2009-12-22
тӨгсӨлтийн ажил биЧих, хамгаалах ЗААВАР

 

Агуулга

 

1. Ерөнхий зүйл

2. Бакалаврын төгсөлтийн ажилд тавих үндсэн шаардлага

3. Төгсөлтийн ажлын бүтэц агуулга

4. Төгсөлтийн ажлын гүйцэтгэлийн явцын хяналт ба үнэлгээ

5. Төгсөлтийн ажлын хамгаалалт

         

Нэг. Ерөнхий зүйл

 

Тухайн мэргэжлийн Сургалтын Төлөвлөгөөнд заасан оюутны цуглуулах нийт кредитэд хүрэхэд хамгийн ихдээ 15 (төгсөлтийн ажлын 5 кредитийг оруулан) кредит дутуу, үнэлгээний голч дүн нь 2.0-оос их, “Бакалаврын төгсөлтийн ажил” –ыг сонгосон, сургалтын албанд төгсөгч оюутнаар бүртгүүлж төлбөрийн тооцоог бүрэн хийсэн оюутныг “Төгсөгч оюутан” гэнэ.

 

Төгсөгч оюутан нь Програм хангамжийн салбарын профессорын багуудад ирж төгсөлтийн ажлын сэдэв болон удирдагч багшийг сонгоно.  Төгсөлтийн ажлын сэдвийг захиалагч байгууллага болон салбарын багш нарын дэвшүүлсэн сэдвээс сонгож, салбарын хурлаар хэлэлцүүлж баталгаажуулна.

 

Төгсөлтийн ажил нь

Тодорхой системийг судлаж, түүний програмын систем зохиохКомпьютерийн ухаан, технологийн ямар нэг сэдвээр судалгаа хийх

сэдэвтэй байж болно.

 

Эхний тохиолдолд бакалаврын төгсөлтийн ажлын зорилго нь төгсөгч оюутанд онолын мэдлэг, програмчлах ур чадвараа бататган гүнзгийрүүлж, суралцаж буй чиглэлийн хүрээнд чухал шаардлагатай байгаа програмын системийг зохиох арга барил, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Иймд төгсөгч оюутан нь төслийн ажилд тодорхой програм (програмын систем)-ыг програмчлалын хэрэгсэл ашиглан програмчлах чадвартайгаа илэрхийлэх зорилго тавина.

 

Судалгааны ажил хийх тохиолдолд бакалаврын төгсөлтийн ажлын зорилго нь  төгсөгч оюутанд онолын мэдлэгээ бататган гүнзгийрүүлж, суралцаж  буй чиглэлийн хүрээнд шинээр гарч буй техник, технологийн талаар онол арга зүй, практикийн судалгаа шинжилгээ хийн судалгааны ажлын зохих арга барил, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Иймд төгсөгч оюутан нь хийсэн судалгааны үр дүн, дүгнэлтийг бичих ба харин програм бичсэн байхыг шаардахгүй

 

Хоёр. Бакалаврын төгсөлтийн ажилд тавигдах

үндсэн шаардлага

Төгсөлтийн ажлын бичиглэлд дараах шаардлагыг тавина

2.1  Ажлыг A4 хэмжээтэй цаасан дээр 12 pt. үсгийн өндөртэй Suna Centurion, Arial Mon фонтоор, 1.5 sp. Line мөрөөр тохируулж, цаасны зүүн захаас 3 см, баруун захаас 1.5 см, дээд захаас 2 см, доод захаас 3 см зайтай хуудасны 2 тал руу зэрэгцүүлж  бичнэ. Хуудасны дугаарыг хуудасны доод мөрийн төвд бичнэ.

2.2  Төгсөлтийн ажил 50–иас  доошгүй хуудастай байна. Төслийн ажил 40-өөс доошгүй хуудас байх ба энд програмын source код орохгүй бөгөөд source кодыг хавсралт байдлаар заавал оруулна.

2.3  Ажилд тусгагдсан хүснэгт, зураг бүр нэртэй байх ба хүснэгтийн дугаарыг баруун дээд буланд, нэрийг хүснэгтийн дээд талд голлуулан, зургийн дугаар түүний доод төв хэсэгт, томъёоны дугаар ард нь тус тус байрлана. Жишээ нь:

 

 

Хүснэгт 1.1

Хөрсний усны эрдэсжилтийн өөрчлөлт

Үзүүлэлтүүд

Онууд

1959

1985

2002

 

 

 

 

                   

                       

 

 

 

 

Зураг 1.1  Улаанбаатар хотын дотоод шуудангийн үйлчилгээний

 эзлэмжийн хэмжээ, %

   Томъёоны бичиглэл:

X = (Y*H*35.5*100) / V                                               (1.5.)

  Гурав. Төгсөлтийн ажлын бүтэц агуулга

Төгсөлтийн ажлын бичиг баримт нь дараах ерөнхий бүтэцтэй байна. Үүнд:

I.              Нүүр хуудас

II.            Гарчиг

III.           Төслийн хэсэг / Хэрэв судалгааны ажил хийж байгаа  бол онолын хэсэг/

I бүлэг.  Хэрэглэгчийн шаардлага

II бүлэг.  Архитектурын сонголт

III бүлэг. Системийн шинжилгээ

IV бүлэг. Системийн зохиомж

V бүлэг.  Тестчилэл

VI бүлэг. Кодчилол

IV.          Ерөнхий дүгнэлт

V.            Ашигласан бүтээлийн жагсаалт

VI.          Хавсралт

                                                                                                         I.    НҮҮР ХУУДАС

/1-р хавсралт үзнэ/

                                                                                                                II.    ГАРЧИГ

Гарчигийн агуулга нь бичсэн ажлын баримт бичгийн тойм буюу араг яс болж, баримт бичгийн ерөнхий бүтэц төдийгүй мөн гол бүлгүүд, түүний дэд бүлгүүдийг харуулсан гарчиг, дэд гарчигийн тогтолцооноос бүрдэнэ.

                                                                                           III.    ТӨСЛИЙН ХЭСЭГ

Энэ хэсэг нь дараах 6 бүлэгтэй. Үүнд:

I бүлэг.  Хэрэглэгчийн шаардлага

II бүлэг.  Архитектурын сонголт

III бүлэг. Системийн шинжилгээ

IV бүлэг. Системийн зохиомж

V бүлэг.  Тестчилэл

VI бүлэг. Кодчилол

Одоо бүлэг тус бүрийн агуулга, бүтцийг авч үзье.

  I бүлэг.   Хэрэглэгчийн шаардлага

Энэ бүлэгт судалгааны объект болгож сонгосон байгууллагын (судалгааны ажлын хувьд сэдвийн) онцлог, үйл ажиллагаа, функц, дүрэм журам, оролт-гаралтын мэдээлэл, уг салбарт хэрэглэгддэг тусгай нэр томъёоны тодорхойлолт зэргийг тайлбарлаж, нэг бүрчлэн дэлгэрэнгүй байдлаар дараах 6 хэсэгт багтааж бичнэ.

1.1   Хэрэглэгчийн тухай мэдээлэл

 Судалгааны объектоор сонгосон байгууллагын товч танилцуулга, байгууллагын бүтцийн схем зэргийг дүрсэлнэ.

 

1.2   Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог

 Системийн эцсийн хэрэглэгчийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг орхигдуулалгүй нэг бүрчлэн бичих шаардлагатай. Энэ мэдээлэл нь систем хөгжүүлэхэд шаардлагатай мэдээллийн эх үүсвэр болдог. Ө.х. дараагийн үе шатанд дүрслэгдэх загварын эх үндэс болох тул энд аль болох хийсвэрлэлгүй бодитой, дэлгэрэнгүй тодорхойлж бичнэ.

 

1.3   Систем хөгжүүлэх үндэслэл

Системийг хөгжүүлэх болсон шалтгааныг тайлбарлаж бичнэ. Онолын хувьд шинэ системийг хөгжүүлэхэд хүргэдэг үндсэн 3 хүчин зүйл байдаг. Үүнд:

a)          Шинэ үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнд зориулж шинэ систем хөгжүүлэх

b)          Гар ажиллагааг халж үйл ажиллагааг автоматжуулах шаардлагаар шинэ систем хөгжүүлэх

c)          Хуучин системийг илүү үр дүнтэй болгож сайжруулах зорилгоор шинэ систем хөгжүүлэх

 

1.4   Хэрэглэсэн нэр томъёоны тодорхойлолт

Уг салбарт хэрэглэгддэг тусгай нэр томъёоны тодорхойлолтыг орхигдуулалгүй бичнэ. Жишээ нь: “Зөвлөх багшийн бүртгэл мэдээллийн систем”-ийн хувьд

Кредит нь дээд боловсролын агуулгын багтаамжийг хэмждэг. Тухайн улирлын туршид нэг долоо хоногт танхимд 1 цагаар орох лекцийн агуулга, түүнийг багшийн удирдлагын дор хэрэгжүүлэх 2 цагийн бие даалтын ажлын нийлбэрийг нэг кредит буюу нэг багц цаг гэнэ ...

 

1.5   Лавлах материал

 

Уг салбарт ашиглагддаг бөгөөд тухайн системийг хөгжүүлэхэд нөлөөлөх хууль дүрэм, заавар журам бүхий ном сурах бичиг, гарын авлагын нэрийг жагсааж бичнэ. Мөн тус салбарын үйл ажиллагаанд ашигллагддаг бичиг баримт болох тайлан, маягтын загварыг энд хавсаргаж багтаана.

 

1.6   Хэрэглэгчийн функциональ шаардлага

 

Хэрэглэгч (захиалагч)-ийн зүгээс хөгжүүлэх гэж байгаа системд тавьж буй шаардлага (Функц) бүрийг нарийн тодорхойлж, жагсааж бичнэ. Ажлын дараагийн бүлэгт дүрслэгдэх загвар, зохиомж, програмын үр дүн нь хэрэглэгчийн шаардлага дээр үндэслэгдэнэ. Иймд ажлын 2, 3 үзлэг болон хамгаалалтан дээр комиссын зүгээс хийсэн ажлыг дүгнэхдээ ажил нь энд тодорхойлсон хэрэглэгчийн шаардлагатай нийцэж байгаа эсэхийг нь шалгаж холбогдох үнэлгээ өгнө.  Бичиж байгаа хэрэглэгчийн шаардлага нь

1)    Тодорхой

2)    Бүрэн

3)    Оновчтой

байх гэсэн гурван шинжийг хангасан байх ёстой.

 

Жишээлбэл,  зөвхөн

 

§  ...

§  Орлого бүртгэх

§  Зарлагын тайлан гаргах

§  ...

 

гэж бичсэн бол түүнийг тодорхойгүй гэж үзнэ. Үүний оронд, Орлого  бүртгэх, Зарлагын тайлан гаргах функцүүд (үйлдэл) ямар параметртэй  байхыг зааж

           

§  Орлого бүртгэх (Орлогын дугаар, орлогын хэмжээ, компанийн нэр,...)

§  Зарлагын тайлан гаргах (Зарлагын дугаар, барааны нэр,...)

 

хэлбэртэй бичвэл илүү тодорхой болно.

 

 

 

Бүрэн байх шинж: Хэрэглэгчийн зүгээс хөгжүүлэх гэж байгаа системд тавьж буй шаардлага бүрийг орхигдуулалгүй нэг бүрчлэн тодорхойлж бичнэ. (Жич: тухайн төгсөлтийн ажлын хүрээнд хэрэглэгчийн шаардлагыг хангах эсэхийг хичээлийн жилийн 4 долоо хоногт эхний үзлэг дээр багш нарын комисс тодорхойлж, шаардлагатай өөрчлөлт оруулах эсэхийг зөвлөнө.)

 

Оновчтой байх шинж: Системийн хүрээ хязгаар томрохын хирээр хэрэглэгчийн шаардлага нэмэгдэх тул заасан хугацаанд хэрэглэгчийн шаардлагыг бүрэн хангасан системийг хөгжүүлэхэд хүндрэл гардаг.

 

 

Жишээлбэл, Бүртгэлийн ажлыг бүрэн дүүрэн гүйцэтгэж чадаагүй нөхцөлд, сайн зохиомж бүхий тайлан эсвэл системийн нууцлалт хамгаалалт, хэрэглэгчийн интерфейсийн тухайн ярих нь илүүц. Иймд хөгжүүлэхэд дэндүү том, нүсэр системийн хувьд зэрэглэл тогтоох замаар хэрэглэгчийн шаардлагыг оновчтой тодорхойлох хэрэгтэй.

 

I I бүлэг.  Архитектурын сонголт

Энэ бүлэгт тухайн ажилд ашиглах програмчлалын хэрэгслийг дараах 3 ангилал тус бүрээр тодорхойлно. Үүнд: 1. Үйлдлийн системийн сонголт. Тухайлбал: §  Windows 98 §  Windows NT §  Windows XP §  Linux гэх мэт үйлдлийн системээс өөрийн системд тохирсон үйлдлийн системийг сонгож, сонгох болсон үндэслэлийг өөрийн системийн онцлогтой холбож тайлбарлана.  2. Програмчлалын систем. Үүнд: Өгөгдлийн сантай холбоотой ажлын хувьд

§  MS-SQL

§  MS-Access

§  Paradox гэх мэт

Вэб програмчлалтай холбоо ажлын хувьд

§  HTML

§  PHP гэх мэт

програмчлалын системээс өөрийн ажилд тохирох системийг сонгож, сонгох болсон үндэслэлээ тухайн програмчлалын системийн онцлог, давуу талыг өөрийн системтэй холбож тайлбарлана.

3. Програмчлалын хэлний сонголт. Үүнд:

§  Java

§  Delphi

§  Visual Basic

гэх мэт програмчлалын хэлнээс өөрийн системд тохирохыг сонгож, сонгох болсон үндэслэлээ тухайн програмчлалын хэлний онцлог, давуу тал болон өөрийн системтэй холбож тайлбарлана.

 

Удирдагч багшийн зүгээс оюутанд системийн архитектурын сонголт хийхэд тодорхой заавар зөвлөгөө өгч удирдан чиглүүлнэ.

 

III бүлэг. Системийн шинжилгээ

 

Ажлыг гүйцэтгэхдээ систем хөгжүүлэх тодорхой арга зүйг сонгож, түүний үндсэн загвар, диаграмыг бичиг баримтанд дүрсэлнэ. Тухайлбал: Уламжлалт аргаар системийг хөгжүүлэхдээ шинжилгээний дараах загварыг гаргана. Үүнд:

-       Объектын холбоосын диаграмм , түүний өртгөтгөл

-       Өгөгдлийн урсгалын диаграмм

-       Өгөгдлийн толь …

Харин систем хөгжүүлэх объект хандлагат арга зүйг сонгосон бол түүний үндсэн дүрслэл болох дараах загварыг гаргана. Үүнд:

-       Usecase diagram

-       Seguence diagram

-       Class diagram

(Харин төслийн ажлын бичиг баримтанд зөвхөн уламжлалт аргаар системийг  дүрсэлнэ.)

 

 

 

IV бүлэг. Системийн зохиомж

Уламжлалт аргаар системийн зохиомж гаргах загварт

-       Бүтцийн схем : програмын ерөнхий архитектурыг харуулах хэрэгсэл

-       Шийдвэрийн мод

-       Шийдвэрийн хүснэгт

-       Бүтэцлэгдсэн англи хэл

-       Блок схем зэрэг орно.

Эдгээрээс, бүтцийн схем зайлшгүй дүрслэгдэх чухал загвар бол, бусад загвараас тухайн ажлын онцлогт тохируулан сонгож дүрсэлнэ.

 

Харин систем хөгжүүлэх объект хандлагат арга зүйн хувьд зохиомжийн шатанд тусгай загвар ашиглахгүйгээр шинжилгээний загваруудыг өргөтгөж системийн зохиомжийг дүрслэн харуулдаг онцлогтой.

 

V бүлэг. Тестчилэл

Програмыг тодорхой тохиолдлуудад /онцгой өгөгдөл утганд/ туршиж үр дүнг бичиг баримтанд хавсаргана. Яагаад энэ утгуудад заавал шалгах болсон тухай тайлбарлана.

VI бүлэг. Кодчилол

Програмын кодын зөвхөн чухал хэсгүүд (Stored procedures байж болно)-ийг тайлбарын хамт бичиг баримтанд хавсаргах ба хуудсыг дугаарлахгүй.

 

                                                                                           IV.    Ерөнхий дүгнэлт

Ажлын үр дүн дээр үндэслэн тодорхой дүгнэлтүүдийг дугаарлаж гаргасан байна. Энд хүрсэн үр дүн, цаашид уг системийг хөгжүүлэх чиглэл, шаардлагын тухай бичнэ.

 

                                                                 V.    Ашигласан бүтээлийн жагсаалт

Ашигласан бүтээлийн жагсаалтыг гаргахдаа

·                           Ажилд ашигласан дэс дарааллаар

·                           Зохиогч, номын нэрийн үсгийн дарааллаар

тус тус бичиж болно. Гэхдээ бичиглэлийн хувьд дараах ерөнхий журмыг баримтлана. Үүнд:

Зохиогчийн нэр, овгийн үсэг, бүтээлийн нэр, улс, хот, хэвлэлийн газар, он, тухайн ажилд хамаатай хуудасны дугаар. Жишээлбэл:

Ном:

Мөнхбаатар.П., “Монгол орны зарим бүс нутгийн усны шинж чанар, усны цэвэрлэгээний аргууд”. УБ, 2000 он

Эрдэм шинжилгээний бүтээл:

Туваанжав.Г. “Улаанбаатар хот орчмын агаарын тундасны усны химийн найрлага”. ШУА-ын Химийн хүрээлэнгийн бүтээл, УБ, 1976, ¹14 (25) х.49-55

Мэдээ материал:

Жавзан.Ч. “Монгол орны газар доорх усны чанар, найрлага, бохирдолт” тайлан. УБ: 1989-1993 он

 

                                                                                                          VI.    Хавсралт

Ажлын үндсэн хэсэгт оруулах шаардлагагүй програмын жишээ код, source код гэх мэт нэмэлт материалыг хавсралтад оруулна. Эдгээр нь ажлын үндсэн хэсгийн хуудасны тоонд орохгүй ба хавсралтын хуудсыг 1-ээс эхлэн тусад нь дугаарлана.

 

 

Дөрөв. Төгсөлтийн ажлын гүйцэтгэлийн явцын хяналт ба үнэлгээ

 

Төгсөгч оюутан нь  төгсөлтийн ажлыг гүйцэтгэхдээ дараах хуваарийг баримтлана:

 

Ажил

 

Хугацаа

 

 

Тавигдах шаардлага

 

Үнэлгээ

Ажлын сэдэв сонгох

I- III

Төгсөгч оюутнаар бүртгүүлсэн байх

-

 

Төгсөлтийн ажлын

үзлэг 1

 

IV

§    Дүнгийн тулгалт хийсэн байх

§    Судалгааны объект тодорхойлсон байх

§  Хэрэглэгчийн шаардлагыг бүрэн тодорхойлсон байх

-

 

 

Төгсөлтийн ажлын

үзлэг 2

 

 

VIII

§  Хэрэглэгчийн шаардлага 100% тодорхойлсон

§  Техник эдийн засгийн үндэслэл тогтоосон

§  Системийн шинжилгээний загвар 100%

 

Min -10

Max +10

 

Төгсөлтийн ажлын

үзлэг 3

 

XIII

§  Системийн зохиомжийн загвар 100%

§  Дэлгэц, тайлангийн зохиомж 100%

§  Кодчилол 50%

Min -10

Max +10

Удирдагч багшаар үнэлүүлэх

 

 

XV

§  Бичиг баримт 100%

§  Кодчилол 100%

§  Тестчилэл 100%

40 хүртэлх оноо

Дипломын урьдчилсан хамгаалалт

батлагдсан хугацаанд

§  Бичиг баримт 100%

§  Кодчилол 100%

§  Тестчилэл 100%

§  Үзүүлэн  (слайд)

Min -20

Max +20

Дипломын жинхэнэ хамгаалалт

батлагдсан хугацаанд

§  Бичиг баримт 100%

§  Кодчилол 100%

§  Үзүүлэн  (слайд)

Min -20

Max +20

 

 

 

Тав. Хамгаалалт

 

Ерөнхий зүйл. Эхний үзлэг дээр оюутны тодорхойлсон Хэрэглэгчийн шаардлагыг багш нар хэлэлцэж цаашид өөрчлөгдөхгүйгээр хатуу тогтох бөгөөд эдгээр шаардлагыг бүрэн хангасан ажлыг 100% гэж үзнэ.

 

Урьдчилсан хамгаалалт :

5.1         Төгсөгч оюутан нь урьдчилсан хамгалалтад орохоос өмнө дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай. Үүнд:

v  Бакалаврын зэрэг олгох мэргэжлийн сургалтын хичээлийн төлөвлөгөөнд  тусгагдсан заавал суралцах хичээлүүдийн бүх кредит, сонгон  суралцах хичээлүүдийн минимум кредитийг цуглуулсан байх

v  Тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд “од”-тойгоор тусгагдсан  хичээлд “С” ба түүнээс дээш үнэлгээ авах гэсэн шаардлагыг хангасан  байх

v  Үнэлгээний голч дүн /GPA/ нь 2.0 ба түүнээс дээш байх

v  мэргэжлийн хичээлүүдээр “F” дүн аваагүй байх

v  Ажлын 95-аас доошгүй хувь хийгдсэн байх зэрэг болно.

5.2         Төгсөлтийн ажлын урьдчилсан хамгаалалт холбогдох мэргэжлийн тэнхим дээр явагдах ба бакалаврын зэрэг хамгаалуулах зөвлөлийг сургуулийн эрдмийн  зөвлөлийн шийдвэрийг үндэслэн ШУТИС-ийн ректорын тушаалаар байгуулж  ажиллуулна

5.3         Хамгаалалтын комиссоос оюутны ажилд хийж засварлах зүйлсийг зөвлөж болох ба оюутан жинхэнэ хамгаалалт хүртэлх хугацаанд эдгээрийг заавал тусгасан байвал зохино.

 

Жинхэнэ хамгаалалт:

5.4         Ажил 100% хийгдсэн нөхцөлд төгсөгч оюутаныг эцсийн хамгаалалтанд оруулна. Тэгэхдээ оюутан нь урьдчилан хамгаалалт дээр хамгаалалтын комиссоос зөвлөсөн, орхигдсон зүйлсийг ажилд бүрэн тусгасан байх ёстой.

 

Урьдчилсан болон жинхэнэ хамгаалалт дээр төгсөгч оюутан нь өөрийн компьютерийг ашиглах бөгөөд дараах хугцааг баримтална. Үүнд:

илтгэл тавих - 8 минут,

асуулт хариулт - 2 минут,

програм танилцуулах - 5 минут

 

Бичсэн: EDUCATION | цаг: 14:36 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(9)
Сэтгэгдэл:


кэрсын ажилын талаар оруулж өгөөч please!!!1 rolling eyes
Бичсэн: Зочин цаг: 19:48, 2011-03-17 | Холбоос | |


бас толь бичгийн системийн талаар зөвөлгөө өгч туслаач
Бичсэн: бла бла (зочин) цаг: 16:38, 2010-11-14 | Холбоос | |


онгоцны билет захиалгын систем ийн талаар зөвөлгөө өгөөч функциональ шаардлага uml диаграм г.м
Бичсэн: бла бла (зочин) цаг: 16:37, 2010-11-14 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 09:49, 2010-05-13 | Холбоос | |


loser loser
Бичсэн: Зочин цаг: 09:48, 2010-05-13 | Холбоос | |


тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 09:48, 2010-05-13 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 23:20, 2010-05-04 | Холбоос | |


angel angel алга ташилт sick sick loser
Бичсэн: Зочин цаг: 17:07, 2010-03-25 | Холбоос | |


таалагдлаа.дараа үйлдлийн системийн талаар орууллаарайвмаш их байвал маш сайн заавал шүү мартваа тэврэлт
Бичсэн: мөнхтуул (зочин) цаг: 19:57, 2010-02-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1730819 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax