2010-08-23
IELTS, TOEFL хоёр юугаараа ялгаатай вэ?

IELTS, TOEFL хоёр юугаараа ялгаатай вэ?

1. Бид British English, American English  гэж Англи хэлийг дуудлага зарим үгнийх нь бичлэгээр ангидаг бөгөөд энэ хоёрын хооронд бага зэргийн ялгаа байдгийг мэднэ. Монголчуудын хувьд ихэнх нь Америкийн англи хэлийг судалдаг ба энэ нь Америкчуудын бидэнд илүү нөлөөлсөнтэй холбоотой.

IELTS, TOEFL хоёр шалгалтыг Английн болон Америкийн их сургуулиуд адилхан хүлээж авдаг. Гэхдээ IELTS-ын шалгалт British English-н талыг баримталдаг бол TOEFL нь American English-г түлхүү оруулсан. Иймээс British дуудлагатай хүмүүст TOEFL нь хэцүү, American дуудлагат...

2010-08-23
Google-ээс оновчтой хайлт хэрхэн хийх вэ?

Интернет бол өнөө vед бидэнд байгаа хамгийн том боломж. Vvнийг зөв ашиглавал толь, сурах бичиг, ТВ, сонин, хөгжим гээд бvх л зvйл чинь болж чадна. Тэр ч байтугай чиний гэрийн даалгаврыг ч хийж өгч чаддаг. Гэхдээ энд интернет гэдэг шидтэн байгаа юм биш. Дэлхийн өнцөг булан бvрээс хоорондоо сvлжээгээр холбогдсон компьютерvvд байгаа хэрэг, vvний цаана мэдээж хvн байгаа. Интернетийн тэр агуу том мэдээллийн санг дэлхийн өнцөг булан бvрт байгаа интернет хэрэглэгчид бvрдvvлсэн байдаг.

Мэдээллийн сангийн нөөцийг нь далайтай зvйрлэвэл бид хэрэгтэй мэдээллээ инте...

2010-07-24
Мессеж бичих үнэ

Мессеж бичих үнэ

Мобикомд гар утаснаас интернэтэд ороход 1 kB нь 8 мөнгө гэж байна. Гэтэл нэг мессеж бичихэд 19-өөс 40 төгрөг зарцуулагдана.

Амархаан тооцоо хийж үзье. Нэг мессеж нь 160 орчим үсэгтэй. Өөрөөр хэлбэл 160 орчим байт (160kB). Энэ нь 160/1024= 0.15625 kB, ганц килобайтын хаана ч хүрэхгүй.

1000 мессеж бичих үнэ дээр авч үзье. 1000 мессежийг гадны оператор руу явуулахад 40000 төг зарцуулагдана. Гэтэл 1000 мессеж гэдэг бол 156.25 kB буюу нөгөө интернэтэд орох үнээр бол 156,25*8мөнгө=1250 мөнгө=12.5 төгрөг

Өөрөөр хэлбэл бид 40000/12.5=3200 дахин их мөнгө төлж мессеж бичиж ...
2010-04-23
менежментийн алтан 5 дүрэм
Хичээл #1

Нөхөр нь эхнэртэйгээ зөрөөд шүршүүрт орж явахад хаалганы хонх дуугарав. Дөнгөж душнээс гарсан эхнэр нь биеээ алчуураар ороогоод доошоо бууж хаалгаа тайллаа.

Хажуу айлын Боб хаалган дээр зогсоно. Эхнэр юм асуухаас өмнө Боб - Би чамайг наад алчуураа тайлвал 800 доллар өглөө гэх нь тэр. Хэсэг зуур бодсоны дараа хүүхэн зөвшөөрч алчуураа тайллаа. Хэдэн хормын дараа Боб түүний гарт 800 доллар атгуулаад яваад өгөх нь тэр. 
Хүүхэн ч биеээ алчуураар эргэж ороогоод дээшээ өрөө лүүгээ явлаа. Дээшээ гарахад нөхөр нь хэн байсан бэ? гэж асуув. 

Хажуу айлын Боб л байна гэж эхнэр нь хариулахад ...

2010-03-06
Тахиа болсон бvргэд (сургамжит өгүүллэг)

Бүргэдийн дэгдээхий санамсаргүй тахианы дэгдээхийнүүдийн дунд уначихжээ. Өөрийгөө тэдэнтэй адилхан гэж бодоод тахианы дэгдээхий мэт аашилдаг байв. Тэдэн шиг донгодож, идэх зүйл хайн гүйдэг байлаа.
Нэгэн өдөр тэнгэрт нисэн буй бүргэдийг олж харжээ. “Ямар гайхамшигтай шувуу вэ? Ямар их өндөрт нисэж байна вэ? Би ч бас энэ шувуу шиг нисэж чаддагсан бол түүн шиг халин дүүлэхсэн” гэж өгүүлэхэд нь дэргэд нь байсан дэгдээхийнүүд “Бид нар чинь дэгдээхий шүү дээ. Битгий хоосон мөрөөдөөд бай. Тэр чинь бүргэд. Чи түүн шиг нисэж чадахгүй” гэцгээв.
Бүргэдийн дэгдээхий маш их гуниглажээ. Хэн нэгэн тү...

2010-02-10
Девидийн түүх

Тэр жил хатагтай Ричель 5-р анги дааж авчээ. Тэдний ангид Девид гэдэг нэг хүү байжээ. Тэр хүү байнга хиртэй хувцастай, үс нь арзайж сэгсийсэн, ангийнхантайгаа нэг их нийлдэггүй болохыг багш нь ажиглажээ. Хатагтай Ричель Девидийн хувийн хэргийг нь уншиж танилцахаар шийдэв. Гэхдээ хувийн хэргийг нь уншиж эхлээд маш их гайхжээ.
Учир нь нэгдүгээр ангийн багш нь “Девид маш ухаантай, сэргэлэн цовоо, гэрийн даалгавраа тогтмол хийдэг, найз нөхөдтэйгээ эвтэй найртай.” гэжээ. Харин цааш нь хоёрдугаар ангийн багш нь “Маш сайн сурагч. Гэвч ээжид нь хүнд өвчин туссан учир хэцүү байгаа бололтой. Ар гэрийн а...
2010-02-10
Инээмсэглэл

Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.

Зөөгч хүү хэзээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв.

Хөгшин...

2010-02-10
Хэлээ сайжруулах юмсан.
Кино үзэх дургүй хүн байхгүй. Киногоор хүнийг уйлуулж, уурлуулж, инээлгэж, бас аливааг ойлгуулж болно. Бас киногоор дамжуулж хэл ч сурж болно. Кино үзэх нь дуртай  зүйлээ хийхийн хажуугаар хэл сурах шалгарсан аргуудын нэг. Нэг удаа StarTV-ээр Friends-ын  хэдэн анги үзээд яагаад ч юм их таалагдсан. Хожим нь Friends-ыг хэд дахин давтаж үзсэн  дээ. Friends хөгжилтэй, америк амьдралын хэв маяг соёл (хэл сурахад эдгээр ойлголтууд  тун чухал) зэргийг тод томруун харуулдаг. Дээрээс нь энгийн амьдралыг харуулдаг  учраас үг хэллэг нь ч энгийн. Эхэндээ кинонд гарч буй joke-үүдийг ойлгох нь битгий хэл  з...
2010-02-03
Зурагтын Удирдлагын талаар хэдэн үг
Бид телевизор авахдаа бараг анхаардаггүй нэг зүйл бол алсын удирдлага юм. Хүмүүсийг хараад байхад дэлгүүрт байгаа телевизорын гаднах төрхийг л хараад байхаас биш гол гол зүйлсийг анхаардаггүй. Анхааръя ч гэсэн уг дэлгүүр нь ингэх боломж өгдөггүй нь харамсалтай.

Жишээ нь бид зурагтаа аваад гэртээ авчирсан хойноо л сая мэддэг олон дутагдлууд байдаг. Үүний хамгийн гол төлөөлөгч бол алсын удирдлага юм. Суваг хайлт, сувгийн тохируулга, суваг солиход хэр удаж байгаа эсэх гээд л өөр олон боломжуудыг уул нь авахаасаа өмнө үзмээр л юм байгаа юм даа.

Хэрвээ та тааруухан удирдлагатай телевизор авсан өдөр б...
2010-02-02
Зөөврийн компьютерийн цэнэгийг хэрхэн удаан хадгалах вэ?
Алхам 1: Шаардлагагүй олон тоног төхөөрөмжүүдийг үргэлж компьютертаа залгахаас зайлс хийх. Тэр дундаа нэмэлт гэрэлтүүлэгтэй MP3, MP4, зөөврийн хатуу диск, нэмэлт хулгана, вэб камер мөн бусад USB оролттой тоног төхөөрөмжүүд нь таны батерейг маш түргэн хугацаанд дуусгадаг бөгөөд тэр тусмаа бүгдийг нь нэгэн зэрэг ажиллуулсан тохиолдолд батерейны цэнэгээ удаан барихад муугаар нөлөөлдөг байна. Алхам 2: Та компьютерийнхаа батерейг аль болох сэрүүн газарт байлгаарай. Халуун бүгчим байдалд түүнийг байлгах нь цэнэгээ аажим аажмаар түргэн алддаг болоход хүргэх муу нөлөөтэй юм. Та батерейгаа аль болох...
2010-01-29
Элсэлтийн ерөнхий шалгалтын Хэмжээст оноо гэж юу вз?
Хэмжээст оноо гэдэг нь дүнг дундажлан бодох аргыг хэлдэг бөгөөд шалгалтанд авсан таны оноог бусад ижил үр дүн үзүүлсэн хүмүүсээс ялгах, олон шалгалтанд үзүүлсэн үр дүнг бусадаас ялгаатай байлгахын үүднээс ашигладаг оноог хэлнэ. Таны оноог ангийн дундаж онооноос дээгүүр эсвэл доогуур дүнтэй байгаа эсэхийг хэмжээст оноогоор тодорхойлж өгдөг. Хэмжээст оноог 200-800 онооны хооронд авч үздэг ба 500 оноо нь дундаж болно. Хэрэв таны оноо 490 бол та дунджаас арай доогуур оноо авсан , хэрэв 600 бол ангийн дунджаас дээгүүр оноо авсан гэсэн үг юм.

Энэхүү аргачлалыг SAT, Элсэлтийн Ерөнхий Шалгалт зэрэг ш...

2010-01-20
Хэрхэн хатуу дискийг Windows XP дээр форматлах вэ?
Хэрэв та Windows XP хэрэглэж байхдаа эсвэл инсталл хийж байхдаа хатуу дискээ форматлахыг хүсэж байгаа бол та зөв зөвлөгөөгөө уншиж байна. Шинэ Windows суулгаж байгаа бол хатуу дискэн дахь мэдээллүүдэдээ формат хийж цэвэрлэх нь их хэрэгцээтэй байх болно.

Бэлтгэл
Алхам 1.
Та компьютерийн хатуу дискэндээ формат хийх гэж байгаа бол түүн дээрх бүх мэдээлэл датагаа алдана гэдгийг байнга санах хэрэгтэй. Тэгэхээр юун түрүүнд хэрэгцээтэй бүх мэдээлэлүүдэдээ Back up буюу нөөцлөлтийг хийж өгөөрэй. Хэрхэн хийх талаарх мэдээллийг манай сайтын доорх линкээр орж үзээрэй. Хэрхэн back up хийх вэ?
Мөн түүнчлэн ф...
2009-12-22
тӨгсӨлтийн ажил биЧих, хамгаалах ЗААВАР

 

Агуулга

 

1. Ерөнхий зүйл

2. Бакалаврын төгсөлтийн ажилд тавих үндсэн шаардлага

3. Төгсөлтийн ажлын бүтэц агуулга

4. Төгсөлтийн ажлын гүйцэтгэлийн явцын хяналт ба үнэлгээ

5. Төгсөлтийн ажлын хамгаалалт

         

Нэг. Ерөнхий зүйл

 

Тухайн мэргэжлийн Сургалтын Төлөвлөгөөнд заасан оюутны цуглуулах нийт кредитэд хүрэхэд хамгийн ихдээ 15 (төгсөлтийн ажлын 5 кредитийг оруулан) кредит дутуу, үнэлгээний голч дүн нь 2.0-оос их, “Бакалаврын төгсөлтийн ажил” –ыг сонгосон, сургалтын албанд төгсөгч оюутнаар бүртгүүлж төлбөрийн тооцоог бүрэн хийсэн оюутныг “Төгсөгч оюутан” гэнэ.

 

Тө...

2009-12-15
Компьютер гацсан үед юу хийх вэ?
2009-12-15
Flash-наас вирусны халдвар авахгүй байх боломж


Сүүлийн үед USB flash дискээр вирус дамжих нь их болсон. Үүнд Windows үйлдлийн системийн Автоматаар нээх (Autorun) үйлдэл нь вирус дамжих нэгэн гүүр болж байна. Вирус нь дискний автоматаар ажиллах файлд өөрийн халдварласан файлыг оруулж өгснөөр дараагийн компьютерт дискийг залгангуут автоматаар вирус хуулагддаг байна. Харин үүнээс хамгаалах арга бол энэ автоматаар ажиллах үйлдлийг хаах арга юм. Үүнийг хаахын тулд эхлээд Start -> Run... (эсвэл Windows logo+R товчны хослол ашиглаж болно) нээгээд gpedit.msc гэж бичээд Enter товч дарахад Group Policy гэсэн цонх нээгдэнэ. Энэ цонхонд User C...

Энэ блог 1730588 удаа нээгдэв.