2011-03-04
АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛЭЭР СУРАГЧДЫН УНШИХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ

 


 

Хураангуй

 

 Мэдээлэл технологи даяарчлалын энэ зуунд амьдрах иргэдэд боловсролыг мэдээлэл дамжуулах биш ,суралцагч өөрөө мэдээлэл олж авах ,мэдлэгийг бүтээх,баяжуулах,хэрэглэх,амьдрах ухаанд суралцах үе ирээд байна.Үүнтэй холбоотойгоор сургалтын технологийг шинэчилсээр ирсэн.сургалтын үйл явц,чанар, сургалтын орчин бүрдүүлэх,сурагчдын сурах сонирхол,хүсэл эрмэлзэл,ямар түвшинд байгааг мэдэх,цаашид яаж ажиллах,арга барилаа хэрхэн өөрчлөх талаар судалж билээ.

 Түлхүүр үг

 Сурах идэвх сонирхол,унших чадвар,суралцагч,цогц чадамж,

 Удиртгал

  Нийгмийн хөгжил дэвшил,мэдээллийн технологийн эрин зуун нь гадаад хэлийг сурах зайлшгүй шаардлагыг бий болгосон .Дэлхий нийтийн хэрэгцээ,хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаа нь оюутан сурагчид төдийгүй,ард олон,иргэдийн хэл сурах хүсэл сонирхол өссөөр байна.Үүнтэй холбоотойгоор хэлийг яавал?,яаж?,хурдан сурах вэ? гэсэн асуудал гарч ирнэ.Аливаа хэлийг сурахын тулд хэлэхүйн  үндсэн 4 чадвар буюу унших,бичих,сонсох,ярих зэргийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай.Энэ тухай гадаад хэлний стандартад заасан байдаг.Энэ ярих,бичих,сонсох,унших 4 айн цогц чадамжуудыг төлөвшүүлэхэд сурагчдын тухайн хичээлд хандах хандлагыг багш судлах явдал юм.Өмнөх судалгааны ажилдаа англи хэлний хичээлд хэр сонирхолтой вэ? гэдгийг судалж байсан.Энэ судалгаагаар олон сурагчид англи хэлний хичээлд маш сонирхолтой гэсэн асуулгад хариулт өгч байсан бол одоо эдгээр сурагчдын сурах идэвхийг хэрхэн өрнүүлэх вэ? яаж сэдэл төрүүлэх вэ? хэлний чадварыг нь яаж хөгжүүлэх вэ? гэдэг тал дээр эргэцүүлэл хийлээ.Сурагчдын хэлний мэдлэгийг дээшлүүлэх, сайжруулахын тулд тэдний хэлний чадварыг хөгжүүлэх явдал юм. Бид эх хэлээрээ ярьж, хоорондоо ойлголцож чаддагтай адил гадаад хэлний үг,өгүүлбэр,эхийг ойлгож унших явдал маш чухал юм.Аливаа хэлний унших чадварыг хөгжүүлэхийн тулд эхлээд тухайн үйл ажиллагааг хэрхэн үздэгийг хандлага илрүүлэх оношлогооны судалгаа-аар тандаж үзлээ.Судалгаанд 6абв бүлгийн 84 сурагч хамрагдсан

 

 

 

.Судалгаа

1.      Би гэртээ байхдаа ном унших дуртай.

2.      Хичээл дээрээ унших дасгал хийвэл таалагддаг.

3.      Би сургуулийн номын санд ямар,ямар ном,сэтгүүл байгааг сайтар мэднэ.

4.      Би хичээл дээр ангийнхныхаа өмнө чангаар унших дуртай.

5.      Ангидаа бяцхан номын сантай болохыг би дэмжиж түүнийг байгуулахад нь идэвхтэй оролцоно.

Энэ тандалтын судалгаанаас харахад хичээл дээрээ унших дасгал хийвэл таалагддаг,би хичээл дээр ангийнхныхаа өмнө чангаар унших дуртай,ангидаа бяцхан номын сантай болохыг би дэмжиж түүнийг байгуулахад нь идэвхтэй оролцоно гэсэн асуулгад олон сурагч хариулт өгсөн байлаа.Үүнээс үзэхэд сурагчид англи хэлний хичээлд дуртай сонирхолтой гэдэг нь батлагдаж байна.Англи хэлний хичээлд сонирхолтой бол тэдний хэлний чадварыг хөгжүүлэхэд юуг анхаарах вэ?.Аливаа хэлний чадварыг хөгжүүлэхэд суралцагсдын идэвх сонирхлыг өрнүүлэх,сэдэл төрүүлэх нь чухал байдаг./Доктор Анжела Хоортон/.Хоортон багшийн хэлснээр идэвх сонирхлыг өрнүүлэх,сэдэл төрүүлэх нь чухал байдаг ба унших чадварыг хөгжүүлэхэд сэдэлжүүлэх дасгал,даалгавар үйл ажиллагаа зохион байгуулж болохыг өөрийн сургалт,судалгаандаа ашиглалаа.

1.      Суралцагсдын сонирхлыг татахуйц ном зохиолыг сонгож уншуулах,хэлэлцэх

2.      Ханын сонин хийх

3.      Уншсан зохиолоор/баатруудаар үзэсгэлэн гаргах/

4.      Зохиол / Зохиолын хэсгээр жүжигчилсэн тоглолт хийх/.

5.      Домог үлгэр ашиглах

6.      Зохиолын баатруудын баг хийж багт наадам зохион байгуулах зэрэг дасгал,даалгавруудыг сүүлийн 2 сарын турш дэс дараатайгаар 6абв бүлгийн 84 сурагчийн дунд явууллаа.

1.Суралцагчдын сонирхлыг татахуйц ном,зохиолыг сонгож уншуулах ажлыг эхний 14 хоногийн турш судалсан.Энэ судалгааг явуулахдаа сургуулийнхаа англи хэлний кабинетад номын сан ажиллуулах сурагчдыг өөрсдөөр нь ном зохиолыг сонгуулан уншуулсан.Elephant and mouse,Four friendly animals,The girl red hat,Wolt and seven goat зэрэг номуудыг сонгож уншсан.Номын сангаар ном уншиж дууссаны дараа дараагийн хичээлд сурагч бүр өөрийн уншсан номын тухай ангийнхандаа ярьж өгдөг.Өөр нэг сурагч мөн л бусдын уншаагүй номын талаар бусдадаа мэдээлэх замаар харилцан ярилцсан.Ингээд бүх сурагч 4-5 номын тухай сонссон ,ярьсан, уншсан.Үүний дараа ижил ном уншсан нэг ангийн 6-7 сурагчийг нэг баг болгон дараагийн даалгавар болох Ханын сонин хийх ажиллагаанд  ажиглалт судалгаа хийсэн. Ханын сонинг багуудын хүүхэд бүр өөрийн уншсан номны тухай өөрт оногдсонцаасан дээр бичнэ.Уншсан зохиолын баатруудаар үзэсгэлэн гаргах даалгаврыг хийж гүйцэтгэхдээ сурагч бүр өөрийн гарын доорх материал / цавуу, өнгийн цаас, даавуу,зүү/ ашиглан уншсан зохиолын баатруудыг дүрсэлж үзүүлнэ. Эдгээр дасгал даалгавруудыг хийж гүйцэтгэсний дараа нийт 6-р

ангийн  3 бүлгийн дунд уншсан ном зохиолынхоо хүрээнд дүрийн тоглолтыг зохион байгуулав.

Судалгааны үр дүн

           

Эдгээр дэс дараалсан дасгал даалгаврыг 4,5 сард сурагчдын дунд англи хэлний хичээлээр зохион байгуулсан.Судалгааны явцад сурагчдын идэвх сонирхлыг өрнүүлэх сэдэл төрүүлэх дасгалыг сонгож сургалтандаа ашигласнаар хүүхдийн уншсан номынхоо тухай,уншиж буй зүйлээ ойлгож унших  чадварыг хөгжүүлж болох боломжтойг олж харлаа.

Эхийг  уншиж ойлгох чадварыг баганан диаграммаар үзүүлбэл:

 

 Судалгаанаас харахад англи хэлний хичээлээр үг, өгүүлбэр, эхийн тухай өөрийн ангийн үзсэн сэдвийн хүрээнд эхийг уншиж ойлгох чадвар-30%,юун тухай өгүүлж буйг олж харах чадвар нь-25%,өгүүлж буй зүйл нь яах тухай өгүүлж буйг олж харах чадвар нь -20%,өөрийнхөө ойлголт төсөөллийг илэрхийлэх чадвар-25%-тай байна.

 

Сэдвийн хязгаарлагдмал байдал

 Энэ судалгаанд 6-р ангийн 3 бүлгийн 84 сурагчийг хамруулсан.Өөрийн заадаг хичээлээр бүх сурагчийг хамарч чадаагүй .Судлах зүйлийн хамрах хүрээ  их,хугацаа их авсан болохоор өөрийн ордог ангийн бүх сурагчийг хамарч чадаагүй цаашид судалгааг үргэлжлүүлэх боломжтой.

 




Resume

It  have to develop four skills /reading ,speaking,writing and listening/when we study foreign language.So, its important develop skill of language for students and to increafe there interesting and motivation.

 

 Дүгнэлт

Судалгаа хийсэн энэ 2 сарын хугацаанд өөрийн заадаг хичээлээр сурагчдын сурах идэвх сонирхлыг өрнүүлэх, бие даан суралцах арга барилд сургах,өөрийгөө бусдад нээх,таниулах,анги хамт олныг төлөвшүүлэхэд нэлээд түлхүү анхаарч ажиллалаа.Англи хэлний хичээлийн сонсох,ярих,бичих,унших чадварыг хөгжүүлэх нь англи хэлний багш бидний хамгийн гол зорилго юм. Эдгээр чадварыг хөгжүүлэхдээ үг,холбоо үг,өгүүлбэрийг нүдлэх,таних,зөв холбох,зөв унших,зөв дуудах тухайн эхийн хүрээнд үгийн нөөц хэлний бүтцийн хэрэглээг ашиглах,уншлагын хэм,аялга,зогсоц,хурд өргөлтийг тохируулан унших,үг өгүүлбэрийг сонсоод ойлгосноо илэрхийлэх,харилцан яриа өрнүүлэх гэх зэрэг олон цогц чадамжуудыг нарийн уялдаа холбоотойгоор явуулах нь сурагчдын хэлний чадвар,бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх,анги хамт олны эерэг төлөвшилд чухал үүрэгтэй юм.Эцэст нь дүгнэхэд англи хэлний хичээлийн сургалтын чанарыг сайжруулахад унших чадварыг хөгжүүлэх нь хамгаас чухал юм.Сурагчид англи хэлээр бичсэн ном, зохиол,тест унших дуртай болсныг эцэст нь дурьдахад таатай байна.

 Ашигласан ном

 

 1.      Модуль-1 Багшийн эрэл хайгуул УБ 2007

2.      Модуль-2 Мэргэжлийн эргэцүүлэл УБ 2007

3.      Модуль-3 Багш судлаач                    УБ 2007

4.      Боловсрол судлалсэтгүүл                  УБ 2005

5.      Боловсрол судлал сэтгүүл                  УБ 2008

6.      Исмаил Боз Анги удирдах урлаг        УБ 2005

7.      Нийгмийн ажилтны гарын авлага      УБ  2005



Хан-Хэнтий ЦС-ийн багш, магистр Д.БАЙГАЛМАА


Бичсэн: EDUCATION | цаг: 13:56 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


hereg bolson bol bolj bn aa. bichsen bagshtai ni holbogdohiig hvsvel nadtai holboo barij bolno shuu
Бичсэн: EDUCATION цаг: 17:48, 2011-03-07 | Холбоос | |


I agree with you.

angel
Бичсэн: Seki цаг: 17:09, 2011-03-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1735747 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax