2010-05-27
БНСУ-ын хөрөнгө оруулалтын бодлого

БНСУ-ын эдийн засгийн хөгжлийн явцад Солонгосын Гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих бодлого тухайн хөгжлийн зорилттой уялдаатайгаар өөрчлөгдөн хөгжиж ирсэн байна. Гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгийн тухай хуулийг анхлан 1962 онд баталж БНСУ худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг (KOTRA) – ийг байгуулсан.

1998 онд Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хуулийг шинэчлэн шинэ хуулиар хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгө, үндсэн хөрөнгө, үйлдвэр, оюуны өмч, хувьцаа, үл хөдлөх хөрөнгө зэрэг хэлбэрээр оруулах боломжтой болгосон.

Ерөнхийлөгч Ким Дэ Жуний үед Гадаадын хөрөнгө оруулалтыг татах шинэ бодлого зарласнаар БНСУ – ын хөрөнгө оруулалтад эргэлт оруулж, Азийн санхүүгийн хямралыг хамгийн богино хугацаанд амжилттай давах нөхцлийг хангасан гэж үздэг. Үүний үрээр гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 1999 онд 1998 оныхоос 75.6 хувиар өсч 15.5 тэр бум ам. долларт хүрчээ. 2006 оны байдлаар гадаадаын хөрөнгө оруулалтын хэмжээ

Энэхүү хуулийн хүрээнд Гадаадын шууд хөрөнгө оруулалтын шинэ горимыг бий болгож, төрийн бодлогын хэмжээнд мөрдөж байна. Горимын дагуу жил бүрийн эхэнд Худалдаа, үйлдвэр, эрчим хүчний сайд тухайн жилд үйлчлэх хуулийн заалт, дүрэм журмыг цогцолбор байдлаар олон нийтэд нээлттэй зарладаг. БНСУ – ын хөрөнгө оруулалтын орчин олон улсын түвшинд хэрхэн зохицож байгаа, хөрөнгө оруулалтын баталгаат байдлыг хэрхэн хангаж байгаа, хөрөнгө оруулалтад ямар шаардлага тавьж байгаа болон хэрхэн бүртгэх, банкуудтай хэрхэн харьцах зэргийг дэлгэрэнгүй тайлбарлаж сурталчилдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх зорилгоор Санхүү, эдийн засгийн сайдаар ахлуулсан Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хороог байгуулж, холбогдох сайд, агентлагийн удирдлагуудыг оролцуулан дараах асуудлыг шуурхай шийдвэрлэдэг байна. Үүнд:

  1. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын горимтой холбоотой бодлогыг тодорхойлох
  2. Гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах
  3. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг татвараас хөнгөлөх, чөлөөлөх
  4. Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой төв засгийн газар, орон нутгийн хооронд гарах маргааныг шийдвэрлэх
  5. Гадаадын хөрөнгө оруулалттай бүс байгуулах нутгийг сонгох, дэмжлэг үзүүлэх
  6. Орон нутгийн засаг захиргаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт татахад нь дэмжлэг үзүүлэх зэрэг болно.

Сүүлийн 10 жилийн хугацаанд БНСУ-д бий болсон ажлын 10 байрны хоёр нь гадаадын хөрөнгө оруулалтаар бий болсон гэж ЛЖ-ийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн хийсэн судалгаагаар тогтоосон ажээ. 2000 оноос хойшхи хугацаанд Солонгост нийтдээ 66.4 млдр.ам.долларын хөрөнгө оруулалт орсоноор 530 мянган ажлын байр бий болж жилд дунджаар 87 000 ажлын байр шинээр бий болжээ.

Салбарын бүтцээр авч үзвэл үйлчилгээний үйлдвэрлэлд 302 мянган ажлын байр бий болж нийт ажлын шинэ байрны 58 хувийг эзэлж байна. Үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, үзвэр зэрэг салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү чиглүүлж ажлын олон байр бий болгох боломжтой гэж тус хүрээлэнгийн хийсэн судалгаанд дурьджээ. Хэрэв салбар бүрт 1 миллиард вон оруулах бол жилд 17-20 ажлын шинэ байр бий болгох боломжтой гэсэн тооцоог тэр судалгаанд хийсэн байна.

Харин өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт эмийн болон химийн үйлдвэрлэлд ихээхэн чиглэсэн бөгөөд тэр салбаруудад илүү ажлын байр бий болсон бол дотоодын олон аж ахуйн нэгж бүтцийн шинэчлэл хийхтэй холбогдуулан олон хүнийг ажилгүй болгосон.

Мөн хугацаанд солонгосын хөрөнгө оруулалт гадаадруу ихээхэн чиглэсэн, ялангуяа хямд ажлын хөдөлмөрийг харгалзан олон үйлдвэрүүд Хятадруу шилжсэн тул 46000 ажлын байр гадаадад бий болсон гэж Кореа Таймс мэдээлж байна.

БНСУ – ыг зүүн хойт азийн санхүү, эдийн засгийн зангилаа болгох зорилтын хүрээнд орчин үеийн технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэх зорилгоор үйлдвэрлэл, судалгаа, шинжилгээний цогцолборууд байгуулах ажил эрчимтэй явагдаж байна. Эдгээр цогцолборт гагцхүү орчин үеийн технологи бүхий үйлдвэрлэлийг гадаадын хөрөнгө оруулалтаар барих юм байна.

Үүний тулд гадаадын хөрөнгө оруулагчдын ая тухыг хангахуйц үйлчилгээний хэсгийг эхний ээлжинд байгуулж байна. Тухайлбал, тохилог орон сууц, ахуйн үйлчилгээний цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн, сургууль, соёлын газар, үйлдвэрлэл явуулах барилга байгууламжийг Солонгосын хөрөнгө оруулалтаар барьж байгуулж байна. Эдгээр цогцолборт үйлдвэрлэлийг оруулах гадаадын хөрөнгө оруулагчдад ихээхэн хөнгөлөлт, засгийн газрын тэтгэлэг үзүүлж байна. Жишээлбэл:

  1. Улсын чанартай орлогын татвараас эхний 7 жилд 100 хувь, дараагийн 3 жилд 50 хувь, орон нутгийн (борлуулалтын татвар, бүртгэлийн хураамж, өмчийн болон үндсэн хөрөнгийн татвар, газрын татвар) татвараас 15 жил бүрэн чөлөөлнө. Эхний 3 жилд тоног төхөөрөмж, бараа материалыг импортын болон нэмэгдсэн өртгийн татвараас бүрэн чөлөөлнө.
  2. Ажиллагсадын мэргэжил дээшлүүлэх, давтан сургалтад хүн тус бүрд 500 000 воны тэтгэлэг улсаас олгоно.

Үүний зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчдад дэлгэрэнгүй мэдээллийг олгодог юм байна. Тухайн газар нутгийн хөрсний бүтэц, жилийн цаг агаарын байдал, ундны болон үйлдвэрийн зориулалттай усны хангамж, нөөц, хөдөлмөрийн нөөц, ойролцоо хотуудын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, аж ахуйн үйл ажиллагаа, дэд бүтцийн өнөөгийн болон хэтийн төлөв, аж үйлдвэрийн цргцолборын ирээдүйн байршлын бүдүүвч, хил хязгаар зэргийг дэлгэрэнгүй бэлтгэж мэдээлдэг.

Мөн нэгж талбайд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг (жишээлбэл, 3000 м2 талбайд 3,0 сая ам. долларын хөрөнгө оруулна гэх мэт) маш тодорхой зааж өгч байна. Түүнчлэн зарим нэгэн хязгаарлалт хийж өгдөг юм байна. Тухайлбал, барьж байгуулах үйлдвэрийн технологи сүүлийн үеийн өндөр технологи болохыг нь баталж Санхүү, эдийн засгийн яамнаас дүгнэлт хийж хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, хөрөнгө оруулаад наад зах нь 5 жил үйл ажиллагаа явуулах, эс тэгвээс өмнө олгосон хөнгөлтүүдээ буцааж төлүүлэх зэрэг шаардлага тавих замаар хөрөнгө оруулагчдын хариуцлагыг тогтоодог юм байна.

Бичсэн: EDUCATION | цаг: 15:01 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1737195 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax