2010-02-05
ЗАЯАНЫ ЗАРЛИГ
Т. Галсан:  4 мөртүүд

ДАНДАР БААТАР
Дандар хvv шархтай баавгайнаас хулчийдаггvй байсан юм
Далан сэлэмтэн дайран ирэхэд дальдардаггvй байсан юм
Дайсандаа ч нөхөртөө ч арангатай маршалаас айдаггvй байсан юм
Даруухан ээжийнхээ өмнө л тамхиа асааж ч зvрхэлдэггvй байсан юм

ЦАГААН САРЫН ШИНИЙН НЭГЭН
Шижир цацрагт нараан дэлхий тойрч нас нэмсэний ДАН баяр
Ширvvн мөнгөн өвлийг өнтэй давсны ДАВХАР баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны ГУРАМСАН баяр
Шинийн нэгэн гэмээ нь эгнэн давхацсан ГУРВАН БАЯР

МОНГОЛ ОРОН
Хvйтэн халууны завсар дахь сэрvvн орон
Хvсэл хяслын дундах Бурхан багшийн лаврин
Yнэн худлын хоорондох Эрлийн луужин
Өнө эртний монгол-миний ЭХ ОРОН


ЭЗЭН
Yнэгэн харанхуйгаар сэрж ОД МИЧИД-ээ бvртгэнэ.
Yvр цvvрээр гадаалж ТЭНГЭРИЙН ЦАРАЙ шинжинэ.
Наран мандахаас өрсөж НАЙМАН ЗОВХИС-оо халиана.
Малчин Монгол гэмээ нь ГАЗАР-САНСАР-ын ЭЗЭН

ЗАЯАНЫ ЗАРЛИГ
Аргамжааныхаа морийг чононд алдаж ч болно.
Алтан бугуйвчаа хулгайд алдаж ч мэднэ.
Амраг ханиа бусдад булаагдаж болно
Алгахан газраа ч харьд алдаж болохгvй ээ

МИНИЙ УРИА
Цээлхэн дотортой ард тvмэн минь эртний тvvхээ сөхөцгөө
Цэцэн ухаан арга билгээр элэнцийнхээ бичээсийг сурцгаа
Чингэс Богдын тал нь БОСОО бичгээрээ жигvvрлэцгээ
Цэдэнпилийн тал нь ХЭВТЭЭ vсэгтэйгээ тийчилцгээ

УХААНЫ ЦАРАА
ХОДООД УХААНТ хоолны хийц цайны сvvнд бодол нэрнэ
ХОНОГИЙН УХААНТ ховрын бараа хаврын борц бодно
ХОЖУУ УХААНТ насны намар,нөхрийн нөмөр бодно.
ХОЛЫН УХААНТ эх орныхоо заяаг бясалгана.

МАРТАШГYЙ ШӨНӨ
Эр цэрэгт мордохын урьд шөнө
Эцгийн гэрт сэтгэлд тогтсонгvй
Чөтгөртэй уулыг айлтгvй давлаа
Хайртай тvvндээ саадгvй очлоо.

YГИЙН БУЗАР
Биеэ тоосон хөвvvн өлссөндөө уурлажээ
Битгий хуц гэж ЭЭЖ-дээ хэлжээ
Энэ vгийг сонсуутаа аймаар шvv
Ээж нь гэв гэнэт нохой болчихжээ.

ДЭЭДИЙН ШАГНАЛ
Ангасан цөлд бол аадар буух нь шагнал
Намаг балчигт бол нар ээх нь шагнал
Надад бол наян таван жил
НААДАМ YЗЭХ нь дээдийн шагнал
Бичсэн: EDUCATION | цаг: 13:26 | Уран зохиол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1735315 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax