхөөрөөмжүүдийг хадгалах тавиурууд байхаас гадна физикийн хичээлийн үзэх агуулгын хүрээнд нэрлэж кодлосон байна.

Физикийн лабораторын иж бүрдэлд байх багажуудыг дараах жишээн дээрээс харж болно.

 

Физикийн хичээлийн лабораторын ширээ

 

.

 

Физикийн хичээлийн лабораторын багаж, хэрэглэгдэхүүний жишээ.

 

                 GB02011    archimedes law demonstrator.jpg   Color Synthesis Demonstrator (or experiment kit).jpg http://www.huahailabs.com/mysys/db_picture/pro1/20111122171717102.jpg

 

           CDYL6W}JCU44%DGRFD7@OQT     

 

 

3.      Биологийн  лаборатори, кабинет

Кабинетад байрлуулсан  сургалтын тоног төхөөрөмж болох микроскоп, шилэн сав бүхий нойтон бэлдмэл, сургалтанд хэрэглэх бусад багаж төхөөрөмжүүд  осол аюулгүй ажиллах  шаардлагын дагуу далдлан битүүмжлэгдсэн хайрцаг савтай байхаар  тооцоолсон байна.

Ширээн дээр микроскоп  зэрэг төхөөрөмжийг суралцагчийн гарын дор байрлуулж болохуйц зайтай байна. Микроскопын  ширээг нарны тусгал тусахуйц  , суралцагчид багаар болон ганцаарчлан ажиллахад дөхөм болохуйц дурын загвараар байрлуулж болно.  Биологийн хичээлийн кабинетад наад зах нь 8-10 микроскоп сурагчдад,багшийн 1 микроскоп байхаар тооцож ажиллах

 

 

 

 

 

 

4.      Газар зүйн хичээлийн кабинет.

Газрын зургийг тэр дундаа сэдэвчилсэн зургийг дараах загварын шүгээнд хадгалах нь тохиромжтой байна.

 

 

5.      Хөдөлмөрийн хичээлийн кабинетийн тоног төхөөрөмж иж бүрдэл

 

 

6.      Багаар ажилах ерөнхий эрдмийн хичээлүүдийн сургалтын ширээ сандал

  

7.      Сургалтын самбар:

Байгалийн ухааны хичээлүүдийг ухаалаг самбар ашиглан явуулах нь цагийн нягтрал, багшийн хөдөлмөрийг хөнгөвчлөх боломжтой.

8.      Сургалтын зориулалттай чанга яригч

Сургуулийн биеийн тамирын уралдаан тэмцээн, урлагийн заал, болон сургалтын менежрүүдэд өдөр тутмын ажилд ашиглаж боломжтой 100 м т утасгүй ярих чанга яригчийг 2006 оноос хойш оруулж ирэн хямд үнээр нийлүүлж байгаа юм.

 

 

9.      СӨБ Цэцэрлэгийн хүүхдийн ширээ сандал, иж бүрдэл бүхий тоглоом наадгай, унтлагын ор, сэтгэхүй хөгжүүлэх тоглоомуудыг санал болгож байна.

       

 

 

    

 

 

 

    

 

 

Та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна.

 

Хаяг: metromall A 902 тоот

Холбоо барих утас 99170164, 99048171

И-мэйл хаяг: sttungaa@yahoo.com

 

Бичсэн: EDUCATION | цаг: 16:45 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1730822 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax