2010-12-04
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫН НЭМЭГДЭЛ ХӨЛСНИЙ ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

БОЛОВСРОЛЫН   САЛБАРЫН   АЛБАН   ХААГЧДЫН НЭМЭГДЭЛ ХӨЛСНИЙ ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ


2007 оны 9 дүгээр сарын  5-ны  өдөр                                        Улаанбаатар хот

 

Дугаар 219

 

 

Төрийн албаны тухай хуулийн 28.9 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн нэмэгдэл хөлсний хэмжээг 1 дүгээр, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, боловсрол, соёлын газрын арга зүйчид олгох мэргэшлийн зэргийн нэмэгдлийн хэмжээг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

 

2. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, холбогдох албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлуулж мөрдүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.


            Монгол Улсын Ерөнхий сайд                                      М.ЭНХБОЛД

 

            Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд                           Ө.ЭНХТҮВШИН

 


               Засгийн газрын 2007 оны 219 дүгээр

                                                                         тогтоолын 1 дүгээр хавсралт

ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШИЙН НЭМЭГДЭЛ ХӨЛС


 

 

¹

 

 

Албан тушаал

 

 

Нэмэгдэл ажил

Үндсэн цалингаас тооцох нэмэгдэл хөлсний хувь

 

 

1

 

Ерөнхий боловсролын

сургуулийн багш

 

 

Анги даах

 

 

10

 

 

2

Ерөнхий боловсролын

сургуулийн багш

Кабинет, лаборатори хариуцан ажиллах

 

 

5

 

 

3

 

Цэцэрлэг, ерөнхий

боловсролын сургуулийн

заах аргын нэгдлийн ахлагч

 

 

Заах аргын нэгдэл удирдах

 

 

5

   Засгийн газрын 2007 оны 219 дүгээр

                                                                         тогтоолын 2 дугаар хавсралт

 

ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ  БОЛОВСРОЛЫН  СУРГУУЛИЙН БАГШ, БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗРЫН АРГА ЗҮЙЧИД  ОЛГОХ МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ


 

¹

 

 

Мэргэшлийн зэрэг

 

 

Үндсэн цалингаас тооцох нэмэгдэл хөлсний хувь

 

1

 

Заах аргач багш

 

 

10

 

2

 

Тэргүүлэх багш

 

 

15

 

3

 

Зөвлөх багш

 

 

20

 

 

 

Бичсэн: EDUCATION | цаг: 17:42 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Тогтолцоогоо шинэчлээгүй цагт маш олон асуудал шийдэгдэхгүй байсаар байх болно оо. Тэгэхээр хувь хүмүүс өөрсдөө өөрийнхөө төлөө санаа тавих хэрэгтэй. Тестээ зараад тэрнээсээ шалгалт авдаг практик манайд удаж байна аа. Багш нь ядуу, оюутан нь арчаагүй байгаа цагт арилахгүй ээ.
Бичсэн: edu цаг: 16:28, 2010-12-08 | Холбоос | |


Дээр нэг өвгөн эрдэмтний лекцэн дээр "Багш нар системээ өөрсдөө алж байна. Боловсруулсан тестээ оюутандаа зарж байна" гэж хэлж байсан. Ийм байдаг бол муухай байна. Ер нь сул дүнг аль болох өгөхгүй баймаар байна. Оюутанд 60 D тавих хэнд хэрэгтэй юм бэ. Эцсийн эцэст цаад оюутнаа ч алж байгаагүй байхгүй юу. Тэгснээс унагааж бай л даа.
Бичсэн: dadido цаг: 18:10, 2010-12-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1735054 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax