2010-05-05
ҮЙЛИЙН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ

ҮЙЛИЙН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ

Эмхтгэсэн:          Мэргэжилтэн М.Оюун-Эрдэнэ
                                                                                  Мэргэжилтэн Х.Чинтогтох


ОРШИЛ

Багш нарын мэргэжил боловсролыг ажлын байранд нь дээшлүүлэх зорилготойгоор МУБИС, Английн Эксэтэрийн ИС, Данийн ОУБХТ-ийн хамтарсан “Outreach”,  Монголын бага дунд боловсролын хөгжлийг дэмжих нийгэмлэгээс Данидагийн дэмжлэгтэйгээр “Хөдөөгийн сургуулийн хөгжил” төслүүд сүүлийн жилүүдэд Хэнтий аймагт хэрэгжиж эхэлснээр үйлийн судалгааны арга зүй тодорхой хүрээнд нэвтэрч эхэлсэн. Тухайлбал “Outreach” төсөлд хамрагдсан 13 сургуулийн 33 багш, Дадал, Баян-Адарга, Галшар сумын ЕБС-ийн багш нарт үйлийн судалгаа хийх арга зүйг шат дараалан нэвтрүүлснээр багш нарын сурган хүмүүжүүлэх хандлага, сэтгэлгээний өөрчлөлтөд тодорхой ахиц, үр дүн гарсаар байгаа билээ.
Үйлийн судалгааны арга зүйг танхим дахь сурах сургахуйн үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь багшийн хөгжлийг дэмжих чухал арга зам болж байгаа төдийгүй нийт багш нарт дээрх төслүүдийн санааг түгээн дэлгэрүүлэх зайлшгүй шаардлага урган гарч байна. Гэвч энэхүү арга зүйн талаар багш нарт тогтсон ойлголт, ном, гарын авлага дутагдалтай байгаагаас гадна үйлийн судалгааны арга техник, туршлагын хувьд харьцангуй шинэ учраас тус судалгааг хийх явцад олон асуудал бэрхшээл тулгарсаар байна.
Багш ажлын байран дээрээ, сурган хүмүүжүүлэх үйлийнхээ явцад хөгждөг тухай үзэл хандлага өнөөдөр олон багшид итгэл үнэмшил болоогүй байна. Иймд өөрийгөө хөгжүүлэх, сургах үйлийнхээ үр дүнг дээшлүүлэхийн төлөө үйлийн судалгааны арга зүйд зайлшгүй суралцах шаардлагатай гэж үзэж байна.
Эцэст нь хэлэхэд, үйлийн болон чанарын судалгааны арга зүйд суралцсанаар багш хүн өөрийнхөө ажлын байран дээр бүтээлчээр ажиллаж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг туршин, мэргэжлийн хөгжлийн тогтолцоонд шинэлэг, үр ашигтай хандлагыг бий болгож улмаар багш нарыг практик үйл ажиллагаандаа бүтээлчээр эргэцүүлэл хийх дадалд сурах, өөрсдийн мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх, ингэснээр мэргэжлийн хариуцлагаа дээшлүүлж урьдчилан тааварлаагүй нөхцөл байдалд оновчтой шийдвэр гаргаж ажиллах, бүтээлчээр хандах дадал чадвартай болоход энэхүү гарын авлага та бүхэнд тус дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

ЭРДЭМ НОМЫН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.






ЧАНАРЫН СУДАЛГААГААР БОЛОВСРОЛ ХӨГЖИХҮЙ
Судалгаа гэдэг нь үндсэндээ тулгамдаж байгаа тодорхой нэгэн асуудал буюу юмс үзэгдлийн талаар шинэ мэдлэг бүтээх үйл явцыг хэлнэ. Судалгааг янз бүрийн нөхцөлд, өөр өөр орчинд явуулж болно. Судалгааг мөн янз бүрийн шалтгаанаар өөр зорилгоор явуулж болдог. Бид ямар зорилгоор, ямар нөхцөлд судалгааг явуулах вэ? Ямар төрлийн судалгааг хийх нь чухал вэ гэдгийг нухацтай авч үзэх хэрэгтэй юм. Физик, химийн ШУ-д тодорхой үйл явцыг лабораторийн нөхцөлд судлах зорилгоор судалгаа хийдэг. Гэхдээ ийм судалгаа нь боловсрлоын салбарт хийдэг судалгаанаас огт өөр юм. Учир нь боловсролын салбарт хийж буй судалгааны орчин нь өөр, тодруулбал судалгааг сургууль буюу анги танхимд хийхийн зэрэгцээгээр судалгааны гол зүйл нь багш сухалцагчдын хамтын үйл ажиллагаа байдгаараа бусад ШУ-ны салбарт хийдэг судалгаанаас өөр юм.

Багш нарын судалгаа хийж буй бодит байдлыг авч үзвэл:
-Тоон судалгаа давамгайлж чанарын судалгаа үгүйлэгдэж байна. Багш нар суралцагчдынхаа эрүүл мэндийн, зан байдлын, сурах бичгийн, амжиргааны, эцэг эхийн гэх мэт социологийн олон талын тоон судалгааг тодорхой зорилгогүй, нэр төдий хийж ирсэн нь нууц биш. Тоон судалгаа нь угтаа баримтын зөв бурууг тодорхойлдог. Харин чанарын судалгаа нь учир шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлсийг нээн илрүүлдэг.
Бид тоон судалгааг хийхдээ цуглуулсан баримт мэдээ маань хэр үнэн бодотой, найдвартай байна вэ? гэдэгт л анхаарлаа хандуулдаг. Хэдийгэээр бид тоон судалгаанд цуглуулсан баримтандаа шинжилгээ хийж гарсан үр дүнг тайлбарлах аргыг хэрэглэдэг ч энэ нь зөвхөн гарсан үр дүнгийн хүрээнд л дүгнэлт гаргадаг юм. Энэ утгаараа тайлбар хийх хүрээ маань хязгаарлагдмал, зөвхөн цуглуулсан баримтынхаа хүрээнд л дүгнэлт гаргадаг.
Чанарын судалгаа нь цуглуулсан мэдээ баримтын мөн чанарыг бодит нөхцөл байдалд нь тулгуурлан тайлбарлах утгыг нь тайлах олон талт аргыг ашигладаг судалгааны нэгэн төрөл юм. Чанарын судалгаа хийж байгаа судлаач түүнд хамрагдсан хүмүүсийн бодит нөхцөл байдлыг олон талаас нь нарийвчлан тунгааж, мэдэрч ойлгон, зөв тодорхойлохыг гол зорилгоо болгодог. Аливаа судалгааны гол субъект болох хүнийг тухайн орчин нөхцөлд нь судалж гүн гүнзгий мэдрэх туршилтын олон янзын мэдээ баримтыг цуглуулах нь чанарын судалгааны үндсэн шинж юм. Чанарын судалгааны ерөнхий тодорхойлолтыг авч үзье.
-Чанарын судалгаа нь олон аргад голлон анхаарлаа хандуулдаг ба бодит байдлын мөн чанарын хандлага ба түүний тайлбарыг багтаадаг.
-Чанарын судалгаа нь амьдрал практик туршлагын талаарх төрөл бүрийн мэдээ баримтыг цуглуулдаг. Тухайлбал юмс үзэгдлийн тодорхой тохиолдол, хувь хүний туршлага, өөрийн үнэлгээ, амьдралын түүх, ярилцлага, ажиглалт, түүхэн уламжлал, харилцан уялдаа холбоо, бичиг баримт гэх мэтийн арга ашиглан хувь хүний амьдралын утга учир бэрхшээлтэй цаг үе тогтсон хандлагыг тодорхойлдог. /Denzin ба Lincoln, 1998:3/
-Судалгааны академик тал өндөр, прагматик тал сул учир судалгааны үр дүн төдийлөн их практикт нэвтрэхгүй, хэрэглэгдэхгүй байгаа байдал. Жишээ нь, 7 дугаар ангийн хөвгүүдийн унших чадвар илүү сайн уу, охидынх илүү сайн уу гэдгийг тоон судалгаагаар тодруулж болно. Гэвч эдгээр үзүүлэлтийн цаана  ямар учир шалтгаан байна гэдгийг тоон судалгаа тодорхойлох боломжгүй. Ийм учраас манай багш нар судалгааныхаа үр дүнг төдийлөн анхаардаггүй, сургалтанд үр дүнтэй ашигладаггүй учраас бичиг цаасны ажилд дарагдсан мэт ханддаг.
-Сэдэв сонголт, хамрах хүрээ, түүвэр, зардал, хугацаа, баримтын боловсруулалт, үр дүн хоорондын оновчтой уялдаа холбоо харьцангуй сул байгаа байдал. Тоон судалгаа нь тогтсон стандарттай мэт хязгаарлагдмал, нэгэн хэв шинжийн загвартай байдаг бол үйлийн болон чанарын судалгаа нь өмнөө тулгамдсан бэрхшээлийн цаана байгаа шийдэж болох боломжийг нээж өөрийгөө хөгжүүлэх арга зүйд суралцаж багаараа хамтдаа хөгжиж болдгоороо онцлогтой. Мөн судалгааны арга зүй нь нээллттэй, уян хатан, сонирхолтой, үр өгөөжтэй.
-Судалгаа ихэвчлэн хүрээлэн, яам, их сургууль төвтэй байгаа. Судалгааг тусгайлан цаг зарцуулж хийдэг, зөвхөн эрдэмтэд, их сургуулийн багш нар хийдэг, бид судалгааны арга зүйд суралцаагүй гэх мэтээр өөрөөсөө холдуулж ойлгож ирсэн. Угтаа боловсролын салбарын судалгааны гол объект нь  сургууль, багш, хүүхэд тул бид өдөр тутмын практик үйл ажиллагаанаас асуудлын гол мөн чанарыг бусдаас түрүүлж олж харах боломжтойгоороо давуу талтай юм.
ҮЙЛИЙН СУДАЛГААГААР БАГШ ХӨГЖИХҮЙ










Үйлгүй үр үгүй, үргүй үйл үгүй. Хүмүүн буй цагт үйл байна. /“Хүнийг үгээр нь биш үйлээр нь шинж”, “Хүүг ажлаар нь хүүхнийг үйлээр нь”/. Үйл байгаа цагт үр буюу бүтээл бий болно. Бүтээл бий болсноор уг хүмүүний ажил, амьдрал цэцэглэн хөгжинө. /”гар хөдөлбөл ам хөдөлнө”, “төрсөн ухаанаас сурсан ухаан илүү”/. Энэ бол хүмүүний амьдарлын логик. Хэрэгцээ буюу сэдэл буй газар үйл бий болно. /“дургүйд хүчгүй”/. Үйл хэрхэн бүтэх нь буюу үйлийн үр сайн муу байх нь тухайн хүмүүний оюун сэтгэлээс хамаарна. /”эх нь булингартай бол адаг нь булингартай”, “санаа сайтын заяа сайн”, “гараа сайн бол бариа сайн”/ хэмээх зүйр үгийн агуулгаас харахад сайн үйлийн үр сайн, муу үйлийн үр муу байх нь ойлгомжтой юм. Хүмүүний сайн үйл, түүний сайн үр улам сайжирсаар түүний ажил амьдралд ололт, амжилт баяр баясгалан авч ирнэ. /”бага ярьж их хий”/. Үйл гэдэг нь хамтын ажилбар. /”ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй”/. Энэ бол хүмүүний үйлийн аргын логик.
Бид англи хэлний “action” орос хэлний “действия” хэмээх үгийг Монгол хэлнээ үйл хэмээн буулгаж үйлийн судалгаа, үйлийн буюу ажиллах явцдаа суралцах хэмээх нэр томъёог хэрэглэж байгаа юм.
Үйлийн судалгааны зорилго.
    Өдөр тутмын үйл ажиллагаа, амьдралд тус болох практик мэдлэг бүтээх
    Практик мэдлэгийн үндсэн дээр хүний хүчин зүйлийн хөгжлийг сайжруулах /багш хөгжих/
    Мэдлэг бүтээх шинэ чадвар ба аргад суралцахад оршино.
        Өөрөөр хэлбэл, мэдлэгийг бүтээж, өөрийгөө хөгжүүлье, шинэ чадвар эзэмшье гэвэл үйлийн судалгааны арга зүйд суралцах хэрэгтэй.
Үйлийн судалгааны үндсэн шинж
 
Аливаа бэрхшээлийн цаана ямагт боломж байдаг, тэр боломжийг олж харж ашиглаж чадсан хүн амжилтанд хүрдэг, хөгждөг гэсэн То вангийн сургаал байдаг. Шинжлэх ухаан технологийн хурдацтай хөгжлийн өнөө үед өөрийн амьдрал дахь практик үйлээ шинжлэн судалж хамтаараа хөгжих боломжийг үйлийн судалгаа бүрдүүлж шинэ хөгжлийн чиг хандлага болж байна. Өөрөөр хэлбэл, анги танхимд суралцагч, хамт олон, эцэг эхтэй ажиллах үед практик чадамж бүрэлдэнэ. Багшийн чадамж ажлын байр болох сургууль, анги танхимд практик үйл ажиллагаа явуулснаар хөгжиж байдаг. Иймээс багшийн чадамж болон мэргэжлийн мэдлэгт нь хэр зэрэг туршлага хуримтлагдаж байна вэ, сургах үйлдээ ажиглалт хийснээр, түүнээс гарсан үр дүн баримтыг хэрхэн эргэцүүлж, өөртөө яаж тусгаж байна вэ гэдгээр багшийн чадамж дээшилж байдаг. Багшийн сургахуйн арга барил ямар байна вэ гэдгээр багшийн чадамж харагддаг. Сургахуйн арга барилаа сайжруулах арга зам нь үйлийн судалгаа мөн болохыг уг судалгааг хийж тодорхой үр дүнд хүрч буй багш нарын туршлагаас харж болно.
1940-өөд онд АНУ-ын иргэн Курт Левин тухайн нийгмийнхээ нэгэн чухал асуудлыг судлан шийдвэрлэх зорилгоор үйлийн судалгааг анх хийж байжээ. Үйлийн судалгааны арга нь үүнээс хойш бусад салбаруудад, ялангуяа боловсролын салбарт өргөн хэрэглэгдэх болсон байна. улмаар 1970, 80, 90-ээд оны үед дэлхийн олон орны боловсролын салбарт үйлийн судалгаа мэдэгдэхүйц нөлөөтэй байсаар иржээ.
Боловсролын салбар дахь үйлийн судалгааны хэд хэдэн шинж чанарыг Австралийн 2 судлаач /Кеммис Таггарт нарын “Үйлийн судалгааны унших бичиг” номноос 3 дахь хэвлэл/ тодорхойлсон байдаг. үүнд:
1.    Үйлийн судалгаа нь практикийг өөрчлөн шинэчлэх замаар багшийн зүгээс энэ өөрчлөлтийн нууц нарийн аргад суралцаж, далдын учир холбогдлыг таньж мэдсэнээр практикийг хөгжүүлэх гол зорилготой.
2.    Үйлийн судалгаа бол асуудлыг тодруулах, үйлийг төлөвлөх, үйлд ажиглалт хийх, эргэцүүлэн хянах буюу үйлийг шинээр төлөвлөх гэсэн үе шатаар өөрийгөө хөгжүүлэх үйл явцаас бүрддэг.
3.    Үйлийн судалгаа бол оролцогч төвтэй,
4.    Үйлийн судалгаанд хамтын үйл ажиллагаа чухал үүрэгтэй
5.    Үйлийн судалгаа нь өөрийн практик үйлийг онолжуулж байдаг. Ингэснээр практикийн тухай шинэ мэдлэг бүтээдэг.
6.    Үйлийн судалгаа нь багшаас өөрийн практикийн талаар үзэл бодол, таамаглалыг амьдрал практикт шалган туршихыг шаарддаг.
7.    Үйлийн судалгаа нь ажиглалт, сурган хүмүүжүүлэх тэмдэглэл, өдрийн тэмдэглэл, бүтээлийн сан, ярилцлага гэх мэт баримт мэдээлэл цуглуулах олон арга хэрэгслийн тусламжтайгаар хийгддэг.
8.    Нэгэнт сонгож авсан үйлийн судалгаа нь ямагт тодорхой тооны үйл ба түүнийг хийх оролцогчдыг сонгох төлөвлөхөөс эхэлдэг.
9.    Үйлийн судалгаа нь оролцогчдын өөрсдийнх нь практикийн бүтээлч шинжилгээг удирдан чиглүүлэх гол үүрэгтэй. Тодорхойлбол тодорхой нэг практикийг тухайн нийгэм түүхийн хүрээнд нь авч судлах үүрэгтэй.
Үйлийн судалгаа нь практикийн оролцоотойгоор цоо шинэ үйлийг төлөвлөн эхлүүлдэг онцлог шинжтэй. Боловсрол, сургуулийн системд бол багш гол үйлдэгч буюу үйлийг гүйцэтгэгч байдаг. Энэ талаас нь авч үзвэл үйлийн судалгааг судалгааны арга гэх нь оновчтой биш юм. Яагаад гэвэл энэ нь багшийн мэргэжлийн хөгжлтэй шууд холбоотой. Иймээс үйлийн судалгаа бол мэдлэгийг бүтээгч чухал зам; практикийн тухай онолыг бүтээх зам; практик дахь онолыг бүтээх чухал зам; практикийг хөгжүүлэх хэлбэр юм.
Үйлийн судалгаанд маш олон аргууд хэрэглэгддэг боловч чанарын аргууд зонхилдог. Уламжлалт судалгаагаар бол судалгаагаа хийхээс өмнө мэдээ, баримт, цуглуулах арга хэрэгслээ сонгосон байдаг. Үйлийн судалгааны төлөвлөлт нь үйл болон судалгаа, тэдгээрийн нэгдлийг агуулсан байдаг ба энэ нь уламжлалт судалгааны төрлөөс эрс ялгаатай юм. Жишээ нь, үйлийн судалгаа нь аман яриагаар эхэлдэг, тодруулбал оролцогч багш нарын болон бусад хүмүүсийн дунд судлахаар сонгосон бэрхшээлтэй асуудлын тухай, ангид бий болсон шинэ үйлийн талаар судлаач буюу оролцогч багш нарын дунд аман яриа өрнүүлж эхэлдэг.
Багш нар яаж суралцдаг вэ?
Багш нар яаж суралцдаг вэ? сургах нь бүхэлдээ практик асуудал. Сургах нь үйл. Сургах нь практик. Ихэнх багш нар өөрсдөө сургахуйн практикийн тухайгаа боддог. Тэд тухайн хичээлээр юу заах вэ, яаж заах вэ гэдгээ төлөвлөдөг. Тэд мөн хичээлийг сурагчид хэрхэн хүлээж авч байна вэ гэдгийг ажигладаг. Ямар арга зүйгээр сургавал сайн болж байна, ямар арга зүй нь болохгүй хэрэггүй байна гэдгийг багш нар өөрсдөөсөө олонтаа асуудаг. Багш нар сургалтын өөр арга зүйг дэмждэг ба тэд сургах өөр өөрийн хэв маягтай. Хэдий тийм боловч түрүүчийн хэлдгээр сургах нь зөвхөн хувийн ажил хэрэг байх нь олонтаа. Хичээл заах үеэр танхимд юу тохиолдсоныг тун ховор ярилцдаг. Багш нар өөрсдийн болон бусад багш нарынхаа хичээлд системтэйгээр ажиглалт хийж түүнийгээ сургалтандаа тусгаж ажиллах нь тун ховор байна. Танхимын сургалтыг системтэйгээр сайжруулахын тулд бусад багш нартайгаа хамтран ажиллах нь бүр ч ховор байна. Багш нар сургалтын шинэ арга зүйг туршиж үзэхийг хүсэх үед хамт олон сургуулийн удирдлагын зүгээс дургүйцэлтэй тулгарч байна. Хэрвээ багш ганцаараа юм хийх гээд, бас шаардлагатай дэмжлэгийг авч чадахгүй бол сургалтанд шинэ маягаар хандах эхлэлийг тавихад хэцүү байх болно. Багш нарын суралцах үйл явцыг сайжруулах суралцагч төвтэй болон үр өгөөжтэй суралцах танхимын практик үйлийг бий болгохын тулд :
-Өдөр тутмын сургах практик дахь тухайн багшийн ганцаардлыг арилгах
-Багш нарыг өөрсдийн сургалт, хичээл заалтын талаар системтэйгээр, ажил хэрэгчээр, нээлттэй ярилцдаг, хамтран ажилладаг болгох шаардлагатай. Үүний тулд мөн л үйлийн судалгаа хийх шаардлага урган гарч байна. Сургууль дээрх үйлийн судалгааг багшийн судалгаа, багшийн тэмдэглэл, оролцоотой судалгаа, үйлийн явцад суралцахуйн арга зүй гэх мэт олон янзаар нэрлэж байна.
Эдгээрийн аль нь ч байсан суралцах тухай болон танхимын үйлийг сайжруулахад багш нар хэрхэн суралцах тухай асуудал юм.
Багшийн сурган хүмүүжүүлэх хандлагыг үйлийн судалгаагаар хөтлөн сайжруулах нь
Анги танхим дахь сурах, сургахуйн үйлийг өөрчлөн шинэчлэх нь амаргүй болохыг 1990-ээд оноос хойш хийсэн боловсролын шинэчлэлээс харж болно.
Бидний мэдлэгийн нөөц асар ихээр, маш түргэн хугацаанд өдөр бүр өөрчлөгдөн тэлсээр байна. Бидний өнөөдрийн эзэмшсэн чадвар маргааш ашиглагдахгүй ч байж болох юм. Орчин үеийн ардчилсан нийгэмд тухайн нийгмийн хөгжилд яаж нөлөөлөхөө мэддэг, асар ихээр өөрчлөгдөж байгаа нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийг хийж чадах чадвар бүхий өндөр мэдлэгтэй, амьдрах ухаантай иргэн хэрэгтэй байна. Иймээс бид сургалтынхаа арга зам, хандлагыг өөрчлөх нь зүйн хэрэг болоод байна. Энэхүү өөрчлөлт шинэчлэлтийг амжилттай хэрэгжүүлэхэд,
1-рт багш нар өөрчлөлт шинэчлэл зайлшгүй хэрэгтэй, тасралтгүй явагдаж байж үр дүнд хүрдэг гэдгийг ойлгон ухамсарласан байх.
2-рт Багш шинэ арга замаар ажиллах итгэл дүүрэн, мөн шинэчлэлийг хүлээн зөвшөөрөх хүсэл, тэмүүлэлтэй байх ёстой.
Багш нар өнөөдөр хийж байгаа зүйлдээ итгэлтэй байдаг. Бид өнөөдөр өөрсдөө болон өвөг дээдэс нь заалгаж байгаа тэр аргаар хичээлээ зааж байна. Бид их, дээд сургуульд заалгасан сургалтын аргаар хичээлээ заадаг. Бид эцэг, эх суралцагчид болон бусад хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын аргаар зааж байна. Ийм бат бөх үндэслэгдсэн уламжлалыг эвдэх нь ихээхэн цаг хугацаа шаардахаас гадна эрсдэлтэй хэрэг. Гэвч багш хүн энэ эрсдэлийг сургуулийн удирдлага, эцэг, эх, бусад багш нарынхаа дэмжлэггүйгээр, тэдэнтэй хамтран ажиллахгүйгээр ганцаараа даван туулж чадахгүй. Иймээс өөрчлөлт шинэчлэлтийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд багш нар хоорондын, багш-сургуулийн удирдлагын, багш-эцэг эхийн хамтын ажиллагаа маш чухал. Энэ утгаараа үйлийн судалгааны хандлага нь хамтын ажиллагаа, харилцан туслалцаа, эрсдэлийг хамтран даван туулах зэргийн үндэс нь болж байгаа юм.


ҮЙЛИЙН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
Үйлийн судалгааг дараах циклийн дагуу үе шат бүрийг нарийн төлөвлөж гүйцэтгэх нь үйлийн судалгааг үр дүнд хүргэх гол хөшүүрэг болохын дээр амжилтанд хүргэх нөхцлийг бүрдүүлдэг.  Үйлийн судалгааны цикл /орчил/:
 

Багш нартаа үйлийн судалгааны цикл дэх үе шат бүрийг дэлгэрэнгүй тайлбарлан хүргэе.

Нэг. Судалгааны асуудлыг илрүүлэх, асуултаа томъёолох үйл
Аливаа судалгааны ажлыг эхлэхэд судалгааны ажлаа оновчтой томъёолох нь судлаачийн арга туршлага, мэргэжлийн мэдрэмж, шүүмжлэлт сэтгэлгээ, хүсэл эрмэлзэл зэргээр тодорхойлогддог маш нягт нямбай, цаг хугацаа шаардсан ажил байдаг. Энэхүү асуудлыг бгш судлаач дан ганц өөрийн бодол, туршлагаар хийх нь хангалтгүй байдгийг олонхи эрдэмтэн судлаач анхааруулсан байдаг.
Багш нар хамтран үйлийн явцад суралцах асуудлын бүтэцчилсэн хүрээ:
 
Аливаа бэрхшээлийн цаана ямагт боломж байдаг, тэр боломжийг олж харж ашиглаж чадсан хүн амжилтанд хүрдэг, хөгждөг.
Судлаач асуудлаа илрүүлэхдээ ул суурьтай, хариуцлагатай хандаж үүнд өргөн ашиглагддаг тодорхой арга, техникийг мэддэг, тэдгээрийг ашиглаж чаддаг болох нь чухал юм. Тулгамдаж буй бэрхшээлийг олж харах, түүнийг бий болгож буй нөхцөл, хүчин зүйлийг тогтооход янз бүрийн арга техник хэрэглэж болох бөгөөд энэхүү өгүүлэлдээ эргэцүүлэн ярилцах, задлан шинжилж ярилцах, мэдээллийг зохион байгуулах, томъёоллын нийлцийг шалгах зэрэг шат дараалсан үйл ажиллагааг авч үзэх болно.
А. Асуудлыг илрүүлэн томъёолох үе шат.
1.Эргэцүүлэн ярилцах. Энэхүү ярилцлагыг мэргэжил нэгт нөхөдтэйгээ тодорхой хугацаанд дараах хүрээг хамарсан асуудлыг хэлэлцэж болно. 
    Надад өнөөдөр ямар ямар асуудал тулгамдаж байна вэ?/Жишээ нь, багш нар тойрч суугаад тулгамдсан асуудлаа хэлэлцэхдээ ихэвчлэн эцэг эхийн боловсрол, тэдний оролцоо нь сургалтанд нөлөөлж буй талаар ярилцаж болох юм. Энэ миний сурган хүмүүжүүлэх ажиллагаан дахь тулгамдсан асуудал гэж үзжээ /
    Сурах, сургах үйл явцтай холбоотой асуудал мөн үү? /эцэг эхийн боловсрол нь танхим дахь сурах сургахуйд холбогдох эсэхэд санал хуваагдаж болох юм. Иймээс сэдэв болон тулгамдаж буй асуудлаа дахин эргэцүүлэх шаардлага урган гарна/
    Түүнийг шийдвэрлэхэд би нөлөөлж чадах уу?/Эцэг эхийн боловсролд би нөлөөлж чадах уу? гэдэг дээр олон хүн “чадахгүй” гэж хэлэх учраас мөн л багш судлаачийн өмнө тулгамдаж буй асуудал нь өөрөөс нь хамаарах хүчин зүйл болж чадахгүй./
    Энэхүү асуудал нь надад үнэхээр тулгамдаж байна уу? /Эцэг эхийн боловсролын асуудал нь ийнхүү бидний өмнө, сурах сургахуйн үйлд тулгамдаж буй асуудал биш болж хувирлаа. Иймээс бид бусадтайгаа дахин ярилцах шаардлага гарч байна./
Ийнхүү эргэцүүлэн ярилцахад дараах зүйлийг анхаарах нь чухал. Үүнд:
-Ярилцлага нь энгийн хэрнээ чухал асуудал хөндсөн байх
-Асуудлыг аль болох ул суурьтай, гүн гүнзгий авч үзэх
-Ярилцлага нь тодорхой, уян хатан, зохицуулагдах бүтэц чиглэлтэй байх
-Оролцогчоо мэдэрч тэдний санал бодлыг хүндэтгэн сонсох
-Сэтгэл зүйн хувьд оролцогчиддоо таатай, нээлттэй, сонирхож оролцох нөхцөл бүрэлдэх. Ингэж ярилцах нь нэг талаас тулгамдсан асуудлын талаар бие биенийхээ санаа бодлыг сонсож, асуудлын мөн чанарыг илрүүлж нэгдсэн нэг ойлголтонд хүрэх нөхцлийг бүрдүүлдэг бол нөгөө талаас энэ асуудлыг шийдвэрлэхэд багш  бид л зайлшгүй оролцох шаардлагатай юм байна гэсэн ухаарал, итгэл үнэмшлийг төрүүлэх ач холбогдолтой.
2.Задлан шинжилж ярилцах
Эргэцүүлэх ярилцлагаас бид тулгамдаж буй гол асуудлыг тодруулан гаргаж ирдэг бол түүнийгээ цааш нь гүнзгийрүүлэн судалж тодорхой нөхцөл байдал, холбоо хамааралд нь ул суурьтай авч үзэхийн тулд задлан шинжлэх ярилцлага хийх шаардлага гарна. Энэхүү ярилцлагын зорилго нь сонгож авсан асуудлынхаа хүрээ, хамаарал, логик холбогдол, нөлөөлөх хзүчин зүйлс, учир шалтгаан зэргийг гүнзгийрүүлэн нэгдсэн нэг саналд хүрэхэд чиглэдэг. Ийм ярилцлагыг дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:
-Ярилцлага авах хүнээ дотроосоо сонгоно
-Хөтлөгч, ярилцагч нь өөрийн саналыг илэрхийлэхгүй, зөвхөн асуух үүрэгтэй байна.
-Оролцогчид аль болох үнэн, зөв, тодорхой хариулна. Ийм ярилцлага нь асуудлыг гүнзгийрүүлэн танин мэдэх ач холбогдолтойгоос гадна өөрөө сургалтын шинжийг агуулдаг. Өөрөөр хэлбэл багш нар оролцох явцдаа асуулт тавих, түүнд хариулахын утга учир, хариуцлагыг мэдэрч ойлгодог. Задлан шинжилж ярилцсаны эцэст судлах асуудлынхаа талаар оролцогсод нь нэгдсэн нэг сонирхол, ойлголттой болно. Жишээ нь, сурагчдын ярих, өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвар тулгамдсан асуудал болж байна гэж үзвэл ярилцлагын үр дүнд суралцагчдын ярих чадвар нь багшийн хичээлд тавьж буй асуултуудаас хамаарч болохыг илрүүлж болох юм. Ингэснээр судалгааны сэдэв, асуудлаа тодруулж гаргаж ирж буй үйл явц юм.

3.Олсон мэдээллээ зохион байгуулалтанд оруулах
Дээрх хоёр арга техникээр олж авсан мэдээллээ тодорхой зохион байгуулалтанд оруулахд янз бүрийн арга техник хэрэглэж болох бөгөөд энд түгээмэл хэрэглэгддэг зураглалаар илэрхийлэх аргыг авч үзье. Уг үйл ажиллагааг хэдэн үе шаттай хийдэг. Үүнд:
 

4. Асуудлаа томъёолох
Дээрх 3 арга техникийг хэрэглэсний үр дүнд асуудлаа томъёолох боломж бүрдэх бөгөөд дараах асуултанд хариулах замаар үүнийг хийж болох юм. Үүнд:
    Хэнд бэрхшээл учирч байна?
    Хэн, юу бэрхшээлийн учир шалтгаан болж байна?
    Юутай холбоотой бэрхшээл байна?/Мэдлэг, чадвар, цаг хугацаа, хэрэглэгдэхүүн/
    Шийдвэрлэх, сайжруулахын гол зорилго нь юу вэ?
    Хэрхэн шийдвэрлэж болох вэ? /санал/
5. Асуудлын томъёоллын нийлц
Судалгааны мэдээлэл цуглуулж эхлэхийн өмнө асуудлын томъёолол бодит байдалд хэрхэн нийцэж байгааг шалгах шаардлагатай. Үүний тулд дараах асуулт бүхий шалгах хуудас боловсруулж ашиглавал зохино. Үүнд,
    Судалгааны асуудал маань үнэхээр миний үйл ажиллагаатай нягт уялдаж чадаж байна уу?
    Судалгаа тань юунд чиглэж, яагаад хийгдэж байгааг та сайтар ойлгож байна уу?
    Судалгаанд та өөрөө ямар үүрэгтэй оролцох вэ?
    Бусадтайгаа та хэрхэн хамтран ажиллах боломжтой вэ?
Ийнхүү судалгааны асуудлыг тодруулан томъёолсноор судлаач өөрийн ажлын зорилго, хамрах хүрээ, цуглуулах мэдээллийн төрөл зүйлийн талаар тодорхой баримжаатай болж цаашдын ажлаа чанартай сайн хийж гүйцэтгэх боломж бүрдэнэ.
Түүнчлэн та өөрийнхөө сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд бодитой үнэлгээ өгч доголдож байгаа талыг олж харах шаардлагатай. Хамгийн түрүүнд засан сайжруулах шаардлагатай ба боломжтой гэж үзсэн чиглэл, сэвдээ барьж авах нь ашигтай. Ер нь маш тодорхой, жижигхэн сэдэв авбал богино хугацаанд тодорхой үр дүнг нь үзэх боломжтой болдог. Жишээ нь, “сурлагын чанарыг дээшлүүлэх нь”, “сурагчдыг сурах арга барилд сургах нь” гэх зэргийн оронд “хичээлийг сурагчдын бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан явуулах нь”, “сурагчдын уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх нь” гэх нь өмнөхөөсөө илүү тодорхой болно.
Хоёр.  Үйлийн төлөвлөлт: /Тодорхой асуудлаар шийдвэрлэх үйлээ төлөвлөн жагсаах, судалгааны арга зүйгээ оновчлох/
Судалгааны төлөвлөгөө боловсруулах үйл ажиллагаа дараах үе шаттайгаар хийгддэг. Үүнд:
А.Бэлтгэл ажлаа төлөвлөнө. Үүнд материаллаг хэрэглэгдэхүүнээс гадна судалгаанд оролцох хүмүүс буюу анги сурагчдыг сонгох зэрэг бэлтгэл ажлууд тусгагдана.
Б.Үндсэн судалгааны явцыг төлөвлөнө. Үүнд судалгааны үндсэн үе шатууд тэдгээрийн зорилго, зорилтууд, хэрэгжүүлэх арга зам /арга хэлбэр/, хугацааг тусгах шаардлагатай. Судалгааны аргачлал гол тулгуур болно.
В.Судалгааны явцад цуглуулсан баримт материалыг боловсруулах, үнэлж дүгнэх ажлаа төлөвлөнө. Энэ нь мэдээллийн онцлогт тохируулан ямар арга техникээр хэдий хугацаанд боловсруулах, мөн гарсан үр дүнг ямар шалгуураар,  үнэлэхэд дүгнэлтийг ямар байр сууринаас хандах вэ гэдгээс ихээхэн шалтгаална. Зарим судлаач үүнийг судалгаа хийсний дараа төлөвлөх ажил мэт ойлгодог. Харин урьдчилж хийвэл судалгаа үр дүнтэй болох чиг нөхцөл хангагддаг. Сайн төлөвлөгөө нь ажлын 60 хувь гэдгийг санаж ажлаа нарийн төлөвлөх нь үйлийн судалгаа үр дүнтэй болоход чухал ач холбогдолтой. Ингээд үйлийн судалгааны төлөвлөгөөний загварыг санал болгож байна.

Арга   
Үйл   
Хэрэглэгдэхүүн   
Хугацаа    Хариуцах эзэн /хэнээс туслалцаа авах/
Холбогдох ном, гарын авлагыг уншиж судлах, товч тэмдэглэл хөтлөх.     -судлах ном, зохиолын жагсаалт гаргах
-ном, эх материалыг сонгох
-эх материалтай хэрхэн ажиллах арга сонгож төлөвлөх, боловсруулах    “Багш” сонин, “Нээлттэй сургууль” сонин, Лавай сэтгүүл, Боловсрол судлал сэтгүүл гэх мэт.     Эхний 10 хоногт багтаан мэдээллийг цуглуулах, цаашид нэмэлт мэдээллийг тогтмол эрэлхийлэх, судлах    Номын сан, багш нар, Сургуулийн удирдлага, БСГ-ын мэргэжилтнүүд, хүрээлэн, их дээд сургууль
Сурган хүмүүжүүлэх тэмдэглэл хөтлөх /Өөрийн алдаа дутагдлыг олж харах, түүнийгээ засах, ажлынхаа арга туршлагыг тодруулж баримтжуулан системчилж, судалгааны баримт хэрэгсэл болгон ашигладаг./
    - Өөрийн үйл ажиллагааны аль хэсэгт, ямар хугацаанд, яаж хийхээ шийдвэрлэнэ. Өөрөө хийх үү, нөхдөөрөө хийлгэх үү?
-Тэмдэглэл хөтлөх аргачлалыг боловсруулна.
-Тэмдэглэл дээрээ бүтээлч эргэцүүлэл хийх, задлан шинжлэх, үнэлгээ өгөх.    Холбогдох ном, гарын авлага, сурган хүмүүжүүлэх тэмдэглэлийн дэвтэр    Тогтмол, өдөр бүр    Багш өөрөө, өөрийн тодорхой үйлийг сонгон нөхдөөрөө хөтлүүлэх
Хичээлд сууж анализ хийх    Хугацаа, орчноо сонгох, анализ хийх арга техникээ оновчлох, хичээлийг видео хальсанд бичих     Сурган хүмүүжүүлэх тэмдэглэлийн дэвтэр    Өдөрт 1 удаа 1 цагийн хичээлд суух     Жишээ нь бага ангийн 5 багш нэг нэгнийхээ хичээлд сууж ажиглалт тэмдэглэл хөтлөх
Асуулга авах    -зорилгоо тодорхойлох, хамрах хүрээг тогтоох, асуулгын асуулт бэлдэх, нягтлах, асуулгын хуудас хэвлэн хувилах
    Асуулгын хуудас,      Судалгааны зорилго, хэлбэр, хамрах хүрээ, орчноос хамаарч хугацааг тодорхойлох    ЗАН, эцэг эх, багш, суралцагч, удирдах ажилтан, бусад
Ярилцлага авах                 /сөргүүлсэн, холбох, алмайруулах, дэмжих, шууд асуулт/    -асуулга авах хугацаа, асуултаа төлөвлөх, ярилцлагын хугацааг тогтоох, орчин хэрэглэгдэхүүнийг бэлдэх    Асуулт, сэтгэл зүйн болон үйлийн орчин.     Судалгааны зорилго, хэлбэр, хамрах хүрээ, орчноос хамаарч хугацааг тодорхойлох    ЗАН, эцэг эх, багш, суралцагч, удирдах ажилтан, бусад
Ажиглалт, туршилт хийх  /туршилтыг хэзээ, хэрхэн хийх, давтамж нь ямар байх, бэлтгэлийг хэрхэн хангах, хэн хэн ямар ажиглалт, тэмдэглэл хөтлөх зэрэг үйл явцуудыг маш нарийн, нэг бүрчлэн төлөвлөх шаардлагатай/    -ажиглах зүйлээ сонгох, хугацааг тогтох, ажиглалтыг баримтжуулах бэлтгэл хангах, туршилтын зорилго, агуулга, арга зүй, үнэлгээг боловсруулах    Цуглуулсан мэдээ, баримт,  сурган хүмүүжүүлэх тэмдэглэлийн дэвтэр    Судалгааны зорилго, хэлбэр, хамрах хүрээ, орчноос хамаарч хугацааг тодорхойлох    ЗАН, эцэг эх, багш, суралцагч, удирдах ажилтан, бусад
Судалгааны мэдээ баримтанд задлан шинжилгээ хийх     Тоон болон чанарын мэдээнд  задлан шинжилгээ хийх, судлах, харьцуулах, жиших    Цуглуулсан мэдээ, баримт,  сурган хүмүүжүүлэх тэмдэглэлийн дэвтэр    Судалгааны зорилго, хэлбэр, хамрах хүрээ, орчноос хамаарч хугацааг тодорхойлох    Судлаач багш өөрөө болон зарим судлаачдаас
Эргэцүүлэл хийх     Практик үйлийн дараа үр дүнд нь тулгуурласан эргэцүүлэл, үйл ажиллагаа явагдаж байх үеийн эргэцүүлэл, урьдчилан төлөвлөсөн өөрчлөлтөнд тулгуурласан эргэцүүлэл    Судлаач багш өөрөө
Шинэ санаа олж авах, судалгааны үр дүнг тайлагнах    -Онолжуулах, үзэл баримтжуулах, илтгэл, эсээ, тайлангийн өгүүлэл бичих     Цуглуулсан мэдээ, баримт, задлан шинжилгээний дүгнэлт, сурган хүмүүжүүлэх тэмдэглэлийн дэвтэр    Улирал, жилийн эцэст гэх мэтээр нарийн төлөвлөнө.      Судлаач багш өөрөө
Үйлийг дахин төлөвлөх    Судалсан зүйлээс ургуулан, эсвэл цаашид судлах шаардлагатай гэж үзсэн ёэдэв, чиглэлээ тодорхойлох    илтгэл, эсээ, тайлангийн өгүүлэл     илтгэл, эсээ, тайлангийн өгүүлэл бичсэний дараа     Судлаач багш өөрөө

Гурав. Үйл 
Шинэ арга зам, чиг хандлага, сонгосон асуудлаа турших, дээрх төлөвлөгөөний дагуу судалгааны ажлаа хийж хэрэгжүүлэх үе шат. Дээрх ажлын төлөвлөгөөнд туссан ажил, үйлүүдийг хэрхэн хийж гүйцэтгэх талаар зарим зөвлөмжийг өгье.
Асуулга авах, ярилцлага зохион байгуулах
Арга     Зорилго     Давуу тал    Сул тал
Асуулга    Богино хугацаанд их мэдээлэл авах     -нэртэй болон нэргүйгээр боловсруулалт хийж болдог.
-явуулахад хямд
-Дүн шинжилгээ боловсруулалт хийхэд олон удаа ашигладаг
-Их мэдээлэл цуглуулдаг     -хайхрамжгүй, хайнга хандах магадлалтай,
- мэргэжлийн хувьд илүү заавар зөвлөгөө хэрэг болдог,
-мэдээллийг бүрэн төгс илрүүлдэггүй
Ярилцлага    Хэн нэг хүний ажил амьдралын туршлага болоод үзэл бодлыг бүрэн гүйцэт ойлгох, илрүүлэхийн тулд ихэвчлэн ашиглах    -мэдээллийг өргөн хүрээнд гүн гүнзгий олж авдаг, чухал үнэ цэнэтэй баримт мэдээлэл цуглуулдаг
-шинэ холбоо хамаарал, чиг хандлага үзэл санааг илрүүлдэг
-үйлчлүүлэгчидтэй харилцах харилцаа холбоог хөгжүүлэхэд
-харилцааны уян хатан байдал
-Тухайн нөхцөлд нь тохируулан асуултаа өөрчилж болдог     -илүү их цаг хугацаа шаарддаг
-үнэлэлт, дүгнэлт харьцуулалт хийхэд хүнд
-өртөг их
-Судлаачаас харилцааны соёл, эв дүй, ур чадвар, туршлага, сэтгэл зүйн бэлтгэл, мэдлэг шаарддаг.
-үр дүнг боловсруулахад харьцангуй их хүч зарцуулдаг. Ÿрилцлаганд хяналт тавих, жолоодох, үргэлжлүүлэх, дуусгах ур чадварыг шаарддаг.

Ярилцлагын асуулт боловсруулахдаа дараах төрлийн асуулт оруулаарай. Үүнд: Сөргүүлсэн асуулт: Тодруулах гэж байгаа зүйлийнхээ эсрэг үзэл бодолтой асуулт асуух нь ярилцагчийнхаа үзэл бодолтой сөргүүлсэн асуулт асуух явдал юм.
Холбох асуулт: Өмнө ярьсан зүйлтэй нь уялдуулан холбох замаар асуух
Алмайруулах асуулт: Ярилцагчийнхаа тайлбарлаж байгаа зүйлийг ойлгохгүй байгаа дүр үзүүлэх замаар улам лавшруулан тайлбарлуулан ярилцах
Дэмжих асуулт: Яриаг нь дэмжсэн байдлаар ярилцах. Ярилцагчийнхаа ярьж буй зүйлийн гол санааг дахин давтан хэлэх нь ярилцагч хэлсэн зүйлээ эргэцүүлэхэд чухал нөлөөтэй байдаг. Ярилцсан зүйлийнхээ тухай өөрийн ойлгосноо дахин давтан илэрхийлэх замаар лавшруулан ярилцах
Ярилцлагын аргаар судалгаа хийх судлаачдад зөвлөх нь
-оролцогчдоос заавал зөвшөөрөл авах нь судлаачийн ёс зүйтэй холбоотой чухал үйл гэдгийг санаарай.
-ярилцлагын үед яриаг тэмдэглэх, бичлэг хийх талаар оролцогчтой урьдчилан тохиролцоорой.
-ярилцах гэж байгаа хүмүүстэй адилавтар, цэвэр% төвийг сахисан байдалтай хувцаслаарай.
-ярилцагчид найрсаг хандан сэтгэл зүйн тохь тухийг эрхэмлээрэй.
-энгийн нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэн чөлөөтэй, нээлттэй ярилцах нөхцлийг бүрдүүлээрэй.
-боловсруулсан асуултаа сайтарсудлан нягтлаарай
-судлаач хөтлөгч, зохион байгуулагч, хянагч, чиглүүлэгч, тэмдэглэл хөтлөгч, бичлэг хийх ажлуудыг зэрэг гүйцэтгэдэг учраас цагаа маш зөв хуваариалаарай
-ярихаасаа илүү сонсоорой, ярилцлага бол судлаачийн үзэл бодлоо илэрхийлэх цаг үе биш шүү.
-асуултаа шууд тодорхой тавиарай. Асуултыг ойлгоогүй, өөрийгөө хамгаалсан шинжтэй байх үед зорьсон мэдээллээ авах боломжгүй байдаг.
-дуу хоолойны өнгөө өөрчилж нүүр царайны хувиралтай байгаарай. Хариултыг яг тэр хэвээр нь, засаж залруулалгүй, зохиож бичилгүй тэмдэглэж аваарай. Мөн тодотгох асуулт асууж болно.
Ярилцлагын үеэр зайлсхийх асуултууд
1.    Урт асуулт. Ярилцлагын үед урт асуулт асуухад эхний асуултууд мартагдаж, зөвхөн өөрийн санаж байгаа асуултанд хариулах явдал гардаг.
2.    Давхар асуулт. Давхар асуултыг хэд хэдэн жижиг асуулт болгон асуух хэрэгтэй.
3.    Мэргэжлийн үг хэллэг бүхий асуулт. Ярилцлагын явцад танил биш үг хэллэг хэрэглэхгүй байх нь ярилцлагыг амжилттай үргэлжлүүлэхэд чухал байдаг.
4.    Чиглүүлсэн асуулт. Ярилцлагад оролцогчийг өөрийн хүссэн хариулт руу чиглүүлсэн асуулт тавихгүй байх хэрэгтэй.
5.    Хазайлттай асуулт. Ярилцлага авахдаа аль болох төвийг сахих шаардлагатай байдаг.
Ажиглалт, туршилт хийх
Ажиглалт нь судалгааны мэдээ баримт цуглуулах чухал аргуудын нэг бөгөөд түүнийг  тоон болон чанарын судалгааны аль алинд нь ашиглаж болно. Энэхүү аргын давуу тал нь судалгаанд хамрагдагсдын зан үйлийг нарийн ажиглаж болдогт байдаг.
Ажиглалтын арга техник. Ажиглалт хийхийн тулд суралцагсдын ямар зан үйлийг (юуг?), ямар нөхцөл орчинд (хаана?), ямар хугацаанд (хэзээ?) зэрэг асуудлуудаа тодруулахын сацуу цуглуулах мэдээллийн онцлогоос шалтгаалан ямар арга техникийг ашиглах зэргээ сайтар бодож боловсруулах шаардлагатай байдаг. Суралцагсдын зан үйлийг ажиглах хэд хэдэн арга техник байдгийг авч үзье.
1. Зан үйлийн давтамжийг тодруулах (Frequency)
Ажиглахаар тогтсон зан үйл нь тодорхой хугацаанд хэр давтагдаж буйг илрүүлэх зорилготой. Энэ нь эхлэл төгсгөл нь тодорхой, харьцангуй богино хугацаанд тодорхой тоогоор давтагдах зан үйлийг ажиглаж тэмдэглэхэд хэрэглэгддэг арга техник юм. Тухайлбал, тодорхой хугацаанд сурагч хэр олон удаа хэлэлцүүлэгт оролцож байна, хичээл дундуур хэр олон удаа босож явж байна, эсвэл 10 минутанд хэр олон удаа гараа өргөж асуултанд хариулж байна гэх мэт зан үйлийг тэмдэглэж болох юм. Мэдээж аливаа үйлийн давтамжийг тэмдэглэхдээ тусгайлан боловсруулсан хуудас ашиглана. Жишээлбэл,
Хүснэгт 1. Зан үйлийн давтамжийг тэмдэглэх загвар. 
Сурагчийн овог нэр    Сайнбаярын Эмүүжин
Зан үйл    Англи хэлний хичээлийн хэлэлцүүлэгт оролцсон байдал
Огноо    Ажиглалтын хугацаа
Эхлэх      дуусах    Давтамжийн тэмдэглэгээ    Нийт
2007/09/24    8:30    9:00    √√√√√√
    6
   2. Зан үйлийн рейтийг тодорхойлох (Rate)
Зан үйлийн рейтийг тогтоох нь давтамжийг тогтоохтой нэлээд төстэй. Ялгаатай тал нь тодорхой зан үйлийн давтамж, үргэлжилсэн хугацаа хоёрын харьцааг илэрхийлдэгт байдаг. Өөрөөр хэлбэл, аливаа үйлдлийг болсон минут, цаг эсвэл өдрийн тоонд хувааж дунджыг гаргаж болно.  
Хүснэгт 2. Зан үйлийн рейтийг тэмдэглэх загвар. 
Сурагчийн овог нэр    Сайнбаярын Эмүүжин
Зан үйл    Англи хэлний хичээлийн хэлэлцүүлэгт оролцсон байдал
Огноо    Ажиглалтын хугацаа
Эхлэх      дуусах    Давтамжийн тэмдэглэгээ    Нийт
2007/09/24    8:30    9:00    √√√√√√
    6
Рейт    6 удаа/30 минут =  30 минутанд 6 удаа
 
3. Зан үйлийн үргэлжлэх хугацааг тэмдэглэх (Duration)
Энэхүү аргыг харьцангүй цөөн боловч тодорхой хугацаанд үргэлжлэх зан үйлийг ажиглахад ашигладаг. Тухайлбал, даалгавар хийж гүйцэтгэх, анги/ширээгээ цэвэрлэх гэх зэрэг үйлийг тэмдэглэхэд тохиромжтой.  
Хүснэгт 3. Зан үйлийн үргэлжилсэн хугацааг тэмдэглэх загвар. 
Сурагчийн овог нэр   
Он/сар/өдөр   
Зан үйл   
Эхэлсэн хугацаа
  Дуусах   
Дууссан хугацаа
     
Үргэлжилсэн хугацаа   
4. Интервалт ажиглалт хийх арга (Interval Recording)
Энэхүү аргыг тодорхой хугацаанд аливаа зан үйл хийгдэж буй эсэхийг ажиглах тохиолдолд хэрэглэдэг. Энэ нь суралцагсдаас илэрч буй зан үйлийг интервалчлан (өөрөөр хэлбэл, ажиглалт хийх хугацааг интервалд жижиглэн хувааж) нарийн тэмдэглэхийг шаарддаг тул ажиглагчаас тодорхой хугацаанд өөр зүйлд сатаарахгүй анхаарлаа төвлөрүүлж ажиглахыг  шаарддаг. Тухайлбал, даалгавар хийж гүйцэтгэхдээ бие биентэйгээ хэдэн удаа санал солилцож буйг, унших даалгаврын явцад хэдэн удаа анхаарал сарниж байна зэрэг үйлийг тэмдэглэж болно.
      Хүснэгт 4. Зан үйлийн интервалт ажиглалтыг тэмдэглэх загвар. 
Ажиглалтын интервал    1 минут тутам
Сурагчийн овог нэр    Сайнбаярын Эмүүжин
Он/сар/өдөр    2007 оны 09-р сарын 24
Зан үйл    Бусадтай чөлөөтэй санал солилцож буй байдал
Эхэлсэн хугацаа
  Дуусах    9:15
Дууссан хугацаа
      9:25
Зан үйл    √    ⊠    ⊠    √    ⊠    ⊠    ⊠    √    ⊠    √
Ажиглалтын нийт хугацаа   
10 минут

5. Болсон явдлыг тэмдэглэх арга (Anecdotal records)
Энэ нь болсон үйл явдлыг баримтжуулах зорилготой хийсэн тэмдэглэл бөгөөд үүнд:
-тохиолдлын үйл явдал
-ажигласан зан үйлийн болсон нөхцөл байдал, орчин
-аливаа зан үйлийн урьдчилсан нөхцөл, түүнээс гарсан үр дагавар
-сонирхлын бүлгийн бусад гишүүд (эцэг эх гм)- ийн санал зэргийг оруулж болох юм.  Тэмдэглэл хийхдээ дараах хэдэн зүйлийг анхаарвал зохино. Үүнд:
•    Ажиглалт хийх явцдаа тэмдэглэж авах
•    Хожим хэрэг болох мэдээллийг хаяж гээхгүйн тулд тэмдэглэл хийх тусгай маягт боловсруулж ашиглах
•    Өөрийн санал сэтгэгдлийг оруулахгүй байх, зөвхөн ажигласан зүйлээ байгаагаар нь тэмдэглэх
•    Зан үйлийг тодорхойлох тодорхой шалгуур ашиглах
•    Бусад хүмүүст (эцэг эх, бусад багш зэрэг) мэдээлэл нээлттэй байхыг бодолцож тэмдэгллээ хийх
Эцэст нь тэмдэглэхэд ажиглалтын аргын хамгийн чухал нь мэдээлэлд хэдий чинээ шудрага хандах, чанарын болон тоон мэдээллийг бодитой байдлаар хичнээн их хэмжээгээр цуглуулах нь судалгаанаас гарах шийдвэр, хариулт төдий чинээ субъектив байхад сайнаар нөлөөлдөг гэдгийг анхаарна бизээ. 
Судалгааны мэдээ баримтанд задлан шинжилгээ хийх
Тоон мэдээний задлан шинжилгээ.  Тоо оролцоогүй эсвэл, тоонд хувиргаж болохооргүй тийм мэдээ, баримт бүхий судалгаа хийх бараг боломжгүй. Тоон мэдээ баримтын задлан шинжилгээ хийхэд дараах арга барилуудыг өргөн ашигладаг.
Хүснэгтийн арга
Олон тооны мэдээ баримтыг судлахдаа тухайн мэдээ, тоон баримтын давтамжийг тоолох, тэрхүү мэдээ баримтыг дэлгэн харуулахад хүснэгтийн аргыг хэрэглэж болно.
3-р ангийн 28 сурагчаас авсан судалгаа
¹    Өгүүлбэртэй бодлого бодуулж сургахад юуг анхаарвал зохих вэ?    Тоололт буюу дүн    Хувь
1    Бодлогын өгүүлбэрийг ойлгох    5    17.8%
2    Товчлол хийх    3    10.7%
3    Томъёолох    3    10.7%
4    Бодолт хийх    5    17.8%
5    Схемчлэл, зураглал хийх    4    14.4%
6    Тааварлан бодох    8    32%





Баганан диаграмм
 
Дугуй диаграмм
 
Цэгэн диаграмм
 

Чанарын мэдээний задлан шинжилгээ
Чанарын мэдээ баримтын тухайд тоон мэдээ баримтад задлан шинжилгээ хийхтэй адилтгаж болох тодорхой, хүлээн зөвшөөрөгдсөн арга гэж байхгүй бөгөөд дараах арга барилуудыг түгээмэл ашигладаг байна.
Хагас-шүүхийн арга барил
Бромлийн /1986/ боловсруулсан хагас-шүүхийн арга барил нь жишээлсэн судалгааны эхнээс нь дуусах хүртэл баримтлах үндсэн дүрэм, үе шатыг хамарсан байдаг. Тухайлбал:
1.    Асуудлыг аль болох тодорхой томъёолох
2.    Тухайн асуудал, нөхцөл байдлыг ойлгох удиртгал мэдээг цуглуулах
3.    Асуудлынхаа тайлбар, шийдлийг дэвшүүлэх
4.    Энэхүү тайлбараа нэмэлт нотолгоо хайхад чиглэл болгон ашиглах
5.    Нотолгоо нь найдвартай эх сурвалжаас авсан, хүртээмжтэй, учир холбогдолтой байх ёстой.
6.    Дэвшүүлсэн санааны дотоод уялдаа холбоо, логик болон гадаад хүчин төгөлдөр байдлыг эргэн хянах
7.    Тайлбараа тайлангийн хэлбэрээр бэлтгэх гэсэн үе шаттай байна.
Үйл явдлын хуанли
Судалгааны мэдээ баримтыг цаг хугацааны цуврал болгон зохион байгуулах арга зам юм. Жишээлбэл, бид нэг сурагчийн болон хэсэг сурагчийн зан чанар, төлөвшил, амьдралын нэгэн үеийг төрөл бүрийн арга барил ашиглан тодорхой зорилго тавьж, үйл ажиллагаанд нь түшиглэн тодорхой хугацаанд мэдээ баримт цуглуулан ахиц, хөгжлийг судалж байгаа явдал бол үйл явдлын хуанлийн задлан шинжилгээ хийж буй хэрэг билээ.
Трангуляц
Тухайн сэдэв, асуудалтай холбоотой мэдээ, баримтыг хэд хэдэн эх сурвалжаас авч харьцуулан судлах арга юм. Эх сурвалжуудаас авсан мэдээ баримт нь хоорондоо таарч буй болон таарахгүй байгаа зүйлийн аль аль нь чухал байдаг. Хэрэв эх сурвалжууд адил санаа өгч байвал тэдгээр нь бие биеэ давхар нотолж байна гэсэн үг. Харин зөрүүтэй байвал түүнийг гүнзгийрүүлэн судалснаар тухайн сонирхол татаж буй үзэгдлийг тайлбарлахад тус болно. Тухайлбал, тухайн нэг сурагчийн зан байдал, хөгжил төлөвшлийн талаарх сургуулийн удирдлага, багш, эцэг эх, хамт олон, бусад хүмүүсийн мэдээ баримтыг харьцуулан судалж болно. Судалгааны үр дүнд гарсан ахиц хөгжлийн талаарх мэдээ баримтад трангуляц хийснээр зарим сурагчийн дүн, багшийн сэтгэгдлээс хүүхдийн ахиц, хөгжил хангалттай, эсвэл хангалтгүй гэж үзэж байгааг мэдэж болно. Энэхүү зөрүүтэй байдлыг тайлбарлахын тулд таамаглал дэвшүүлж болох бөгөөд өөрсдийн ахиц, хөгжлийн талаар бодитой үнэлгээ өгч байгаа сурагчтай харьцуулж үзэх, судлах шаардлагатай нэмэлт асуудлыг илрүүлэх, бусад хүмүүсийн санал, бодлыг тусгах зэрэг нэмэлт арга хэмжээ авч болох юм.
Баримт мэдээг кодлох
Бүтэцжүүлээгүй, задгай материалтай ажиллахад хэцүү байдаг. Үүнд кодлол нэг шийдэл болж өгдөг. Код нь бүлэг үгсийг ангилахад хэрэглэж буй тэмдэг юм. Код бол судалгааны асуулт, ойлголт, сэдэвтэй шууд холбогдсон байх бөгөөд аль нэг төрлийн мэдээ, баримтыг олж нэгтгэх боломж олгодог зохион байгуулалтын хэлбэр болдог.
Матриц
Хамгийн энгийн,  магадгүй хамгийн түгээмэл хэрэглэдэг матриц бол 2 хэмжээст матриц юм. Өөрөөр хэлбэл, эгнээ нь нэг хэмжээс, багана нь хоёр дахь хэмжээсийг илэрхийлдэг хос ангилалтай гэсэн үг. Матриц янз бүрийн хэлбэртэй байж болно. Хамгийн энгийн нэг хувилбар бол ярилцлагаас хэрэгтэй хэсгүүдийг жагсаах явдал юм. Аль ч хэлбэрийг сонгосон зорилго нь адил тул мэдээ, баримтыг нэг газар төвлөрүүлж, юуг хэлээд байгааг  нь бэлэн харах, өөр бусад дэлгэн харуулах хувилбар, шинжилгээг дэвшүүлэх, бусад аргатай харьцуулахад хялбар болгох явдал юм. Матрицийн 2-оос дээш  гурав, дөрвөн хэмжээст хувилбарыг ч ашиглаж болно. 2 хэмжээст матрицийг жишээгээр үзүүлбэл,
¹    Сурагчдын нэр    Унших чадвар    Ярих чадвар    Бичих чадвар    Ойлгох чадвар
1    Х.Амарзаяа    Хангалттай сайн    Сайн    Сайн    Сайн
2    Г.Батсүх    Дунд зэрэг    Сайн    Хангалтгүй    Хангалтгүй
3    О.Болормаа    Сайн    Хангалттай сайн    Сайн    Хангалттай сайн
…_    …………               

Зарим судлаачид их хэмжээний мэдээ, баримт цуглуулаад задлан шинжлэх арга техникээ оновчгүй сонгосноос эцсийн үр дүн,  дүгнэлт нь бодитой бус гарах, эсвэл мэдээ баримтаа дутуу цуглуулж задлан шинжилгээ хийснээс болж, эцсийн үр дүн, дүгнэлт нь бодит байдлаас зөрөх тохиолдол ажиглагддаг. Иимд судалгаа хийх асуудлаа оновчтой тодруулаад, мэдээ баримтаа системтэй цуглуулж , задлан шинжлэх арга техникээ зөв сонгох явдал чухал юм.
Дөрөв. Үйлийг ажиглан судлах /Үйлийн явцад ажиглалт, тэмдэглэл хөтлөх/
Ажиглалтын тэмдэглэл хөтлөх, баримт мэдээлэлд боловсруулалт хийх
Мэдээллээ цуглуулсны дараа судалгааны мэдээ баримтандаа боловсруулалт хийх хоёр үндсэн арга байдаг.
•    Чанарын мэдээлэлд хийх боловсруулалт
•    Тоон мэдээлэлд хийх боловсруулалт
Бид тоон мэдээллийн анализ хийх аргыг нилээн түгээмэл ашигладаг. Тоон мэдээлэлд анализ хийхдээ мэдээллүүдээ ангилан ялгаж, тоон үзүүлэлтийг хүснэгтэд оруулан цэгцэлнэ. Хүснэгтэд тэмдэглэсэн хувьсагч буюу өгөгдлүүийг төлөвлөвлөсний дагуу хооронд нь яаж харьцуулах, нийлүүлэх, эргэцүүлэхээ тодорхойлж, дараа нь тэдгээрийг график, диаграмм буюу зураглал байгуулан үзүүлнэ.
Харин тодорхой үйлийг ажигласан аудио, видео бичлэг, мөн хүүрнэсэн тэмдэглэл зэрэг их хэмжээний мэдээллийг боловсруулахдаа чанарын мэдээллийн анализийг давамгай ашигладаг. Ингэхдээ дараах үндсэн гурван аргыг хослуулан ашигладаг.  Үүнд:
1.    Ангилан кодлох
2.    Харилцан хамааралгүй мэдээллүүдийг эмхлэх
3.    Мэдээллийг диагаммчлах ба графикжуулах
Мэдээ баримтыг ангилан кодлох (Weiss,1998) нь мэдээллийн талаар дэс дараалалтай ерөнхий тойм хийх, цуглуулсан мэдээлэлд ил харагддаггүй аливаа тулгамдсан асуудал, түүний цар хүрээ, хэмжээ, жишээнүүдийг илрүүлэх, тэдгээрийг ашиглах, үнэлэх зэрэгт ихээхэн ач холбогдолтой юм.  Мэдээлэлд үнэлгээ хийх арга эхэлж тодруулаад дараа нь цуглуулсан мэдээллээ энэхүү үнэлгээний критердээ ангилан цэгцлэх нь илүү хялбар байдаг. Иймээс ангилахын тулд эхлээд мэдээллийг бүрэн уншиж нарийн судлах шаардлага гарч байна. Мэдээллийг хамрах чиглэлээр нь эх болгон хувааж (тодорхой зан үйл, үйлдэл гм) тэдгээрийг өнгө, тэмдэг, нас хүйс, гарчиг, тоо, он сар өдөр, хуудас гм төрлөөр нь дүрс, тоо, тэмдэглэгээг ашиглаж зохион байгуулан кодлоно.     
    Мөн кодлоход бэрхшээлтэй, нарийн төвөгтэй тэмдэглэлийг ойлгох, хоорондоо харилцан хамааралгүй мэт харагддаг бүлэг сэдэв, асуудлын хүрээнд мэдээллийг эмхлэн цэгцлэх, харьцуулалах, тайлбарлах шаардлага гарвал харилцан хамааралгүй мэдээллүүдийг эмхлэх аргыг өргөн ашигладаг.
  Дахин сануулахад чанарын мэдээлэл цуглуулах явцдаа тэдгээрт задлан шинжилгээ хийж эхлэх нь судлаач мэдээлэл цуглуулах үйл явцдаа анхаарлаа бүрэн төвлөрүүлж мэдээ баримтаа ойлгож мэдэхийн сацуу хожим үнэлгээ хийхэд ач холбогдолтой.
Бид та бүхнийг цаашдын судалгааны ажилдаа ажиглалтын аргыг ашиглахад тань тус болохуйц нэгэн хүснэгтийг танилцуулъя.   
Ажиглалтаа шалгах хуудас
Жудит Бэл “Судалгааны төсөл хийх тухайд”, 2005

1    Юу мэдэхийг хүсэж байгаагаа шийдэх
    Сонирхож буй бүх асуудал/чиглэлүүдийг жагсааж үзэх
2    Яагаад тухайн мэдээллийг сонгох болсноо эргэцүүлэх
    Жагсаалтаа дахин хянаж шаардлагагүй гэсэн зүйлээ хасах
3    Өөрт шаардагдах мэдээллийг ажиглалтаар цуглуулж болох эсэхээ цэгнэж үзэх
    өөр бусад /альтернатив/ аргуудыг нягталж үзэх
4    Ажиглалт хийх асуудлаа нарийвчлах
    Агуулга, үйл явц, харилцаа, аргазүй зэрэг асуудлуудын алинд хамаарч буй тогтоох
5    Ажиглалт хийх зөвшөөрөл авах    Ажиглалтаа албан ёсны болгох
6    Мэдээллээ тэмдэглэх тохиромжтой хүснэгтийг боловсруулах
    Одоогоор хэрэглэгдэж буй бэлэн материал олох; шаардлагатай бол нэмэлт засвар хийх
7    Цуглуулсан мэдээ баримтаар юу хийхээ тогтоох    Сонирхол татсан, хэрэгцээтэй мэдээлэл буюу тодорхой дүгнэлт хийж болохуйц хангалттай баримт цуглуулах боломж байгаа эсэхийг тодруулах
8    Сонгосон аргаа туршиж үзэх /бусдын туслалцаатайгаар/; шаардлагатай бол өөрчлөн сайжруулах
     Өөрт хялбар тэмдэглэгээ /дохио, үсэг, тоо гм/ боловсруулах; тэдгээрийг урьдчилан туршиж өөрийн болгох
9    Ажиглалтын бэлтгэл ажлыг сайтар хангах    Анги танхим, суудлын зохион байгуулалтыг зурах, тэмдэглэгээний хуудсыг хангалттай хувилж бэлдэх гм
10    Өөрөө буюу ажиглалт хамтран хийх хүмүүсээ хаана сулгахаа  тогтоох
    Хэдэн хүүхдийг яаж ажиглах гэж буйгаас шалтгаалан шийдвэрлэнэ
11    Ажиглалтыг тэмдэглэх хуудас нарийн байх тусам их мэдээлэл цуглуулна гэдгээ санаарай    Хуудсаа нарийн зохион байгуулалттай боловсруулах шаардлагатай. Мөн ажиглалтаа хийхээс өмнө оролцогчдын талаарх аль болох дэлгэрэнгүй мэдээллийг цуглууж оруулбал сайн.
12    Ажиглалтын явцад аль болох дэлгэрэнгүй тэмдэглэл хийж өөрт төрсөн санал сэтгэдлээр баяжуулж байх шаардлагатай
    Хожим тэмдэглэнэ гэвэл зарим зүйл мартагддгийг санаарай
13    Мэдээ баримтандаа задлан шинжилгээ хийж тайлбарлана    Цуглуулсан баримт бүр юу өгүүлж байгааг сайтар эргэцүүлнэ
14    Оролцсон хүмүүстээ талархал илэрхийлэхээ мартуузай    Тэднээс дахиад туслалцаа хүсэх тохиолдол гарна шүү


Тав. Эргэцүүлэх
Бүтээлч эргэцүүлэл доорхи байдлаар тасралтгүй үргэлжлэх динамик үйл явц байдаг. 

Схем -1 Бүтээлч эргэцүүллийн процесс
Эндээс үзэхэд бүтээлч эргэцүүлэл нь:
1.    Төлөвлөх.
Бид судалгааг төлөвлөхдөө сэдвийн, сурагчдын нас сэтгэцийн, сургууль орон нутгийн, сургалтын материал, нөөц хэрэглэгдэхүүний зэрэг онцлогуудыг харгалзан төлөвлөдөг бөгөөд багш бүрийнх өвөрмөц байх нь зүйн хэрэг.
2.    Бэлтгэл хангах.
Төлөвлөснөө хэрэгжүүлэхэд шаардлагатай материал, сургалтын хэрэглэгдэхүүн, багш, сурагчдын өмнөх мэдлэг, туршлага, анги танхим, тоног төхөөрөмж гэх мэт судалгаа зохион байгуулахад шаардагдах материаллаг ба сэтгэлзүйн бэлтгэл хангана.
3.    Үйлийг хийж хэрэгжүүлэх.
 Сурагчдын сурах сонирхол, сэдлийг өдөөж дэмжих, хамтран ажиллаж мэдлэг бүтээх үйлийг жолоодох, сурагч бүрийн оролцоог дэмжих, сурч байгаа арга барилд нь хүлээцтэй хандах, төлөвлөснөөс өөр нөхцөл байдал үүсэхэд танхим доторх уур амьсгалыг зохицуулах зэрэг судлаач багш нарын хийсэн үйлүүд байх болно.
4.    Нотолгоо баримт цуглуулах.
Танхимд юу болсныг баримтжуулахын тулд бодит /сурагчдын бүтээлийн сан, өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний дүн, судалгааны бэлтгэл хийх гм/ болон хийсвэр /ярилцлагын явцад сурагчдынхаа хандлага харилцааг мэдрэх гм/ мэдээлэл цуглуулахад багшаас ихээхэн ур чадварыг шаарддаг.
5.    Нотолгоонд задлан шинжилгээ хийх.
Цуглуулсан нотолгоо-мэдээллийг боловсруулж тодорхой нөхцөл байдалд нь ойлгон Яагаад? гэсэн асуудал дэвшүүлж нөлөөлсөн хүчин зүйлүүд, учир шалтгааныг тодруулна.
6.    Нотолгоог үнэлэх.
Нотолгоог дэвшүүлсэн зорилго, зорилтууд болон стандартын шаардлагатай жиших үйл ажиллагаа явагдана.
7.    Эргэцүүлэх.
Эргэцүүллийг багш нар хамтран ярилцлага хэлбэрээр хийвэл үр дүнтэй болно. /OUTREACH төсөл. Модуль-1. . 2006 он.
Зургаа. Шинэ санаа олж авах, судалгааны үр дүнг тайлагнах
    Судалгааг явуулсан зорилгоос хамаарч тайлагналт нь янз бүрийн хэлбэртэй байж болдог. Өөрөөр хэлбэл, судалгааны үр дүнг тайлагнах нь уг судалгааг ямар зорилгоор хийсэн бэ?, судалгааны тайланг хэнд зориулж бичих вэ? гэх зэргээс хамаарч ямар хэлбэрээр илэрхийлэх вэ гэдгийг тогтоодог. Гол онцлог нь:
- Аливаа судалгааны үр дүнг хэвлэж нийтийн хүртээл болгосноор  судалгаа хийсний нэг үр дүн гарч байгаа нь тэр.
- Зөвхөн нэг хэлбэрийн тайланд баригдахгүй байх. Тухайлбал, судалгааны зарим үр дүнгээр илтгэл тавьж хэлэлцүүлэх гэх мэт.
- Судалгааны дүн боловсруулах нь судлаачаас хамгийн хаад зах нь бичгээр илэрхийлэх, тайлбаөр өгөх болон ярих зэрэг мэргэжлийн түвшинд тайлагнахыг шаарддаг.
    Тайлангийн нийтлэг бүтэц нь сэдэв буюу гарчиг, зохиогчийн хаяг, хураангуй, түлхүүр үг, удиртгал, үндсэн хэсэг, судалгааны үр дүн, судалгааны хязгаарлагдмал байдал, иш татсан бүтээл, ашигласан материал, товчлол, судлаачийн тухай гэсэн бүтэцтэй байж болох бөгөөд дараах түгээмэл шаардлагыг тавьдаг.
Техникийн шаардлага     Техникийн бус шаардлага
Цаасны хэмжээ А4 210x297mm                                         Ашигтай талбайн хэмжээ Top 3 cm                                                                 Bottom 3 cm  left 3 cm  Right 2.5 cm  
Үсгийн тэмдэгт нь  Arial Mon, үсгийн өндөр 12, мөр хоорондын зай single, бичвэрийн мөр 28-32 байвал зохино.                                        Шинжлэх ухааны зохих түвшинд бичигдсэн, тухайн салбарын онол, практикийн тулгамдсан асуудлыг хөндсөн, агуулга нь сэдэвтэйгээ уялдсан, эрдэм шинжилгээний хэл найруулгын зохих шаардлагыг хангасан, шинэ санаа дэвшүүлсэн, шинэ туршилт судалгааг нэвтрүүлсэн, дүн шинжилгээ хийж тодорхой үр дүн гаргасан, ишлэл зүүлтийг зохих журмын дагуу хийсэн байх

Үгүүлэл бичихдээ дараах үг хэллэгийг ашиглахгүй байх нь зүйтэй. Тухайлбал, би….боддог, би…санадаг, би …итгэдэг, надад….санагддаг, бол …хамгийн сайн/муу/ арга зам гэх мэт. Мөн бүгдийн мэдэж байгаагаар……….., мэдээжийн, энэхүү өгүүллэгийг эхэлж байхдаа….  гэх мэт.
Долоо. Сайжруулсан шинэ үйл:                
Дээрх циклийн дагуу судлаач багш нар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаандаа байнгын шүүмжлэлтэй хандаж тулгамдаж байгаа бэрхшээл, зөрчлийг шийдвэрлэх арга замыг эрж хайн өөрийн туршлагыг бусадтай хуваалцаж хамтарч ажиллах арга барилд үйлийн явцад суралцах нь бид бүхний гол зорилго билээ. Тухайлбал:
-өдөр тутмын ажилдаа дүн шинжилгээ хийж, алдаа оноог оношлон ажиллаж хэвших
-өөрийнхөө болон бусдын практик үйл ажиллагааг ШУ-ны үндэстэй ажиглан судалж, тайлбарлах арга зүй эзэмших
-сурагчидтай ажиллахад тохиолдож байгаа бэрхшээл зөрчлийг шийдвэрлэхэд чиглэсэн үйлийн судалгааг байнга хийж гарсан үр дүнгээ бусадтай хуваалцаж хамтран ажиллаж, тасралтгүй хөгжих нөхцлөө бүрдүүлэх
-өөрийн туршилт, судалгааны ажлын үр дүнд тулгуурлан судалгаа, эрдэм шинжилгээний үгүүлэл бичих чадвараа хөгжүүлэх үйл явцад суралцах явдал юм.
Үүний тулд судалж буй зүйлээсээ урган гарсан дараагийн шинэ үйлийг эхлэн судлах, эсвэл цоо шинэ үйлийг эхлэн төлөвлөх зэргээр үйлийн судалгаа нь тасралтгүй явагдах шинжтэй байдаг.
ҮЙЛИЙН ЯВЦАД СУРАЛЦАХУЙД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЗАРЧИМ
    Багш нар баг болж хамтарч ажиллах
    Багаараа өөрсдийн өвөрмөц онцлог, нөхцөл дэхь суралцахуйн  практикт тохиолдож буй тулгамдсан тун тодорхой асуудлыг хамтран нээн олж тодруулах
    Тодруулсан асуудлыг хэрхэн дэлгэн харах вэ?, яаж хөгжүүлэх вэ? талаар хамтран  мэдлэг туршлага илрүүлэх
    Тухайн чиглэлээрх үйлийн явцад суралцахуйн явц, туршлага, сургамжаа багш нар харилцан солилцох, бие биендээ туслах, бие биеэ дэмжин ажиллах
    Багаараа хамтран тохирсон уулзалтын цагаас багш нэг бүр хожимдохгүй байх, уулзалтанд бүгд идэвхтэй  бөгөөд тэгш эрхтэй оролцох
Үйлийн явцад суралцахуйн тодорхой зарчим:
    Хамгийн эхлээд ярилцах зөвшөөрөл авч, түүнийг ямар нэг байдлаар ялгаварлалгүй хүндэтгэн , илэн далангүй ярих, таатай орчин бүрдүүлэх, өөрийн санаа зорилгоо тулгахгүй байх
    Өөрөө аль болох бага ярих, бусдыг сонсох, ярьсан бүгдийг нь өөрийн нь хэлснээр тэмдэглэж авах, хэзээ ч өөрийн үгийг оруулахгүй байх
    Асуулт нээлттэй байх
    Түүний оролцоо, санаа цаашдын ажилд ихээхэн тус болно гэдгийг хэлж, баярласан гэж хэлэхээ мартахгүй байх, сайшаах, урам хайрлах, амжилт хүсэх

БАГШ НАРЫН ҮЙЛИЙН ЯВЦАД СУРАЛЦАХУЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ:
Тоон шалгуур:
    Тухайн нөхцөл дэх сургах, сурах үйлийн онцлогийг ойлгосон, ухаарсан байдал, тэдгээрт гарсан ахиц
    Багшийн мэргэжлийн хөгжил тухайн нөхцөл дэх сургахуйтай салшгүй холбоотой болохыг ойлгосон ухаарсан байдал, тэдгээрт гарсан дэвшил
    Бусадтайгаа хамтран ажиллах үедээ олж авсан мэдлэг, чадвар
    Багшийн суралцахуй, түүнд гарсан ахиц
    Үйлийн явцад суралцахуйн  танхимын сургалтанд  нөлөөлсөн буюу нөлөөлж буй байдал
    Юу-г Яаж суралцдаг талаарх ойлголт, ухаарал, тэдгээрт гарсан дэвшил
    Өөрсдөө чухам ямар мэдлэг, чадварын талаарх онолын ойлголтоо сайжруулах шаардлагатай байгаагаа ойлгосон, ухаарсан байдал, тэдгээрт гарсан ахиц
Чанарын шалгуур:
    Сургууль дотор болон сургуулиас гадуурх хамтын ажиллагаа, түүнд гарсан ахиц
    Уг хамтын ажиллагаанууд дахь багш нарын оролцоо, түүнд гарсан дэвшил
    Сурагчдын хичээл ба хичээлээс гадуурх ажил дахь оролцоо, хамтын ажиллагаа, тэдгээрт гарсан ахиц
    Багшийн үйлийн явцад суралцахуйгаас авч буй таашаал, хэрэгцээ буюу багшийн сонирхол хэрэгцээнд гарсан ахиц

ҮЙЛИЙН СУДАЛГАА ХИЙСЭН БАГШ НАРЫН ТУРШЛАГА
Батноров сумын ЕБС-ийн Монгол хэл-Уран зохиолын багш Б.Оюунгуа нь Outreach төсөлд хамрагдсан 4 модулийн хугацаанд амжилттай суралцаж “Ангийн сурагчдын хөгжил төлөвшил”-ийн чиглэлээр үйлийн судалгааг циклийн дагуу шат дараалан хийж эрдэм шинжилгээний үгүүлэл бичсэн. Ингээд та бүхэнд 4-р модулийн явцад бичсэн үйлийн судалгааг бүрэн эхээр нь танилцуулж байна. /загвар-1/
Судалгааны ажлын агуулга
1.0    Удиртгал
1.1    Судалгааны сэдэв
1.2    Судалгааны асуулт
1.3    Судалгааны чиглэл
1.4    Судалгааны зорилго
1.5    Судалгааны үндэслэл
1.6    Судалгааны арга
1.7    Судалгааны түүвэр
2.0  Үндсэн хэсэг
            2.1 Ангийн сурагчдынхаа оюун ухааны чадамжийг судлах нь
            2.2 Ангийн сурагчдынхаа сэтгэлийн түгшүүрт байдлыг судлах нь
            2.3 Ангийн сурагчдынхаа “Монгол сэтгэлгээ” зан төлөвийг судлах нь
3.0 Дүгнэлт
4.0 Ном зүй

1.0 Удиртгал
1.1 Судалгааны сэдэв: АНГИЙН СУРАГЧДАА ТАНИН МЭДЭХ НЬ
1.2 Судалгааны асуулт: Ангийн сурагчдаа тал бүрээс нь судлан шинжилж,
       тэднийг илүү ихээр танин мэдэх нь хамт олныг бүрэлдүүлэх  тэднийг
       хөгжүүлэхэд хэрхэн нөлөөлөх вэ?
1.3 Судалгааны чиглэл: Ангийн сурагчдаа танин мэдэх нь сэдэвтэй                
       судалгааны ажлын чиглэл маань анги хамт олноо илүү таних, сурагч
       нэг бүрийг  ойлгон таньж, нээхийн тулд ангийн сурагчдынхаа оюун      
       ухааны  чадамж, бие хүний болон нөхцөл байдлын түгшүүр, зан                                               
        төлөвийг судалсан болно.      
1.4 Судалгааны зорилго: Ангийн сурагчидаа танин мэдэж, анги хамт олныг
       эвлүүлж,  цаашид тэдний сурлага хөгжил хүмүүжилд хэрхэн эерэгээр   
       нөлөөлж болохыг судлахад оршино.  
1.5 Судалгааны үндэслэл: Энэхүү “Хөдөөгийн багш нарын мэргэжлийн ур        чадварыг ажлын байранд нь дээшлүүлэх нь”,” Outreach” төсөлд    хамрагдсанаар өөрийнхөө өдөр тутмын сурган хүмүүжүүлэх практик үйл ажиллагаагаа эргэцүүлж, алдаатай зүйлээ олж харахыг хичээж, цаашид хэрхэн яаж  ажиллавал хичээлээ үр дүнтэй заах, удирдаж буй анги хамт олноо яаж зохион байгуулж, чиглүүлэх, яавал хүүхдийн зүрх сэтгэлд нэвтрэх, тэднийг ойлгох гэх мэт олон олон асуудлууд тулгарсан гэвч энэ олон асуудлыг бүгдийг нь нэг дор нэг мөсөн шийдэж чадахгүй учраас хамгийн түрүүнд анги хамт олноо судлах нь зүйтэй гэж үзсэн билээ. Тиймээс Модуль нэгээс эхлэн 4-н модулийн хугацаанд анги тал бүрээс нь судалсаар ирлээ. Анги судалхын гол учир маань хичээл заадаг 200, 300 хүүхдийг бүгдийг нь таньж мэдэж, хөгжүүлж, хүмүүжүүлж чадахгүй гэж бодоод өөрийнхөө удирдаж  ажилладаг ангийн 20, 30 сурагчийг ч болов танин мэдэе, тэднийи сэтгэл зүрхэнд хүрч, ирээдүйн амьдралд нь нөлөөлж чадаж байвал болох нь тэр гэж бодсон юм. Ялангуяа дунд ангийн хувьд ангийн багш болон ангийн найз нөхөдтэйгөө зөв ойлголцож чадаагүйгээс болж ангидаа дургүй болох, хичээл сурлагадаа муудаж сургуулиас зугтаах зэрэг янз бүрийн тохиолдол байдаг гэж  би боддог. Тиймээс анги удирдсан багш сурагчидтайгаа зөв ойлголцож эвсэг найрсаг хамт олныг төлөвшүүлж, бие биенээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаг дотно харилцааг тогтоосоноор ангийг зөв төлөвшүүлж, сурагчдын өмнөө тавьсан зорилгодоо хүрэх нь тусална гэж үзсэн. Ингээд Модуль 4-ийн судалгааны ажлын өмнөх 3 модулийн үргэлжлэл болгон “Ангийн сурагчдаа танин мэдэх нь “ гэж нэрлэн, ангийн сурагчдынхаа оюун ухааны чадамж, бие хүний болон нөхцөл байдлын болон түгшүүр, зан төлөвийг судалсан. Модуль 2-оос эхлэн бүх судалгаанууд маань үйлийн судалгааны циклийн дагуу явагдсан бөгөөд модуль 3, 4-ийн судалгааны ажил маань үйлийн судалгаан дээр суурилж орчин хам хүрээ шаардсан “ Яагаад ийм байна? Яавал үр дүнд хүрэх вэ?“ гэсэн асуудлыг тодруулах чанарын судалгаа хийхийг зорьсон билээ.
1.6 Судалгааны арга: Энэ Модуль 4-ийн “Ангийн сурагчдаа танин мэдэх нь” судалгаандаа асуулгын аргыг голчилсон.
1.7 Судалгааны түүвэр: Миний удирдан ажиллаж байгаа 8-р анги нь 25 сурагчтай, Үүнээс эрэгтэй 16, эмэгтэй 9 бөгөөд 17 настай сурагч 1, 15 настай 3 сурагч, 14 настай 18 сурагч, 13 настай 2 сурагч суралцдаг.
                                           2.0 Үндсэн хэсэг    
 Ангийн сурагчдаа танин мэдэх нь гэсэн 4-р модулийн судалгааны ажил маань дараах үндсэн хэсэгтэй. Үүнд:                                                          
   2.1.Ангийн сурагчдынхаа оюун ухааны чадамжийг судлах нь
   2.2.Ангийн сурагчдынхаа сэтгэлийн түгшүүрт байдлыг судлах нь
   2.3.Ангийн сурагчдынхаа Монгол сэтгэлгээ зан төлөвийг судлах нь
               2.1.0 Судалгааны сэдэв: Оюун ухааны чадамжийг тодорхойлох судалгаа
2.1.1 Үйлийг төлөвлөх
-    Оюун ухааны чадамжийг тодорхойлох асуултуудыг бэлдэх, олшруулах
-    Сурагчдаас судалгаа авч хариултыг боловсруулах
-    Оюун ухааны дараах чадамжаас аль чадамж нь сурагчдад давуу     
-    байгааг гаргах
-    Ангийнхаа оюуны чадамж өндөртэй сурагчдыг илрүүлэх
-    Сурагч нэг бүрийн чадамжийг илрүүлж дүгнэлт бичих гаргах

2.1.2 Үйлийг үйлдэх:
        Нэг
Таныг тодорхойлж чадах мэдээллийн өмнө нэг гэсэн оноог тавиарай. Хэрэв нийцэж тохирохгүй бол хоосон оршино. Төгөсгөлд нь авсан бүх оноог нэмээд доор нь тавиарай.
Хэсэг 1
-Юмсыг ерөнхий шинж чанараар зэрэглэх дуртай.
-Миний хувьд экологийн асуудлууд чухал байдаг.
-Аялал, явган аялал тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг.
-Ногооны талбай цэцэрлэг хүрээлэнд ажиллах дуртай.
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хамгаалах нь чухал гэж үздэг,
-Юмсыг эрэмбэлэх нь зүйтэй гэж боддог.
-Миний амьдралд амьтан их чухал
-Манайд дахин боловсруулж болох зүйлүүдийг ангилж тавьдаг газар байдаг.
-Би биологи, ургамал судлал, амьтан судлалд дуртай.
-Нийт оноо
Хэсэг 2
-Би хэмнэлийг амархан хүртдэг.
-Би дуу авиа, чимээ шуугианд төвлөрч чаддаг
-Хэмнэлд тохируулан хөдөлгөн хийх нь надад амар байдаг.
-Би үргэлж хөгжмийн зэмсэгээр тоглох  дуртай байдаг байсан.
-Шүлгийн хэмнэлийг сонирхдог
-Би шүлэглэж бичсэн зүйлүүдийг сайн сэргээж санадаг.
-Радио, телевиз сонсох зуураа анхаарлаа төвлөрүүлэх хэцүү
-Олон төрлийн хөгжимд дуртай
-Жүжигчилсэн тоглолтоос илүү хөгжимд дуртай
-Дууны үгийг амархан санадаг
-Нийт оноо
Хэсэг 3
-Би юмсаа цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй хадгалдаг
-Алхам  алхмаар урагшлах нь их тустай
-Би асуудлыг амархан шийдвэрлэж чаддаг
-Би зохион байгуулалтгүй хүмүүсийг хүлээн зөвшөөрдөггүй
-Би маш хурдан цээжээр тоо боддог
-Учир шалтгааныг олж эвлүүлэх ажил их хөгжилтэй байдаг
-Би асуултандаа хариу авахаас нааш даалгавраа эхэлж чаддаггүй
-Хувийн зохион байгуулалт бол амжилтанд хүрэхэд тусалдаг
-Би компьютер дээр ажиллаж  байхдаа хэрэгтэй мэдээллээ олдог
-Бүх зүйл миний сэтгэлд нийцэж байх естой
-Нийт оноо
Хэсэг 4
-Аливаа зүйлд миний үүрэг их байгааг мэдрэх дуртай
-Би амьдарлын тухай асуудлаар ярилцах дуртай
-Миний хувьд шашин их чухал
-Би урлагийн гайхамшигт, шилдэг бүтээлүүдийг үзэх дуртай
-Амсхийх, бясалгал хийх дасгалууд сонирхолтой, үр дүнтэй байдаг
-Байгалиар аялал хийж цээж дүүрэн амьсгалах дуртай
-Эртний болон орчин үеийн гүн ухаантнуудын зохиол бүтээлийг унших дуртай
-Би шинэ зүйлийн үнэ цэнийг ойлговол амархан сурдаг
-Хэрэв ертөнц дээр оюун санааны өөр ямар нэгэн амьдрал байнагэвэл би гайхна
-Түүх болон  эртний соелыг судлах нь алс хэтдээ /ирээдүйд/ надад хэрэг болно
-Нийт оноо
Хэсэг 5
-Би бусадтай хамтран ажиллах явцдаа маш сайн суралцдаг
-Хөгжилтэй байх дуртай
-Бүлгээр ажиллаж хамтран суралцах нь маш их үр бүтээлтэй
-Би хүмүүстэй ярьж суух дуртай
-Улс төрд оролцох нь чухал
-Телевиз, радиогийн ярилцлагат нэвтрүүлгүүд-д /Talk show/ их дуртай
-Би багийн тоглогч /гол үүрэгтэй/
-Би ганцаараа ажиллах дуртай
-Клуб, тусгай хөтөлбөр бүхий үйл ажиллагаанууд хөгжилтэй байдаг
-Би нийгмийн асуудлуудад анхаарлаа төвлөрүүлдэг
-Нийт оноо
Хэсэг 6
-Аливаа зүйлийг би өөрийн гараар хийх дуртай
-Удаан хугацаагаар сууж  ажиллах надад хэуүү байдаг
-Би гадаа тоглодог тоглоом болон спортын төрлүүдэд дуртай
-Дохионы хэл гэх мэт үгэн бус харилцааг үнэлдэг
-Оюун ухаанаа саруул байлгахын тулд биеэ эрүүл чийрэг байлгах нь чухал
-Дүрслэн урлах үйл ажиллагаанд зугаатай байдаг
-Санаа бодлоо бүжгээр илэрхийлэх нь их сайхан байдаг 
-Би багаж төхөөрөмж хэрэглэгдэхүүн ашиглаж  ажиллах дуртай
-Би амьдарлын идэвхитэй маягаар амьдардаг
-Би хийх явцдаа суралцдаг
-Нийт оноо
Хэсэг 7
-Би бүх төрлийн матералыг унших дуртай
-Тэмдэглэлхөтлөх нь сэргээн санах ойлгоход тустай байдаг
-Би захидал интернэтээр найзуудтайгаа үнэн ч холбоо харилцаа тогтоодог
-Би өөрийнхөө санаа бодлыг бусдад амархан ойлгуулж чаддаг
-Би өдрийн тэмдэглэл хөтөлдөг
-Үгийн сүлжээ гэх мэт үг таах тоглоом дасгалд дуртай
-Би сайн сайхан зүйлүүдийн тухай бичдэг
-Үгэн наадмаар наадах дуртай
-Би гадаад хэлийг сонирхдог
-Мэтгэлцээн болон нийтийн дунд ярих үйл ажиллагаанд оролцох дуртай
-Нийт оноо
Хэсэг 8
-Би өөрийн ес суртахууны итгэл үнэмшлийг сайн мэддэг
-Миний сэтгэл хөдөлсөн үед би хамгийн сайн суралцдаг
-Үнэн ч шударга байх нь чухал
-Би хэрхэн суралцах вэ? гэдэгт миний хандлага их нөлөөлдөг
-Нийгмийн шударга байдлын талаарх асуудлыг хэлэлцэх дуртай
-Ганцаараа ажиллаж байхдаа хамтран ажиллаж байгаа мэт үр бүтээлтэй байж  чаддаг
-Хүлээн зөвшөөрөхөөсөө өмнө яагаад тухайн зүйлийг  хийх ёстой вэ гэдгийг би мэдмээр байдаг
-Би ямар нэгэн зүйлд итгэсэн үедээ 100% хичээл зүтгэл чармайлт гаргах болно
-Бусдад туслах зорилготой үйл ажиллагаанд оролцох зорилготой
-Бурууг эсэргүүцэж зөв зүйлийн төлөө зарга хийхийг зөвшөөрдөг
-Нийт оноо
Хэсэг 9
-Би ой ухаандаа байгаа санаж  байгаа зүйлээ дүрсэлж чаддаг
-Гэрийнхээ тавилгыг өөрчлөх байрлуулах нь хөгжилтэй байдаг
-Олон төрлийн хэрэгсэл ашиглан дүрслэн урлах дуртай
-Би график  ашигласан үедээ сайн сэргээн санадаг
-Урлагийн бүтээл нүд баясгаж баярлуулдаг
-Дэлгэц цаасанд хүснэгт график хийхэд их чухал
-Эзэлхүүнтэй эвлүүлдэг дүрсүүд хөгжилтэй байдаг
-Хөгжим болон видо намайг өдөөдөг
-Оюун ухаан шаардсан зүйлүүдийг тогтоож сэргээн санадаг
-Би газрын зургийг маш сайн уншдаг
-Нийт оноо
                                                      ХОЁР
Одоо авсан бүх онооны нийлбэрийн 10 аар үржүүлээрэй.
Хэсэг     Авсан бүх оноо    үржвэр     Ерөнхий оноо
1        Х10   
2        Х10   
3        Х10х   
4        Х10   
5        Х10   
6        Х10   
7        Х10   
8        Х10   
9        Х10   

                                                 Гурав
Түлхүүр 
Хэсэг 1       Байгал  судлах шинжлэх чадамж давуу хөгжсөнийг илэрхийлж   
                     байна
Хэсэг 2      Хөгжмийн чадамж  давуу хөгжсөнийг х аруулж  байна.
Хэсэг 3       Логик  математикийн чадамж давуу хөгжсөнийг  харуулж  байна.
Хэсэг4         Гүн ухаан бясалгах чадамж  давуу хөгжсөнийг  илэрхийлж 
                    байна   
Хэсэг 5       Дотоод чадамж давуу хөгжсөнийг харуулж байна
Хэсэг 6        Би бялдар хөдөлгөөний чадамж давуу хөгжсөнийг үзүүлж байна.
Хэсэг 7        Хэл ярианы чадамж давуу хөгжсөнийг илэрхийлж байна.
Хэсэг 8        Харилцааны чадамж давуу хөгжсөнийг харуулж байна.
Хэсэг 9         орон зайг тодорхойлох чадамж давуу хөгжсөнийг үзүүлж байна
Санамж :     Хүн бүрт эдгээр чадамж хөгжсөн байдаг
                    Та аль нэг талаараа давуу байж болно
                    Энэ нь тухайн үеийн үзүүлэлт бөгөөд үүнийг өөрчилж болно
                     Оюун ухааны чадамжийн үзүүлэлтүүд тухайн хүнийг бүхэлд нь    
                     тодорхойлж  байгаа биш бөгөөд зөвхөн түүний давуу талыг
                      илэрхийлж байгаа юм  /С. Эрдэнэчулуун” Сэтгэл судлалын хичээлийн бие даасан ажлын гарын авлага “УБ  2003/      
2.1.3 Үйлийг ажиглаж боловсруулах
                               Оюун ухааны чадамжийн матриц
Д/д    Сурагчдын нэрс    1    2    3    4    5    6    7    8    9    10    Тайлбар
1    Г    60    50    60    70    60    80    30    100    50    560   
2    П    70    50    70    70    70    70    40    50    80    570   
3    М    60    40    50    90    80    70    60    60    50    570   
4    Э    70    90    70    80    80    80    70    90    70    700    Өндөр төвшин
5    Д    40    20    30    50    60    70    30    40    40    380   
6    Б    60    20    30    80    50    50    20    60    50    420   
7    Б    60    50    30    50    80    70    60    70    60    530   
8    Ү    60    20    60    60    60    60    40    70    80    460   
9    Б    50    60    40    80    70    80    40    60    50    530   
10    Г    90    20    30    50    50    50    40    70    50    450   
11    А    60    40    60    80    80    80    60    80    70    610    Өндөр төвшин
12    С    50    60    60    80    60    70    50    80    70    580   
13    И    80    60    60    60    70    70    40    80    70    570   
14    Т    50    20    40    60    50    60    40    80    50    450   
15    Э    60    20    70    40    70    80    30    50    70    490   
16    П    60    30    40    50    40    40    30    50    30    370   
17    М    70    60    90    90    90    80    70    100    70    720    Өндөр төвшин
18    Б    50    30    60    40    60    60    20    40    40    400   
19    Х    80    60    50    70    60    60    50    70    60    560   
20    М    70    60    50    80    60    80    20    60    50    540   
21    Т    20    30    20    20    50    50    30    30    50    280   
22    Б    60    70    40    60    50    60    10    60    40    490   
Тайлбар: 1- байгаль судлах чадамж
                  2- хөгжмийн чадамж
                  3- логик математик чадамж
                  4- гүн ухааны чадамж
                  5- дотоод чадамж
                  6- бие бялдар хөдөлгөөний чадамж
                  7- хэл ярианы чадамж
                  8- харилцааны чадамж
                  9- орон зайг тодорхойлох чадамж
                 10- ерөнхий дүн
2.1.4 Үйлийг дүгнэх
              Ангийн сурагчдынхаа “оюун ухааны чадамжийг тодорхойлох” судалгаанд 22      сурагч хамрагдлаа. Сурагчдад байгаль судлах , хөгжмийн, матиматек, гүн ухаан, дотоод, бие, бялдар хөдөлгөөн, хэл яриа, харилцаа, орон зайг, тодорхойлох гэсэн 9 чадамж хөгжсөн байдаг байна. Эдгээр оюун ухааны чадамжийн үзүүлэлтүүд нь тухайн хүнийг бүхэлд нь тодорхойлж байгаа биш бөгөөд зөвхөн түүний давуу талыг илэрхийлж байдаг учраас ангийн сурагчдынхаа аль чадамж илүү хөгжсөнийг харж, цаашид тэдэнтэй яаж ажилласанаар төлөвлөх, аль чадамжийг нь хөгжүүлэх боломж байна гэдгийг харахыг хүссэн билээ.
Тухайлбал:
1.    сурагч Г- гүн ухаан, бие бялдар хөдөлгөөн, харилцааны чадамж
2.    сурагч П- байгальсудлах, орон зайг тодорхойлох чадамж
3.    сурагч Э- хөгжим, гүн ухаан, дотоод бие бялдар- хөдөлгөөний, харилцааны чадамж
4.    сурагч М- гүн ухаан дотоод, бие бялдар хөдөргөөний чадамж
5.    сурагч Д- Дотоод чадамж, бие бялдар хөдөлгөөний чадамж
6.    сурагч Б- байгал судлах, гүн ухаан, харилцааний чадамж
7.    сурагч Б- дотоод, бие бялдар хөдөлгөөний харилцааны чадамж
8.    сурагч Ү- бие бялдар хөдөлгөөн харилцааны чадамж
9.    сурагч Б- гүн ухаан, дотоод, бие бялдар-хөдөлгөөний чадамж
10.     сурагч Г- байгаль судлах, харилцааны чадамж
11.     сурагч А- Гүн ухааны дотоод бие бялдар, хөдөлгөөн харилцааны чадамж
12.     сурагч С- гүн ухаан, бие бялдар хөдөлгөөн, харилцаа орон зайг тодорхойлох чадамаж
13.     сурагч И- байгаль судлах, бие бялдар, хөдөлгөөн, харилцааны чадамж
14.     сурагч Э- гүн ухаан, бие бялдар, хөдөлгөөн харилцааны чадамж
15.     сурагч П- гүн ухаан харилцааны чадамж
16.     сурагч М- логик математик гүн ухаан дотоод бие бялдар-хөдөлгөөн харилцааны чадамж
17.     сурагч М- логик математик гүн ухаан дотоод бие бялдар хөдөлгөөн харилцааны чадамж
 сурагч Б- логик математик, дотоод бие бялдар хөдөлгөөний чадамж
18.     сурагч Х- байгаль судлах, гүн ухаан харилцааны чадамж
19.     сурагч М- байгаль судлал, гүн ухаан, бие бялдар хөдөлгөөний чадамж
20.     сурагч Т- дотоод, бие бялдар хөдөлгөөн орон зайг тодорхойлох чадамж
21.     сурагч Б- хөгжим, бие бялдар хөдөлгөөн харилцааны чадамж гэх мэтээр сурагчдад илүү хөгжсөн чадамжийг тодорхойллоо.
Энэ судалгаанаас харахад оюун ухааны 9 чадамжаас байгаль судлах гүн ухаан, бие бялдар, хөдөлгөөний харилцааны гэсэн 5-н чадамж нь сурагч бүрд жигд хөгжсөн нь ажиглагдаж байхад хөгжим, логик математик, орон зайг тодорхойлох гэсэн 3-н чадамж сурагчдад сул хөгжсөн, хэл ярианы чадамж нь хөгжсөн сурагч ангид байхгүй байна. Энэ цаашид багш миний зүгээс ангийн сурагчдынхаа хөгжмийн мэдрэмж, математик сэтгэлгээ, хэл ярианы чадварыг хөгжүүлэх нь зайлшгүй боллоо. Харин жигд сайн хөгжсөн 5 чадамжаас бие бялдар, хөдөлгөөн, харилцааны чадамж бүр өндөр хөгжжээ. Бие бялдрын хөгжил сайн байгаа нь тэдний өсөлт хөгжилт эрүүл мэндтэй холбоотой гэж үзэж болох юм. Харилцааны сайн хөгжсөн чадамж нь outreach төслийн нэг модулийн хүрээнд “Анги удилдсан багш ангийн сурагчдын харилцаа” сэдвээр судалгаа авч тодорхой ажлууд зохиож үр дүнг нь тооцож байсантай холбоотой гэж үзлээ. Ангид маань  оюун ухааны өндөр чадамжтай 3 сурагч, оюуны чадамж сул сурагч 1, бусад нь жигд хөгжилтэй байгааг тодорхойллоо.
2.2.0 Судалгааны сэдэв: Сэтгэлийн түгшүүрт байдлыг судлах судалгаа
2.2.1 Үйлийг төлөвлөх
-Судалгаа авах болсон зорилгоо танилцуулах
-Судалгаа явуулах заавар журмыг хэлэх
-Ангийн сурагчдынхаа бие хүний болон нөхцөл байдлыг түгшүүрийг тодорхойлох дүгнэлт гаргах
2.2.2 Үйлийг үйлдэх
Зорилго: Бие хүний болон нөхцөл байдлын түгшүүрийн төвшинг тодорхойлох. Судалгааны хэрэглэгдэхүүн: Оросын сэтгэл зүйч Ю.Л. Ханины шинэчлэн боловсруулсан нөхцөл байдал болон бие хүний түгшүүрт байдлыг хэмжих хүснэгтийг бэлтгэсэн байна.
Нөхцөл байдлын ба бие хүний түгшүүрийн үнэлгээний түлхүүр
   Сэтгэмжийн
       дугаар    Нөхцөл байдалын түгшүүр/хариулт/    Сэтгэмжийн дугаар     Бие хүний түгшүүр
1    4  3  2  1    21       4  3  2  1
2    4  3  2  1    22    1  2  3  4
3    1  2  3  4    23    1  2  3  4
4     1  2  3  4    24    1  2  3  4
5    4  3  2  1    25    1  2  3  4
6    1  2  3  4    26     4  3  2  1
7    1  2  3  4    27    4  3  2  1
8    4  3  2  1    28    1  2  3  4
9    4  3  2  1    29    1  2  3  4
10    1  2  3  4    30    4  3  2  1
11    4  3  2  1    31    1  2  3  4
12    1  2  3  4    32    1  2  3  4
13    1  2  3  4    33    1  2  3  4
14    1  2  3  4    34    1  2  3  4
15    4  3  2  1    35    1  2  3  4
16    4  3  2  1    36    4  3  2  1
17    1  2  3  4    37    1  2  3  4
18    1  2  3  4    39    1  2  3  4
19    4  3  2  1    40    4  3  2  1
20    4  3  2  1    40    1  2  3  4
  
Судалгааны үр дүн боловсруулалт: Дээрх түлхүүрийн тусламжтайгаар сурагчийн сонгосон хариултын онооны тоо тодорхойлогдоно. Судалгааны дүнг хэсэг тус бүрээр гаргахдаа уг хэсгийн онооны нийлбэрийг 20-д хуваана. Хуваагдаад гарсан тоо нь уг хүнд тухайн төрлийн түгшүүр ямар түвшинд байгааг тодорхойлох индекс юм.
3.5-4 оноо – маш өндөр түгшүүр
3.0-3.4 оноо - өндөр түгшүүр
2- 2.9 оноо – дунд зэргийн түгшүүр
1.5- 1.9 оноо – дунджаас бага түгшүүр
0-1.4 оноо маш бага түгшүүрийн түвшинд байна гэж үнэлнэ.
Судалгаа явуулах заавар: Хүснэгтэнд өгөгдсөн сэтгэмжийг анхааралтай уншаад өөрийн сэтгэл санааны байдал нийцэж байгаа хариултыг баганын тоон оноогоор төлөөлүүлэн дугуйлна.
Анги:…….Нэр:…..
Нөхцөл байдлын түгшүүрийг үнэлэх хэмжүүр
¹
    Сэтгэмж /бодомж/    Хариултын сонголт
        үгүй     Тийм байж магадгүй    Үнэн    Тун үнэн
1    Би тайван байна    1    2    3    4
2    Надад хэн ч занал хийлээгүй байна    1    2    3    4
3    Би дарамт түгшүүрийн байдалд байна     1    2    3    4
4    Би дотроо зовиур шаналгаатай байна    1    2    3    4
5    Би өрийгөө бусдаас хамаагүй чөлөөтэй гэдгээ мэдэрдэг    1    2    3    4
6    Би уртай байна     1    2    3    4
7    Учирж болзошгүй азгүйтэл миний сэтгэлийг зовоож байна    1    2    3    4
8    Би сэтгэл тайван амгалан байгаагаа мэдэрч байна     1    2    3    4
9    Миний сэтгэл үймэрч байна    1    2    3    4
10    Би сэтгэл тэнгэр хангалуун байгаагаа мэдэрч байна.     1    2    3    4
11    Би өөртөө итгэлтэй байна.     1    2    3    4
12    Би цухалдаж бухимдаж байна.     1    2    3    4
13    Би байж сууж чадахгүй сэтгэл догдолж байна.     1    2    3    4
14    Би хангалуун байна.     1    2    3    4
15    Миний сэтгэл зовнингүй байна.     1    2    3    4
16    Би сэтгэл ханамжтай байна.     1    2    3    4
17    Би сэтгэл түгшин санааширч байна.     1    2    3    4
18    Би өөрийгөө эзэмдэж  чадахгүй болтлоо хөөрч байна    1    2    3    4
19    Би баяр хөөртэй байна.    1    2    3    4
20    Надад таатай байна.     1    2    3    4

                                  Би хүний түгшүүрийн хэмжүүр
1    Миний сэтгэл санаа өөдрөг байдаг    1    2    3    4
2    Би амархан эцэж ядардаг     1    2    3    4
3    Би амархан уйлдаг    1    2    3    4
4    Би бусдын адил аз жаргалтай     1    2    3    4
5    Шийдвэр хурдан бодитой гаргаж чаддагүйгээс бслж азгүйттэг    1    2    3    4
6    Ихэнхдээ сэргэлэн цовоо байдаг    1    2    3    4
7    Би тайван тэнцвэртэй байж чаддаг     1    2    3    4
8    Учирж болзошгүй бэрхшээл миний сэтгэлийг зовоодог     1    2    3    4
9    Би ялигүй юманд сэтгэл ихэд зовж шаналдаг     1    2    3    4
10    Би ихээхэн аз жаргалтай байдаг     1    2    3    4
11    Би бүхнийг чин сэтгэлээсээ тусгаж хүлээн авдаг     1    2    3    4
12    Өөртөө итгэлтэй байж чаддаггүй     1    2    3    4
13    Би аюулгүй байдалд байгаагаа мэдэрч байдаг     1    2    3    4
14    Би төвөгтэй ээдрээтэй байдлаас зайлсхийхийг хичээдэг     1    2    3    4
15    Би зовнимтгой байдаг     1    2    3    4
16    Би сэтгэл ханглуун байдаг     1    2    3    4
17    Ямар нэг ялгүй зүйлүүд миний анхаарлыг сарниулан сэтгэлийг зовоодог     1    2    3    4
18    Азгүй тохиолдлыг хүндээр хүлээн авч түүнийг мартаж чаддггүй     1    2    3    4
19    Би тайван тэнцвэртэй     1    2    3    4
20    Би өөрийнхөө ажил төрөл үүрэг хариуцлаг бодох үйд сэтгэл тавгүйтэж зовниж эхэлдэг     1    2    3    4
      /С.Эрдэнэчулуун “Сэтгэл судлалын хичээлийн бие даасан ажлын гарын авлага “ УБ 2003/    
                                       2.2.3Үйлийг ажиглаж ,боловсруулах
¹    Сурагчдын нэрс     Нөхцөл байдлын түгшүүр тодорхойлох индекс     Бие хүний түгшүүр тодорхойлох индекс
1    Б    2.1 оноо- дунд зэргийн түгшүүр     2.6 оноо- дунд зэргийн түгшүүр
2    Т     1.4 оноо- маш бага түгшүүр     2 оноо- дунд зэргийн түгшүүр
3    М    2 оноо- дунд зэргийн түгшүүр     2.9 оноо- дунд зэргийн түгшүүр
4    Х    1.7 оноо- дунджаас бага түгшүүр     2.2 оноо- дунд зэргийн түгшүүр
5    Б    2.5 оноо- дунд зэргийн түгшүүр     2.1 оноо- дунд зэргийн түгшүүр
6    Г    2.1 оноо- дунд зэргийн түгшүүр     2.3 оноо- дунд зэргийн түгшүүр
7    М    2.6 оноо- дунд зэргийн түгшүүр     2.8 оноо- дунд зэргийн түгшүүр
8    П    1.9 оноо дунджаас бага түгшүүр     2 оноо дунд зэргийн түгшүүр
9    Э    1.8 оноо- дунджаас бага түгшүүр     2.4 оноо-дунд зэргийн түгшүүр
10    Т    1.7 оноо- дунджаас бага түгшүүр     2.3 оноо- дунд зэргийн түгшүүр
11    И    1.6 оноо- дунджаас бага түгшүүр     2.2 оноо дунд зэргийн түгшүүр
12    С    2 оноо дунд зэргийн түгшүүр     2.3 оноо- дунд зэргийн түгшүүр
13    А    2.2 оноо- дунд зэргийн түгшүүр     2.2 оноо- дунд зэргийн түгшүүр
14    Г    2.2 оноо- дунд зэргийн түгшүүр     2 оноо- дунд зэргийн түгшүүр
15    Б    2.6 оноо дунд зэргийн түгшүүр     3.3 оноо- өндөр түгшүүр
16    Д    2 оноо- дунд зэргийн түгшүүр     2.4 оноо- дунд зэргийн түгшүүр
17    Э    1.6 оноо- дунджаас бага түгшүүр     2 оноо-дунд зэргийн түгшүүр
18    М    2.1 оноо- дунд зэргийн түгшүүр     2.1 оноо- дунд зэргийн түгшүүр
19    П    1.6 оноо- дунджаас бага түгшүүр     2 оноо дунд зэргийн түгшүүр
20    Ү    2.4 оноо- дунд зэргийн түгшүүр     2.3 оноо дунд зэргийн түгшүүр

2.2.4 Үйлийг дүгнэх: “Сэтгэлийн түгшүүрт байдлыг судлах” судалгаанд 20 сурагч хамрагдав. Энэ судалгаагаа журам зааврийн дагуу авч, үр дүнд нь боловсруулалт хийж үзэхэд бие хүний болоод нөхцөл байдлын:
- маш өндөр түгшүүр
- өндөр түгшүүр
- дунд зэргийн түгшүүр
- дунджаас бага түгшүүр
- маш бага түгшүүр гэсэн 5 төвшнөөс маш өндөр түгшүүр илэрсэнгүй. Харин өндөр түгшүүр-1, дунд зэргийн түгшүүр дийлэнхи олонхид нь, дунджаас бага түгшүүр цөөн тохиолдолд маш бага түгшүүр 1 сурагчдад илэрсэн. Бие хүний болоод нөхцөл байдлын түгшүүрийг тус тусад нь авч үзвэл:
1.  Бие хүний дунд зэргийн түгшүүр нийт оролцсон 20 сурагчийн 19-д илэрсэн байхад өндөр түгшүүр 1 сурагчдад илэрсэн.
2.  Нөхцөл байдлын түгшүүрийн дунд зэргийн түгшүүр, дунджаас бага түгшүүр нийт 20 сурагчдын олонхид илэрсэн байхад, харин маш бага түгшүүр 1 сурагчид илэрсэн байна. Ангийн сурагчдын маань дийлэнхи олонх нь дунд зэргийн түгшүүртэй байгаа нь тэдэнд ямар нэгэн санааг нь зовоосон зүйл, гадны дарамт шахалт, өөр ямар нэгэн асуудал байгаа мэт. Энэ түгшүүрийг яаж багасгах, үгүй болгохыг багш би бусад сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхтэй нь хамтран ярилцан, ажиллаж байж шийднэ. Харин өндөр түгшүүр бол сурагдад байж болохгүй асуудал гэж үзэж байна. Нөгөө талаас нь авч үзэхэд ямар нэгэн юманд санаа зовохгүй, айж ичихгүй, урсгалаараа байна гэдэг нь зорилгогүй, тэмцэлгүй амьдралын эхлэл байж болох юм. Гэсэн ч түгшүүр гэдэг бол хүүхдэд тохиолдож үл болох зүйл гэж бодож  байна.
2.3.0 Судалгааны сэдэв: Монгол сэтгэлгээ зан төлөвийг судлах судалгаа
2.3.1 Үйлийг төлөвлөх: Монгол сэтгэлгээ гэсэн нэртэй судалгаагаар 8 зургийг зуруулж авах.
- Судалгааг явуулах журам заавраа бэлтгэх танилцуулах
- Зургаа цаасан дээр зуруулах, зурсан зургийг хүснэгтээр гаргах.
- 8 зургийг хэрхэн зурсныг ажиглан зан төлөвийг тодорхойлон дүгнэлт бичих
2.3.2 Үйлйиг үйлдэх
                          Монгол сэтгэлгээ
1.    Уул
2.    Монгол гэр
3.    Авдар
4.    Гол
5.    Зам
6.    Нар
7.    Машин
8.    Хонь
Эдгээрийг цагаан цаасан дээр зур.
Одоо зурсан зургаа сайн аж. Хэрэв зургаас чинь яг л хөдөөний айлын өнгө төрх ажиглагдаж байвал чи маш өндөр сэтгэхүйтэй юм байна.
Ингээд дүрслэл бүрийг хэрхэн зурсан байдлаар нь чиний занг тодорхойлно.
     1.  Уул чинь шовх оройтой байвал чи маш их зоригтой юм. Хэрэв мохоо                                                           оройтой байвал хулчгар бусдыг аялдан дагалдагч аж. Холимог байвал чи     орчинтойгоо гайхалтай оршин зохицох чадвартай юм байна.
2.    Зурсан гэрийн чинь хаалга дэлгээстэй яндангаас нь утаа гарч байвал чи маш нээлттэй илэн далангүй юм байна. Хэрэв энэ бүгдийг зураагүй бол ганцаадмал зожиг зантай байж таарах нь
3.    Авдраа цоожтой зурсан бол чи их харам ч ааштай. Харин авдрын чинь хаалга дэлгээстэй байх юм бол их өгөөмөр сайхан сэтгэлтэй байх юм байна.
4.    Гол нь гэрээсээ хол байх юм бол ажилсаг, ойр байх юм бол их залхуу.
5.     Замыг гэрээс хол зурсан байвал чи мэдээллээс их хоцордог болох юм байна. Харин гэрээс ойрхон зурсан байвал мэдээллийг цаг алдалгүй авч чаддаг ажээ.
6.    Нарыг тал зурсан бол найз нөхөд багатай, зожиг, бүтэн байвал эсэргээрээ 5-с доош цацрагтай бол маш их ганцаардмал байна. Цаураг нь 5-9-н хооронд байвал нэг их найз нөхөдгүй харин 9-с дээш цацрагтай бол найз нөхөд олонтой ажээ.
7.    ганц хонь зурсан бол чи маш их хойрго, харин хот дүүрэн хонь зурсан бол маш ажилсаг
8.    мөн машин нь зам дээрээ явж байвал тэр хүн маш их эмх цэгцтэй хүн ажээ.
                   
 
 2.3.3 Үйлийг ажиглаж боловсруулах

Д/д    Сурагчдын нэрс    Уул     Гэрийн хаалга     Авдар     Гол     Зам     Машин     Хонь     Нар
        шовх    мохоо    холимог    дэлгээстэй    Дэлгээсгүй    Яндан утаатай    Зураагүй
    цоожтой    Цоожгүй    хол    ойр    хол    ойр    Зам дээр явах    Зам дээр биш    ганц    олон    Зураагүй    тал    Бүтэн    5-с доош цацрагтай    5-9 хооронд     9-с дээш
1    Б        +            +    +        +            +        +    +        +                +            +
2    С            +        +    +            +    +    +        +    +            +        +    +            +
3    Э                    +    -                        +        +            +                        +
4    Э    +        +        +    -        +            +        +        +        +        +    +            +
5    А    -        +        +    +        +            +        +    +            +                        +
6    П                    +    -        +            +        +        +        +            +            +
7    М    +        +        +    -        +            +        +    +            +            +            +
8    Б        +            +    +        +                +            +        +        +    +            +
9    Б                +        -        +        +    +        +    +            +                        +
10    П    +        +        +    +        +            +        +        +        +            +            +
11    Ү        +            +    -        +        +    +        +        +                    +            +
12    М                    +    -        +        +        +            +    +            +    +            +
13    Х    +    +            +    +        +        +    +        +        +                                +
14    Г            +    +        +            +            +            +        +            +            +
15    Д            +        +    -            +        +        +    +        +                +            +
16    Г            +        +    +            +    +    +        +    +            +            +            +
17    Б        +                    +            +                    +                +               
18    Б        +            +    +        +            +        +    +            +                        +
19    Т            +        +    -                +    +        +    +                        +            +
20    Б        +            +    +                    +    +    +    +            +            +            +
21    М            +    +        +            +            +        +            +            +            +
22    Т        +            +    -            +                +    +        +                           

2.3.4  Үйлийг дүгнэх
   “ Монгол сэтгэлгээ” гэсэн зургаар ангийн сурагчдынхаа зан төлөвийг судалсан. Энэ судалгаанд ангийн 23 сурагч оролцсон бөгөөд уул монгол гэр, авдар, гол зам, нар, машин, хонь мнтийг хэрхэн ямар байдлаар зурсныг ажиглан тэдний зан төлөвийг тодорхойллоо. Уулыг мохоо, шовх, холимог янз бүрээр зуржээ. Эндээс харахад ангид зоригтой хүчтэй эрч хүчтэй, аймхай хулчгар, бусдыг аялдан дагалддаг хаана ч дасан зохицох чадвартай сурагчид юм. Гэр хаалга зурсныг нь ажиглахад ангид зожиг, ганцаардмал сурагч бараг л байхгүй бүгд маш нээлттэй, илэн даланүй, бие биеэ байгаагаар нь хүлээн зөвшөөрч харагдаж  байна. Авдраа зурахдаа ихэнх сурагчид цоожтой зурсан нь тэднийг харамч ааштай гэж тодорхойлох болов ч багш миний дүгнэлтээр ихэнхийг харамч гэж үзэхгүй байна. Гэсэн ч би алдаж дүгнэсэн байж болох юм. Голыг зурахдаа гэрээсээ  хол зурсаныг нь ажилсаг, ойр зурсан бол задхуу гэж үзэх боловч ангид ажилсаг залхуу сурагчдын тоо ойролцоо байна. Залхуу сурагчдыг ажилсаг идэвх санаачлагатай эрч хүчтэй болгох шаардлагатай. Ийм болгохын тулд яаж ажиллах вэ? гэсэн асуултыг надад үлдээлээ. Замыг гэрээсээ хол зурсан бол мэдээллээс хоцордрг. Ойр зурсан бол мэдээллийг  цаг алдалгүй  авч чаддаг гэжээ. Сурагчид ихэнхдээ замыг гэртээ ойр зуржээ. Энэ нь тэднийг мэдээллээс хоцрохгүй мэдээллийг цаг алдалгүй авч чаддаг гэдгийг гэрчилнэ. Нарыг олон сурагчид бүтэн зурсан найз нөхөд олонтой тэднээрээ хүрээлээлж чаддаг мөн нарны цацрагыг бүгд 9-с дээш зурсан нь сурагчдыг аливаад өөдрөг сэтгэлээр ханддаг найз нөхөдтэйгөө ойлголцож чаддаг гэдгийг харуулж байна. Сурагчдын ихэнх нь хот дүүрэн хонь, бөөнөөрөө бэлчсэн хонийг зурсан нь тэднийг хойрго залхуу биш, ажилсаг гэдгийг үзүүлжээ. Машин зурахдаа машинаа зам дээрээ явж байгаагаар олонх зурсан нь тэднийг эмх цэгцтэй, цэвэрч нямбайг хэлэх мэт бас машинаа зам дээрээ биш зурсан нь тэднийг салан задгай гэдгийг хэлжээ. Эндээс сурагчдаа ажилсаг, хойрго салан задгай, эмх цэгцтэй, нийтэч, ганцаардмал, илэн далангүй, аймхай хулчгар зоригтой гэдгээр тодорхойллоо
                                                       Дүгнэлт
      Модуль 4-ийн “ Бүтээлч багш” агуулгын хүрээнд “Ангийн сурагчдаа танин мэдэх нь” сэдвийг сонгон авч, урд гурван модулийн үргэлжлэл болгон анги хамт олноо судлахыг хичээсэн. Би “Хөдөөгийн багш нарын мэргэжлийн ур чадварыг ажлын байранд дээшлүүлэх нь” уг төсөл хамрагдсанаар өөрөө сурган хүмүүжүүлэх практик үйл ажиллагаандаа эргэцүүлэл хийж, өөрийнхөө ажлын алдаа оноог олж харахыг зорьсон билээ. Багш бидний сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа өргөн цар хүрээтэй учраас энэ олон ажлуудаасаа “Анги хамт олон “ гэсэн сэдвийг сонгон авч судалсаар ирлээ. Энэ модульдаа ангийн сурагчдынхаа оюун ухааны чадамжийг тодорхойлох, сэтгэлийн түгшүүрт байдлыг судлах, зан төлөвийг судлах гэсэн 3 судалгааг үйлийн судалгааны зарчим дээр тулгуурлан авч ажиллаж, задлан шинжилж, боловсруулж, хам хүрээ, орчин шаарддаг чанарын судалгааг дүнэлтдээ хийв. “ Ангийн сурагчдаа танин мэдэх нь” судалгааны ажил нь дараах үндсэн бүтэцтэй.
Үүнд:
1.    Удиртгал
2.    Үндсэн хэсэг
3.    Дүгнэлт 
       Удиртгал хэсэгт судалгааны сэдэв, асуулт, чиглэл, зорилго, үндэслэл, арга, түүвэр багтсан.
       Үндсэн хэсэгт ангийн сурагчдынхаа оюун ухааны чадамжийг, сэтгэлийн түгшүүрт байдлыг, зан төлөвийг судлах нь гэсэн 3-н судалгааг багтаасан. Энэ 3 судалга бүр өөр өөрийн судалгааны зорилго, онцлог, хэрэглэгдэхүүн, асуултууд, судалгаа явуулах заавар, боловсруулах журам, дүгнэлттэй. 
       Ангийн сурагчдынхаа оюуны чадамжийг,9 үзүүлэлтээр судалсан бөгөөд байгаль судлал, гүн ухаан, дотоод, бие бялдар хөдөлгөөн, харилцааны гэсэн 5 чадамж  ангийн сурагчдад жигд хөгжсөн байна.Харин логик математик, хөгжим, орон зайг тодорхойлох чадамж  ангийн сурагчдад сул хөгжсөн нь ажиглагдаж байхад хэл ярианы чадамж хөгжсөн сурагч байхгүй байна. Иймээс цаашид ангийн сурагчдынхаа хөгжмийн мэдрэмж, математик сэтгэлгээ, хэл ярианы чадварыг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай боллоо. Манай ангид бусдаасаа өндөр оюуны чадамжтай 3 сурагч, оюуны чадамж сул хөгжсөн 1 сурагч, бусад нь оюун ухааны жигд хөгжилтэй байгаа нь судалгаагаар тодорхойлогдлоо. Энэ нь сурагчдыг бүрэн тодорхойлж байгаа хэрэг биш бөгөөд тэдний аль нэг давуу талыг илэрхийлж  байгаа хэрэг юм. Мөн цаашид сул хөгжсөн чадамжийг хөгжүүлэх боломжтой гэж үзлээ.
Сэтгэлийн түгшүүрт байдлыг бие хүний олон нөхцөл байдлыг түгшүүр гэсэн 2 хэлбэрээр 40 асуултаар авсан бөгөөд бие хүний түгшүүр 1-с бусад сурагчдад дунд зэргийн түгшүүрийг төвшинтэй, 1 сурагчид маш бага түгшүүрийн төвшинтэй гэж илэрчээ. Эндээс харахад ангийн сурагчдын маань олонход дунд зэргийн түгшүүр илэрч байна. Үүнийг хойшид за саж залах нь багш сурган хүмүүжүүлэгчид эцэг эхийн үүрэг билээ.
        Ангийн сурагчдынхаа зан төлөвийг монгол сэтгэлгээ гэсэн 8 зураг зуруулж тодорхойллоо. Уул, гэр, авдар, хол, зам, нар, машин, хонь гэсэн 8 зургийг хэрхэн зурсныг ажиглан боловсруулж дүгнэлтээ гаргасан. Ангид зоригтой, эрч хүчтэй, аймхай хулчгар, орчиндоо дасан зохицох чадвартай, харамч, илэн далангүй, ажилсаг залхуу, мэдээллээс хоцордог, мэдээллийг цаг алдалгүй авч чаддаг, найз нөхөд багатай зожиг, найз нөхөд олонтой, өөдрөг сэтгэлтэй, эмх цэгцтэй гэх мэт олон янзын зан чанартай сурагчид байна.
       Эдгээр зан чанаруудаас харамч, зожиг, ганцаардмал сурагчдын занг засаж болох бөгөөд хамгийн олзуурхууштай нь нарны цацрагийг 9-с доош цацрагтай зурсан сурагчид байхгүй бүгд маш олон цацрагтай зурсан нь тэднийг өөдрөг сэтгэлтэй аливааг сайн сайхнаар хардаг гэдгийг үзүүлжээ. Энэ мэтээр удирдсан анги тал бүрээр судлахыг оролдсоор ирсэн. Энэ ажил маань сурагчдад бага ч гэсэн сурах сэдэл тэмүүлэл анги хамт олноо гэх сэтгэл бусдыг хүндэтгэн хайрлах, энэрэн нигүүлсэх ухаан, хүнтэй хамтран ойлголцож харилцах чадвар гэх мэтэд сургаж чиглүүлж байвал болох нь тэр. Анги удирдсан багш сурагчдтайгаа эелдэг дотно харилцааг тогтоож, тэднийг зөвөөр танин мэдэж зөв төлөвшүүлэх гэж оролцох нь бие биедээ эерэг хамаарлыг үүсгэж сурах сургах үйл явц болон бусад бүх зүйл амжилттай байх болно гэж бодож байна. 
                                                             Ном зүй
1.    Модуль – 3 “ Багш судлаач” УБ 2007
2.    Модуль – 4 “ Бүтээлч багш” УБ 2008
3.    Исмайл Боз “ Анги удирдах урлаг”
4.    Жантэн Каяа “ Багшид өгөх зөвлөгөө”
5.    “Сургалтын арга зүй” УБ 1999
6.    С. Эрдэнэчулуун “ Сэтгэл судлалын хичээлийн бие даасан ажлын гарын авлага” УБ 2003
7.    О. Мягмар “Сэтгэл судлал” УБ 2006
8.    О. Мягмар “Сэтгэл судлал” УБ 2007
9.    “outreach “ төсөл сонин УБ 2008 3-р сар 

Загвар-2
Ц.Бурмаа /МУБИС/, Д.Өнөрчимэг /МУБИС/, Т.Энхтуяа/МУБИС/, Д.Цэдэвсүрэн/МУБИС/
“Суралцагчийн өөрийн үнэлгээ-өнөөдрийн сургалтанд” сэдэвт үйлийн судалгааны хураангуйг танилцуулж байна.
Багш бүр өөрийн мэргэжлийнүйл ажиллагааг байнга үнэлж цэгнэж байдаг. Үүнийг бодитой хийхийн тулд тодорхой эрэл, хайгуул, судалгаа хийж түүнээс гарсан үр дүн, авсан сургамж дээр тулгуурлах шаардлага гарна. Иймээс манай багийн гишүүд гүнзгийрүүлэн судалж, туршихаар олон асуудлыг хэлэлцсэний эцэст өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаанд маш чухал байр суурь эзэлдэг үнэлгээний асуудлыг авч үзсэн юм. Эхлээд дор бүрдээ үнэлгээ гэж юу юм бэ?, үнэлгээний ямар арга хэлбэр байдаг вэ?, үнэлгээ ямар ач холбогдолтой вэ?, энэ нь сурах, сургах олон үйл ажиллагаанд ямар орон зай эзэлдэг вэ?, түүний үр нөлөө нь хэнд хэрхэн тусдаг вэ? зэрэг асуудлаар эргэцүүлэл хийж үзлээ. Хэсэг хугацааны дараа эргэж ярилцаад ер нь үнэлгээний үйл явцад суралцагсдаа татан оролцуулах нь ямар ач холбогдолтой байх вэ?, тэдэнд сурах арга барилаа олоход, мөн бие даасан өөртөө итгэлтэй, идэвхтэй суралцагч болон хөгжихөд үнэлгээг хэрхэн яаж ашиглаж болох вэ гэдэг асуудлыг сонирхож сонгож авсан юм.
Судалгааны асуулт
Сурах арга барилаа олж, бие даасан өөртөө итгэлтэй, идэвхтэй суралцагч болоход өөрийн үнэлгээг яаж ашиглаж болох вэ?...
Ингээд бид дээрх үйлийг судлах үйл ажиллагааны төлөвлөгөөг дараах байдлаар боловсруулсан юм. Үүнд:
-    Өөрийн үнэлгээний талаар баримт материал цуглуулах, арга хэлбэрүүдтэй танилцах,
-    Өөрийн үнэлгээний аргуудаас сонгох
-    Судалгааны арга, хэрэгслээ тогтох, боловсруулах
-    Судалгааны хамрах хүрээ, талбараа сонгох, хэрэгжүүлэх
-    Судалгааны баримт, мэдээллийг боловсруулах, үр дүнг тооцох…
Нэгдүгээр судалгаа
Бид туршилт хийж, ажиглалтаа харьцуулах, үр дүнг тооцох зорилгоор хэд хэдэн өөрийн үнэлгээг сонгосон билээ. Эхний шатанд өөрийн үнэлгээний талаарх ойлголтыг тандан тодруулахаар МУБИС-ийн 2-р курсийн 48 оюутныг хамруулан монгол хэлний үгсийн аймаг гэсэн бүлэг сэдвийн хүрээнд дараах асуулгаар суралцагсдад өөрийн үнэлгээ хийлгэв.
3    Үгсийн аймаг ойлголтыг сайн мэднэ
2    Ихэнх ойлголтыг мэдэж байгаа
1    Тэр талаар мэдлэг бага байгаа
0    Мэдэхгүй
Үнэлгээний явцад ихэнх нь буюу 35 нь 2, 1-ийг сонгосон нь яагаад дундаж үнэлгээг голлох болов?, үнэхээр мэдлэг бага байна уу?, өөрийн үнэлгээний талаар ойлгохгүй байна уу гэсэн асуудал өөрийн эрхгүй бидний анхаарлыг татав. Энэ асуудлаа тодруулахын тулд үнэлгээгээ хэрхэн сонгосон талаар ярилцлага зохион байгууллаа…
Хамтын ярилцлага нь харин ч суралцагч болон багш бидний аль алины хувьд ойлголтоо нэгтгэн өөрийн үнэлгээг хэвшүүлэх, арга хэлбэрийг сонгох талаар харилцан тохиролцох боломж олгосон юм. Ярилцах явцад багш, суралцагчийн хэн хэний зүгээс нэгэн дүгнэлт гайхахаар, бас сонирхолтой санагдлаа. Зарим суралцагч өөрийгөө үнэлнэ гэдэг багшаас дүн авахаас хэцүү байсан гэж хариулсан, ярилцлагын үед хариулт гэхээсээ асуулт болмоор олон зүйл тааралдсан шүү. Ярилцлагын үед мэддэг боловч мэддэг гэж үнэлээгүй, мэдэхгүй мөртөө мэддэг мэт үнэлсэн, мэддэг гэж үнэлэхээс зайлсхийсэн, дундыг барих сэтгэлгээ давамгайлсан байдал ажиглагдсан. Магадгүй багш бидний огт анзаардаггүй, хайхардаггүй байсан асуудлыг суралцагч маань олоод харчихсан байх юм…
Өөртөө байгаа зүйлийг өөрөө л илрүүлж чадна. Өөрийнхөө түвшинг өөрөө л мэдэж түүнийг ахиулахын тулд чармайна гэдэг итгэл үнэмшилтэй болгож өөрийн үнэлгээний арга, хэлбэрийг хэвшүүлбэл үнэлгээ нэлээн бодитой болох нь анзаарагдлаа.
Дахин нэг удаа өөрийн үнэлгээ хийлгэхэд ажиглагдсан зүйл нь:
-    өмнөх үнэлгээнээс илүү бүтээлч хандлагатай болж ирсэн
-    Бодитой үнэлэхийг хичээсэн,
-    Өөртөө итгэх итгэл нь дээшилсэн гэх мэт сайн тал байлаа. Гэхдээ бидэнд бас алдаатай зүйл байсныг үгүйсгэх аргагүй. Мөн л тооны хойноос хөөцөлдөх явдал…
-    суралцагсдын маань ахиц одоогоор тоогоор л тодорхойлогдож байна. магадгүй чанарын хувьд ямар байгааг эргэцүүлж туршсан. Дараагийн шатанд өөрийгөө хэр бодитой үнэлэх боломж байгааг тодруулахаар “сурсан зүйлийн жагсаалт“ гаргах үнэлгээний хэлбэрийг сонгон туршлаа.
I шат. Юу мэдэв? –ер нь мэддэг зүйлээ жагсаан бичих
II шат Юу чаддаг болов? –дээрх зүйлээсээ тодруулан жагсааж бичих
Хоёрдугаар судалгаа
Алхам 1. Шалгах материалын асуултанд хариулсан хариултдаа өөрийн үнэлгээ өгөх.
Итгэлийн коэффицентийг тестэд хариулсан өөрийн хариултдаа үнэлгээ өгнө.
                                                           



Мөн түүнчлэн энэ судалгааны үр дүн тухайн оюутны үнэлгээнд нөлөөлөхгүй болохыг сануулав…
Энэхүү судалгааг нэгтгэн дүгнэхэд асуултуудын хариултанд мэдэж байгаадаа итгэдэггүй, мэдэхгүй байгаадаа итгэлтэй байгаа байдал их харагдаж байлаа.
-    Мэдэхгүй байгаагаа мэдэж байгаа нь хэдийгээр сайшаалтай боловч мэдэхийн тулд юу хийж байна вэ?, бид хэрхэн чиглүүлэх вэ?
-    Мэдэж байгаа итгэхгүй байгаа оюутны хувьд өөртөө итгэдэггүй энэ байдал нь оюутныг ямар үр дүнд хүргэж болох вэ? итгэл төрүүлэхийн тулд багш бид юу хийж чадах вэ?
-    Мэдэхгүй боловч өөрийгөө мэднэ гэж үзэж байгаа оюутан хэдийгээр цөөн байгаа боловч уг оюутнуудтай яаж ажиллах вэ гэсэн асуудлуудад багшийн хувьд бид эргэцүүлэл хийх хэрэгтэй болсон юм. Энэ нь эдгээр суралцагчидтай ярилцах асуудлуудыг тодруулж өгсөн юм.
Алхам 2
Өмнөх судалгааны үр дүнд шинжилгээ хийсний үндсэн дээр түүврээр сонгогдсон оюутнуудтай уулзаж өөрийн үнэлгээний талаар ярилцах…
..Туршилтуудын үр дүнд дараах үр өгөөжийг олж тогтоолоо. Үүнд:
-    Оюутан өөрийгөө үнэлэх нь өөрт нь итгэл үнэмшил төрүүлж үнэлгээг бодитой болгоход нөлөөлж өөрийхөө мэдлэг, чадварыг дээшлүүлэх, бие даан өөрийгөө хөгжүүлэх хөшүүрэг боллоо.
-    Сургалтын явцад өөрийн зорилго, хүрэх үр дүн хоёрын хоорондын хамаарлыг байнга шинэжилж байх нь үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлэх, үнэлэхэд бодитойгоорр нөлөөлж байна.
-    Оюутан өөрийгөө үнэлэх нь бие даасан байдал болон бүтээлч чадавхид шууд нөлөө үзүүлж өөрийгөө дайчлах сэтгэл зүйн дотоод удирдлага сайжирч байгаа нь ажиглагдаж байна.
Дүгнэлт
… Мэдээж эдгээр судалгаа нь өөрийн үнэлгээний талаар бүх ойлголтыг бүрэн өгч чадахгйү ньойлгомжтой. Гэхдээ тулгарч болох асуудлыг аль болохоор тодорхой харуулахыг хичээсэн билээ. Судалгааны үр дүнг дүгнэвэл багш бид нар дараах зүйлийг анхаарах шаардлагатай болохыг олж харсан юм. Үүнд:
-    Өөрийн үнэлгээний ач холбогдлын талаар зөв ойлголттой болгох
-    Хичээлийн явцад бүх суралцагчдад жигд шаардлага тавьж хүрч ажиллах
-    Хичээлийн агуулгаа амьдрал дээрх жишээгээр баяжуулж амьдралд ойр жишээг ашиглах
-    Суралцагчдад шинэ ойлголт төлөвшихөд бодох, тунгаах хугацаа өгөх.
-    Тухайн сэдэвт тохирсон олон хэлбэрээр өөрийн үнэлгээ хийлгэх
-    Бүлэг сэдэв, чухал ойлголтын үнэлгээг оюутны өөрийн үнэлгээтэй хамт авч түүнд шинжилгээ хийж үр дүнг оношлох
-    Өөрийн үнэлгээний хүрээнд суралцагчидтай ярилцахдаа асуултаар хөтлөх техник сайн эзэмшсэн байх
-    Бүтээлч эргэцүүлэл хийж өөрийгөө үнэлэх үнэлгээг турших
-    Суралцагчдын түвшингээс дээгүүр даалгавраар өөрийн үнэлгээг хийлгэх
Өөрийн үнэлгээ гэдэг нь практик үйл ажиллагааны явцад ойлголт, мэдлэг, чадвар хэрхэн хөгжиж байгааг илтгэдэг. Өөрийн үнэлгээний олон хэлбэрийг тодруулбал:
-    Өөртөө хэр итгэлтэй, итгэлгүй байгаа тухайгаа бичих
-    сурсан зүйлийн жагсаалт гаргах
-    тайлан бичиж үнэлэх
-    Өөрийгөө тестээр үнэлэх
-    тэмдэглэл хөтлөх
-    Ярилцлага хийх гэх мэт олон хэлбэртэй байхаас гадна тэдгээрээс сонгож боловсруулж, судалж хэрэглэх боломж нээлттэй гэдэг үүднээс дээрх судалгаануудыг жишээ болгон явуулсан юм. Өөрийн үнэлгээгээр суралцагчдын мэдлэг, чадвар ойлголтыг үнэлж байгаа мэт харагдавч үүнээс үүдэн багшийн үйл ажиллагаанд тусгахуйц, хэрэгжүүлэхүйц олон зүйлийг олж авах, мөн сурах, сургах үйл ажиллагааныхаа ололттой, дутагдалтай талыг мэдэрч засаж сайжруулах замаар багшийн хөгжлийг тодорхойлох олон хүчин зүйлийн нэг болох юм. Эцэст нь дүгнэхэд энэ судалгаа нь зөвхөн нэг удаагийнүйл ажиллагаа биш өмнөх үр дүнгээс лараагийн асуудлыг туршиж үзэх боломжийг эрж хайх, түүнийгээ үйл ажиллагаа болгох, хөгжүүлэх замаар тасралтгүй явагдах үйл байлаа. Үйлийн араас үйл үргэлжилнэ. …
ном зүй
1.    Andy Baxter “Evaluating your students”, 1997, Richmond Publishig
2.    Jeremy Harmer “The practice of English Language teaching” Third edition, 2001, Pearson Education Limited
3.    Bloom, B.S, Maduas, G.F and Hastings, J.T Evaluation to improve Learning, 1981, New York and London; McGraw-Hill
4.    Rowntree, D Assessing Students: How Shell We Know Them? 2nd edition, 1987, London, Kogan Page

ҮЙЛИЙН СУДАЛГААНД ОРОЛЦОГЧДЫН ҮҮРЭГ
Үйлийн судалгааг хэрэгжүүлэх үе шат бүр дан ганц багшийн үүрэг биш, сургуулийн удирдлагын дэмжлэг, туслалцаа,   хамт олны бүтээлч үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаалдаг. Тухайлбал, БСГ-ын зүгээс хүлээх үүрэг нь:
-    Үйлийн судалгааны арга зүйг багш нарт эзэмшүүлэх, үр дүнг түгээн дэлгэрүүлэх зорилгоор модульт хөтөлбөрт боловсруулан сургалтыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулах
-    Багш нарт үйлийн судалгааны арга зүйн чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллах
-    Сургууль, анги танхим, сургалтын орчинд багш нартай хамтарч үйлийн болон чанарын судалгаа хийх
-    Багш нарын хичээлд ажиглалт хийж тэмдэглэл хөтлөх, багш нартай мэдээлэл солилцох
-    Үйлийн судалгаа хийж буй багш нарыг мэдээллээр хангах
-    Үйлийн судалгааны чиглэлээр ном, гарын авлага, зөвлөмж боловсруулах
Сургуулийн захирал, сургалтын менежерийн зүгээс:
-    Багш нар өөрсдийн туршлага, санаа бодлоо нээлттэй, ажил хэрэгчээр ярилцаж байх таатай уур амьсгалыг сургууль дээр бий болгох
-    Багш нар бие биенийхээ хичээлд сууж ажиглалт хийх үйл ажиллагааг зохион байгуулах
-    Багш нар өөрсдийн ажиглалтын талаар уулзаж ярилцаж байх байдлыг хангах
-    Үйл явцыг тасралтгүй үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх
-    Асуудлыг хэлэлцэгч гол түнш нь байх, мөн багшийг удирдан чиглүүлэгч байх,
-    Үйл явцад идэвхтэй оролцох, жишээ нь, хичээлд ажиглалт хийх гэх мэт.
-    Багш нарын багийн уулзалт болон хичээл зэргийн ажиглалтаас бий болсон тэмдэглэл, ажиглалтын баримт, санамж бичиг зэргийг эмхлэн цэгцлэхэд туслах.
-    Үйлийн судалгааны циклийг дуусгаж, тайлангаа бичиж, дараагийн шинэ циклийг эхлүүлэхэд удирдлагын зүгээс анхаарал тавих
-    Сургалтын менежер, захирлууд үйлийн судалгааны манлайлагч байх
ЗАН-ийн зүгээс хийх ажлын чиглэл:
-    Багш үйлийн судалгаа хийхэд хамтын ажиллагаа, зохион байгуулалтаар хангаж өгөх
-    Судалгаа хийх явцад гарч буй асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэх
-    Шинэ туршлага, санаачлагыг дэмжих, түгээх
-    Шинэ мэдээллийг шуурхай хүргэх, харилцан мэдээлэл солилцох
-    Үйлийн судалгаа нь сонирхлын бүлгүүдийн хөгжлийг дэмжих үндсэн арга зам гэж үзэх
-    ЗАН-ын ажлаар үйлийн судалгаа хийж буй багшийн ажлыг сурталчлах
-    Үр дүнг бусдад түгээх
-    Эцэг эх, олон нийттэй ажиллах хамтын ажиллагаанд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг даван туулах арга замыг нээн илрүүлэхэд үйлийн судалгааны арга зүйг ашиглах.
Багш нарын зүгээс хүлээх үүрэг:
-    Өөрийн практик үйл ажиллагаандаа эргэцүүлэл хийх,
-    Хийсэн эргэцүүллийнхээ мэдээ, баримт, үр дүн дээр тулгуурлан практик үйл ажиллагаагаа сайжруулж чаддаг болох,
-    Өөрийн явуулж буй үйл ажиллагааны хариуцлагыг хүлээдэг чадвар эзэмших,
-    Практик үйл ажиллагааг өөрчлөх шийдвэр гаргах чадвартай буюу хүсэл эрмэлзэлтэй байх,
-    Өөрийн сайн тал, давуу чанараараа бусдад нөлөөлөх чадвартай байхын тулд энэхүү арга зүйд зайлшгүй суралцах шаардлагатай хэмээн  үзэж байна.
Хүн мэдлэгийг өөрөө бүтээдэг. Энэ нь тасралтгүй, системтэй хийгддэг үйл явц гэдгийг бүгд ойлгож хүлээн зөвшөөрвөл ажил амьдралдаа хэрэгжүүлэхэд тийм хэцүү биш. Багш хүн шударга, бүтээлч, гярхай, ажигламтгай, өөрийн ажил мэргэжилдээ үнэнч байхад хангалттай. Эдгээр чанаруудыг багш хүнд төлөвшихийг нийгэм, ард түмэн биднээс хүсэн хүлээж байгаа тул бид үйлийн судалгаа хийснээр өөрийгөө хөгжүүлж тодорхой үр дүнд хүрнэ хэмээн үзэж байна.

БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Өнөөдөр танхим дахь сургах болон сурах үйлийн чанарт нэлээд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байна. Жишээ нь,
-сургууль, анги танхимын материаллаг орчин
-сурах бичиг болон сургалтын бусад материалын хүртээмж чанар
-сургууль, эцэг эхийн хамтын ажиллагаа
-сургалтын хөтөлбөрийн чанар
-үнэлгээ, дүгнэлтийн чанар
-сургуулийн удирдлагын үр өгөөж
-суралцагчийн суурь мэдлэг, чадвар
-багш нарын мэдлэг болон мэргэжлийн чадамж чухал байна.
Эдгээр бүх хүчин зүйлүүд чухал боловч багшийн мэдлэг, чадамж нь сурах үйлийн чанарыг сайжруулахад цорын ганц чухал хүчин зүйл гэж үзэх, өдөр тутмын сургах практик дахь багшийн ганцаардлыг арилгах, багш нарыг өөрсдийн сургалт, хичээл заалтын талаар системтэйгээр, ажил хэрэгчээр, нээлттэй ярилцдаг, хамтран ажилладаг болгох шаардлагатай байна. Эдгээрийн аль нь ч байсан суралцах тухай болон танхимын үйлийг сайжруулахад багш нар хэрхэн суралцах тухай асуудал гэж үзээд та бүхэнд дараах үйлийн судалгаа хйиж болох боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудаас санал болгож байна.
-6 настай хүүхдийн ярих, бичих чадварыг өдрийн тэмдэглэлийн аргаар хөгжүүлэх боломж
-сурагчдын чадамжид тулгуурлан боловсруулсан ялгавартай сургалтын даалгавраар гэрийн даалгаврыг бүтээлчээр бие дааж хийж сургах арга зүй
-сурах арга барилаа олж бие даасан, өөртөө итгэлтэй, идэвхтэй суралцагч болоход өөрийн үнэлгээг яаж ашиглаж болох вэ?
-тоглоомын аргаар Англи хэлний хичээл дээр ярианы орчин бүрдүүлэх нь 
-Монгол хэлний хичээл дээр суралцагчдыг ахицаар нь үнэлэх асуудал
-Албан бус боловсролын хүүхдийн ярих чадварыг дээшлүүлэхэд ардын аман зохиолын зарим төрлийг ашиглах нь
-багшийн дууны өнгө, ярианы давтамж, биеийн хэлэмж зэрэг нь суралцагчдын тухайн хичээлийг хүлээж авах явцад хэрхэн нөлөөлөх вэ?
-7 ангийн суралцагчдын физикийн хичээлээр олж авсан мэдлэг, чадвараар амьдрах ухааны шалгуур, даалгавар боловсруулах
-даасан ангийхаа хүүхэд бүрийн сонирхдог зүйлийг эцэг эхтэй хамтран дэмжсэнээр сургалтанд хэрхэн нөлөөлж болох вэ?
-суралцагчдын ярих чадварт гэрийн номын сан нөлөөлөх нь
-суралцагчдын чөлөөт цагаа өнгөрүүлж буй байдал сургалтанд хэрхэн нөлөөлөх вэ?
-спортоор хичээллэдэг 5 суралцагчийн сурлагын амжилтыг харьцуулан судлах нь
-математикийн хичээлд сонирхолтой болгох 5 аргыг туршсан нь
-процент сэдвийг суралцагчдын хоббид тулгуурлан ойлгуулах нь
-хүүхэлдэйн киноны үйл явдлыг ашиглан даалгавар боловсруулж 6 настай хүүхдийн сэдэл тэмүүллийг төрүүлэх нь
-гар бөмбөгийн секцэнд хамрагдсан суралцагчдын биеийн өсөлт, сорилын дүнг харьцуулан судалсан нь
-огторгуйн геометрийг ойлгуулахад мэдээллийн технологийг ашиглах нь
-сурагчдын уран яру унших чадварыг согон дугуйлангаар хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан туршсан нь
-ангийхаа сурагчдын өглөө босоод 8 цаг хүртэл хийдэг үйлийг 1 сарын хугацаанд судалсан дүн
-хөвгүүдийн сурлагын амжилтанд найз нөхөд хэрхэн нөлөөлдөг вэ?
-нэг цагийн хичээлийг хэрхэн үр дүнтэй дүгнэх боломжууд байдаг вэ?
-монгол хэл монгол бичгийн хичээлийг интеграцчилах тухай асуудал
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусгай хэрэгцээт боловсрол олгох ганцаарчилсан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй
-Суралцагчдын эрүүл мэндээ хамгаалах чадварыг хөгжүүлэх нь
-Ялгавартай сургалтын хөтөлбөр боловсруулах нь
 -“Хэцүү” хүүхэдтэй ажилласан нь
-Ангийн сурагчдынхаа зан төлөвийг судалсан нь
-Багш стрессээ дарж сурах нь
 -Сурлагын чанарыг ахиулах алхамууд
-Хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн ярих чадварыг хэрхэн сайжруулж болох вэ?
-Химийн хичээлийг бүтээлийн сангаар үнэлэхүй
-Англи хэлний хичээлээр суралцагчдын унших чадварыг хөгжүүлэх нь
-Нийгмийн ухааны хичээлээр суралцагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь
-Квадрат тэгшитгэлийг томъёогоор бодоход гардаг бэрхшээлийг судлах
-7-р ангийн сурагчдын эхийг дэлгэрүүлж, хураангуйлан ярих, бичих чадварт сургах нь
-Ширээний теннис тоглох арга техникүүдийг хялбаршуулан сурагчдад эзэмшүүлэх арга зүйг тогтоох нь
-нэгж хичээлийн төлөвлөлт бүрийг дүгнэж ажиллах нь
-гэрийн даалгаврыг зааварчилгаатай олгосноор гэрийн даалгаврын үр дүнг дээшлүүлэх нь
-ширээнд гурваараа суух, хоёроороо суух нь хүүхдийн сурлагын амжилтанд нөлөөлдөг үү?
-цэцэрлэгийн бага насны хүүхдэд өнгө таних дадал хэвшлийг байгалийн юмс үзэгдэлтэй холбон ойлгулах нь
-цэцэрлэгийн насны хүүхдэд хувцсаа зөв өмсөх дадлыг “үлгэрлэн дууриах” аргаар олгох нь
-хичээл дээр суралцагчдын яриаг дэмжих аргуудыг илрүүлсэн нь
-мэдээлэл харилцааны технологийг сургалтанд ашиглах нь хүүхдийн тусган хүлээх чадварт хэрхэн нөлөөлдөг вэ
-суралцагчдын темперамент бүрийн онцлогт тохируулан хичээл зааж болох уу?
-6 настай хүүхдийн анхаарлын төвлөрөл хэдий хугацаанд тогтвортой үргэлжилдэг вэ
-сурагчдыг эргэцүүлэх аргад хөтлөх нь
-яагаад? асуултын үнэ цэнэ
-зорилгоо тодорхойлж үүргээ ухамсарласан сурагчдын сурлагын амжилт
-хүүхэд хэдий үеэс эхлэн зорилгоо тодорхойлж эхэлдэг вэ
-суралцагчдын сурлагын амжилтанд багшийн хувийн онцлог нөлөөлөх нь
-багшлах хамт олны дотор тухайн багшийн эзлэх байр суурь сурлагын амжилтанд нөлөөлөх нь
-сурлагын амжилтанд багш нарын мэргэжлээ дээшлүүлдэг байдал нөлөөлөх нь
-тухайн хичээлийг сонирхдог байдал нь сурлагын үр дүнд нөлөөлөх нь
-ангид сурлагаар тэргүүлдэг 5 суралцагчийн гэр бүлийн сэтгэл зүйн орчныг судалсан нь
-өөрийн заадаг хичээлээр үнэлгээний сэтгэл зүйн ханамжийн судалгаа авсан нь
-анги хамт олны уур амьсгал ангийн сурлагын амжилтанд нөлөөлөх нь
-дүү нараа асардаг хүүхдүүдийн сурлагын амжилт
-PC тоглодог хүүхдүүдэд зан төлөвийн өөрчлөлт гардаг уу
-өөр багшийн хичээлд байнга суудаг багшийн мэргэжлийн ур чадвар
-сургалтын материал хамтран боловсруулдаг ЗАН-ийн багш нарын ажлын үр дүн
-хувилбарт сурах бичгийг ашиглан сургалтын материал бэлтгэх нь
-байгалийн шинжлэл хичээлийн К4 цогц чадамжийг илрүүлэх дасгал даалгавруудыг боловсруулсан нь
-хөндлөнгийн шалгалтын сэдэвт блүүмийн таксономийн аргаар судалгаа хийсэн нь
-анги дэвших болон төгсөлтийн шалгалтын сэдэвт соло таксономийн аргаар үнэлгээ хийсэн нь
-хичээлийг интеграцчилах бүтээлч хандлага нь нэгж хичээлийн чанар болон суралцагчдын сурлагын амжилтанд нөлөөлөх үү
-суралцагчдыг хорт зуршилт автахад сургуулийн орчноос нөлөөлж буй хүчин зүйлс
-хичээлийн хуваарь дахь 1, 2-р цаг, 5, 6-р цагийн хичээлүүдийн үр дүнг суралцагчдын физиологийн онцлогийн үүднээс харьцуулан судалсан нь
-химийн хичээлийг амьдрал дээрх жишээгээр баяжуулан заасны үр дүн
-цэцэрлэгээр хүмүүжсэн хүүхдийн сурлагын амжилт гэрээр хүмүүжсэн хүүхдийн сурлагын амжилтыг харьцуулсан нь
-мэдлэг бүтээх хичээлийн сэдэл тэмүүллийг биологийн хичээлд хэрхэн төрүүлэх вэ?
-өөрийн хичээл дэх сул үгийг илрүүлсэн нь
-түүхийн хичээлд багш хүүхэд бүрт хүрч харилцах нь
-эцэг эхчүүдийн илүү чаддаг зүйлээр сургуулийн үйл ажиллагаанд татан оролцуулах нь
-нэг гэр бүлийн 2-оос дээш хүүхэд нэг сургуульд суралцахын давуу болон сул тал
-иргэний боловсрол хичээлээр өөрийгөө болон бусдыг хүндэтгэх зөв дадалд суралцуулах нь
-ангийг цэцэгжүүлэх нь сурагчдын экологийн боловсролд нөлөөлөх нь
-байгаль дэлхийдээ хайргүй хүүхдийг хүмүүжүүлэх арга
-гавъяат багш н.Даваажавын зургийн хичээлийн арга зүйг судалсан нь
-орон нутгаараа бахархах сэтгэлгээг сургуулийн сургуулийн хөтөлбөрт шингээх нь                                                                                    
-багшийн ажлын цагийн ачааллыг тэнцвэржүүлэх нь
Дээрх сэдвүүд нь төдийлөн судлагдаагүй, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд тул та бүхэн санаа авч судалж болохоос гадна нэмэн дэлгэрүүлж өөрийн өмнө тулгамдаж буй асуудалтай холбон үйлийн судалгаа хийх ажилд тань тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.
ДҮГНЭЛТ
1.    Багш хүн өөрийн сурган хүмүүжүүлэх арга барилаа өөрчлөн, үйл ажиллагаандаа энэхүү судалгааны аргыг ашиглах нь үр дүнд хүрэх нэг арга, багшийн мэргэжлийн хөгжлийн үндсэн чиглэл, ажлын байран дээрээ өөрийгөө хөгжүүлэх боломж гэж үзэх
2.    Үйлийн судалгаа огт шинэ зүйл биш, бидний хийж мэдэх, хийж байсан, хийж садах үйл гэж ойлгох,
3.    Үйлийг тасралтгүй судалснаар өөрөө тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэх,
4.    Хүн сонссоноо мартдаг, үзсэнээ санадаг, хийснээ сурдаг хэмээх ардын үгийг санаж үйлийн судалгааг тууштай, үр дүнтэй хийх,
5.    Багшийг багштай, багшийг сурагчтай, багшийг эцэг эхтэй холбох гүүр, хамтын ажиллагааны чухал хэрэгсэл нь үйлийн судалгааны арга зүйд тулгуурлах,
6.    Багшийн ажлын байрны үндсэн чиг үүрэг гэж үзэх
Багш бид цаг хугацаагүй шахам ажиллаж байгаа энэ хүчир ажлынхаа хажуугаар өөрийн практик үйл ажиллагаанаас өмнөө тулгараад байгаа бага ч болов үйлийг ялган харж түүнийгээ системтэй төлөвлөх замаар үйл ажиллагааны судалгааг тасралтгүй хийх нь бид өөрийгөө хөгжүүлэн өөрчлөх хамгийн сонирхолтой, үр дүнтэй боломж байж болох юм.    
Ийнхүү Үйл ажиллагааны судалгаа хийж байх үедээ бид жижиг асуудал гэж байдаггүй гэдгийг ойлгосон юм. Өмнөө зорилго тавин сонирхож судлаад эхлэхээр асуудал болгон өөрөө асуудалтай тулгарч байдаг тул өөрийн өмнө тулгамдаж буй бэрхшээлийг даван туулах боломжийг үйлийн судалгааны арга зүй танд олгох болно.
ТА БҮХНИЙ ЦААШДЫН СУДАЛГААНЫ АЖИЛД АМЖИЛТ ХҮСЬЕ!
АШИГЛАСАН МАТЕРИАЛ
1.    Батхуяг.С. Ичинхорлоо.Ш, Энхжаргал.Б, Энхтүвшин.Б. “Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс.” УБ. 2006 он.
2.    Батхуяг.С. “Боловсролын стандарт ба сургууль багшийн хөгжил.” Нээлттэй сургууль. №10. УБ. 2004 он.
3.    “Боловсрол судлалын ерөнхий үндэс.” Ред. Батхуяг.С, Батдэлгэр. Ж. УБ. 1999, 2001 он.
4.    Дамдинсүрэн.Б. нарын “ЕБС-ийн менежментийн зарим асуудал.” УБ.2001 он
5.    Даваа.Ж. “Боловсрол судлал” УБ. 2002 он.
6.    Жадамба.Б, Батсуурь.Б. “Боловсрол судлалын онол чиг хандлагууд.” УБ. 2002 он.
7.    Жадамба.Б, Энхтүвшин.Б. “Сургуулийн хөгжлийн онол.” УБ. 2004 он
8.    Жадамба.Б, Батсуурь.Ц. “Чанартай боловсрол-Багшийн хөгжил.” Сургалт семинарын материал. УБ. 2001он.
9.    Жадамба.Б, Балтзерсен. “Мэдээлэл-2005”. УБ. 2005 он.
10.    Ичинхорлоо.Ш. “Багшийн ном.”   УБ. 2004 он.
11.    Ичинхорлоо.Ш. “Сурах арга.” УБ. 2003 он.
12.    Ичинхорлоо.Ш. “Сургалт.” УБ. 2005 он
13.    Лавай-3. сэтгүүл. 2006 он.
14.    Мэргэжлийн эргэцүүлэл, өөрийн практик үйл ажиллагааг үнэлэх нь. OUTREACH төсөл. Модуль-1. УБ. 2006 он.
15.    Мягмар.О. “Багшийн загварын нэгэн хувилбар.” 2002 он
16.    МУ-ын бага дунд боловсролын тухай хууль. 2006 он
17.    Мэдээлэл 2005, 2006.
18.    Оюун.Ц. “Багш хөгжлийн арга зүйн зарим асуудал.” УБ. 2003
19.    Оюун.Ц, Түмэндэмбэрэл.Д. Багшийн хөгжил. УБ. 2005.
20.    Түмэндэмбэрэл.Д. “Судалгааны арга зүй.” УБ. 2005 он.
21.    John Houghran and Tom Russell “Teaching about teaching”. London. 1997.





Бичсэн: EDUCATION | цаг: 16:55 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1735652 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax