2010-12-23
Вэб хөгжүүлэлт, вэб хийх хоёрыг ялгах цаг болжээ

Вэб хөгжүүлэлт, вэб хийх хоёрыг ялгах цаг болжээ

Технологийн хурдацтай хөгжил бизнест илүү шинэ боломжуудыг нээсээр байна.
Үүний нэг жишээ бол вэб юм. 90 ээд оны сүүл 2000 оны эхээр интернэттэй
дөнгөж танилцаж эхэлж байсан манайхан вэб л гэвэл их л өнгөлөг, ганган,
дэгжин байлгахыг хүсдэг байсан.
Тэр үедээ ч вэбсайттай аж ахуйн нэгжүүд цөөхөн байж. Хамтлаг дуучид нь
өөрсдийгөө танилцуулах нэрийн хуудас гэдгийг гадарлаж байсан хэдий ч
бүрэн ойлгоогүйн улмаас тэгэсхийгээд гял цал болсон вэбсайтууд нь
хаагддаг “уламжлал” тогтоод байсан.
Тэр үедодоогийнх шиг content management system буюу мэдээллийг
удирдах систем цогцутгаараа байсангүй. Байсан хэд нь дутуу дульмаг
ажилладаг, эсвэл хэт өндөр үнэтэй байлаа.

Юм хөгжихийн хэрээр өрсөлдөөн ч хурдсав. Юм хөгжөөгүй байхад HTML хэмээх
вэб хийдэг үндсэн хэлээр notepad-аа нээгээд бүх кодыг гараараа бичдэг
байсан цаг саяхан. Тэгвэл өнөөдөр Joomla, WordPress-ээс эхлээд бэлэн
хоолтой зүйрлэвэл бүгдийг бэлдээд саван дотор багцлаад өгчихсөн систем
өчнөөн мянгаараа тоологдох болов. Гол нь та халуун ногоотой бэлэн хоолонд
дуртай юу, эсвэл гоймон ихтэй хоол уу, тахиан мартай хоол уу гэдгээсээ
шалтгаалаад системээ тодорхой шалгуураар сонгон авч түүнийгээ хөгжүүлж байна.

Сонин хэвлэлээр вэбсайтыг хямдаар түргэн хугацаанд чанартай хийж өгнө гэдэг

зар ч ихэссэн. Хийдэг хүн нь ч байдаг байх, эсвэл хоёр гуравхан товч
дараад систем суулгаад нэг тэмплэйт нэмж оруулаад түүнийгээ сайт гэх
хүн ч бий. Гагцхүү бизнесийн хамтрагчтайгаа удаан хугацааны хамтын
ажиллагааг бий болгохын тулд хамтдаа хоёр талын оролцоотойгоор
зүтгэх нь хамгаас чухал. Нэг вэб 200 доллараар хийлгэж аваад 2 сарын
дараа шинэ мэдээлэл оруулъя гээд нөгөө газартаа хандах гэхээр алга
болсон тохиолдол өнөөдөр хаа сайгүй. Өнөө маргаашаа бодоод 200
доллараар хийлгэх үү, ойрын 1-2 жилээ бодоод эхний удаадаа 500 аар
хийлгээд сар бүр 100г нэмж төлөөд сайжруулан, хөгжүүлээд авах уу гэдэг
дээр бодох л асуудал.

Хэлэх гээд байгаа санааг минь ойлгосон байх гэж бодож байна. Вэб сайт хийгч
буюу график дизайн, өнгө будаг, мэдээллийг гаргах байр зэргийг
сонгодог хүмүүс гэж нэг байна. Хийчихсэн байгаа вэбийг зорилго, агуулгаас нь
шалтгаалаад авч яван хөгжүүлдэг хүмүүс гэж тусдаа бий болжээ.
Вэбийн хувьд бол мэдээж аль аль нь чухал. Гэхдээ сүүлийн үеийн
чиг хандлага бол гоё флашаар хийчихсэн ямар ч мэдээлэлгүй сайтаас
илүү дизайн муутай ч өдөр тутам шинэчлэгддэг тэрхүү “амьд” вэбийг
хэрэглэгчид чухалчлах болжээ.  Вэбийг хийхийн хувьд бол их сургууль д
өнгөж төгссөн хэн ч болов хийж чадна, гагцхүү амьд вэбийг
хийхийн тулд сайн хөгжүүлэгч нартай ажиллах зайлшгүй шаардлага
бидэнд тулгарч байна.

Эх сурвалж: Хантулга.ком

Бичсэн: EDUCATION | цаг: 13:09 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1735743 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax