2010-05-12
“Шилдэг багш” шалгаруулах нээлттэй хичээл


МCS элекроникс, Монголын ахмад багш нарын холбоо, БХАН-тэй хамтран  “Би залуу багш” хөтөлбөрийн хүрээнд “Шилдэг багш” шалгаруулах хөтөлбөр боловсруулах, нээлттэй хичээлийн уралдааныг Баянгол дүүргийн113дугаар сургууль дээр зохион байгууллаа. Хичээлийг дүүрэг тус бүрээс шалгарсан 1-8 жил ажиллаж байгаа 113 Долгормаа, 77 Дэлгэрмөрөн, ЭУ Отгонжаргал, 81 Бүрэнжаргал, 44 Ариунжаргал, 46 Мягмарнаран, 102 Түмэнхишиг, 111 Доржханд, 106 Мөнхтуяа, 113 Сувдгэрэл, 44 Оюуннавч, 4 Уранчимэг, 102 Эрдэнэцэцэг, ЭӨ Баттуяа, 46 Бямбасүрэн, 42 Нарангэрэл, 106 Дарьсүрэн, 44 Ариунтунгалаг, 93 Хишигтогтох, 4 Цоожилмаа гэсэн 20 залуу багш заасан бөгөөд хөтөлбөрийн хаалтын үйл ажилагаа 5дугаар сарын 15нд Хүүхдийн ордонд болно.
Багш нар хичээл бүртээ шинэлэг санаа дэвшүүлсэн, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон аргуудыг хэрэглэж байснаас гадна хүүхдийг хөгжүүлэх болон хүмүүжүүлэх ач холбогдол бүхий сэдвүүдийг сонгон авсан нь энэ уралдааны онцлог, давуу талыг харуулж  байлаа. Багш нар тухайн заасан хичээлийнхээ сэдвийн хөтөлбөрийг хамт хавсаргасан нь нэгж хичээлийн хөтөлбөрийг боловсруулсан арга  зүй, түүнийг хичээлдээ тусгасан эсэхийг нь шалгах бас нэгэн шалгуур боллоо. Багш нар нэгж хичээлийн хөтөлбөр гэж боловсруулдаг ч тухайн сэдвийг заахдаа хичээл дээр тэр бүр ашиглаад байдаггүй. Хэрвээ  нэгж хичээлийн хөтөлбөрт сурагчдад олгох мэдлэг, үйл явц, хөгжүүлэх, хүмүүжүүлэх аргазүйгээ сайн боловруулж чадвал хөтөлбөр гэгч ямар чухал болохыг багш нар харуулж чадлаа.  

Т.Ундрал 






resource:davalgaa.mn
Бичсэн: EDUCATION | цаг: 15:29 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1736995 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax