2009-11-17
Зохион байгууллалтын 10 арга

Анги зохион байгуулалт нь сургалтыг идэвхтэй байдлаар явуулахад тус болохоос гадна саад бэрхшээл учруулах тохиолдолд ч байдаг. Чухам ямар нөлөө үзүүлэх нь гагцхүү хэрхэн зөв зохион байгуулж чадсан эсэхээс хамаарна. Бүхэнд тохирох туйлын сайн арга гэж байхгүй ч гэсэн тэдгээрээс сонголт хийх боломж их байдаг гэдгийг мартаж болохгүй.

Сургалтыг идэвхтэй байдлаар явуулахыг хүсч байгаа бол та ангиа, хүүхдүүдийг сурах хөдөлмөрт уриалан дуудсан, тэднийг аль болохоор чөлөөтэй ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлсэн байхуйц засаарай. Зарим тохиолдолд ширээ, сандал хийгээд бусад тавилга сав цөөн, сэлүүхэн байх нь илүү оновчтой хувилбар байж ч болно. Та ширээ, сандлаа дахин өөрөөр байрлуулахад аль болох хялбар байхуйцаар засахыг хичээхийн зэрэгцээ ийнхүү өөрчилж байрлуулах шаардлага гарвал сурагчдаасаа тусламж хүсээрэй. Энэ нь тэднйиг идэвхижүүлэхэд өчүүхэн ч атугай түлхэц үзүүлдэг сайн талтайг үгүйсгэх аргагүй.

 

1. U ХЭЛБЭР: Бүх сурагч нийтлэг нэгэн зорилготой ажиллаж байгаа үед хэрэглэхэд илүү тохиромжтой энэхүү хэлбэрийн давуу тал нь:

  • Сурагчдын уншиж, бичиж буй үйл ажиллагаа танд ил харагдана.
  • Үзүүлэн таниулах материалыг сурагчдын гол дунд байрлуулах . боломжтой.
  • Сурагчид өөр хоорондоо харилцах боломжтой.
  • Сурагчид хосоороо ажиллаж болно.
  • Тараах материалаа сурагчдад хурдан түгээх боломжийг танд олгоно.
  • Та аль ч сурагчид хүрч ажиллах боломжтой

Та ширээг тэгш өнцөгт байдлаар байрлуулж болно.

Хэрэв та 16-аас дээш тооны сурагчтай ажиллаж байвал U-г боулингийн тоглоомын талбай шиг засч болох юм.

Мөн гүүр шиг хэлбэртэй байж болно.

Хэрэв та бүх сурагчийг идэвхтэй үйл ажиллагаанд татан оролцуулж, илүү дотно харилцахыг хүсвэл зарим сурагчийг U-гийн дотор талд суулгаж болно.

Та бас дугуй юм уу тэгш өнцөгт хэлбэрийн ширээнүүдийг U дотроо хагас тойрог байдлаар, эсвэл морины max хэлбэрээр засч болно.

2. БАГИЙН ХЭЛБЭР: Сурагчдыг илүү ойр дотно ажиллуулахын тулд та ширээнүүдийг багийн бүх гишүүн бүтэн тойрч суухаар байрлуулж болно. Багшийг хүссэн тохиолдолд зарим сурагч сандалтайгаа эргэн багш руу, эсвэл самбар, дэлгэц рүү харан суух боломжтой байх хэрэгтэй.

Сурагчид ширээндээ хагас тойргоор суухаар ч байрлуулж болно. Энэ тохиолдолд бүх сурагч самбар руу чөлөөтэй харах боломжтой.

3. ХУРЛЫН ШИРЭЭНИЙ ХЭЛБЭР: Дугуй, эсвэл квадрат хэлбэрийн ширээнүүдтэй бол суудлын зохион байгуулалтын энэхүү хэлбэрийг ашиглахад илүү тохиромжтой. Эл зохион байгуулалт нь багшийн үүргийг багасгаж, харин хэсгүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэг. Хэрэв та /ярилцлагыг удирдаж байгаа хүн/ ширээний "толгойд"-д суувал тэгш өнцөгт хэлбэрийн ширээ нь албархуу уур амьсгалыг бий болгодог.

Ярилцлагыг удираж байгаа хүн сурагчдын дунд суувал албархуу байдал арилна.

Та хэдэн жижиг ширээг дараахи зурагт үзүүлсэн шиг нийлүүлэн засч болно.

4. ТОЙРОГ ХЭЛБЭР: Сандлаа тойрог хэлбэрээр байрлуулж ширээгүй ширээгүй суух нь сурагчдад өөд өөдөөсөө харж /элдэв хаалтгүй/, шууд харьцах боломжийг олгодог. Энэхүү тойргийн хэлбэрийг асуудлыг нийтээрээ хэлэлцэх шаардлагатай үед хэрэглэвэл нэн тохиромжтой.

Цаг хэмнэхийн тулд та сурагчдаас ширээнийхээ дотор талд гарч, тойргоор суухыг хүсч болно.

5. ХЭСЭГ ХЭСГЭЭРХИ ХЭЛБЭР: Энэ зохион байгуулалт нь танд хэлэлцүүлэг явуулж буй хэсэгтэй харилцах, дүрд тоглох, мэтгэлцэх, ажиглах зэрэг үйл ажиллагааг хэсгээр зохион байгуулах боломжийг олгоно.
Сандлуудаа доорхи зурагт зурагт харуулсан шиг хос хосоор байрлуулах нь илүү тохиромжтой бөгөөд голын ширээг ашиглан нийтийг хамарсан хэлэлцүүлэг явуулж болно.

6. АЖЛЫН БАЙРНЫ ХЭЛБЭР: Энэ зохион байгуулалт нь сурагч бүрийг богино хугацаанд даалгавар гүйцэтгэх тухтай нөхцлөөр /жишээ нь, компьютер ашиглах боломж олгох г.м/ хангах шаардлагатай үед хэрэглэнэ. Сурагчид хос хосоороо ижил нөхцөлд ажиллах боломжоор хангагдсан байвал тэдний үйл ажиллагагаа улам идэвхжих болно.

7. ХЭСГЭЭС ГАРЧ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ БАЙХ ХЭЛБЭР:

Хэрэв анги танхим тань уужим, ширээ сандлаа таны зөвлөлгөөгөөр засч байрлуулах боломжтой бол сурагчид хэсэгтэйгээ хамтарч ажиллаж, баг хэсгээсээ гаран нийтийн хэлэлцүүлэгт оролцох боломжтой байдлаар анги зохион байгуулалтыг хийж болно. Хэсгүүд нэг нь нөгөөдөө саад болохооргүй, хоорондоо хол зайтай суух шаардлагатайг мартаж болохгүй. Энэ үед хэсгүүдийн хооронд холбоо харилцаа тогтооход бэрхшээл учирч болзошгүй.

8. "V" ХЭЛБЭР: Уламжлалт анги зохион байгуулалт нь / ширээгээ эгнүүлэн байрлуулсан / сургалтыг идэвхтэй явуулахад төдийлөн тусалж чаддаггүй билээ. Гэвч заримдаа сурагчдыг "анги хэлбэрээр" зохион байгуулах шаардлага гардгийг үгүйсгэх аргагүй юм. Энэ үед та "V" хэлбэрийг сонгон авч болно. "V" хэлбэрээр ширээ сандлаа байрлуулсан үед хүмүүсийн хоорондын зай харьцангуй бага байх би тэднийг эгц урд талаас нь харах боломжтой.
Энэхүү хэлбэр нь уламжлалт анги зохион байгуулалт харьцуулахад сурагчид нэг нэгийгээ харах боломжийг илүү олгодгоороо эгнээ хоорондын зайг тохируулах хийгээд мөн эгнээнүүд төвөөс зайтай байх боломжтойгоороо давуу юм.

9. УЛАМЖЛАЛТ АНГИЙН ХЭЛБЭР: Ширээ сандлыг эгнүүлэн, нэг ширээнд хос хосоор суух боломжтой байхуйц засна. Эгнээ нь тэгш тоотой, хоорондуур нь хүн чөлөөтэй явахаар зайтай байвал зүгээр. Ийнхүү тоо тэгш байвал урд эгнээний хос нь арын хостойгоо нийлж, сурагчид дөрөв дөрвөөр ажиллах боломжтой болно.

10. ТАНХИМЫН ХЭЛБЭР: Энэ хэлбэр нь чөлөөт байдлыг /хөдөлгөөнийг/ хязгаарладагаараа идэвхтэй сургалтанд сөрөг нөлөө үзүүлдэг хэдий ч одоо хүртэл хэрэглэгдсээр байгаа хэлбэрүүдийн нэг юм. Хэрэв сандал нь хөдөлдөг бол тэдгээрийг ойрхон зайтай эгнүүлж, сурагчид нэг нэгийгээ харах боломжтой "нум" хэлбэрээр байрлуулж болно.

Хэрэв суудал нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн бол сурагчдыг аль болохуйц төв рүүгээ ойр, тойрог байдлаар суулгахыг хичээгээрэй. Танхим хичнээн том ч байсан та сурагчдыг аль болохоор хооронд нь ойр суулгахыг чармайхын сацуу тэднийг хосоор ажиллуулах, идэвхтэй сургалтын үйл ажиллагаанд татан оруулахад суудлын энэхүү хэлбэрээ ашиглавал зүгээр.

Бичсэн: EDUCATION | цаг: 17:58 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1737203 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax