2011-03-03
Нарны эрчим хүчээр цэнэглэгддэг гар утас


Нарны эрчим хүчээр цэнэглэгддэг гар утсыг LG фир мийнхэн бүтээжээ. “GD510” хэмээх загварын энэхүү гар утас нь байгальд хамгийн ээлтэй технологийн тоонд багтсан байна. Энэхүү утас нь гурван мегапикселийн дуран бүхий камер, 8GB баг таамж, мэдрэгчтэй дэлгэцтэй, 7.6 см урт аж. Утсанд хөн - гөн цагаан гэр дагалдах бөгөөд энэ нь нарны эрчим хүчийг цуглуулж, гар утсыг цэнэглэдэг байна. LG “GD510” утас өөр ч олон шинэлэг давуу талтай.

Нарнаас 10 минут цуглуулсан цэнэгээрээ хоёр минут 15 секунд тасралтгүй ярьж, хүлээлтийн горимд 180 минут буюу гурван цаг байх боломжтой. Ийнхүү нарны эрчим хүчийг ашигласнаар нүүрсхүчлийн хий ялгаруулахгүй экологид ээлтэй утсаар тодроод байна. Түүнчлэн энэ утас цэнэглэгдэж дүүрснээ дохио өгч сануулна. Корпус буюу гэрийг дахин боловруулсан цаас, шар буурцагнаас гарган авсан будаг ашиглан хийсэн бөгөөд энэ утсанд polyvinyl chloride (PVC) –ийн найрлага бүхий нэг ч ширхэг эд анги ороогүй юм байна.

Бичсэн: EDUCATION | цаг: 19:52 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1734804 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax