2009-11-06
Би чинь хэнсэн билээ?

          Би  бичиж байна. Бичиж байгаа учраас би амьд байна хэмээн нэгэн ухаантны хэлснийг эргэцүүлэн бодогтүн!  Багш хүний нэгэн аугаа их чанар бол багш сурагчийн харилцаанд түгээмэл орших БАГШ-СУРАГЧ гэсэн бат хэрмийг нураан сурагчаа хөтлөн, сурагчдаа хөтлүүлэн, зааж буй хичээлдээ уусан, багш сурагч хоёул нэгэн үйлсийн төлөө ганц үзүүрт сэтгэлээр зүтгэх боломж нөхцөл, уур амьсгал, дэг журам, хамтын шаардлага, орчныг бүрдүүлэх чадвар буюу. Ийм чадвар төгс багшийн хичээлээс хүүхдүүд уйдах гэж үгүй. Түүний хичээлийг таслах гэж үгүй. Ийм хичээлд зүггүйтэх хүүхэд гарахгүй. Анги дотуур хий дэмий гүйж цагийг үрэгч тэр ангид төрөхгүй.  Ийм чадвартай болохын тулд та яах вэ? Бод бод. Юуны өмнө та  

v  Би чинь хэнсэн билээ?

v  Юу мэддэг, чаддаг билээ? гэдгээ сана.

Би эхлээд баахан базаахгүй чанарууд тоочъё!

Цаг минутыг юман чинээ үл тоомсорлон хичээл хожимддог, ажил тасалдаг, архи хүртдэг, худал хэлдэг, хэлсэн үгэндээ эс хүрдэг, догшин, хэрцгий, хорон муу үгээр хүнийг  үхүүлдэг, дарамталдаг, урам эс хайрладаг, сайн сайхан зүйлийг эс хардаг, өчүүхэн дутагдал  доголдлыг уулын чинээ болгон харлуулж чаддаг, хүнийг үл сонсдог, өөрийн санаа бодлоо тулган хүлээлгэдэг, даалгавраа эс шалгадаг, хүүхдийн эцэг эх амьдралын түвшинг харгалзан ялгаварлан ханддаг, гэнэт шалгаж гэнэдүүлж унагадаг, наанаа налиганаж цаагуур нь чимхдэг, худал авч үнэн царай гаргадаг, далдуур даран сөнөөдөг, танхайрдаг, анги танхимаа өөд үл татагч, өөрийн таалалд эс нийцсэн нэгнийг гутаан доромжилдог, суух суудал, орох ангигүй болгодог, бусдын урсгал дунд хөвөгч хүнийг багшлах эрхийн үнэмлэхтэй хэн гэх вэ? бод бод.  Энэ сэдвээр хэрэг болгоод нэгдэл секцийн хурал, хамт олны зөвлөгөөнөөрөө  ярилцаад үз.

Үүний өмнө ТА өөрийгөө тодорхойл. Өнөөдрийн эл ороо бусгаа нийгэмд өөр хүн, таныг үнэлэхээсээ ялангуяа манай монгол хүний доош хийх чанар илүүтэй байдагтай холбоотойгоор худал үнэлэх нь элбэг тул

ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ л олж харахаас өөр зам хомс.

Үнэнд ойртуулахын тулд багш, эцэг, эх, үйлчлүүлэгч, удирдлага, сурагчдаас тус бүр сайн хүнд байх эрхэм чанаруудыг нэрлэнэ үү гэсэн судалгаа авч хамгийн олон дурдагдсан чанаруудыг эрэмбэлэн дахиад нөгөө хүмүүсээсээ

Багшийн нэр

 

Палам

Дулам

Дарам

Дэрэм

Хүнийг хайрладаг

 

 

 

 

Сонсдог

 

 

 

 

Ойлгодог

 

 

 

 

Гэх мэт

 

 

 

 

 

гэсэн хүснэгтээр хэнд энэ чанар байдгийг  +  -  тэмдэг тавиулдаг ч юм уу? аль эсвэл үйлчлүүлэгч нартайгаа ярилцах, тэднээр зохион бичлэг хийлгэх гэх мэт олон аргаар судалж хэн сайн багш, сайн суралцагч вэ? Хэнд олон сайн чанар байна вэ? хэнд ямар чанар дутагдаж байна вэ? гэдгийг гаргаад хэнд аль чанарыг төлөвшүүлэх вэ? хэний ямар чанарыг хөгжүүлэх вэ? гэх мэтээр ажиллаваас нөгөө стандартын чадамжийг төлөвшүүлэх заалт үнэн утгаараа хэрэгжих учиртай болов уу?   Сайн чанаруудыг тодруулахын тулд та наанадаж гавъяат багш Ш.Чулуунбор багшийн номыг үз, он оны шилдэг илтгэлийн уралдааны эмхтгэлийг унш, багш сонины дугааруудаас эрлээ үргэлжлүүл.

Санаж сэрэхийн, мэдрэхийн, сурч хөгжихийн эх нь унших, бичих, бүтээх  явдал гэж үзэж болно.

Хүнийг хүндэлдэг, зөв харилцдаг, хууль журмаа дээдэлдэг, эрүүл биетэй, хариуцлагатай иргэн төлөвшүүлэх нь багшийн үүрэг ажээ. Хичээл заахын учир утга  энд л орших буй за. 

НЭГЭН ҮГНЭЭС МЯНГАН УТГА САЦАРМУУ          утас.99518038.  

 

 

Бичсэн: EDUCATION | цаг: 13:09 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1730787 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax