2010-12-24
Оюуны бэрхшээлтэй хүүхдийн сурах тусгай хэрэгцээг илрүүлж хөгжүүлэх нь

         Оюуны бэрхшээлтэй хүүхдийн сурах тусгай хэрэгцээг илрүүлж  хөгжүүлэх нь

Хураангуй:

Улс орны хөгжил дэвшлийн үндэс нь бүтээх хүч, оюун ухаан, сэтгэх чадвар, арвин боломж бүхий хүн хэмээн үзэж, хүний хөгжлийг эн түрүүнд тавих болсон өнөө үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэм, хамт олноос тусгаарлахгүй, бүх хүүхэд тэгш эрхтэй байх, зарчмыг баримтлан хөгжүүлэх арга зам дэлхий нийтийн чиг хандлага болоод байгаа билээ.Гагцхүү тэдний нэмэлт хэрэгцээг харгалзан нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох, хөгжих боломжтойгоор тогтолцоог бүрдүүлэхийн төлөө бид ажиллах шаардлага тавигдаж байна.

Одоогийн байдлаар ихэнх хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэр бүлийн орчинд эцэг, эх, ах, дүү, хамаатан садныхаа хүрээнд өсөн хүмүүжиж байна. Ялангуяа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх хүүхдээ асран халамжлах үүднээс ажил хийх боломжгүйгээс орлого багатай ядуу амьдарч байна. Энэ байдал нь тэднийг уур бухимдал, гомдол, цөхрөл, гутралд хүргэж байна. Эдгээр хүүхдүүдийн эрх нь хамгаалагдаагүй орхигдож, зарим тохиолдолд хүчирхийлэлд ч өртөх явдал гарч байна. Бидний анхаарах нэг гол асуудал бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудал юм. Хөгжлийн бэрхшээлтэй нэг ч хүүхэд боловсролын гадна орхигдох ёсгүй. Харамсалтай нь ихэнх нь сургууль цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Иймд энэхүү өгүүлэлд тэднийг хамт олны дунд нийгэмшүүлэх өөрөөр хэлбэл энгийн орчинд хэвийн хөгжилтэй, үе тэнгийхэнтэйгээ хамт амьдарч сурч боловсрол эзэмших нь эерэг нөлөөтэй юм гэдгийг гаргаж тавихыг зорив.

Түлхүүр үг: Хөгжлийн бэрхшээлтэй  хүүхэд, бүх нийтийн боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх, эцэг, эх, багшийн туслалцаа хандлага, тусгай хэрэгцээг хангах арга барил ганцаарчилсан сургалтын хөтөлбөр.

Удиртгал: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь  хүн төрөлхтний түүхийн бүхий л үеүдэд, нийгмийн аль ч давхарга газар нутаг, улс үндэстэн баян ядууг ялгалгүй оршин                                                                                                                                                                                      байж амьдарч  буй нийгмээрээ ямагт дутуу үнэлүүлсээр ирсэн ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэдний гэр бүлийн гишүүд нь асар их ачаалалтай стресстэй байхаас гадна, хүүхдийнхээ эрүүл  мэндийн төлөө ихээхэн хөрөнгө зарж хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй байснаараа бусад гэр бүлийг бодвол илүү ядуу амьдарч хүүхдийн хувьд нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох, хөгжих боломж нь хязгаарлагдмал, байна. Сүүлийн үед тахир дутуу  иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгаарлан авч үзэх хандлагаас зайлсхийж харин нийгмийн орчин нь тэдний бүрэн дүүрэн оролцоог хангаж чадахгүй хязгаарлаж байна гэж үзэж байгаа нь тэдэнд хандах хандлагыг өөрчлөх нааштай эхлэл болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хандаж ирсэн хандлага нь дараах үе шатыг дамжиж ирсэн дүр .зураг харагдаж байгаа ба ижил авч үзнэ гэсэн боловч бодит амьдрал дээр дараах байдлууд байгаа нь судалгаанаас ажиглагдаж байна 

 

 

 

 

                

    

Оюун ухааны бэрхшээл нь өвчин биш тархиндаа гэмтэлтэй эсвэл угийн өөрчлөлттэй байвал дараа нь буцаан хэвийн байдалд эм тариагаар эмчлээд оруулчихна гэдэг үгүй. Оюун ухааны бэрхшээлтэй хүнд боловсрол, сурган хүмүүжүүлэх байгууллага л тус болно. Оюун ухааны бэрхшээлийг эдгээдэг эм гэж хаа ч үгүй зөвхөн боловсролын туслалцаатайгаар л оюун ухааны бэрхшээлтэй нэгэнд тус хүргэж болно. / Адам Гудалефьский Концепшион Маддума орчуулсан С.Сэлэнгэ Oюуны бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай хэрэгцээт боловсролын хөтөлбөр 8 –р тал /.  Боловсролын байгууллагын санаа зовох асуудал байтал эцэг эх асран хамгаалагч нар оюун ухааны бэрхшээлтэй хүмүүсийг дандаа эмч рүү авч очдог. Тэдэнд мөнгө төлдөг буруу хандлага байна     . 

                 Монгол улс 1989 онд НҮБ –ын Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсон.  Хүүхэд бүр бүх эрхийг тэгш эдлэх эрхтэйг конвенцид заасан байдаг.

                  2002 оны 5 сарын НҮБ – ын Ерөнхий ассамблейн Хүүхдийн асуудлаарх тусгай чуулганаас “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” тунхагыг батлан гаргасан ба “Бүх хүүхэд бүх эрх” гэсэн зарчмыг гол болгосон баримт бичиг юм.

Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүх хүүхдийн эдлэх ёстой эрхийг нэгэн адил эдлэх ёстойг илэрхийлсэн хэрэг бөгөөд тийм нөхцөл боломжийг хангах, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах нь төрийн үүрэг бөгөөд хүүхдийг хамгаалах хөгжүүлэх үйлсэд төр, олон нийт, гэр бүлийн үүрэг хариуцлага хамтын хүчин чармайлт туйлын чухал юм3.   Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийгмийн амьдралд оролцоход дараах 3 төрлийн ялгаварлан гадуурхалттай тулгарч байна.  Үүнд: /Development Cooperation and Disablilites EDF 2002 /

·         Тусгаарлагдан ялгаварлан гадуурхалт нь : Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгмийн аливаа үйлчилгээнд тусгаарлан авч үзэх, боловсролын систем бүх хүүхдэд нээлттэй байхаар хуульчлагдсан ч тийм нөхцөл боломжоор хангагдаагүй байх явдлаар илэрч байна.

·         Орчны ялгаварлан гадуурхалт: Бие махбодийн бэрхшээлийн бэршээлийн улмаас нийтийн тээврийн хэрэгсэл, үйлчилгээний газрууд, тохирсон зам талбай, дуут дохио зэрэг байхгүйгээс  тэгш эрхтэй буюу бүрэн оролцох боломжоор ямагт дутагдаж байдаг.                                                                                                            

·         Хандлагаар ялгаварлан гадуурхагдах: Хөгжлийн бэрхшэээлтэй хүүхдээс айж, эмээх, эв гүйцэх , бусад эцэг эхчүүд нэг ангид байхаас дургүйцэх, эцэг эхчүүд бусад хүүхдүүдээс өөрөөр авч үзэх, тохирсон даалгавар өгөхгүй байх, багш нар ангидаа авахаас дургүйцэх, сургуульд суралцуулахгүй байх, хүүхдийг хамарсан бусад үйл ажиллагаанд хамруулахгүй байх зэрэг олон хэлбэрээр илэрч  байна. Үүний улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг эхчүүд нь бүх хүүхэд хамрах ёстой үйлчилгээг өөрсдөд нь зориулагдах ёсгүй хэмээн үзэж хүсэн хүлээхээ больсон явдал нь тэдний  итгэлийг унтрааж, амьдралын үнэ цэнийг нь бууруулан өөрсдийгөө ялгаварлан гадуурхагдаж байгаагаа  улам мэдрэх  хүчин зүйл  болж  байна.

Энэ нь  эн түрүүнд өөрчлөх боломжтой   биднээс шалтгаалах асуудал юм гэж үзэж гарах арга замыг эрэлхийлэхийг зорилоо

 Хүүхдийн хөгжлийн тулгамдсан асуудлын нэг нь тэдний сурах үйл ажиллагаанд тохиолдож буй бэрхшээлийг илрүүлж, тэдэнд үүссэн тусгай хэрэгцээг хангасан сургалт зохион байгуулах нь чухал болоод байна.

Судлагдсан байдал:

Хүн төрөлхтөн оюун ухааны  бэрхшээлтэй  хүмүүсийн талаар эрт дээр үеэс одоог хүртэл тэднийг өөр өвөрмөц бурхнаас илгээгдсэн элч эсвэл чөтгөр, солиотой хүн гэх мэтээр нэрлэж иржээ. Ихэнх тохиолдолд тэднийг нийгмээс тусгаарлан тусгай газар байлгадаг байсан байна. Хамгийн их нөлөө бүхий цаг үе бол Генетикийн үе байна. Энэ үе 1880 – 1940 он хүртлэх хугацааг хамардаг /одоог хүртэл/. Энэ үед оюуны бэрхшээлтэй хүнийг/галзуу, солиотой, ухаангүй, хомсдолтой/ гэж нэрлэн гадуурхах нь ихэссэн. Жишээлбэл: доктор Дауны нээсэн Дауны синдром юм. Тэрээр ийм хүмүүс нь хүн адгуусны хооронд хагас хүн юм гэж тодорхойлж бай сан байна 1907   онд Англи улсад галзуу хүмүүсийн тухай хууль гээчийг гаргаж түүндээ тэднийг баривчлан хорихыг дэмжсэн байлаа./одоо ч ийм хууль үйлчилдэг улс байдаг байна/. Германд Гитлерийн фашизмын үед үндэстнээ цэвэрлэхийн тулд бүх тахир дутуу хүмүүсээ устгасан гэсэн баримтууд байдаг байна. /Адам Гудалефьский Концепшион Маддума орчуулсан С.Сэлэнгэ Oюуны бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай хэрэгцээт боловсролын хөтөлбөр 9 –р тал / Манай оронд эрдэмтэн П.Отгонбаярын 1998 оны судалгаагаар 1000 амьд төрөлтөнд 2,2 – 2,3 тохиолдол, шинээр төрж байгаа 300 хүүхэд тутмын нэг оюуны бэрхшээлтэй төрж байгааг судалсан байна. /Т.Батдулам Тархины саажилттай хүүхдийг нийгэм хамт олны дунд нөхөн сэргээхэд төр, олон нийтийн оролцоо чухал болох нь 39 – р тал /

Монголын сэтгэл зүйч доктор, профессор О.Мягмар “Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд” номондоо хүний эрүүл саруул хөгжлийн энгийн шалгууруудыг  гарган бичжээ. Үүнд:

Ш  Ямарч нөхцөлд ёс суртахууны уналтгүйгээр / худал хэлэх, хулгай дээрэм хийхгүйгээр/ ажил төрөл хийж амьдралаа аваад явах чадвар

Ш  Зовлон жаргалыг даах ноён нуруу

Ш  Өөрөө өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх сэтгэлийн тэнхээ

Ш  Аз туршсан эрсдэлтэй алхмууд хийн мухардлаас гарахад хүч төвлөрүүлэх чадвар зэргийг эрүүл сэтгэцтэй хүнд байх энгийн шалгуурууд гэж үзсэн байна. /Я.Цэвээнлхазал Ц.Алтанхуяг  Хүмүүс ээ би чадна . . . Хөгжлийн бэрхшээлээ засна. 83 – р тал /

 Монгол Улсын гавъяат багш Ц.Лантуу, ахмад согог зүйч  Ш.Чимэд–Очир, М.Балдорж, Я.Цэвээнлхазал, Ц.Алтанхуяг зэрэг сурган хүмүүжүүлэгчид тусгай хэрэгцээт боловсролын талаар судалгаа хийж тэдэнд боловсрол эзэмшүүлэх, сургалтын олон арга замыг боловсруулан тавьсан байна.

Оюун ухааны бэрхшээл үүсэх 350 гаруй шалтгаан байдаг гэж үзсэн байна. Ерөнхийдөө оюун ухааны бэрхшээлийн шалтгааныг доорх байдлаар ангилжээ.

Хөгжингүй оронд

1.    Байгаль орчины нөлөөлөл / цацраг идэвхт туяа, агаар усны бохирдол

2.    Аваар осол / автын, гэр ахуйн, ажил хөдөлмөр, тоглоом наадгайн үед гарах осол/

     Хөгжиж буй оронд

1.    Хоолны дутагдал /ялангуяа жирэмсэн эхчүүдийн/

2.    Өвчин /моляр, холер, ДОХ/

 

Оюун ухааны бэрхшээл үүсэх шалтгааныг

            1. Төрөхөөс өмнөх /цус ойртолт, удамшлынжирэмсэн үед осолд орох, урагт муу нөлөөтэй эм хэрэглэх, согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах, бие эрхтний янз бүрийн гэмтэл бэртэл авах/

2. Төрөх үеийн /хүүхэд төрөх үед багажаар болон вакуумаар татаж толгойд нь  их даралт учруулах, хүүхдийг алдаж унагах, төрөх үед хүй нь хүзүүг ороох/ гэх мэт

3. Төрсний дараах /байгаль орчны, аваар ослын тэжээлийн дутагдал, өвчин эмгэг /Адам Гудалефьский Консепшион Маддума . Орчуулсан С.Сэлэнгэ Оюун ухааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай хэрэгцээт боловсролын хөтөлбөр /

Үндсэн хэсэг:

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Оюуны бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх бүлгийн 15 хүүхдийг хамруулан сургах тусгай хэрэгцээг илрүүлэх судалгаа хийлээ. Судалгаанд дараах зорилтыг тавьж, ажиглалт, ярилцлага, асуулга, баримт бичиг судлах, сургалт зохион байгуулах аргуудыг ашиглав.  Үүнд:

Ш  Оюуны бэрхшээлийн тухай түүнийг яаж илрүүлэх тухай уншиж судлах,

Ш  Оюуны бэрхшээлтэй хүүхдийн сурах тусгай хэрэгцээг илрүүлэн хөгжүүлэх арга замыг хайх,

Ш  Судалгаа хийх,

Ш  Хөгжүүлэх сургалт зохион байгуулах.

Хэнтий аймгийн Хэрлэн суманд хөгжлийн бэрхшээлтэй 127 хүүхэд байдаг  тэдний 83 хүүхэд нь ЕБС, цэцэрлэгт хамрагддаг 44 нь хамрагддаггүй гэрийн нөхцөлд байгаа ба өдөр өнжүүлэх бүлэг байгуулагдсанаар оюуны бэрхшээлтэй 6–17 насны 15 хүүхдэд сурах хөгжих таатай орчин бүрдэж эцэг эхчүүдийн хүүхдээ асрах ажлыг хөнгөвчилж тэд ажил төрөл эрхлэх нөхцөл бүрдсэн юм. Хэнтий аймгийн Хэрлэн суманд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй  эцэг эх асран хамгаалагчдаас  дараах судалгааг авахад:

/судалгаа-1/

1.    Хөгжлийн бэрхшээлийн хэлбэрийн хувьд:

Харааны бэрхшээлтэй         13 хүүхэд                               10.2%                                                              Сонсголын бэрхшээлтэй     7 хүүхэд                                 0.05%

Хэлний бэрхшээлтэй           9 хүүхэд                                 0.07%    

Сэтгэцийн өөрчлөлттэй       15 ххүхэд                               11.8%                                                    

Оюун ухааны бэрхшээлтэй              27 хүүхэд                             21.2 %     

Хөдөлгөөний бэрхшээлтэй                         12 хүүхэд                               0.09%

Дотор эрхтний бэрхшээлтэй           12 хүүхэд                               0.09%

Бусад мэдэхгүй                                17 хүүхэд                               17.3%

2.    Хөгжлийн бэрхшээлийн шалтгаан:

Удамшлын                             13 хүүхэд                                10.2%                         Эмчилгээний алдаа             29 хүүхэд                                 22.8%

Ахуйн осол                            23 хүүхэд                                 18.1%

Өвчнөөс                                 42 хүүхэд                                  33.07%

Төрөлтөөс                             20 хүүхэд                                   15.7%

3.    Нийгмийн халамж үйлчилгээнд: 

Хамрагддаг                            67 хүүхэд                                   52.7%          Хамрагддаггүй                      44 хүүхэд                                   34.6%

Мэдэхгүй                               16 хүүхэд                                   12.5%

4.    Ерөнхий боловсролын үйлчилгээнд:

Хамрагддаг                            83  хүүхэд                                   65.3%

Хамрагддаггүй                      44 хүүхэд                                    34.6%      Үүнээс: Бэрхшээлийн хувьд боломжгүй      27 хүүхэд                                    61.3%                               5.  Нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээнд:

Хамрагддаг                38 хүүхэд                                  29.9%

Хамрагддаггүй          60 хүүхэд                                  47.2%

Мэдэхгүй                   29 хүүхэд                                  22.8%

6.    Амьжиргааны төвшний хувьд:                                                         

Баталгаажих төвшингөөс дээш                  23 өрх                                    18.1%

Дундаж амьдралтай                                                  32 өрх                                      25.1%

Доогуур амьдралтай                                                72 өрх                                       56.6%                                                       

Судалгааны дүнд анализ хийхэд дараах байдлууд ажиглагдаж байна.

А.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн үйлчилгээ:

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудал анхаарал татсан, хурц  асуудал яах аргагүй мөн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг эхчүүдийн бүрэн оролцоог хангасан, саад тотгоргүй, хүний эрхэд тулгуурласан нийгмийг цогцлон бүрдүүлэхэд нийгмийн суурь үйлчилгээ чиглэгдэж чадахгүй байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна.

Өнөөгийн хууль, эрх зүйн орчны хүрээнд үзүүлж байгаа нийгмийн халамж үйлчилгээнд дараах хүндрэл бэрхшээл тохиолдож байна. Байнгын асаргааны тэтгэмжийг зөвхөн нэн ядуу өрхөд олгохоор заасан нь дундаж амьдралтай  гэр бүлд хамаарахгүй байх, үүнээс үүдэн хэд хэдэн сөрөг үр дагавар гардаг. Тухайлбал нэн ядуу амьдралтай биш ч хамрагдах гэж аливаа аргаар чармайх, жинхэнэ тэтгэмжид хамрагдах ёстой өрхийн гишүүд эрхээ мэдэхгүйгээс хамрагдаж чадахгүй байх хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй өрх хамрагдсан байх гэх мэт хуулийг засаг захиргааны нэгжүүдэд харилцан адилгүй хэрэглэх явдал оршиж байна. Хүүхдийг нийгэм, хамт олны дунд хөгжүүлэхэд чиглэгдсэн, хэрэгцээг нь хангах нийцсэн нийгмийн үйлчилгээний аливаа хувилбар бий болоогүй, протез ортопедийн халамжийн аливаа тусламж зөвхөн нэн ядуу хүмүүст хамрагдахаар заасан байдаг зэрэг бэрхшээл байна .

Б.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол:

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын болон хөгжлийн хэрэгцээ шаардлага жирийн сургуульд бусад хүүхэдтэй хамт суралцан хамрагдсанаар амжилттай хэрэгжиж чаддаг байна.

Бүх хүүхэд боловсролд тэгш хамрагдах эрхтэй. Боловсролын өнөөгийн тогтолцооноос шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ердийн сургуульд хамран сурах нөхцөл боломж бүрдээгүй байна.

Багш нарын цалин хөлс, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх ойлголт, анги дүүргэлт, сургалтын хөтөлбөр, бусад эцэг эхчүүдийн хандлага, ар гэрийн амьдрал ядуу, эцэг эхчүүд  багш нартай харилцаа холбоо муутай байгаа зэрэг нь бэрхшээл учруулж байгаа гол хүчин зүйл болж байна  Хүнд хэлбэрийн тархины саажилт, бусад хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах хувилбар бий болоогүй тэдгээр хүүхэд боловсролын үйлчилгээний гадна байна.

В.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд:

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмчилгээ ба асаргаа сувилгаа туйлын чухал асуудал байдаг бөгөөд гэр бүлийн гишүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээх үйл ажиллагааны явцад стресст орох, асар  их ачаалал, дарамттай байх эсвэл огт хайхрахгүй орхисноос бэрхшээл улам хүндрэх, эрүүл мэндийн даатгалаас гадуурх нэмэлт зардал их шаарддаг зэрэг олон хүндрэл бэрхшээл  байна. Хүүхэд нөхөн сэргээлтэнд хамрагддаггүйн гол шалтгаан нь  эмч нарын хүртээмж муу, байнгын нөхөн сэргээлтэнд хамруулахад тээврийн зардал их шаарддаг, зарим эцэг эх хүүхдийн эмчилгээнд анхаарал тавьдаггүй. Мөн эмчилгээ хийлгэх талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байдал хүндрэл учруулж байна

Г.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба ядуурал:

Ядуурал нэг талаар хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болохын шалтгаан болох төдийгүй нөгөө талаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй  байснаар гэр бүл ядууралд орж байна. Хүүхэд байнгын нөхөн сэргээлтэнд байх шаардлагатай, эмчилгээ, оношлогоо, эм тарианы хэрэглээг шаарддаг, хүүхдээ асрахын тулд ажил хийх боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нэмэлт өртөг зарцуулж байдгаас өрхийн орлого буурах, тээврийн зардал гээд холбогдох зардал ихтэй байдаг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүхий гэр бүл ядуу амьдарч байна.

Сурах бэрхшээлийг судлан туслах  судалгаа-2:

/Судалгаа 2/

Оюуны бэрхшээлтэй хүүхдэд зөвхөн сурах бэрхшээл тохиолддог уу, эсвэл сурах бэрхшээл нь хүн бүхэнд байдаг уу гэдгийг илрүүлэх зорилгоор дараах судалгааг авлаа. Судалгаанд эцэг эх асран хамгаалагчид, багш нарын 20 хүн хамрагддаа. Судалгааг хаалттай санал асуулгын зарчмаар авсан.

1. Ямар нэг зүйлийг сурахад танд бэрхшээл учирсан ч үргэлжлүүлж чадах уу?

а. Чадна       3                                                               15%                       

б. Чадахгүй – 9                                                               45%

в.Бусдаас дэмжлэг авах хэрэгтэй болдог  - 8          40%

2. Хэн ч таныг дэмжихгүй байхад ямар нэг хэцүү зүйлийг сурахыг оролдох нь танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?

а. Өөрийнхөө боломжинд итгэх – 1                         5%

б. Сонирхол буурах –                       5                     25%

в. Тохиолдсон бэрхшээлээс шантрах – 13           65%

г. Өөрийгөө голох –              1                      5%       гэсэн хариулт өгсөн байгаа нь хүн ямар нэгэн зүйлд суралцахад хэн нэгний тусламж дэмжлэг зайлшгүй хэрэгтэй  гэдэг нь харагдлаа.

Иймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туслахын тулд    нэгдүгээрт  тэднийг судлан сургах  дараах үйлийг хийлээ.

Нэр

Э.Д

Нас

9

Хүйс

Эр

Бэрхшээлийг тодорхойлох

Дүрс өнгө ялгахгүй, цифр мэдэхгүй сургуульд сурч байгаагүй. Өдөр өнжүүлэх бүлэгт хамрагдсан хүний үг авахдаа тааруу зүг чиг мэдэхгүй, хөдөлгөөн түргэн, чанга, чанга хашгична. Өөрийгөө удирдах чадвар сул, дуу дуулах сонирхолтой.

Бэрхшээлийн шалтгааныг тодорхойлох

Э.Д нь менингит өвчний улмаас олон хоногоор ухаангүй байснаас оюуны бэрхшээлтэй болсон

Хүүхдэд туслах арга зам

Ганцаарчилсан сургалтын хөтөлбөрөөр сургалтанд хамруулах

 

Сурах үйл явцад нь хүндрэл тохиолдож буй хүүхдэд тусгай хэрэгцээ үүснэ гэж үзэж ганцаарчилсан сургалтын хөтөлбөр боловсруулан сургалт  зохион  байгуулж  ахиц дэвшил бүрт өөрчлөлтийн сурган хүмүүжүүлэх тэмдэглэл хөтөлж байна.

Э.Д – ийн ганцаарчилсан сургалтын хөтөлбөр

Э.Д нь өвчний улмаас оюуны бэрхшээлтэй болсон сургуульд сурч байгаагүй. Өдөр өнжүүлэх бүлэгт хамрагдсан хүний үг авахдаа тааруу зүг чиг мэдэхгүй, хөдөлгөөн түргэн, чанга, чанга хашгична. Өөрийгөө удирдах чадвар сул, дуу дуулах сонирхолтой.

Нэр: Э.Д

Нас: 9

Анги: Өдөр өнжүүлэх бүлэг

Үнэлгээ хийсэн: 2007.09.01 

Сурахад тохиолдол буй бэрхшээл

Муухан ярина. Дүрс өнгө ялгахгүй, цифр мэдэхгүй

Зорилго

Үйл  ажиллагааны төлөвлөгөө

Зорилтот хугацаа

Хөгжлийн ахицын үнэлгээ

Анги хамт олны дунд төлөвшиж , тэднээс суралцуулж  бодит юмсыг тоолох, өөрийгөө танилцуулах, шинэ дуу сурах       

1.    Бодит юмсыг тоолуулах

2.    Өөрийгөө танилцуулах

3.    Дүрс эвлүүлж  зураг бүтээх

2007 оны 9 сарын 1 – 2008 1 сарын 15

Бодит юмсыг 5 хүртэл тоолж сурсан, дүрсүүдээр машин, зайрмаг эвлүүлж сурсан, шинэ дуу сурч шинэ жилийн баярт дуулсан. Өөрийн болон аав, ээжийн нэрийг хэлдэг болсон.

 

Тэднийг байгаа боломжинд нь тулгуурлан хөгжүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Хүүхэд бүрийн онцлог чадавхид тохирсон ганцаарчилсан сургалтын хөтөлбөрийг ахиц дэвшил бүрт нь тохируулан шинэчлэн боловсруулж мөрдөж байгаа нь үр дүнд хүрч дараагийн ахисан түвшний хөтөлбөрийг боловсруулах шаардлага урган гарсан. Өөрөөр хэлбэл ганцаарчилсан сургалтын хөтөлбөр маань үр дүнгээ өгч эхэлсэн.

 II модулийн үйлийн судалгаагаар хүүхэд бүрийн эрүүл мэндийн болон оюуны бэрхшээлүүдийг илрүүлэн эрүүл мэнд, нийгэмшихүй талыг голлосон хөтөлбөрөөр судалгаа хийж туршилт явуулсан. /гараа угааж сурах, бие дааж бие засах, хооллох, хамтран ажиллах гэх мэт/

Хүүхэд бүрийн олж авсан дээрх чадамжууд дээр тулгуурлан Хөгжүүлэх сургалтын ганцаарчилсан хөтөлбөрийг боловсруулан сургалт зохион байгуулахын тулд Адам Гудалефьский Концепшион Маддума нарын “Оюун ухааны бэрхшээл нь өвчин биш тархиндаа гэмтэлтэй эсвэл угийн өөрчлөлттэй байвал дараа нь буцаан хэвийн байдалд эм тариагаар эмчлээд оруулчихна гэдэг үгүй. Оюун ухааны бэрхшээлтэй хүнд боловсрол, сурган хүмүүжүүлэх байгууллага л тус болно. Оюун ухааны бэрхшээлийг эдгээдэг эм гэж хаа ч үгүй зөвхөн боловсролын туслалцаатайгаар л оюун ухааны бэрхшээлтэй нэгэнд тус хүргэж болно”/Адам Гудалефьский Концепшион Маддума орчуулсан С.Сэлэнгэ Oюуны бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай хэрэгцээт боловсролын хөтөлбөр 8 –р тал / гэсэн үзэл баримтлалд үндэслэн дараах дасгал, даалгаваруудыг боловсруулан туршиж байна.

 

                              Нэг. “Монгол хэл” хичээлээр

Үг хөгжил хичээлээр дуу авиаг зөв гаргаж байж үг үсгийг зөв хэлж сурна. Дуу авианы хичээлийг заах хоёр бүрдэл хэсэг байдаг байна.  Оюун ухааны бэрхшээлтэй хүүхдэд:

- гадны дуу чимээг яаж ойлгуулах мэдрүүлэх

- өөрөө дотроосоо яаж түүнийгээ мэдэж,илэрхийлэх

-гадаад дуу авиаг мэдрүүлэх хичээл /хонх дуугаргах,халбага сэрээгээр юм тогших,хүүхдийг нэрээр нь дуудах гэх мэт дуу чимээ гаргах/

 -багш хүүхэдтэй байнга ярьж, үзэгдлийг тайлбарлах, ингэснээр хүүхэд замбараагүй дуу авиа гаргахаа больж авиа, эгшиг гаргаж ярьж сурах эхлэл тавигдана. 

Хүүхэд багшийн хэлсэн авиа эгшгийг давтан хариу үйлдэл хийхийн тулд тодорхой хугацаа шаардагддаг. Энэ үед багш асуусан асуултандаа өөрөө хариулж байх шаардлагатай байдаг. /багшийн хариултаас ярих дадал олж авдаг нь ажиглагдсан/

Ярьж эхлэхийн эх суурь нь амьсгалын дасгал байдаг. Иймд багш хүүхдийн өөдөөс харж суугаад дуу авиа гаргаж дагуулж хэлүүлнэ.                                                                                                                     

 Дасгал-1

·         Жижиг хөвөн юм уу өдийг агаарт унагалгүйгээр үлээн тогтоох,

·         Асаасан лааг үлээлгэх, лааны зайг ойроос холгүй шилжүүлэх,

·         шүгэл үлээлгэх,

·         Устай аяганд гуурс хийж үлээлгэх,

·         Шаар үлээлгэх гэх мэт дасгалууд нь хүүхдийг ярьж сурахад нөлөөлнө. 

           Дасгал - 2

·         Өөрийгөө танилцуулах /бие эрхтэн, нэр, нас/

·         Гэр бүлээ танилцуулах  /ах, эгч, ээж, аав/

·         Гэрийн тухай  хаяг сандал ширээ хаалга

·         Сургууль анги багш, ном, ширээ, хичээл, найз гэх мэт

·         Хүрээлэн буй орчин: тээвэр,эмнэлэг,сургууль гэх мэт.

           Дасгал - 3

·         Багш нэг үет үгнээс эхлэн олон үет үгийг зөв дуудах 

           Дасгал - 4

- Өгөгдсөн зургийг үгээр илэрхийлэх.

                                    

 

                                                            

         Дасгал - 5  

Ш  Амьтны зураг үзүүлж дуу авиа дуурайж дуугарах

 

 

 

 

 

 


Ш  Өгөгдсөн зургаар үг бүтээх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Ш  Өгөгдсөн зурганд авиа нэмж үг бүтээх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Хоёр. Математик хичээлээр

Ш  Дүрс болон бодит юм тоолох

 

 

 


Ш  Цифр, тэмдэг нүдлэх, тоолох

1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10   +, -

Ш  Бодит юм болон дүрсээр үйлдэл хийх

 

 


                                           +               = 

Ш  Бодит юмс болон дүрсийн холбоо хамаарлыг олох

 

 


                                                                                      

 

 

 

 

 


Ш  Өдөр гараг нэрлэх

Ш  Цаг сурах

Ш  Утасны дугаар тогтоох

Гурав. Зохион бүтээх хөдөлмөрийн хичээл дээр сурах бэрхшээлийг илрүүлэх

 

 

 

 

 


гэх мэт дүрсүүдээр  зохиомжлон бүтээх чадвар

           

                  мөхөөлдөс             машин                          байшин                                 ангаахай

                                                                                                                      

                                                                                                                                            

Дөрөв: .Дуу хөгжим хичээлээр:

Ш  Хөгжим сонсгох,

Ш  багш дагуулж дуулах,

Ш   найз нөхөдтэйгөө хамтарч дуулах,

Ш  ганцаараа дуулах

Тав: Биеийн тамир хичээлээр:

Ш  Энгийн дасгал хөдөлгөөнүүдийг багштайгаа хамт хийх,

Ш  Хөгжимт дасгал хийх,

Ш  Бөмбөг дамжуулах,

Ш  Дээс тоглох

Ш  Суугаанөхцөлд хийх дасгалууд

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрт тохируулан алхам алхмаар шат ахиулан  хичээлээ зохион байгуулж байна.

Судалгааны үр дүн

            Оюун ухааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай хэрэгцээг тус бүрд нь тодорхойлж түүний дагуу хийгдэх сургалтын төлөвлөгөөг боловсруулан ахиц дэвшил бүрт сурган хүмүүжүүлэх тэмдэглэл хөтөлж, төлөвлөгөөг тодорхой үе шаттай шинэчлэн боловсруулж сургалт зохион байгуулсан нь бодит үр дүнтэй болсон

.”Нар хэнийг ч ялгаж тусдаггүй” урлагийн наадам жил бүрийн 5 сарын 18 нд, “Цасан угалз” сүлд модны наадам жил бүрийн 12 сарын 23 нд зохион байгуулж тэднийг өөрсдийг нь дуулуулж бүжиглүүлж юу чаддагийг нь хийлгэх боломж олгоход тэдэнд боломжийг бүрдүүлж адил тэгш хандвал тэд юу чаддагаа үзүүлж чаддаг  юм байна.

 Хүн бүрийн бие цогцос оюун ухаан харилцан адилгүй боловч санаа зорилго мөн чанар нэг байдаг учир тэгш байхыг эрхэмлэх нь хүмүүнлэг ёсны нэгэн том ЭНЭРЭЛюм. 

Оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүд нь удаашралд орсон жирийн хүмүүс бөгөөд тэдэнд боломж олгоод зааж сургавал сурдаг юм байна гэдэг нь харагдаж байна. Тэд аажим аажмаар анхааралтай,хүлээн авах чадвартай өөртөө итгэлтэй,бусадтай харьцах сонирхолтой болж байгаа нь ажглаглдаж байна

Судалгааны хязгаарлагдмал байдал

Оюуны бэрхшээлтэй хүүхдийн сурах тусгай хэрэгцээг илрүүлж хөгжүүлэх нь судалгааг Хэнтий аймгийн Хэрлэн сумын хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 176 эцэг эх асран хамгаалагч байдг,аас 127 эцэг эх асран хамгаалагч хамрагдсан. Өдөр өнжүүлэх бүлэгт 15 хүүхэд хамрагдан тусгай хэрэгцээ хангах орчинд сургалт судалгаанд хамрагдаж байгаа нь 0.08 хувь байгаа чамлалтай байна.

 Цаашид  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхэд суурилсан хандлагын дагуу судалгаа хийх,

хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэсэн нэр томъёог тодорхой болгож энэ хүрээнд ямар хүүхдийг хамруулахыг үндэсний хэмжээнд зөв тодорхойлж тэдний гэр бүл нийгмийн орчин, эрх, эрх чөлөөний байдлын талаар цогц судалгаа хийх нь зүйтэй санагдана.

 

Дүгнэлт

  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцоход саад болж буй хүчин зүйлүүдийг оновчтой  тодорхойлж тулгарч буй саадыг даван туулах арга замыг эрэлхийллээ.

        Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүний гэр бүлд бэрхшээл учруулж байгаа дараах хүчин зүйлүүд оршиж байна.  гэж үзлээ Үүнд:

·         Тусгаарлалт, ялгаварлан гадуурхалт

·         Ядуурал

·         Эцэг эхчүүд, үйлчилгээ үзүүлэгчдийн мэдлэг, мэдээлэл, ур чадвар, дутмаг байх

·         Нөхөн сэргээх үйлчилгээний хүртээмж муу

·         Боловсролын системийн хүртээмж, чанарын асуудал

·         Хүүхдийг хамгаалах, хөгжүүлэхэд эцэг эхийн оролцоо дутмаг

·         Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн байдал (ялангуяа хөдөө орон нутагт)

·         Эрт оношлогоо, асаргаа, сувилгаа, багаас нь хөгжүүлэх

·         Хүүхдийн өвчнийг илааршуулахын тулд гэр бүл ядууралд орох  Хамт олон эцэг эх, багш, эмч нар нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар ойлголт муу

·         ЕБС – ийн хичээлийн үнэлгээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сөргөөр нөлөөлдөг

·         ЕБС-ийн багшийн урамшуулал  нь даасан ангийн сурлагын дүнгээс хамаардаг    учир  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ангидаа авах сонирхолгүй .                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

·         Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш нарт зориулсан гарын авлага дутмаг

·         Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуульд сурахад орчин нь тохирохгүй.

·         ХБ хүүхдүүд бүгд халамжийн тэтгэлэгт хамарч чадахгүй байгаа нь хуулийн заалтанд нэн ядуу өвчтэй хүүхдэд олгоно гэдэг заалт амьдрал дээр  тохирохгүй байгаа.

·         Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 50 гаруй хувь нь өрх гэрийн амьжиргааны төвшин доогуур байгаа учир үйл ажиллагаанд жигд оролцож чадахгүй байна.

·         Хүүхдийн хэл яриа, сэтгэхүй, бие эрхтний хөгжил сул дорой байдаг  учир тусгай арга барил халамж шаарддаг.

·         Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багшийн ажлыг үнэлэх, урамшууллын тогтолцоо бүрдээгүй

 

Дээрх бодит байдалд дүгнэлт хийж  хүнийг бие бялдрын хувьд өөрчлөх гэж оролдохын оронд амьдрах хөгжихөд нь саад болж буй орчин хүмүүсийн хандлага зэргийг өөрчлөхийн тулд  тэдний төлөө хэн юу хйиж болох талаар дэвшүүлэн тавихыг хичээлээ 

Төр засаг

·         . Хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах

·         Мэргэжлийн боловсон хүчин тоног төхөөрөмжөөр хангах

·         Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгмийн амьдралд оролцуулахад нэн шаардлагатай дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх

·         Статистик тоон мэдээн дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо баримтуудыг тусгах

·         Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаархи  судалгаатай байх

·         Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьсах зардлыг нэмэгдүүлэх

·         Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамран суралцуулах,

·         Тэдний  эрхийг хамгаалахтай холбогдсон хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах

·         Өдөр өнжүүлэх  бүлэг байгуулах ад дэмжих

·         Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмнэлгийн бүх үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулах

Нийгэм олон нийт

·         Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зөвөөр ойлгох

·         Тэдэнд хандах хандлагыг өөрчлөх

·         Бололцооны хэрээр тусалж дэмжих

·         Ялгавран гадуурхахгүй байх

·         Нийгмийн салшгүй нэгэн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөх

Гэр бүл

·         Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх

·         Аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд бололцоотой бүхнийг хийх

·         Хайхрамжгүй болон гадуурхах байдал гаргахгүй байх

·         Нийгмийн амьдралд оролцуулахад гэрийн багш нь байх

Иймээс тусгай хэрэгцээт боловсрол шаарддаг хүүхдүүддээ сэтгэлийн дэм өгч, тэднийг боловсролд тэгш хамруулан нийгэм, хамт олны дунд өсгөж хөгжүүлэхэд чиглэсэн олон ажил биднийг хүлээж байна. Хүн бүр тэгшээр амьдрах, хэрэгцээтэй боловсрол эзэмшиж нийгэмшин, улмаар чанартай аж төрөх 

 Хөгжлийн бэрхшээлтэй байдал нь тухайн хүн нийгмийн амьдралд оролцоход саад болох ёсгүй гагцхүү боломжийг нь бий болгох нөхцөл бололцоог бүрдүүлэх ёстой гэсэн нийгмийн хандлага баримтлах болсныг бүх хүрээнд хүлээн зөвшөөрөх нь хүмүүнлэг ёсны илрэл юм 

Ном зүй

1.    Европын Холбооны Темпусын “ ОUTREACH “ JEP – 24166 Төсөл

            Модүль 3 Багш – Судлаач   2007 он

2.    Я.Цэвээнлхаазал Ц.Алтанхуяг      Хүмүүс ээ би чадна . . .

        Хөгжлийн бэрхшээлээ засна.     2003 он

3.     Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд,тэдний гэр бүлд тулгамдаж буй асуудал , шийдвэрлэх арга зам                      2004 он

4.    Адам Гудалефьский Консепшион Маддума Орчуулсан С.Сэлэнгэ  “ Оюун ухааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай хэрэгцээт боловсролын хөтөлбөр “

5.    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах бодлого                                          2003 он

6.    Я.Цэвээнлхаазал  Ц.Алтанхуяг  Хүүхдийн сурах бэрхшээлийг яаж илрүүлэх вэ? 2003 он

 

Боловсруулсан: Хэнтий аймаг. Хэрлэн сумын 4-р сургуулийн сургалтын менежер, магистр, тэргүүлэх багш Д.Ганчимэг

Бичсэн: EDUCATION | цаг: 14:48 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


111
Бичсэн: Зочин (зочин) цаг: 22:27, 2011-06-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1735240 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax