2009-11-6
Нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүйн тухай асуудалд

Сүхбаатар аймаг.  БСГ-ын мэргэжилтэн Ч.Жамъянжав Магистр зөвлөх багш

Сүүлийн үед энэ асуудал их яригдах боллоо.

Багш бүр зааж буй хичээлээ жил, улирал, сэдэв, нэгж, ээлжит хичээлийн  хөтөлбөрөөр төлөвлөх учиртай. Энэ нь цагийн багтаамжаар баримжаалан, ээлжит хичээл /40-80 минут/ нэгж хичээл /5-8 цаг/, бүлэг сэдэв /10-25 цаг/, улирлынх-/улиралд заах цагийн тоогоор/, жилийнх /жилд заах бүх цагаар/ гэж төлөвлөж байгаа хэрэг юм.  Энд багш бүрийг 5 хөтөлбөр хий гэж  байгаа хэрэг огт биш, тухайн хичээлийнхээ зорилго, онцлог, агуулгын хүрээ, заах арга зэрэгтэй уялдуулан багш

·         жилийн, 

·         улирлын  /сэдвийн/

·         нэгж хичээлийн / дотроо ээлжит хичээлийн хөтөлбөрийг багтаасан / гэсэн үндсэн гурван төлөвлөлтийг заавал хийх нь зөв.

Хөтөлбөр бүрийн бүтэц ерөнхийдөө адил байна шүү дээ.

1.Хичээлийн нэр

2.Хамрах хүрээ

3.Хүлээгдэж буй ерөнхий үр дүн  /зорилго/

4.Хүлээгдэж буй тодорхой үр дүн  /зорилт/

5.Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг /залгамж холбоо/

6.Нэгж хичээлийн цагийн хуваарилалт

7.Арга зүй /ерөнхий ба тодорхой/

8. Хэрэглэгдэхүүн / ерөнхий ба тодорхой/

9.Үнэлгээ /рубрик/ гэсэн  хэсгүүдтэй байж болох жишээтэй.

РУБРИК-Сүүлийн үеийн хөтөлбөр зөвлөмжүүдэд энэ талаар дурдах нь их болжээ.

Юуны тухай хэр зэрэг мэдэж байгааг илрүүлэх жишиг шалгуур гэж ойлгож болно.

Бид хүүхдийн бичсэн зохион бичлэгийг үнэлэхдээ юуг,  яаж хийсэн бол хэдэн оноо тавих талаар журам гаргаж мөрдөөд олон жил болж байгаа шүү дээ.

Жишээ нь:

1.Сэдэв агуулга, зохиомжийн тохироо

бүрэн тохирсон

тохирсон

Хангалт-тай

Хангалт-гүй

3

2

1

0

2. Найруулга

алдаагүй

1-2 алдаатай

3-4 алдаатай

5-6 алдаатай

7-дээш алдаатай

4

3

2

1

0

3.Зөв бичих зүй

алдаагүй

1-2 алдаатай

3-4 алдаатай

5-6 алдаатай

7-дээш алдаатай

4

3

2

1

0

4. Бичгийн чадвар соёл

Маш сайн

Сайн

Сайжруулах шаардлагатай

хангалтгүй

3

2

1

0

 

Мөн та бид ганц зохион бичлэгээр хүүхдийг дүгнэдэггүй, түүний хэлний мэдлэг чадварыг ч нарийвчлан тогтоохыг хичээдэг.

Жишээ нь дээрх сэдвээсээ 10 орчим үгтэй өгүүлбэр олж гишүүдээр зурж тодорхойл гэсэн даалгавар өгсөн гэвэл түүнээ

алдаагүй

1-2 алдаатай

3-4 алдаатай

5-6 алдаатай

7-дээш алдаатай

4

3

2

1

0

 

Бас олсон өгүүлбэрээ монгол бичгээр бичээрэй гээд эл даалгавр өгвөл

алдаагүй

1-2 алдаатай

3-4 алдаатай

5-6 алдаатай

7-дээш алдаатай

4

3

2

1

0

 

Дараа нь эл өгүүлбэрээсээ төдөн утгат хэсэгтэй үг олж, бүтээврүүдийг нэрлэ гэсэн бол

алдаагүй

1 алдаатай

2 алдаатай

3 алдаатай

4-дээш алдаатай

2

1,5

1

0,5

0

гэх мэтээр даалгавар бүрийг яаж гүйцэтгэсэн бол ямар оноо тавих  шалгуурыг /рубрикээ/ гаргаад эцэст стандарт оноо үнэлгээний жишигт оруулан хүүхдийг дүгнэдэг.

Одоо ээлжит ба нэгж хичээлийн хөтөлбөрийн талаар тодруулахыг хичээе.

Хүн төрөлхтний буй болгосон туршлагыг дараа үедээ өвлүүлэх, хүнээр хүн хийх, хүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, гэгээрүүлэх үндсэн хэлбэр бол ХИЧЭЭЛ МӨН гэж тодорхойлж болно. Тодорхой зорилт, зорилго, агуулга, арга зүй, үнэлгээ бүхий багш суралцагчийн бүтээлч хамтын үйл ажиллагааг хичээл гэнэ гэж ч тодорхойлж болно шүү дээ.

Хичээлийн явц. Аливаа үйл ажиллагаа эхлэх /орц/ үргэлжлэх /явц/ дуусах үе /гарц/ шаттай. Хичээл ч мөн адил. 35-40 минут үргэлжилнэ. Эл хугацаа хүүхдийг сайн хүн болгоход, хүүхдийн хөгжил төлөвшилд бодит нөлөө үзүүлэхүйц байх учиртай.

40-80 минутын хугацаанд судлах агуулгыг  эрэмбэлсэн, багш шавийн хамтын дэгт үйл ажиллагааг ээлжит хичээл гэж ойлгож болно. Энэ нь нэгж хичээлийн хөтөлбөрт багтдаг гэж хэлж болно. Дэгт үйл ажиллагаа гэж онцлон тэмдэглэж байна. Дэг журам алдагдваас үйл ажиллагааны учир утга бас алдагдмуй.

Хичээлээ яаж эхлэх вэ? Ямар ямар үйл ажиллагааг хэд хичнээн минут хийлгэх вэ?  энэ бол явц, зохион байгуулалт, дэгийн тухай асуудал харин түүнийгээ хэрхэн яаж зохион байгуулах вэ? суралцагчаа идэвхжүүлэх ямар ямар арга хэрэглэх вэ? гээд бодохоор арга зүйтэй холбогдоод ирэхийг хэлэх нь илүүц байж магад, гэхдээ хүн хэлэхээс нааш гэдэг шүү дээ. Өөрийнхөө чадварт тулгуурлан хичээлээ заана, ямар ямар хэрэглэгдэхүүн ашиглах вэ? гэдэг нь өөрийн нөөцөө хэрхэн ашиглах, зарцуулах вэ? гэдгтэй холбогдоно.

 Багшийн багш болох гэж байгаа, багш болсон, хүүхдэдээ хүндлэгдэх, адлагдах эсэх нь энэхүү энэ бүгдээс хамааралтай учир анхаарлаа гол тавихын учир тэр.

Шавь нь багшийнхаа сэтгэлд, багш нь шавийнхаа санаанд уусан нэгэн цул болж нэгэн их үйлсийн төлөө хамтран зүтгэх тэр цагт л /сайн хичээл сайхан хичээл/ сайн хүмүүн төлөвшинө. Эндээс л хичээл сургалтын чанар үр өгөөж харагдах буй за.

Багш хичээлээ заадаг байдлаасаа “татгалзаж” тухайн судлагдахууныг хүүхдээр бүтээлгэх “жорд” суралцах нь багшийн үүрэг.

Энэ үед багшийн зохион байгуулагч, чиглүүлэгч, холбогч, хөтлөгч, зааварлагч, удирдамжаар хангагч, үнэлэгч, үлгэрлэгч /зааварлагч, сонсогч, хүндэтгэл шаардлагыг хослуулагч, манлайлагч, тэвчээртэн/  байх чанар, үүрэг илүү тод илрэх учиртай.

Энэ үед суралцагчийн бие даах, бүтээх, хамтран ажиллах, шинийг сэдэх, эрэл хайгуул хийх, өөрөөр сэтгэх,  өөртөө итгэх, харилцааны эерэг  чанарууд төлөвшинө.

Эл нандин чанаруудыг бүрдүүлэх үйл ажиллагааг мөн л хичээл хэмээн ойлгож болно. Таны зааж байгаа хичээлд дээрх чанарууд байна уу? Цөөн үү? Олон уу? Өдрөөс өдөрт, жилээс жилд олон болоод л байваас Та багш, сайн багш  болж байгаагийн шинж.

Нэгж хичээлийн тухай сүүлийн үед их яригдах боллоо. Хичээлийн хөтөлбөрийг ч нэгж хичээлийнх байдлаар боловсруулах нь моод, шаардлага боллоо. Нэгж хичээлийн хөтөлбөр хийнэ гэдэг нь 5-8 цагт судлах сэдвийг  иж бүрнээр боловсруулах үйл ажиллагаа юм.

Жишээ болгож хэд гурван үлгэр үзүүлье!

Батлав . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Нэгж хичээлийн үлгэрчилсэн хөтөлбөр:

1.    Нэгж хичээлийн сэдэв   .   .           .           .           .           .           .           .           .

 

2.    Нэгж хичээлийн сэдвийн хүлээгдэж буй үр дүн / тухайн сэдвийг зааж дууссаны дараах үр дүнг ерөнхийлөн нэг өгүүлбэрээр илэрхийлнэ/

 

3.    Зорилт

4.    Агуулга

 

 

Мэдлэг /судлагдахуун

 

Чадвар /ур ухаан/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Агуулгыг дээрх байдлаар төлөвлөхөөс гадна  цогц чадамжинд тулгуурлан дараах хүснэгтээр илэрхийлсэн ч болно.

 

k-1 /мэдлэг/ онол-бүтээвэр, үг, өгүүлбэр, эх

шинэ мэдлэг ойлголт

 

k-2 /бүтээхүй/ хувиргах, сонгох, найруулах, харьцаа зүй тогтлыг тайлбарлах, мэдсэндээ тулгуурлан хийж бүтээх

 

k-3 /оршихуй/  өөрийгөө нээх, илэрхийлэх, бусдын сонсох, хүндэтгэх, өөрийн болон бусдын өмнө хариуцлага хүлээх

k-4 /нийгэмшихүй/ бусадтай санаа бодлоо солилцох, зохицох, хамтын шийдэлд хүрэх

5.    Арга зүй:  Нэгж хичээлийн цагийн хуваарилалт

Ээлжит хичээлийн дугаар

Сэдэв

цаг

мэдлэг

чадвар

хэрэглээ

          I.         

 

80 мин

 

 

 

         II.         

 

80 мин

 

 

 

        III.         

 

80 мин

 

 

 

       IV.         

 

80 мин

 

 

 

      Үүний дараагийн үйл ажиллагаа бол ээлжит хичээлээ 80 минутаар төлөвлөх явдал юм. Үүний тулд багш хичээл тус бүрийн /хэлбэр / төрлийг өөрөөр хэлбэл энэ хичээл

      Шинэ материал судлах хичээл

      Чадвар дадал бий болгох хичээл

      Бататгал буюу хэрэглээ болгох хичээл

      Баяжуулан системчлэх хичээл

      Хяналт шалгалтын хичээл

      Анализ хичээл

      Нэгдмэл зорилго бүхий хичээл үү? гэдгийг тогтоож  тухайн хичээлийн  бүрэлдэхүүн хэсэг буюу үе шат бүрийн хугацаа,   багш, сурагчийн үйл ажиллагааны чиглэлийг нарийвчлан бичнэ. Ялангуяа 10 хүртэл жил ажилласан багш энэ төлөвлөлтийг маш дэлгэрэнгүй /нэгээс доошгүй а-4 цаасан дээр/  хийх учиртай. Сүүлийн үед ийм хөтөлбөрөө цахим хэлбэрээр боловсруулах байдал дэлгэрч байгааг санууштай.

Жишээ нь:  Таны заах хичээл шинэ мэдлэг олгох хичээл байлаа гэвэл нэгж хичээлийн хөтөлбөр дэх ээлжит  хичээлээ нэгж хичээлийн дээрх цагийн хуваарилалттай уялдуулан дараах байдлаар төлөвлөж болохыг үлгэрчлэн үзүүлье.

 

Хичээлийн сэдэв:

Заах анги бүлэг . . . . . . . . . .            огноо . . . . . . . .

Зорилго: .      .           .           .           .           .           .           .           .           .           .           ..          .           .           .            .           .           .           .           .           .           .           .           .

Зорилт:.         .           .           .           .           .           .           .           .           .           .           .           .           .           .            .           .           .           .           .           .           .           .           .

.           .           .           .           .           .           .           .           .           .           .           .           .

.           .           .           .           .           .           .           .           .           .           .           .

Арга, аргын хослолууд:.    .           .           .           .           .           .           .           .           .

.     .           .           .           .           .           .           .           .           .           .           .

 

Сургалтын эх, хэрэглэгдэхүүн /үзүүлэн, таниулах материал, цахим технологи г/м /

.           .           .           .           .           .           .           .           .           .           .           .           .

.           .           .           .           .           .           .           .           .           .           .           .           .

Хичээлийн явц /ерөнхий/

Хичээлийн үе шат

 

Хуга-цаа

 

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

Багшийн анхаарах зүйл

1.    Сэдэл үүсгэх

5 мин

 

 

 

2.    Гэрийн даалгавар шалгах

10 мин

 

 

 

3.    Өмнөхийг сэргээх

15  мин

 

 

 

4.    Шинэ мэдлэг олгох

20 мин

 

 

 

5.    Бататгах, бие даасан үйл ажиллагаа

25 мин

 

 

 

6.    Гэрийн даалгавар

5 мин

 

 

 

 

Хичээлийн тухай  өөрийн үнэлгээ

Хичээлийн үнэлгээ /зур/          Маш сайн      сайн          хангалттай    хангалтгүй

Юу нь хамгийн сайн болсон         .           .           .           .           .           .           .           .           .           .           .            .           .           .           .           .           .           .           .           .

Юунд илүү анхаарах вэ?  .           .           .           .           .           .           .           .           .           .           .           .            .           .           .           .           .           .           .           .           .

 

Мэдлэг чадвар дадлыг  бататгах хичээл байваас

Хичээлийн сэдэв:

Заах анги бүлэг . . . . . . . . . .            огноо . . . . . . . .

Зорилго: .      .           .           .           .           .           .           .           .           .           .           ..          .           .           .            .           .           .           .           .           .           .           .           .

Зорилт:.         .           .           .           .           .           .           .           .           .           .           .           .           .           .            .           .           .           .           .           .           .           .           .

.           .           .           .           .           .           .           .           .           .           .           .           .

.           .           .           .           .           .           .           .           .           .           .           .

Арга, аргын хослолууд:.    .           .           .           .           .           .           .           .           .

.     .           .           .           .           .           .           .           .           .           .           .

 

Сургалтын эх, хэрэглэгдэхүүн /үзүүлэн, таниулах материал, цахим технологи г/м /

.           .           .           .           .           .           .           .           .           .           .           .           .

.           .           .           .           .           .           .           .           .           .           .           .           .

Хичээлийн явц

 

Хичээлийн үе шат

 

Хуга-цаа

 

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

Багшийн анхаарах зүйл

1.    Сэдэл үүсгэх

5 мин

 

 

 

2.    Гэрийн даалгавар шалгах

10 мин

 

 

 

3.    Мэдлэг чадвар, дадлыг сэргээх,

15

мин

 

 

 

4.    Мэдлэг чадвар, дадлыг бататгах

40 мин

 

 

 

5.    Ярицлага дүгнэлт

8 мин

 

 

 

6.    Гэрийн даалгавар

2 мин

 

 

 

 

Хичээлийн тухай  өөрийн үнэлгээ

Хичээлийн үнэлгээ /зур/          Маш сайн      сайн          хангалттай    хангалтгүй

 

Юу нь хамгийн сайн болсон         .           .           .           .           .           .           .           .           .           .           .            .           .           .           .           .           .           .           .           .

Юунд илүү анхаарах вэ?  .           .           .           .           .           .           .           .           .           .           .           .            .           .           .           .           .           .           .           .           .

 

Хэрэв мэдлэг, чадвар дадлыг шалгах хичээл бол

 

Хичээлийн сэдэв:

Заах анги бүлэг . . . . . . . . . .            огноо . . . . . . . .

Зорилго: .      .           .           .           .           .           .           .           .           .           .           ..          .           .           .            .           .           .           .           .           .           .           .           .

Зорилт:.         .           .           .           .           .           .           .           .           .           .           .           .           .           .            .           .           .           .           .           .           .           .           .

.           .           .           .           .           .           .           .           .           .           .           .           .

.           .           .           .           .           .           .           .           .           .           .           .

Шалгах хэлбэр, хугацаа /ам,  бичиг, сорил, дасгал даалгавар г/м ашиглан хэрхэн, ямар хугацаанд зохион байгуулах г/м         .           .           .           .           .           .           .           .

.     .           .           .           .           .           .           .           .           .           .           .

бичиж сорил, сэдэв, дүгнэх журам /рубрик/-ийг хавсаргасан байх жишээтэй.

Ээлжит хичээлийн төлөвлөлт бүрийн эцэст “Хичээлийн тухай  өөрийн үнэлгээ”

гэсэн булан байх бөгөөд багш хичээлээ заагаад товч хөтлөх ба энэ нь таны хожмын үйл ажиллагаанд тустайг ухаараасай.

Хичээлийн тухай  өөрийн үнэлгээний загвар нь

Хичээлийн үнэлгээ /зур/          Маш сайн      сайн          хангалттай    хангалтгүй

Юу нь хамгийн сайн болсон         .           .           .           .           .           .           .           .           .           .           .            .           .           .           .           .           .           .           .           .

Юунд илүү анхаарах вэ?  .           .           .           .           .           .           .           .           .           .           .           .            .           .           .           .           .           .           .           .           .

 

Мөн хичээлийн үе шатыг хичээлийн элемент бүрээр, тухайн хичээлийн бүтэц хэлбэрээр, мэдлэг эзэмшилтийн 4 түвшингээр гэх мэт тодорхойлон гаргаж болох бөгөөд гацхүү багш үүнд бүтээлчээр хандах учиртай.

Хөтөлбөр нь математик, монгол хэл, уран зохиол, монгол бичиг, биеийн тамир, хөгжим бүжгийнх үү? гэдгээсээ, мөн тухайн сэдвээсээ, хүүхдийнхээ анги насны онцлог, мэдлэгийн түвшингээсээ хамаарч өөр өөр хэв загвартай байхыг үгүйсгэх учиргүй бөгөөд миний үлгэрчилсэн гээд байгаагийн учир утга оршино.

Хэн нэгнийхийг хуулах, дагаж дууриах нь чухал биш, зааж буй сэдвээ заалгаж буй хүүхэддээ хэрхэн яаж, мэдлэг, чадвар, дадал болгох вэ?  Үүний тулд юуг? /агуулга/ хэзээ? хэрхэн, яаж? /арга зүй/ эзэмшүүлэх, хэнийг хэн болгох вэ? /төлөвшил/ гэдэг нь л чухал шүү дээ. Энэ бол хичээлийн орц-явц-гарцын тухай асуудал. Энэ бол хичээлээ бүтээлчээр  төлөвлөх тухай л асуудал шүү дээ.

Одоо Таны боловсруулсан хөтөлбөр хөтөлбөр болж уу? гэдэг талаар хэдэн санаа хэлье.

Нэгж хичээлд тавигдах шаардлагуудыг  Та ажиглаад өөрийн тань боловсруулсан хөтөлбөр хөтөлбөр болж уу? гэдэг талаар дүгнэлт хийгээрэй. Бүр рубрик гаргаж байгаад ерөнхий үнэлгээ гаргаж ч болно доо, Тийм ээ? Шаардлагуудыг бүлэглээд цөөрүүлэх, санаагаар нь задлаад олшруулах эсэх нь таны тааллаар болох буй за.

Нэгж хичээлд тавигдах шаардлага 

·         Хүлээгдэж буй ерөнхий үр дүнг стандарт, агуулгын хүрээтэй нийцүүлэн зөв тодорхойлсон уу?

·         Зорилтыг цогц чадамжийн дагуу тодорхойлсон эсэх

·         Агуулгаа бүрэн эзэмшүүлэх арга зүйн сонголт хэр болсон

·         Эл агуулгаа эзэмшүүлэхдээ өмнөх мэдлэг чадварт суурилсан эсэх

·         Тухайн хөтөлбөр чинь ээлжит хичээлүүдийнхээ бүтэц хэлбэрт нийцсэн эсэх

·         Хүлээгдэж буй ерөнхий ба тодорхой үр дүнд хүрэх боломж бүхий дасгал даалгавар, сургалтын хэрэглэгдэхүүнтэй эсэх

·         Хичээлийн үе шатуудыг цагаар хуваарилсан нь хүүхдийн анги насны онцлог, хэрэгцээ шаардлагад тохирсон эсэх

·         Сургалтанд мэдээллийн технологийг хүртээмжтэй ашигласан байдал

·         Сэтгэл зүй, жендэр, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан эсэх

·         Сурагчийн хөгжил төлөвшлийг илрүүлэх үнэлгээний тохиромжтой хэлбэрийг сонгосон эсэх

·         Өөрийн үнэлгээний хэсгийг хөтөлсөн эсэх талаараа анаализ хийж юуг ямар хэсгийг, хэрхэн сайжруулах талаар өөрөө өөртэйгээ, мэргэжил зорилго нэгтнүүдтэйгээ саналаа хуваалцаж улам сайжруулж төгс боллоо гэснээ нийтийн хүртээл болгох талаар санаж сэрээсэй гэсэндээ үүнийг бичлээ. Саналаа ирүүлээрэй.

Сургалтын хөтөлбөрийн бүтцэд орох  нэр томьёоны зарим тайлбарыг хавсаргаж байна. Та дэлгэрүүлээрэй.

Агуулга: Сургалтын  бүрэлдэхүүн хэсгүүд болох мэдлэг, чадвар хэрэглээг тодорхойлсон агуулгын тогтолцоо

Хүлээгдэж буй ерөнхий ба тодорхой үр дүн: Суралцах үйл ажиллагаанаас үүсэн хүүхдийн хөгжил төлөвшилд гарах ойрын болоод хэтийн  үр дүн

Мэдлэг: Ухагдахуун, ойлголт. Нотлогдсон баримт.

Чадвар: Мэдлэг нь үйл ажиллагааны нь мөрдлөг болсон хэлбэр.  Асуудал шийдвэрлэхдээ эзэмшсэн мэдлэгээ хэрэглэх дадал, туршлагын үзүүлэлт гэсэн үг. /Ажиглах, ярилцах, зурж бичих, унших, бодох, сэтгэх,  хийж бүтээх, засаж сайжруулах, эрэл хайгуул бүтээх, найруулах, зохиох, турших, ялгах, ангилах, бүлэглэх, нөхөх, хувиргал хийх, жишээ баримтаар баяжуулах,  түүвэрлэх, харьцуулах, нэгтгэн дүгнэх үйл ажиллагаа чухал үүрэгтэй.

Хэрэглээ: Сурсан мэдсэнээ амьдрал ахуйдаа бүтээлчээр хэрэглэх үйл ажиллагааы цогц.

Үнэлгээ: Хүлээгдэж байгаа үр дүн ямар хэмжээнд хүрснийг илрүүлэх шалгуур, загвар, сорил, үйл ажиллагаа.

 

 

Таныг хүндэтгэн хариу хүлээгч Jamka_ch @ yahoo.com

 

 

 

 

 

 

Бичсэн: EDUCATION | цаг: 01:15 | Жамка багшийн булан
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(15)
Сэтгэгдэл:


chuhal asuudal shuu
танд баярлалаа таниас нэг зүйлийг асууя та хүүхдүүдийн зохион найруулж бөйгаа сэдвийн яаж өгч бичүүлдэг вэ мөн зохион бичих чадварын яаж хөгжүүлдэг вэ энэ талаараа надад зөвөлгөө өгч туслаач миний бүтээлч даалгаврын сэдэв юм л даа таниас хариу ирэхийг хүлээнэ миний email odgerel_naraa
Бичсэн: Зочин цаг: 10:06, 2012-2-26 | Холбоос | |


tand bayrlalaa amjily hvsie
Бичсэн: Зочин цаг: 01:57, 2012-1-4 | Холбоос | |


mash ih bayrallaa
Бичсэн: shvr (зочин) цаг: 09:54, 2011-11-25 | Холбоос | |


uu glailaa haisan ymaa ollo алга ташилт
Бичсэн: saihaan (зочин) цаг: 06:45, 2011-3-17 | Холбоос | |


Oo nyamdavaa bayrlalaa chamd. ajil ni sain biz dee. Ta bvhniig minii blogt ordog gej medsengui. Anjilt husie
Бичсэн: EDUCATION цаг: 07:16, 2011-3-3 | Холбоос | |


Batshireet
Bagsh nart heregtei zyil tavij tedend mus bolj bgaad chini uchirgyi iheer talarhav.Amjiltiig hysie.
Бичсэн: G.Nyamdavaa (зочин) цаг: 01:47, 2011-3-3 | Холбоос | |


гоё шүү тэврэлт
Bi mat medeelel zuin 2r kurs yg odoo hicheeliin hotolbor zohioh gd uzejj bga tanii ene uneheer ih hereg bolloo tand amjilt.
Бичсэн: Зочин цаг: 12:43, 2011-2-24 | Холбоос | |


bayrllaa. medeelllee yrgeljlyylen tabiaraa. алга ташилт http://www.blogmn.net/images/smiles/icon_biggrin.gif applause
Бичсэн: Зочин (зочин) цаг: 12:28, 2010-11-4 | Холбоос | |


mash ih bayarlalaa heregtei medeelel tavisan bna uur iluu ihiig tavij baigaarai алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 04:11, 2010-9-30 | Холбоос | |


бага анги
bauarlalaa heregtei medeelel absan shyy.
Бичсэн: маржангүл (зочин) цаг: 08:07, 2010-9-26 | Холбоос | |


heregtei zuilee ollo! bayarlalaa! Tanii amidrald az jargal, ajild chini undur amjilt husie! ирмэх
Бичсэн: ~TYYX (зочин) цаг: 02:01, 2010-9-24 | Холбоос | |


tand bayrlalaa алга ташилт
Бичсэн: tomoroo (зочин) цаг: 12:10, 2010-9-9 | Холбоос | |


vnexeer xeregtei ymaa negj hicheeliin hutulburin talaar iluu medeelel, material taviaraa amjilt
xvsey
Бичсэн: ichko цаг: 04:35, 2010-6-24 | Холбоос | |


ih heregtei zuil niitelsen tand bayarlalaa, amjilt husey алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 02:55, 2010-4-11 | Холбоос | |


hutulbur
bayrlalaa. negj hicheeliin hutulburin talaar iluu medeelel, material taviaraa6 thanks гоё шүү
Бичсэн: Зочин (зочин) цаг: 04:46, 2010-3-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 615946 удаа нээгдэв.
idiomatic-dormant