2010-09-29
Тухайн боловсролын үндэсний сургалтын хөтөлбөрийн бүтэц

Тухайн боловсролын үндэсний сургалтын хөтөлбөр нь:

1.    Удиртгал

2.    Үзэл баримтлал

3.    Хүлээгдэж буй ерөнхий үр дүн /Боловсролын стандарт дахь цогц чадамжид баримжаалан/

4.    Тухайн ангийн сургалтын хөтөлбөр гэсэн бүтэцтэй байна.

Сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүн тус бүрийн агуулгыг тодорхойлоход дараах баримт бичигт тулгуурлана. Үүнд:

-“Бага, дунд боловсролын киррикюлим болон стандартыг шинэчлэн хөгжүүлэх үзэл баримтлал” /БСШУ-ны сайдын 2002 оны 202 дугаар тушаалын хавсралт/

-Сургуулийн өмнөх ба бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартууд, УБ. 2004

-“Гүйцэтгэгч ба захиалагч талуудын хүлээлцэх бүтээгдэхүүний нэр төрөл, тэдгээрт тавигдах шаардлага” /БСШУ-ны сайдын 2008 оны 5 сарын 23 өдрийн 267 тушаалын нэгдүгээр хавсралт 2.1, 2.2, 3.1.1 зүйл/

-“ЕБ-ын 12 жилийн сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах аргачлал” сэдэвт сургалт семинарын нэгдсэн санал, дүгнэлт зэрэг байна.

Тухайн боловсролын үндэсний сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүн тус бүрийн агуулгын талаар товч зөвлөгөө өгч байна. Үүнд:

1.Удиртгал хэсэгт,

-Сургуулийн өмнөх ба бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх багш, боловсролын ажилтнуудын ажилд дэмжлэг үзүүлэх, суралцагчдад цогц чадамж төлөвшүүлэх зорилгыг боловсрол, сургалтын шинэчлэлийн бодлого, олон улсын туршлага, бие хүн ба нийгмийн хэрэгцээнд нийцүүлэн тодорхойлох,

-Энэхүү хөтөлбөрийн хэрэглээний хүрээг тогтоож, хэрхэн хэрэглэх тухай зөвлөмж болон үндсэн нэр томьёог /хүлээгдэж байгаа үр дүн, агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг, үндсэн түвшин, үндэсний үнэлгээ хийх гэх мэт/ тайлбарлах

-Үнэлгээний даалгаврын загварыг хэрхэн хийж, яаж ашиглах зэргийг товч бичвэл зохино.

-Сургалтын хөтөлбөрийн бүтэц, бүрэлдэхүүн, бичлэгийн дизайныг хялбар байхаар тогтоож, товч тайлбарлах,

2.Үзэл баримтлал хэсэгт,

Тухайн боловсролын өнөөгийн байдал ба цаашдын хөгжлийн чиг хандлага:

-Агуулгад суурилсан хөтөлбөрөөс үр дүнд суурилсан хандлагад тулгуурласан байх

-Суралцахуйн конструктив үзэл онолд суурилсан байх

Тухайн боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгцээ, бие хүний хөгжил, төлөвшилд оруулах хувь нэмэр :

-Сургуулийн өмнөх ба бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд сургалтын хөтөлбөрийн хэрэгцээ шаардлагын холбоо хамаарал

-Суралцагчийн болон хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хувийн болон нийгмийн хэрэгцээ шардлагыг хангахад хэрхэн нөлөөлөх талаар тусгах

Тухайн боловсролын сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүн тус бүрийг боловсруулахад баримталсан зарчим, арга зүй, хийсэн шийдэл:

-Сургуулийн өмнөх ба бага, суурь, бүрэн дунд боловсролын стандарт дахь агуулгын айд баримжаалан агуулгын тогтолцоог сонгон тогтоосон зарчим

-Тухайн боловсролын сургалтын хөтөлбөрийн бүтэц нь сургалтын хөтөлбөрийн бүтэцжилсэн хүрээний бүрэлдэхүүнийг агуулсан байх

-Тухайн боловсролын сургалтын хөтөлбөрт агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн бүрт зарцуулах сургалтын цагийн хэмжээг тогтоож өгөх

-Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр суралцагчдын хүрсэн байх үр дүн талаас нь хүлээгдэж буй үр дүнг тодорхойлох

-Тухайн боловсролын агуулыгн тогтолцоонд оруулахад баримталсан зарчим, арга зүй

-Сурах, сургах агуулгыг бүрдүүлж буй мэдлэг, чадвар хэрэглээг тодорхойлох

-Үндэсний сургалтын хөтөлбөрийн үндэгээг үндсэн түвшин /3,6,9,12/-ээр хийнэ.

 

3.Хүлээгдэж буй ерөнхий үр дүн хэсэгт,

Цогц чадамжид баримжаалах

-Бага, дунд боловсролын стандартаар тодорхйолсон ЕБ-ын шатлал бүрийн цогц чадамжид баримжаалах

Үндсэн түвшинг харгалзах

-3,6,9,12-р анги тус /key stage/ бүрээр тодорхйолох

4.Тухайн ангийн сургалтын хөтөлбөр-ийг ҮСХБХ-ний загварт тулгуурлан боловмруулах болж байна. Үүний тулд сургалтын хөтөлбөр боловсруулах багууд хөтөлбөрийн үзэл баримтлалд тодорохойлсон зарчмаараа агуулгын тогтолцооны сонголтыг хийж, түүний бүрэлдэхүүн тус бүрээр ҮСХБХ-ний загварын таван багана тус бүрд бичих шаардлагатай мэдээллүүдийг нарийвчлан тодорхойлно. Тодруулбал, тухайн ангийн сургалтыг дүүргэх үед сурагчдын хүрсэн байх үр дүнг бага, дунд боловсролын стандартад тодорхйолсон цогц чадамжуудад баримжаалан тодорхойлсон нь “хүлээгдэж буй үр дүн” болно. Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр энэхүү “хүлээгдэж буй ерөнхий үр дүн”-д хүргэх ямар нэг байдлаар хэмжигдэх зорилтуудыг тодорхойлсон нь тухайн хэсгийн хүлээгдэж буй үр дүн болно. сурах-сургах агуулга /мэдлэг, чадвар, хэрэглээ/ болон сургалтын үйл ажиллагаа ба сурагчийн хөгжил дэвшлийн үнэлгээ зэргийг мөн л агуулгын тогтолцооны хэсэг бүрээр тодорхйолно. Дээр өгүүлснийг үндэслэн тухайн ангийн сургалтын хөтөлбөрийн ерөнхий загварыг дараах байдлаар илэрхийлж болно.

ЕБ-ын 12 жилийн сургуулийн ...........-ийн боловсролын ...ангийн сургалтын хөтөлбөр

Хүлээгдэж буй ерөнхий үр дүн:

Цогц чадамж төлөвшүүлэхэд баримжаалан хүлээгдэж буй ерөнхий үр дүнг тодорхйолно.

Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг

Хүлээгдэж буй үр дүн

Агуулга

Үнэлгээ

Мэдлэг

Чадвар

Хэрэглээ

 

Тухайн боловсролын агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсгийг бичих

Хүлээгдэж буй ерөнхий үр дүнд хүрэх зорилтуудыг үнэлэгдэхүйц байдлаар бичих

Агуулгын тухайн бүрэлдэхүүн хэсэгт холбогдох ШУ-ны ухагдахуун, онолын үндсэн мэдлэг зэргийг бичих

Агуулгын тухайн хэсгийн үндсэн асуудлыг шийдэх арга болон үйлийг тодорхойлон бичих

Эзэмшсэн мэдлэг, чадвар, үйлийн баримжааг юуг таньж мэдэх, ямар асуудал шийдвэрлэхэд хэрэглэхийг тодорхойлон бичих

Хүлээгдэж буй үр дүнд хүрэх зорилтуудад ямар хэмжээнд хүрснийг илрүүлэх шалгуур, эсвэл жишиг даалгаврын загварыг бичих

Арга зүй, хэрэглэгдэхүүн:

Арга зүй нь бага дунд боловсролын стандартын арга зүйн хөгжлийн зарчимд үндэслэх ба агуулгын тогтолцооны хэсэг тус бүрийн заах арга зүй нь тухайн боловсролын онцлогийг тусгана. Арга зүйн мөн чанар нь мэдлэг бүтээх хэрэгцээ бий болгох, мэдлэг бүтээх үйл ажиллагааг сургалтын субьектүүдийн /хамтаар үзэх, харах, ярилцах, бичих, зурах, унших ба хийж бүтээх гэх мэт/ үйлийн харилцаагаар илэрхийлэгдэх тул энэ харилцаанд баримтлах шаардага, дүрэм, арга хэлбэр, хэрэглэх хэрэглэгдэхүүнийг тодорхйолох нь зүйтэй. Ялангуяа 6 настай хүүхдийн сургалтын туршилтад дидактик тоглоомуудыг ашигласан арга зүй, хэрэглэгдэхүүнийг хэрхэн ашиглах талаар тодорхойлон бичвэл зохино. Мөн агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн тус бүрийн сургалтад зарцуулах танхимын цагийн хэмжээг төлөвлөж болох юм.

Тухайн боловсролын үндэсний сургалтын хөтөлбөрийг энэхүү загвараар боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор зарим нэгэн тайлбар өгье. Үүнд:

Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг

Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийг сонгон тогтоосон зарчим болон босоо, хөндлөн холбоог хөтөлбөрийн “үзэл баримтлал”-д тодорхойлно.

Хүлээгдэж буй үр дүн

Суралцах үйл ажиллагаанаас үүсэн гарах сурах болон зан үйлийн хүлээгдэж буй үр дүнг хоёр дэд түвшинд тодорхойлно. Хүлээгдэж буй үр дүн нь тухайн боловсрол, анги, агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг тус бүрт тодорхйо онцлогтой. Энэ нь анги бүрт сурагч юу мэдэх, юу хийх, амьдрах арга ухаанд болон бусадтай хэрхэн үр дүнтэй харилцах үйлийг ерөнхий байдлаар, тэгэхдээ, биелсэн эсэхийг нь хэмжиж болох зорилтуудад хувааж болохоор бичиж болох юм.

Боловсролын тухайн түвшин, тодорхой ангийн хүлээгдэж буй ерөнхий үр дүнг боловсролын стандартад тодорхойлсон цогц чадамж төлөвшүүлэхэд баримжаалан тодорхойлох бөгөөд энэ нь тухайн боловсролын судлагдахууны онцлогоос хамаарна. Жишээ нь:

Байгалийн ухааны сургалтын тухайд:

-Байгалийн ухааны үндсэн ойлголт, ухагдахууныг ойлгох /К1-ийн төлөвшилд хувь нэмэр оруулна/

-Шинжлэх ухаанчаар танин мэдэхэд шаардагдах яадвар, стратеги, хандлага хөгжүүлэх /К2-ийн төлөвшилд хувь нэмэр оруулна/

-Байгалийн ухааны мэдлэг чадвараа амьдрал ахуй, технологи, нийгэм, хүрээлэн буй орчны асуудалд хэрэглэх /К3, К4-ийн төлөвшилд хувь нэмэр оруулна/

Харин агуулгын тогтолцооны тухайн бүрэлдэхүүн хэсгийн хувьд хүлээгдэж буй үр дүн нь түүний онцлогийг тусгасан байх шаардлагатай. Хүлээгдэж буй үр дүнг оновчтой тодорхойлсон эсэхийн гол шалгуур нь түүнд хүргэх зорилтууд стандартаар үнэлэгдэхүйц байдал юм.

Сурах-сургах агуулга

Сурах-сургах агуулга нь сургалтын субьектүүдийн үндсэн үүрэг, хариуцлагыг тодорхойлохын сацуу сургалтын үйл явц, бүрэлдэхүүнүүдийн харилцан хамаарлыг уялдуулж боловсруулах юм.

Мэдлэг

“Мэдлэг” багананд хүлээгдэж буй үр дүнд хамаарагдах сурах-сургах мэдлэгийг, тодруулбал, мэдэхүйн цогц чадамжийн төлөвшилд хувь нэмрээ оруулах үндсэн мэдлэгүүдийг тодорхойлно. Сурах бүхий л үйл ажиллагаанд мэдлэгийн хуримтлал, ухаарал багтдаг. Констуктивист СХУ-ны үүднээс үзвэл мэдлэг нь суралцагчийн хийсэн олон янзын дасгал, туршилт, бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бүтээгдэнэ. Гэхдээ хүрэлцэхүйц хэмжээний мэдлэгийн хуримтлалтай байж сая дараагийн шинэ мэдлэгийг бүтээх боломжтой болно.

“Мэдлэг” гэдэг бол сэтгэл судлалын үндсэн ойлголт бөгөөд түүнийг тодорхойлох, ангилах, нэрлэх асуудал маргаантай байдаг. Л.Андерсон нарын хэсэг эрдэмтэд конструктивизмийн сүүлийн үеийн ололт амжилт, судалгааны үр дүнг үндэслэн “мэдлэг”-ийн түвшин, дэд түвшинг дараах байдлаар тодорхойлсон байна.

Баримтын мэдлэг: тухайн ШУ-г судлах, тулгарсан асуудлуудыг шийдэхийн тулд суралцагчийн заавал мэдэж байх ёстой суурь элементүүд:

-Нэр томьёоны мэдлэг

-Онцлог зүйл, өвөрмөц элементийн мэдлэг

Ухагдахууны мэдлэг: суурь элемент хоорондын харилцан холбоос, тэдгээрийн хамтдаа илүү том бүтэц илэрохийлэх боломж:

Ангилал болон зэрэглэлийн мэдлэг

-Зарчмын болон ерөнхийлөн дүгнэх мэдлэг

-Бүтэц, загвар, онолын мэдлэг

Процедур /арга, үйлдэл/-ийн мэдлэг: Аливаа зүйлийг хийхэд шаардлагатай арга, хэрхэн хийх тухай болон алгоритм, техник арга барилыг хэрэглэх шалгуур:

-Судлагдахууны онцлог чадвар болон алгоритмын мэдлэг

-Судлагдахууны онцлог техник болон арга барилын мэдлэг

-Зохистой процедурыг хэрэглэх эсэхийг тодорхойлох шалгуурын мэдлэг

Метакогнитив мэдлэг: Сайтар ухамсарласан, ерөнхий танин мэдэх чадварын болон хувийн танин мэдэх чадварын мэдлэг:

-Стратегийн мэдлэг

-Танин мэдэхүйн даалгаврын талаарх, нөхцөл байдалд тохирсон болзолт мэдлэг

-Дотоод мэдлэг

Тухайн боловсролын онцлогоос хамааран дээрх мэдлэгийн түвшин, дэд түвшинг бүрэн хамрах шаардлагагүй бөгөөд өөр өөрийн онцлогийг тооцсон мэдлэгийн ангилал, түвшинг ялган тодорхойлох нь зүйтэй болно. Жишээ нь:

-Үндсэн ойлголт, ухагдахуун

-Ангилал, зарчим, загвар, онол, хууль, дүрэм

-Алгоритм, арга, үйл ажиллагааны технологи гэх мэт байж болох юм.

Чадвар

Мэдлэгтэй хамгийн ойрхон зүйл /мэдлэгийн нэг тал/ бол чадвар юм. “Чадвар” багананд агуулгын тогтолцооны тухайн хэсгийн үндсэн асуудлыг шийдэх арга болон үйлийг тодорхойлон бичнэ. Чадварын хөгжилд багшийн заах, үзүүлэх, суралцагчийн давтан үйлдэх үйлдэл болон үзэх, харах, бичих, зурах, унших, хийж бүтээх, ярилцах үйл ажиллагаа чухал үүрэгтэй. Өмнөх мэдлэг, туршлагад тулгуурлан тодорхой, тодорхой үйлд сургах хамтын үйл ажиллагаанд холбогдох зүйлийг багтааж болох юм.

Олон улсын судлаачид суралцагчдад төлөвшүүлэх үндсэн чадварыг дараах байдлаар тодорхойлж байна:

-Харилцааны чадвар /унших, бичих, ярих, сонсох болон харилцааны бусад хэлбэрүүдийг хэрэглэхтэй холбоотой/

-Тооцооллын чадвар /график, диаграмм, хүснэгт гэх мэт математик хэлээр илэрхийлсэн мэдээллийг ойлгох, хэрэглэх, задлан шинжлэх/

-Мэдээллийн чадвар /мэдээллийн эх сурвалжийг олох, сонгох, мэдээллийг хэрэглэх, боловсруулах, задлан шинжлэх, үнэлэх, бүтээх, мэдээлэл харилцааны технологийг хэрэглэх/

-Асуудал шийдвэрлэхүйн чадвар /бүтээлч, шүүмжлэлтэй, эргэцүүлэлтэй, логиктой сэтгэхүй гэх мэт/

-Хувийн зохион байгуулалт болон өрсөлдөхүйн чадвар /хувийн зорилгоо тодорхойлох, үнэлэх, биелүүлэх, цагийг үр бүтээлтэй зохион байгуулах, шинэ нөхцөл байдал, технологи, үзэл санааг бүтээлчээр хүлээн авах гэх мэт/

-Нийгэмшихүй, хамтрахуйн чадвар /бусадтай хамтран ажиллах, хамтын шийдвэр гаргах, бусдыг ойлгох, эрхийг нь хүндэтгэх гэх мэт/

-Бие махбодийн чадвар /өөрийн бие махбодийн онцлогт тохируулан дасгал хөдөлгөөн хийх, хөгжүүлэх, материал хэрэглэгдэхүүнтэй аюул осолгүй, бүтээмжтэй ажиллах, ажил амралтаа зөв зохицуулах гэх мэт/

-Ажиллахуйн болон суралцахуйн чадвар /ганцаарчлан болон багаараа үр бүтээлтэй ажиллах, өөрийн сурах арга барилаа тодорхойлох, хөгжүүлэх, өөрийн үнэлгээ болон бодит мэдээлэлд үндэслэн ажил үүрэг, албан тушаалаа зөв сонгох гэх мэт/

Сургалтын хөтөлбөр боловсруулах баг нь эдгээр үндсэн чадваруудаас тухайн боловсролд холбогдох онцлог чадваруудыг тодорхойлох нь зүйтэй.

Хэрэглээ

“Хэрэглээ” багананд эзэмшсэн мэдлэг, чадвар, үйлийн баримжааг юуг таньж мэдэх, ямар асуудал шийдвэрлэхэд хэрэглэхийг тодорхойлон бичнэ. Энд эзэмшсэн мэдлэг, чадвар, үйлийн баримжааг юуг таньж мэдэхэд хэрэглэх нь судлагдахууны “дотоод хэрэглээ”-д хамаарах бөгөөд агулгын тогтолцооны сонгосон бүрэлдэхүүн хэсгийн хувьд харгалзах шинэ мэдлэгийг бүтээхдэ өмнөх мэдлэг, чадвараа хэрхэн ашиглахыг харуулна. Харин эзэмшсэн мэдлэг, чадвар, үйлийн баримжааг ямар асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэх нь “гадаад хэрэглээ”-д хамаарах бөгөөд өдөр тутмын амьдралын байдлыг /контекстийг/ ойлгох, боловсролын тухайн түвшинд суралцагч тохиолдсон асуудлаа өөрийн хэмжээнд шийдвэрлэх, мөн боловсролын стандарт дахь агуулгын залгамж холбооны кодод баримжаалан өөр мэдлэг, яадвар эзэмшиж болох талаар, мөн харилцаанд суралцах, хэрэглэх талаар тодорхойлон бичнэ.

Өөрөөр хэлбэл, “хэрэглээ” багана нь сурагч сэтгэн бодох, асуудал шийдвэрлэх болон шийдвэр гаргахдаа туршлага, мэдлэг ба чадвараа нэгтгэн хэрэглэхийг тодорхойлно. Хэрэглээ багана дахь мэдээлэл нь бодит амьдралын жишээ, нөхцөл байдал дээр илэрхийлэгдсэн байх нь зүйтэй. Төсөл боловсруулах, илтгэл мэдээлэл хийх зэрэг хэрэглээгээр дамжуулан хүлээгдэж буй үр дүнгийн биелэлтийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа нь хэрэглээний тодорхой жишээ юм. Энэ баганад мөн сурагчдын суралцах үйл явцынхаа тухай мэдээллийг багш, найз нөхөд, эцэг эх зэрэг бусад хүмүүст ойлгуулах, тайлбарлах, мэдээлэхтэй холбоотой хэрэглээний хэлбэрийг ч бичиж болох юм. Тухайн боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах баг судлагдахууны онцлог, анги зэргийг харгалзан хэрэглээний хүрээ, хязгаарыг тодорхойлох шаардлагатай болно.

 

Үнэлгээ

“Үнэлгээ” багананд хүлээгдэж буй үр дүнд ямар хэмжээнд хүрснийг илрүүлэх шалгуур, эсвэл жишиг даалгавруудын загварыг тодорхойлон бичнэ.

Үнэлгээ нь суралцах үйл явцын үр дүнг сайжруулах,суралцагчдын хөгжил дэвшлийг тодорхойлоход чиглэнэ.

Мэдлэг эзэмших ба ойлгох нь сурагчийн өмнөх мэдлэгээс ихээхэн шалтгаалдаг үйл явц юм. Хэдий мэдлэг, ойлголт нь ил байдлаар хангагдахгүй ч гэсэн үйлдлээр буюу дам замаар илэрч байдаг. Сургалтын явцад багш нь сурагчийг байнга ажиглаж, үнэлж ахиц дэвшлийн тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Явцын үнэлгээ нь сурагчийн дараа дараачийн сурах үйл ажиллагааг төлөвлөн хөтлөхөд зайлшгүй чухал. Суралцагчийг бүтээлчээр, үнэн зөв, шударга, бодитой үнэлсэн үнэлгээнээс авах мэдээлэл нь суралцагчийн цаашдын суралцахуйн төлөв байдлын өөрчлөлтөд чухал нөлөөтэй байдаг. Иймд, үнэлгээний шалгуур, эсвэл суралцагчийн гүйцэтгэх чадварыг илрүүлэх даалгаврын загваруудыг сайтар боловсруулах нь чухал.

Чадвар нь юм бичихдээ үзгээ хэрхэн зөв барьж байгаагаас эхлээд ШУ-ны багаж тоног төхөөрөмжтэй хэрхэн ажиллаж байгаа, спортын тодорхой чадвараа илэрхийлж байгаа, ажил үйлийг төлөвлөж байгаа болон байдлыг илтгэх чадвар, хамтран ажиллах чадвар, бодож сэтгэх чадвар гэх мэтээр илэрдэг. Эдгээрийг үнэлгээний шалгуур, даалгавар боловсруулахдаа анхаарах нь зүйтэй.

 

Бичсэн: EDUCATION | цаг: 09:25 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1730753 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax