2013-04-12
Төрийн албан хаагчийн шалгалтыг хэрхэн амжилттай өгөх вэ? Өчүүхэн зөвлөмж
Төрийн албан хаагчийн шалгалтыг хэрхэн амжилттай өгөх вэ? Өчүүхэн зөвлөмж

               Саяхан төрийн албан хаагчийн шалгалт өгөх гээд энэ талаар Гүүглээс хайж үзэхэд “хэрхэн төрийн албаны шалгалтыг амжилттай өгсөн” тухай сайт, блогоос олигтой мэдээлэл бараг л олдоогүй юм. Тэгээд төрийн албаны шалгалт өгсөн ганц нэг найз нөхөд, ах нараасаа сураглахад “тестийн номоо л сайн ажил” гэсэн маш энгийн бөгөөд амархан зүйлийг хэлж билээ.

            Тэр нь үнэхээр санаанд бууж өгөхгүй байлаа. Яагаад санаанд бууж өгөхгүй байсан гэхээр хэдхээн тест ажлаад л төрийн албаны шалгалтыг өгчихвөл  ямар амархан юм бэ гэх бодол зурсхийв. Тэр тестүүдийг нь ажлаад л шалгалтыг нь өгчихөд болох юманд хүмүүс яагаад унаад байнаа гэж бас тэрүүхэндээ гайхав.

            Тэгээд өөрөө бэлдээд шалгалтанд орж үзсэн туршлагаасаа бусдад өчүүхэн ч гэсэн хэрэгтэй болов уу гэдэг үүднээс төрийн албан хаагчийн шалгалтыг хэрхэн яаж өгвөл өндөр оноо авч тухайн зарлагдсан ажлын байрны албан тушаалд орох вэ гэдгийг хуваалцахаар шийдлээ.

 

Төрийн албан хаагчийн шалгалтыг сүүлийн үед нэгдсэн байдлаар бус төрийн байгууллагын сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлаж шилж авдаг болсон билээ. Энэ нь та дураараа явж байгаад төрийн албаны шалгалтыг өгөхгүй гэсэн үг юм. Эзэмшсэн мэргэжил, ажилласан туршлага, үндсэн оршин суугаа харьяалал зэргийг тань шалгуур болгон шалгалтанд оруулна. Шаардлагатай тохиолдолд гадаад хэлний мэдлэгийг тань шалгана. Төрийн албаны шалгалт гэдэг тийм ч амархан, санаан зоргоор тэнцчихдэг зүйл биш юм!

Шалгалтын зарыг урьдчилсан байдлаар төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар түгээж шалгалт авахаас 2 өдрийн өмнө бүртгэл хийдэг. “Өө бүртгүүлэх гээд очиход чинь хэл амтай, хэрүүлтэй доруултай өчнөөн хүн ирж, оочир дараалал алдагдуулж сүйд хийхийг оролдоно, зарим нь нэгнийгээ хэл амаар доромжлоно. Тийм зарим  нэг ёс суртахууны доголтой нөхдүүд хүртэл төрийн албаны шалгалт өгөх гээд зогсож байна шүү дээ”. Төрийн албанд орох гэж буй хүн эхлээд өөрийн ёс суртахуунаа ухамсарлаж, бусдад хүндэтгэлтэй харьцахаас эхэлмээр ч юм шиг. Гэхдээ тийм нөхдүүдийг тоосны хэрэггүйг энүүхэндээ анхааруулья.

 Гол асуудал: хэрхэн шалгалтанд бэлдэх вэ?

Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шалгалтанд орох гэж буй хүмүүст зориулан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж” нэртэй нилээн сүрдмээр зузаан номыг жил бүр хэвлэж, худалдаанд гаргадаг бөгөөд түүнийг худалдан авах, эсүүл танилаа түр авч ашиглах шаардлагатай. Тухайн ном нь 65 хууль тогтоомж, журмын агуулгыг багтаасан тестийн ном юм. Тест болгоны ард хариуг нь хавсаргасан байдаг.

Та бодож байгаа байх тэгвэл тэр тестийг нь цээжлээд л болоо юм бишүү гэж... Тэгэж болно. Гэхдээ аливаа зүйлийг автоматаар цээжлэхдээ бус утга агуулгыг нь бага ч болов таньж мэдэх нь чухал байх болов уу. Энэ нь цаашдын явдалд тустай гэдэг билүү???

Анхаарлаа түр хандуулна уу. Тестийг ажиллахдаа хариутай нь тулгаж цээжлэхийн оронд хуулиа сайтар уншаад тестээ ажлаад үз. Үр дүн нь илүү өндөр байх шүү. Тестээ ажиллаж байхдаа “за байз хуулийн аль заалт билээ” гэж өөртэйгээ ярилцаж, мөн хуультайгаа тулгаж, эргэцүүлж харах нь хийж байгаа тестийг нүдлэж тогтооход илүү дөхөм болох байх. Яаран тестийн хариутай нь тулгахаасаа өмнө хуультайгаа тулгаж алдаагаа олбол өөрийнхөө хэр хэмжээг мэдэрч, улам цаашаа ихийг судлах хүсэл аяндаа төрөх болов уу гэсэн санаа юм шүү.

Танд 65 хууль тогтоомжийн агуулга бүхий тэр олон тестнээс 60 ширхэг асуулттай тест л ирнэ гэхээр маш сайн бэлдэх хэрэгтэй. Уйгагүй суу, өглөө эрт бос. Орой унт...

 Шалгалт нь үндсэн дараах хэсгүүдээс бүрддэг.

1. Тестийн шалгалт 60 оноо, үүнээс та 35-ыг нь зөв бөглөж байж дараагийн шалгалтанд оролцох эрхийг олж авна. Энэ 60 онооны тест дотроос, Монгол улсын Үндсэн хуулийн 7, Төрийн албаны тухай хуулийн 7, Монгол улсын Засаг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиас 7 тест орж ирдэг. Бусад хуулиас 1, 1 тест ирнэ. Тиймээс дээрхи гурван хуулийг хамгийн түрүүнд гараас гаргачихвал халаасанд 21 оноо зүгээр л ороод ирнэ гэсэн үг. Төрийн албаны тестийн шалгалтыг их шударга авдаг бөгөөд шалгалтанд оролцогчид өөрсдөө программ дээр тестийн өгөгдлийг өгч, автоматаар тест холигдож, бусдын нөлөө орохгүйгээр бэлэн болно. Тэгээд 60 минутын турш бөглөнө.

Монголчуудын нэгийгээ хардаж хүн л хийж байгаа болсон хойно тест задарч л таараа гэсэн хачин үзлийг нь үгүй хийж чадсан нь төрийн албаны тестийн шалгалтын давуу тал оршино. Үүнд та найдаж болно шүү. Одоо зөвхөн анхаарлаа төвлөрүүлээд тестээ ажил.

2. Ур чадварын 15 оноо, энэ нь мөн тестээр авах бөгөөд архивын баримт бичиг боловсруулах журмаас 10, компьютерийн 5 оноо бүхий тест байна. Мөн тестээ оролцогчид өөрсдөө зохиож бөглөнө. Энэ нь албан бичиг хэр зэрэг боловсруулах чадвартай вэ гэдгийг тань шалгах сорил. Хугацаа нь 15 минут.  

3. Ярилцлага 15 оноо, тухайн сул орон тоонд зарлагдсан ажлын байрны талаарх мэдлэг, таны илтгэх чадвар, бусдад өөрийгөө хэрхэн зөв ойлгуулах ярианы баялаг, тухайн салбар болон төрийн албаны эрх зүйн хууль тогтоомжийн мэдлэгийг хэр сайн мэдэж байгааг шалгасан 3 оноо бүхий 5 асуултыг асууж гурван шалгагч тус тусын оноогоо дор бүрнээ гарган нэгтгэнэ. Энэ 15 оноог л та хүний оролцоотойгоор авч байгаа бөгөөд ёстой нэг өөрийгөө харуулах нэгэн боломж гэдгийг анхаарах хэрэгтэй. Зарим хүмүүс шалгагчийн урд суугаад сандарчихдаг сул талууд байдаг. Тэр айдсаа хамгийн түрүүнд дарах нь зүйтэй гэж хэлмээр байна. Энэ 15 оноог авахын тулд мэдээж нөгөө нэг хуулиа л маш сайн мэдсэн байх шаардлагатай. Харин анхаарах нэг зүйл нь ярьж байгаа зүйлдээ өөртөө маш итгэлтэй байгаарай. Мэдэж байгаа хүнд энэ ч асуудал биш шүүдээ. 

4. Боловсролын зэргийн 10 оноо, энд бакалавр зэргийн голч дүнг шууд өгдөг 2-4 оноо, харин магистр зэрэгтэй бол голч дүн дээр нь нэмж 2 оноо, доктор бол 4-6 оноог тус тус нэмдэг. Энэ оноо нь таны ямар зэрэг цолтой вэ гэдгийг тань үнэлэж байгаа бонус оноо юм.

Ингээд нийлбэр нь 100 болох ёстой. 100 оноос та 55-хан оноог л авахад төрийн албаны босго оноог давж, төрийн албан хаагчийн нөөцөнд орж, төрд ажиллах давуу эрхийг олж авна гэсэн үг.

 Танд амжилт хүсье.
source:https://turbold.blogmn.net
Бичсэн: EDUCATION | цаг: 18:04 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(24)
Сэтгэгдэл:


HI. ORON NUTGIIN HARYALALTAI HUN UUR ORON NUTAGT SHALGALT UGCH BOLDIIMUU YARALTAI HARIU UGUUCH
Бичсэн: Зочин цаг: 11:35, 2017-10-01 | Холбоос | |


Маш их баярлалаа, шаогалтын сорил тестийн талаар жаахан тодруулаад өгөөч
Бичсэн: Зочин цаг: 20:11, 2017-05-20 | Холбоос | |


MASH IH BAYARLALAA
Бичсэн: Зочин цаг: 11:45, 2016-04-06 | Холбоос | |


үнэтэй мэдээлэл өгсөнд баярлалаа анх орох гэж байгаа болохоор мэдлэггүй байлаа
Бичсэн: Зочин цаг: 16:58, 2015-09-27 | Холбоос | |


Heregtei medeelel bn bayarlalaa
Бичсэн: Зочин цаг: 20:00, 2015-09-03 | Холбоос | |


Mash xeregtei goy zuil bichsen bn.
Бичсэн: Зочин цаг: 09:16, 2015-02-02 | Холбоос | |


тэнэг шалгалт бөөн ар өврийн хаалгаар тэнцүүлдэг юм шигээ төрийн зөвлөл ингэж мөнгө олохгүй юм бол яаж олохын ганц мөнгө хийдэг арга нь кккк
Бичсэн: Зочин цаг: 15:08, 2014-11-04 | Холбоос | |


2014 оных адилхан байх болов уу?
Баярлалаа.... Ямар ч байсан ямар хуулиас хамгийн их орэ ирхийг нь мэдчихлээшдээ. бүх жилийнх адилгй байх л даа гэхдээ энэ жил жаахан л өөрчлөгхөд байх тийм үү? Ву гэж бодож байна... Маргааш нөгөөдөр шөлгөлт өгөх гээд байгаам аа. Өчигдөр санаандгүй байж байгөөд бүртгүүлчихсээн. Таний хэлснээр тэгж хууль нтрийг нь уншиж амжихгүй юм шиг байна. илүү хурдан бэлдэх өөр ямар арга байна туслаач
Бичсэн: Зочин цаг: 11:49, 2014-10-29 | Холбоос | |


Маш их баярлалаа. Төрийн албан хаагчийн шалгалт хэзээ болох талаар хаанаас мэдээлэл авах боломжтой вэ ces.gov.mn сайт дээр 2 хон хоногийн өмнө шалгалтын хуваарь байрладаг юм уу? тэрнээс өмнө яаж мэдэх вэ хэлж өгч туслаач
Бичсэн: Хишигжаргал (зочин) цаг: 23:12, 2014-05-11 | Холбоос | |


zaaval khariulj ogooroi
medeelel ogsomd bayarlalaa gekhdee toriin albanii shalgaltand beldekh surgal ndag bolov uu
Бичсэн: sarnai (зочин) цаг: 23:26, 2014-05-04 | Холбоос | |


heregtei medeelel ogsond bayarlalaa
Бичсэн: Зочин цаг: 20:15, 2014-03-25 | Холбоос | |


Bagsh nar maani turshilgaa khuvvaltsakh bolomjtoi bolloo. teacher.sur.mn
Бичсэн: Зочин цаг: 13:44, 2013-12-16 | Холбоос | |


энэ шалгалтын тухай олон хайлтуудаас ганц хэрэгтэй юмаа олж уншлаа гэж боджийн...баярлалаа..нилээн яггүй шалгалт гэж ойлголоо
Бичсэн: нараа (зочин) цаг: 12:24, 2013-07-23 | Холбоос | |


sn bnu
sain bainuu?Ur chadwariin shalgaltiig testeer awna gedeg ni songoh test uu?uursduu buglukh uu?arhiviin bichig barimttai ajillakh test gcen.teriig delgerengui tailbarlaad uguuch.bayrlalaa
Бичсэн: zuzue цаг: 14:00, 2013-07-16 | Холбоос | |


www.csc.gov.mn сайтаас мэдээллээ аваарай. төрийн албаны зөвлөлийн сайт
Бичсэн: EDUCATION цаг: 15:40, 2013-07-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1728660 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax