2011-12-27
Нэгж хичээл – багшийн харилцаа мэдрэмж

 


Хураангуй. Монгол улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан ёс суртахуун , бие бялдарын зохих чадавхитай хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг бие даан сурч амьдрах ,ажиллах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино. / Монгол улсын боловсролын хууль 2005 он /

            Дээрх эрхэм зорилгыг ханган биелүүлэхэд багш бидний үүрэг хариуцлага , мэдрэмж чухал үүрэгтэй билээ.

            Багшийн шавь нартаа хандах хандлага манлайлалаас суралцагчдын бүтээлч идэвхтэй үйл ажиллагаа шууд хамаардаг.

            Орчин үеийн сургалтын техонлогын  гол цөм болсон ээлжит хичээл дээр багшийн зүгээс суралцагчдад хандах хандлага , харилцааны эв дүй мэдрэмж суралцагчдад болон хичээлийн чанарт хэрхэн яаж нөлөөлдөг бол ? ...  Энэ асуултанд хариулахын тулд энэхүү судалгааны ажлыг хийлээ.

            Сургууль  сайн багштай байхын тулд сургуулийн удирдлага үйл ажиллагаандаа юуг өөрчлөх шаардлагатай  байгааг багш нараас авсан асуулгаар гарган авч тайлагнах , сургуулийн  орчинд  юуг өөрчлөн шинэчлэх  хэрэгтэй  байгааг сургуулийн орчны судалгаагаар авч , судалгаанд анализ хийн , багш эцэг эх , суралцагчдын дэвшүүлсэн хэрэгтэй санаануудыг багш нар болон сургуулийн удирдлагад танилцуулан тайлагнав.

            Судалгааны үр дүнд сургуулийн удирдлага болон багш нар өөрийн үйл ажиллагаандаа эргэцүүлэл хийж , алдаа дутагдлаа засаж сайжруулах боломжтой боллоо.

Түлхүүр үгс: Нэгж хичээл ,багшийн харилцаа хандлага мэдрэмж ,багшийн суралцагчдад нөлөөлөх нөлөөлөл ,сургуулийн  орчны судалгаа , багш , суралцагч ,эцэг эхчүүдийн санал бодол, дүгнэлт үр дүн.

Удиртгал:  Нэгж хичээлийн үр дүн нь багш суралцагчдын хамтын ажиллагааны бүтээлч чадварт суурилан явагддаг бөгөөд энэ нь хичээлийн чанарт нөлөөлөх гол хүчин зүйл юм.

            Багшийн заах арга зүй ,чадамж бүтээлч үйл ажиллагаа ,эв дүй мэдрэмж ,харилцааны  ёс зүй зэрэг нь бүхэлдээ багшлах ур чадварыг бүрдүүлдэг.

            Сургууль багш бүхэн энэ зарчим шаардлагыг мэддэг боловч  амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгаа билээ. ....

            Нийгмийн болон хувь хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн  чанартай боловсрол олгож чадах мэргэжлийн болон харилцааны чадвартай сайн багштай байхын тулд багш – суралцагч - эцэг эх- сургуулийн орчинд юуг яаж шинэчлэн өөрчлөх шаардлагатайг илрүүлэх  зорилгоор судалгааны ажлаа хийв.

Зорилгынхоо хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн тавилаа.

·         Багшийн ёс зүй ,багш суралцагчдын харилцааны асуудлыг хөндсөн ном бүтээлтэй танилцах , сургуулийн дотоод дүрмийг уншиж судлах

·         Нэгж хичээл дээр багшийн зүгээс гаргадаг  харилцааны хандлага сухалцагчдын сэтгэл зүй болон сурлаганд хэрхэн нөлөөлөх нөлөөлөл ,багшийн харилцаа болон заах арга зүй ямар байвал суралцагчдад илүү хэрэгтэйг судлан үзэх

·         Эцэг эхчүүдээс багш нарт хандах хандлагыг судлан үзэж анализ хийх

·         Багш нараас өөрийн заах арга зүй болон хүүхдэд хандах хандлага ,өөрийн ур чадварыг үнэлсэн үнэлэмжийг асууогаар авч суралцагч ,эцэг эхчүүдийн санал бодолтой харьцуулан судлан үзэх , сургуулийн орчинд багш нарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлүүдийг судлан тогтоож анализ хийх

·         Дээрх чиглэлээр хийсэн судалгаандаа анализ хийж тайлагнах

 

Судалгааны арга зүй :   Энэхүү судалгааг тоон болон чанарын судалгааны арга зүйд тулгуурлан явуулав.

            Суралцагчлаас авсан багшийн суралцагчдад хандах хандлага болон нэгж хичээл ямар байвал илүү ойлгомжтой болох санал асуулгын судалгааг хүснэгтийн аргаар , эцэг эхчүүдээс авах багш нарын хшшхэлтэй харилцах эв дүй хандлагыг тодорхойлох асуулгыг тоон судалгааны арга зүйн дагуу судаллаа.

            Эцэг эхчүүдээс багшийн харилцаа  , багшийн нэр хүндэд  нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн тухай фокус ярилцлагын болон ганцаарчилсан ярилцлагын хэлбэрээр судалгаа авав.

            Мөн суралцагчдаас хамгийн дуртай болон дургүй хичээл яагаад дургүй болсон шалтгаан , гэрийн даалгавраа хийж чаддаг уу , чаддаггүй бол юу нөлөөлдөг тухай санал асуулга фокус бүлгийн ярилцлагаар авч анадиз хийв.

            Багш нарын өөрсдийн ур чадварыг үнэлсэн үнэлэмж , суралцагчдад хандах хандлага харилцааг хүснэгтийн аргаар авч дүн шинжилгээ хийв.

            Дараах  хэрэгслийг ашиглан судалгааг явуулав.

·         Санал асуулга

·         Фокус бүлгийн ярилцлага

·         Ганцаарчилсан ярилцлага

·         Ажиглалт тэмдэглэл

 

Судалгаанд хамрагдагсад :

Манай сургуулийн 17 багш , 72 эцэг эх , 55 суралцагч  хамрагдав.

 

                        Судалгааны түүвэр .

Судалгааны арга хэрэгсэл

Судалгааны талбар

/ сумын төвийн сургууль/

 

Оролцогчдын нийт тоо

-          Санал асуулга

-          Ганцаарчилсан ярилцлага

-          Ажиглалт

-          Хичээлд суусан тэмдэглэл

 

-          Санал асуулга

 

-          Фокус бүлгийн ярилцлага

-          Ганцаарчилсан ярилцлага

 

- Санал асуулга

-  Фокус бүлгийн ярилцлага

-Ганцаарчилсан ярилцлага

Багш нар 11

4 багш

 

2 багшийн хичээлд суув.

 

 

Суралцагчид  38

 

14 хүүхэд

 

3 хүүхэд

 

 

Эцэг эхчүүд:

10 эцэг эх

 

  2 эцэг эх

 

 

 

  Судалгаанд нийт 142 хүн оролцов.

 

Онолын хэсэг: Өнөөгийн боловсролын түвшинд өөрийн мэргэжилдээ эзэн болж буй мэргжлийн өндөр ур чадвартай багш хүн бол :

1. Өөрийн практик үйл ажиллагаандаа эргэцүүлэл хийдэг.

2. Хийсэн эргэцүүлэллийнхээ мэдээ баримт , үр дүн дээр тулгуурлан практик үйл ажиллагаагаа сайжруулж байдаг.

3. Өөрийн явуулж буй үйл ажиллагааны хариуцлагыг хүлээдэг.

4. Практик үйо ажиллагааг өөрчлөх шийдвэр гаргах чадвартай буюу хүсэл эрмэлзэлтэй байх.

            Багш хүн шударга бүтээлч гярхай ,ажигламтгай ,өөрийн ажил мэргэжилдээ үнэнч байхад хангалттай  .   /  Модуль 2 ном хууд 6 . Уил Тейлор” Багшийн  мэргэжлийн ур чадварын асуудалд “  эргэцүүлэл /

            Энэхүү шаардлагыг хангаж чадахуйц багш байхад бидэнд юу дутагдаж байна вэ ? ......

Багш суралцагчдын аль алиных нь өдөр тутам заавал хийх шаардлагатай зүйл болон багш суралцагчдын  харилцаа ямар байвал зохистой талаар авсан судалгааг сонирхое.

Хүснэгт 1:  Өөрийн сургуулийн багш нараас авсан судалгаа.:

¹

Та өдрийн ажлаа төлөвлөж ажилладаг уу

 

Тооллого буюу дүн

   

        Хувь

1.

Тийм

6

21,4

2.

Үгүй

4

14,4

3.

Хааяа

1

3,6

Судалгаанд 11 багш оролцсон бөгөөд 21,4 буюу 50% нь өдрийн ажлаа төлөвлөдөг , 14,4 буюу 34% нь ажлаа төлөвлөж мэддэггүй , 6,9 буюу 12% нь өдрийн ажлаа хааяа төлөвлөдөг дүн гарч байна.

Хүснэгт 2:  Өөрийн сургуулийн 6-9-р ангийн суралцагчдаас авсан судалгаа .

¹

Чи өмнөө зорилго тавьж түүндээ хүрэхээр мэрийдэг үү?

Тооллого буюу дүн

   

      Хувь

1.

Тийм

29

91,2

2.

Үгүй

8

32,0

3.

Хариулаагүй

3

10,7

Судалгаанд 40 сурагч  оролцсон бөгөөд 91,2 буюу 72% нь өмнөө зорилго тавьж түүндээ хүрэхээр мэрийдэг , 32,0 буюу 24,5 % нь хангалтгүй хичээлдээ мэрийдэггүй , 10,7 буюу 8,2 % нь урсгалаараа зорилгогүй байдаг дүн гарч байна.

Үр дүн :  Дээрх   хоёр судалгааг харьцуулан үзэхэд багш нараас суралцагчид нь илүү үүргээ ухамсарладаг нь  харагдаж байна.

Хүснэгт 3. Багш нараас авсан судалгаа :

¹

Таны ажилд хамгийн чухал нь юу вэ? / Хариултууд /

    

           Дүн

 

       Хувь

1.

Төлөвлөлт

1

3,6

2.

Судалгаа

1

3,6

3.

Суралцагчдын сурах идэвх

1

3,6

4.

Сургалтын орчин

3

10,7

5.

Сургалтын хэрэглэгдхүүн

2

7,2

6.

Сурах бичиг

1

3,6

7.

Багшийн ёс зүй

1

3,6

8.

Чин сэтгэлээсээ ажилдаа хандах

1

3,6

9.

Цаг нарийн баримтлах

1

3,6

10.

Багшийн мэдлэг чадвар

1

3,6

11.

Орчиндоо сэтгэл ханамжтай байх

1

3,6

12.

Цалин хөлс

1

,3,6

13.

Мэдэхгүй

1

3,6

 

Үр дүн:  Судалгаанд 11 багш оролцлоо. Энэ судалгаагаар багш нарт багшийн ёс зүй заах арга зүй өөртөө тавих хариуцлага зэрэг багшийн үүргээс илүүтэйгээр сургалтын орчин , сургалтын хэрэглэгдхүүн , цалин хөлс сурах бичиг зэрэг багшийн эрхийн асуудал чухал болох нь давамгайлж байна.

Хүснэгт 4: Суралцагчдаас авсан судалгаа

¹

Нэгж хичээл дээр багш суралцагчдын харилцаа ямар байвал зохих вэ?

 

 Тооллого буюу дүн

 

      Хувь

1.

Шударга илэн далангүй

15

66,0

2.

Найрсаг хөгжилтэй нээлттэй байх

9

30,0

3.

Хүүхдүүдтэй хамтарч ажилладаг байх

3

10,7

4.

Хүүхдийг ялгаварладаггүй ,ойлгохгүй байгаа зүйлийг сайн тайлбарлаж өгөх

2

7,2

5.

Сэтгэлийг нээж дотно харьцах

4

14,4

6.

Багш суралцагчид санаа бодлоо чөлөөтэй солилцох

4

14,4

7.

Хүүхдийг ойлгож харьцах

3

10,7

8.

Хичээл дээр багш уурлахгүй байвал гоё

4

14,4

9.

Аав ээж шиг харьцах

3

10,7

10.

Хичээл ойлгохгүй байгааг мэдрэх

4

14,4

 Үр дүн : 3   Шавь нар маань багш биднээс хичээлээ заахдаа найрсаг нээлттэй хүүхдийн сэтгэлийг ойлгодог , илэн далангүй шударга харилцаатай байх, багш суралцагчид санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх , хүүхдийн сэтгэлийг нээж дотно харьцахыг хүсэж байгаа нь судалгаанаас харагдаж байна.

            Мөн хичээл ойлгохгүй байгааг мэдрэх гэсэн санаа нь нэгж хичээл дээр багшийн мэдрэмж ямар их үүрэгтэйг хэлж өгч байна.

 

Хүснэгт 5: Багш нараас авсан судалгаа

¹

Та хичээл дээр шавь нартайгаа яаж харьцдаг вэ

Тооллого буюу дүн

     

         Хувь

1

Илэн далангүй нөхөрсөг харьцдаг

1

3,6

2.

Би багш гэсэн байр суурийг баримталдаг

3

10,8

3.

Дутагдлыг нь тэвчиж чаддаггүй

1

3,6

4.

Зөөлөн хатууг хослуулдаг

6

21,4

5.

Дутагдлыг нь хэлж ойлгуулан урамшуулан харьцдаг

1

3,6

 Үр дүн : 4  Багш нарын  50 % нь зөөлөн хатууг хослуулдаг , 25% нь багш гэсэн байр суурийг баримталдаг , 7,2 % нь дутагдлыг нь тэвчиж чаддаггүй , 15,5% нь илэн далангүй  нөхөрсөг хүүхдийг урамшуулан харьцдаг гэсэн үзүүлэлт гарч байна.

            Энэ үзүүлэлтээс харахад багш нарын маань ихэнх нь зөөлөн хатууг хослуулдаг гэсэн нь бүрхэг ойлголт бөгөөд заах арга зүй болон харилцаандаа алдаа гаргадаг гэж үзэх талтай юм.

 

Хүснэгт 6. Суралцагчдаас авсан судалгаа :

¹

Багш хичээлээ яаж заавал чамд илүү ойлгомжтой байх бол

/ Хариултууд /

 

Тооллого буюу дүн

 

        Хувь

1.

Самбар дээр товч бөгөөд оновчтой тайлбарлах

9

35,6%

2.

Бүтээлч даалгавар хийлгэх

2

7,1%

3.

Сонирхолтой тэмцээн хэлбэрээр хичээлийг явуулах

5

17,8%

4.

Хүүхэдтэй зөв харьцаж оновчтой тайлбарлах

6

21,4%

5.

Хичээлээ хөгжилтэй нээлттэй заах

2

7,1%

6.

Багш хүүхэдтэй ярилцаж чөлөөтэй асуух

2

7,1%

7.

Багш хичээлээ ойлгомжтой заах

3

10,7%

8.

Хариулаагүй

7

28,4%

Үр дүн :5   Судалгааны асуултанд 36 хүүхэд оролцов . Судалгаанд оролцогчдын 71,2% нь багшийн заах арга зүй сайн байвал хичээл ойлгомжтой гэж үзсэн бол 35,6% нь багшийн харилцааны эв дүй ,нөхөрсөг харилцааг голчлон үзсэн байна.

Хүснэгт 7:  Багш нараас авсан судалгаа :

`

¹

Та өөрийн хичээлээр суралцагчдын хандлагыг тодорхойлно уу

/ Хариултууд /

    

        Дүн

 

      Хувь

1.

Бие даалт сайн хийдэг

5

17,8

2.

Хичээл дээр үймүүлдэг

3

10,8

3.

Хичээлд идэвхтэй оролцдог

5

17,8

4.

Гэрийн даалгавар хийдэггүй

2

7,2

Үр дүн 6: Судалгаанд манай сургуулийн 11 багш оролцов. Багш нарын 72,4% нь суралцагчдыг хичээлд идэвхтэй оролцож бие даалт сайн хийдэг гэж үзэж байхад , 34,4% нь хичээл дээр үймүүлдэг ,гэрийн даалгавар хийдэггүй гэсэн дүгнэлт хийсэн байна.

            Суралцагчдаас “ Чи гэрийн даалгавараа тогтмол хийж чаддаггүй “ гэсэн асуулгаар судалгаа авахад 38 сурагчдаас 23 нь гэрийн даалгавраа  тогтмол хийж чаддаггүй , 15 сурагч тогтмол хийдэг гэсэн үзүүлэлт гарч байна.

            Гэрийн даалгавар хийдэггүй шалтгааныг тодруулахад доорхи хүчин зүйлүүд нөлөөлдөг болох нь харагдлаа.

·         Зарим хичээлийг ойлгодоггүй

·         Ном олддоггүй  /  зарим багш дандаа номон дээрээс даалгавар өгдөг /

·         Багш маш их даалгавар өгдөг учир хийж амждаггүй

·         Гэрийн даалгаврыг зарим үед тэмдэглэж авдаггүй

·         Гэрийн ажлаас зав гардаггүй

·         Залхуурдаг

Чиний хамгийн дуртай хичээл  гэсэн  ссанал асуулгыг 5-9-р ангийн                                                  

сурагчдаас  авахад:                                                                                                                                                                                                                                   Монгол хэл  , Математик , Хөгжим бүжиг , гэсэн хичээлүүд хамгийн өндөр үзүүлэлттэй гарч байна.                                                                                                                                                                            Фокус бүлгийн   ярилцлагаас ...                                                                                                                                             ангийн сурагчид:  .... Н. багш хичээлээ маш сайн заадаг. Олон жил ажилласан заах арга барил сайтай туршлагатай багш. Бид өмнө  нь математикийн хичээлийг                                 ойлгодоггүй байсан одоо маш сайн ойлгож хичээл сонирхолтой байдаг болсон...                                                      8а ангийн сурагчид: ...  Багш нар ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг бол хүүхдүүд багш бүхний хичээлд дуртай байх байсан байх.                                                                                                                        Манай сургуульд заах арга сайтай хичээлээ гоё заадаг ахмад багш нар байдаг боловч залуу багш нарын хувьд ажилдаа чин сэтгэлээсээ хандах хандлага  сул юм шиг   санагддаг.                                                                                                                                                                .Мөн багш нараа ойр ойрхон солихгүй дадлагжуулан ажилуулбал зүгээр байх.......                                                   6а ангийн сурагчид...... Б. багш залуу багш гэхэд хичээлээ сайн заадаг олон бүтээлч даалгаварууд өгдөг.                                                                                                                                                      Зарим үед бид багшаа уурлуулдаг боловч биднийг тэр болгон загнаад байдаггүй ,  биднийг урамшуулан ажилладаг болохоор бид багшдаа хайртай байдаг.                                                                                                                         У багшийн өөрийн хичээлээр сурагчдаас авсан үнэлэмжээс........                                                                                       8а ангийн сурагчид: “Та бидний хамгийн хайртай багш шүү . таны хичээл хамгийн гоё хичээл танд өөлөөд байх зүйл байдаггүй олон олон шавь нэмж төрүүлээрэй. Таны шавь болсондоо бид баярлаж явдаг шүү: ....      

            7а ангийн сурагчид ... Багш хичээлээ гоё ойлгомжтой заадаг таны хичээлээс бид гоо зүйн таашаал авдаг гэхэд болно. Бид ирээдүйд урлагийн мэргжилтэй болно гэж бодож байгаа .....

            5а ангийн сурагч М .. Та их юм санаачилж хийдэг сайн багш шүү мөн та хүүхдийн авъяасыг нээж чаддаг Багшаа би танд хайртай шүү....

            9а ангийн сурагчид ... Бидэнд  хичээлийг маш сайн заадаг . Дуу хөгжмийн багш  ямар байх шаардлагыг ханган ажиллаж чаддаг . Багш бүхэн  өөрийн гэсэн ааш араншинтай байдаг. Үнэндээ У багшид муу тал гэж байдаггүй . ..

            Мөн 5-9-р ангийн сурагчдаас “ Хамгийн дургүй хичээл”  гэсэн асуулгаар судалгаа авахад Эрүүл мэнд , Зураг төсөл, Биеийн тамир гэсэн хичээлүүд хамгийн өндөр үзүүлэлт үзүүлж байв.

            Яагаад энэ хичээлүүдэд дургүй байгаа шалтгааныг тодруулъя.

Фокус бүлгийн ярилцлагаас:    

            7-р ангийн сурагчид ... С багш хичээл орохдоо баахан  юм дэмий ярьдаг, хичээл нь ойлгомжгүй сонирхолгүй байдаг. Гэрийн даалгавар тогтмол өгдөггүй    мөртлөө та нар хийсэнгүй гэж загнадаг . ....

            8а ангийн сурагчид ... И багш хичээл дээр маш хатуу шаардлага тавьдаг. Номхон суухыг шаарддаг. Бид чинь бага ангийн сурагчид биш биздээ . Бид багшийн шаардлагыг нүүрэн дээр нь хүлээн авдаг боловч биелүүлдэггүй . Багшийн уурлах хөвгүүд уруу муухай харах нь бидэнд эвгүй санагддаг. ..

            7а ангийн сурагчид : Биеийн тамирын хичээл уг нь хамгийн гоё хичээл . даанч багшаас болоод манай ангийн сурагчид хичээлдээ идэвхгүй оролцдог болсон .            Уг нь хичээл орохдоо багш биднийг удирдан хичээлээ явуулах ёстой биздээ

Багш өөрөө биеийн тамирын хувцасгүй орж ирчихээд элдэв юм ярьж хөвгүүдийг өөчилж байдаг. Юм л бол дүнгээр боож байдаг...

Эндээс харахад багшийн ёс зүйгүй бүдүүлэг харьцаа нь суралцагчдын хичээлд оролцох оролцоо болон , сэтгэл зүйд нөлөөлөн уг хичээлд дургүй болох , улмаар сурлагандаа муудах сургуульдаа дургүй болоход шалтгаан болох нь судалгаанаас харагдаж байна.

Багш нарын талаарх эцэг эхчүүдийн хандлагыг судлан үзье:.   

Хүснэгт 8: Эцэг эхчүүдээс авсан санал асуулга.    

¹

Та манай багш нарын заах арга зүйг үнэлнэ үү ?

Тооллого буюу дүн

 

       Хувь

1.

Маш сайн

4

14,4

2.

Сайн

12

50,0

3.

Дунд зэрэг

24

85,6

4.

Харилцан адилгүй

18

64,4

      Судалгаанд 60 эцэг эх оролцсоноос 6,2 % нь маш сайн , 24,5% нь сайн , 38,7% нь дунд зэрэг , 30,2 % нь харилцан адилгүй гэж дүгнэсэн байна.

Хүснэгт 9:

¹

Багшийн ёс зүй хүүхэдтэй харьцах харьцааг  үнэлнэ үү

 

Тооллого буюу дүн

 

        Хувь

1.

Сайн

18

64,4

2.

Харилцан адилгүй

36

137,2

3.

Дунд зэрэг

6

21,4

Судалгаанд 60 эцэг эх оролцож 30,2% нь сайн, 73,4% нь харилцан адилгүй , 8,2% нь дунд зэрэг гэж дүгнэсэн байна.

            Судалгааны үр дүнгээс харахад эцэг эхчүүдийн дийлэнх хувь нь багш нарын заах арга зүй болон харилцааг тийм ч сайн биш  гэж дүгнэх хандлага харагдаж байна. Зарим эцэг эхчүүд багш нарыг үл хүндлэх байдал гаргадаг нь энэ хандлагаас болдог талтай гэсэн дүгнэлтэнд хүрч байна

            Цаашид багш нар маань өөрийн үйл ажиллагаандаа  эргэцүүлэл хийж , эцэг эхчүүдийг өөрийн үйл ажиллагаандаа татан оролцуулах тал дээр голлон анхаарч ажиллах шаардлагатайг судалгааны үр дүн харуулж байна.

            Эцэг эхчүүдээс авсан фокус бүлгийн ярилцлагаас .   Багшийн ёс зүй , багш нэр хүндийн тухай сэдвээр ярилцав.

Эцэг эхийн төлөөлөгчид ...

... Багшийн ажлын хамгийн гол онцлог бол хүнтэй харилцах харилцаагаар илэрхийлэгдэж байдаг учир их хариуцлагатай ажил . Багш нар хүүхдүүдтэйгээ болон эцэг эхчүүдтэй ойр дотно байж тэднийг өөрийн ажилдаа татан оролцуулах хэрэгтэй болов уу ... Бид сургуулийн ажилд аль болох туслахыг боддог ...

            Залуу багш нар харилцаан дээрээ анхаарч ажиллах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. ..

            Залуу багш нарын нийгмийн идэвх их сул болсон тал ажиглагддаг . Ямарваа ажлыг өөрийн санаачилгаар хийдэггүй ахмад багш нараа аялдан дагалдах байдалтай байдаг...

            ... Багшийн хөдөлмөр бол маш хүнд хөдөлмөр гэж би боддог . Хамгийн чухал нь багш нарт харилцааны эв дүй  мэдрэмж их хэрэгтэй байх харилцааны эв дүйгүй хүн багш хийх  боломжгүй гэж бодож байна. .. . Багш нар хүүхдүүдийн итгэлийг алдахгүй байх хэрэгтэй . Багшийн нэр хүндийг тухайн багшийн заах арга зүй болон ёс зүйтэй холбон ойлгодог ....

Ганцаарчилсан ярилцлага : 

            Эцэг эхийн төлөөлөл  Х –ын ярилцлагаас : Манай сургуулийн багш нарын хувьд заах арга зүй болон харилцааны эв дүй  харьцангуй гайгүй байх гэж боддог. зарим нэг багш нарыг эс тооцвол . Ер нь харилцаа болон ёс зүйн дутагдал гаргаж байгаа багш нартай сургуулийн удирдлага тулж ажиллах шаардлагатай байх . Нэг багшийн нэр хүнд унахад бусад багш нарт нялзаах байдал хөдөө орон нутагт элбэг байдаг...

            Эцэг эхийн төлөөлөл А-ын ярилцлагаас... Хөдөө сумын багш нарын хувьд бусдаас авилга авах мөнгө татах байдал огт байдаггүй боловч заах арга зүйн хувьд төвийн багш нараас арай дутмаг байдаг болов уу гэж боддог ....

            Шинээр ирж байгаа багш нарын нийгмийн асуудал тухайлбал орон сууцаар хангах тал дээр сум орон нутгаас харж хандах хэрэгтэй .Багш нараа дадлагажуулах сайн багш болгох талаар сургуулийн удирдлага болон орон нутгийн засаг захиргаа аль аль нь бодолцох хэрэгтэй  байх .

            ... Сайн ажиллаж байгаа багш нараа урамшуулах , тааруухан ажиллаж байгааг нь дадлагажуулах сайн багш болгох талаар сургуулийн удирдлага анхаарч ажиллах хэрэгтэй . Энэ талын хөшүүрэг байхгүй учир багш нар ажлаа чин сэтгэлээсээ хийхгүй байдал ажиглагддаг ...

            С удалгааны үр дүнгээс харахад эцэг эхчүүд маань багшийн хөдөлмөрийг зөв үнэлж дүгнэж байгаа бөгөөд багшийн хөдөлмөрийн хамгийн гол үнэт зүйл нь харилцаа гэж үзэх хандлага давамгайлж байна.

            Мөн сургууль сайн багштай байхын тулд багш нарын ажлыг үнэлж дүгнэх хөшүүрэг бий болгон  ажлын хариуцлага , урамшуулалын тогтолцоо , нийгмийн асуудлыг цогцоор шийдвэрлэх хэрэгтэй гэсэн санааг  дэвшүүлж байна.

            Нийт судалгаанд оролцогчдоос санал асуулгаар авсан  “ Яавал багш суралцагчдын хоорондох харилцаа сайжирч ,сургалт үр дүнтэй болох вэ” гэсэн асуултанд оролцогчид дараах хариултыг хамгийн чухал гэж үзсэн байна.

·         Суралцагчид багш нараа хүндэлж хичээлд идэвхтэй оролцож ,багшийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг бол

·         Багш суралцагчид бие биеэ харилцан хүндэлж илэн далангүй харьцаж чаддаг бол

·         Багш нар суралцагчдын санал хүсэлт болон ярьж байгаа зүйлийг хүлээцтэй сонсож тэднийг ойлгож эелдэг зөөлөн харьцаж чадвал

·         Багш суралцагчдыг зөв үнэлж шударга дүгнэдэг бол

·         Багш суралцагчид ,эцэг эхчүүд аль аль нь үүрэг хариуцлагаа сайн ухамсарлаж биелүүлдэг байвал.

·         Эцэг эхчүүд багш нартайгаа хамтран ажиллаж багшийн ажилд тусладаг бол

·         Багш –суралцагч - эцэг эх  гэсэн гурвалсан гэрээгээ багш нар мөрдүүлэн ажиллаж чадвал

Судалгааны хариултаас харахад багш нар эцэг эхчүүд суралцагчид бүгд өөрсдийн үүргээ ухамсарлаж байгаа нь ололттой бөгөөд цаашид амьдрал дээр бүтээлчээр хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллах хэрэгтэй байна.

            Сургуулийн удирдлага болон ,сургуулийн эцэг эхийн зөвлөл хамтран хяналттай ажиллаж чадвал ажил  сайжрах гарц болно гэж үзэж байна.

 

Хүснэгт 10 Багш нарын өөрийн ажлыг үэлсэн үнэлэмж

¹

Та өөрийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаагаа үнэлнэ үү

Тооллого буюу дүн

 

      Хувь

1.

Маш сайн

1

3,6

2.

Сайн

6

21,4

3.

Дунд зэрэг

3

10,8

4.

Муу

 

 

5.

Үнэлээгүй

1

3,6

Судалгаанд 11 багш оролцож өөрсдийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг

3,6 % буюу  1 багш маш сайн , 21,4%  буюу 6 багш сайн , 10,8% буюу 3 багш  дунд зэрэг гэж үнэлсэн байна. Нэг багш өөрийгөө үнэлээгүй .

Хүснэгт 11 Багш нараас авсан судалгаа

¹

Сургуулийн орчинд нэн даруй шийдвэрлэх ямар асуудлууд байна вэ?

 

     Дүн

 

    Хувь

1.

Суралцагчдын тоог нэмэгдүүлэх

4

14,4

2.

Удирдлагын удирдах арга зүйг өөрчлөх

3

10,8

3.

Төсөв нэмэгдүүлэх

4

14,4

4.

Багш нар нийгмийн идэвхээ сайжруулах

3

10,8

5.

Багш нарын ажлыг үнэлж дүгнэх байдал

7

25,0

 

6.

Багш нарыг хамтран ажиллуулах  механизм  бодлого байхгүй байдал

1

3,6

7.

Багш нараа чанаржуулах бодлого хэрэгжүүлэх

4

14,4

Судалгаанд 11 багш оролцсоноос 50% нь сурагчдын тоог нэмэгдүүлэх ,төсөв нэмэгдүүлэх , багш нараа чанаржуулах бодлого , 23,2% нь сургуулийн удирдлагын удирдах арга барилыг өөрчлөх , багш нар нийгмийн идэвхээ сайжруулах , 24,3% нь багш нарын ажлыг үнэлж дүгнэх байдлыг шинэчлэх ,6,3% нь багш нарыг хамтран ажиллуулах механизм хэрэгтэй гэж үзсэн байна. .

Ганцаарчилсан ярилцлага : Сургуулийн орчинд тохиолддог бэрхшээлтэй асуудал сэдвээр ярилцав.

Багш Б... Би багшийн мэргэжлийн биш сургууль төгссөн ,  Эхний жил харилцаан дээрээ алдаа гаргах хүүхэдтэй яаж ажиллахаа мэдэхгүй хэцүү байсан. Одоо харьцангуй дадлагажиж байна

. Миний хувьд хичээлээ чанартай заахыг гол зарчимаа болгодог . Хичээл дээр хэрэглэх сургалтын хэрэглэгдхүүнгүй байдал надад бэрхшээлтэй байдаг. Жишээ туршилт дадлага хийхэд хэрэглэгдэх хэрэглэгдхүүнүүд ....

            Багш А... Энэ сургуульд 1 дэх жилдээ ажиллаж байна. Миний хувьд бэрхшээлтэй асуудлууд зөндөө байдаг боловч ахмад багш нараасаа зөвлөмж авч дадлагжиж байна. Сургалтын хөтөлбөр болон бусад багшид байх ёстой бичиг  баримтаа хөтлөж сурч байгаа. Миний  хамгийн бэрхшээлтэй асуудал бол заадаг хичээлээр суралцагчдын сурлагын хоцрогдол их байгаа явдал юм. Энэ хоцрогдлыг арилгахын тулд ЗАН-ын багш нартайгаа хамтран ярилцаж зарим нэг санааг олж ажилдаа хэрэгжүүлж байна.

            Хоцрогдлын шалтгаан нь олон багш сольсон явдал гэж үзэж байна. Цаашдаа энэ сургуульдаа тогтвор сууршилтай ажиллана . ..

            Бага ангийн багш  А.... Надад хамгийн бэрхшээлтэй асуудал бол хүүхдийн тоо .Манай анги 8 хүүхэдтэй  энэ нь миний хувьд би ажилгүй болох байх гэсэн айдас үргэлж төрүүлж байдаг.

Жижиг сургууль гэдэг утгаар төсөв хөрөнгийг нь  дээрээс хязгаарлаж тэр нь бидэнд мэдрэгддэг . Жишээ : Багш нарын ажлыг дүгнэх урамшуулах явдал сүүлийн үед бараг байхгүй болсон. гэж хэлж болно.

 Мөн удирдлагын арга барил хөшүүн багш нарынхаа санал бодлыг сонсохгүй бүхнийг дээрээс хийдэг явдал нь багш нарын ажиллах урам зоригийг мохоодог гэж үзэх талтай .

Судалгааны үр дүнгээс харахад багш нар маань сургуулийн орчинд нэн даруй  засаж сайжруулах ажлын чиглэлүүдийг гарган тавилаа гэж үзэж байна.

Ихэнх багш нарын хувьд цалин хөлс өөрсдийн нийгмийн асуудал гэхээсээ илүүтэйгээр сурагчдын тоо болон сургуулийн бусад үйл ажиллагаанд санаа зовдог байдал мэдрэгдэж байна.

Сургуулийн удирдлагын зүгээс  багш нарын ажлыг дүгнэх журам шинээр  бий болгон багш нараа урамшуулан бүтээлчээр ажиллуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

        Судалгааны хязгаардмал байдал:

 

Би энэхүү судалгаагаа өөрийн ажилладаг сургуулийн хүрээнд явуулсан бөгөөд багш суралцагч , эцэг эх зэрэг сургуулийн орчны бүх төлөөлөлөөс оролцуулан сургуулийн орчинд юуг өөрчлөх шаардлагатай байгаа санаануудыг цуглуулан анализ хийж үр дүнг тайлагнах оролдлого хийлээ.

            Миний судалгаа хэдийгээр сэдэв болон зорилготойгоо зарим үед нийцэхгүй мэт харагдаж байгаа боловч нэгж хичээлийн чанарыг сайжруулахад нөлөөлөх хүчин зүйлүүдийг өөрийн сургуулийн хэмжээнд эерэг сөрөг аль аль талаар нь үзүүлэхэд чиглэгдсэн болно.

            Цаашид энэ судалгаан дээрээ үндэслэн багш эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр судалгааны ажил хийх зорилготой байна.

                       

                                    Дүгнэлт:

Энэхүү судалгааны үр дүнд  доорхи дүгнэлтүүдийг хийж байна.

·         Судалгаа бодьтой үнэн зөв болсон гэж дүгнэж байна.

·         Багш суралцагчдын сургах сурах гэсэн уялдаатай үйл явцад хэн нь илүүтэйгээр өөрийн үүргийг мэдэрдэг болохыг судалгаагаар өөрийн сургуулийн хүрээнд үзүүллээ.

·         Багшийн заах арга ямар байвал хүүхдэд илүү дөхөмтэй болох , талаарх суралцагчдын санаануудыг өөрсдөөр нь гаргуулан анализ хийж багш нартаа танилцуулав.

·         Багшийн зүгээс нэгж хичээл дээр баримталдаг зарчмуудыг багш нарын саналаар гарган тавьж үзүүллээ.

·         Багш хичээлээ яаж заавад хүүхдэд илүү ойлгомжтой болохыг суралцагчдын санал асуулгаар гарган авч жагсаалт гарган анализ хийн багш нартаа танилцуулав.

·         Багш нарын суралцагчдад хандах хандлага , гэрийн даалгаврын талаарх суралцагчдын санал бодлыг асуулгаар авч дүгнэлт хийв. Гэрийн даалгавар их өгдөг, мөн зарим хичээлийг ойлгодоггүйгээс даалгавраа хийдэггүй гэсэн байдал давамгайлж байна.

·         Багш нарын талаарх эцэг эхчүүдийн санал бодлыг санал асуулга болон фокус бүлгийн ярилцлагаар авч анализ хийв. Эцэг эхчүүд багшийн ажлын үнэ цэнийг мэдэрдэг багшийн үнэт зүйл нь харилцааны эв дүй гэдэг санаа давамгайлж байна. Мөн сургууль сайн багштай байхын  тулд сургуулийн удирдлага  багшийн хариуцлага , нийгмийн асуудал , урамшуулалын тогтолцоог  хамтад нь авч явах хэрэгтэй гэсэн санааг эцэг эхчүүдийн ярилцлагаас гарган тавилаа.

·         Суралцагчдаас хамгийн дуртай болон дургүй хичээл ,яагаад дургүй болсон шалтгааныг тодруулан үр дүнг гаргав. Суралцагчдын хичээлдээ дургүй болох шалтгаан нь багшийн харилцааны доголдлоос болдог нь харагдаж байна.

·         Багш нараас өөрийн заах арга зүйг үнэлсэн үнэлэмжийн судалгаа , сургуулийн орчинд засан сайжруулах ажлын санаануудыг гаргуулан авч анализ хийв. Эдгээрийг олж мэдсэнээр цаашид яаж засан сайжруулах , судалгаа хийх ажлуудын чиглэлээ тодорхойлох боломжтой боллоо.

·         Орчин үеийн боловсролын зорилгод нийцсэн чанартай сургалт явуулахад багшийн заах арга зүйгээс илүүтэйгээр багшийн харилцааны хандлага эв дүй мэдрэмж чухал хэрэгтэй болох нь судалгааны үр дүн харуулж байна.

 

                                               Ном зүй :

 

1. Европын холбооны темкусын “ OUTREACH” төслийн ном

модуль III  “ Багш судлаач” , модуль  VI  “ Бүтээлч багш “

2. Лавай “ боловсрол ын онол арга зүйн сэтгүүл / Дугаар 2 УБ 2005 он

3. Монгол улсын боловсролын хууль  УБ 2006 он

4. Измиал Боз “ Анги удирдах урлаг “

5. Жамцын  Нарантуяа  “ Өөрчлөлт шинэчлэлт ба боловсролын менжмент “ УБ 2002 он

6. Хэнтий аймгийн Баянхутаг сумын ЕБС-ийн дотоод журам  / 2005 онд боловсруулсан. /

 

 

Г. Уранчимэг  Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ЕБС-ийн  нийгмийн ажилтан, магистр багш.

Бичсэн: EDUCATION | цаг: 12:39 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1730634 удаа нээгдэв.



Спэм хамгаалалт:
   
 
xaax