2011-11-10
Алдарт өмгөөлөгчийн ялагдал


Алдарт өмгөөлөгч Петроселийн ялагдал хүлээсэн цорын ганц хэргийн талаар та дуулсан уу? уншвал та ч гайхширна. Нэгэн алдартай хөлбөмбөгчин эхнэрийнхээ амийг бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгджээ. Хөл бөмбөгчин баригдсан ч эхнэрийнх нь цогцос олдоогүй байлаа. Шүүх хуралдаан ч Америк кинонд гардагшиг өрнөж байв. Хөл бөмбөгчин шүүгдэгчийн суудалд суужээ. Үйлчлүүлэгчээсээ чамгүй хөлс авсан өмгөөлөгч шүүгчид итгэл үнэмшил төрүүлэхийн тулд бүхий л арга чаргаа хэрэглэн “Эрхэм шүүгч ээ, миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдээгүй гэдэгт чин зүрхнээсээ итгэлтэй байна. Хэсэг хугацааны дараа та бүхэн ч үүнд итгэх болно. Яагаад гэвэл би яг одоо 10 хүртэл тоолоход миний үйлчлүүлэгчийн гарт хөнөөгдсөн гээд байгаа эхнэр нь амьд сэрүүн энэ хаалгаар орж ирнэ”. 1, 2, 3, 4, 5, 6,...10” Шүүгчид бүгдээрээ хаалга руу эргэж харав. Хэн ч орж ирсэнгүй. Өмгөөлөгч бат итгэлтэйгээр “Харав уу? та бүхэн ч хохирогч эмэгтэй үхсэн гэдэгт итгэхгүй байна. Учир нь та нар бүгдээрээ түүний орж ирэхийг хүлээж хаалга руу харлаа. Ийм л байна. Үүнд итгэнэ гэдэгт найдаж байна” хэмээн өмгөөллийн үгээ өндөрлөв.

Шүүгч алдарт хөл бөмбөгчнийг гэм буруутайд тооцож ял оногдуулснаар шүүх хурлыг дуусгавар болгов. Шүүх хурал тарах үед өмгөөлөгч шүүх хуралдааныг даргалсан шүүгчид дөхөж очин “10 хүртэл тоолоход бусад шүүгчийн адил та ч хаалга руу харсан шүү дээ. Та яагаад ийм шийдвэр гаргав?” гэхэд шүүгч: “Тийм ээ би ч хаалга руу эргаж харсан нь үнэн, гэтэл таны өмгөөлүүлэгч хаалга руу эргэж хараагүй шүү дээ” хэмээн хариулжээ.

Бичсэн: EDUCATION | цаг: 12:45 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


vnen vv
ярзайтал инээх
Бичсэн: Ider (зочин) цаг: 14:17, 2011-11-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1735861 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax