2012-05-29
Хүмүүсийн цусны бүлэгтэй холбоотой хооллолтын онцлог
Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс:

Энэ бүлгийн цустай хүмүүсийн хориглох буюу татгалзах, хязгаартай хэрэглэх хүнс:

  • Гахайны давсалсан мах, галууны мах
  • Дарсан май загас, цулбуурт загас
  • Төмс, эрдэнэ шиш
  • Мандарин, амтат гуа
  • Улаан буудайн гурилан бүтээгдэхүүн, төрөл бүрийн гоймон, сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Улаан, цагаан дарс, ногоон цай, архи, хийжүүлсэн ундаа, коньяк, хар кофе, байхуу цай
  • Төрөл бүрийн кетчуп, ханхи (ванилин), задь, хар, цагаан повоор, цагаан  цуу (уксус)

Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс:


Энэ бүлгийн цустай хүмүүсийн хориглох буюу татгалзах, хязгаартай хэрэглэх хүнс:

  • Хөөрүүлсэн сүү, зайрмаг, цөцгийн тос
  • Эрдэнэ шиш, кокосын тос
  • Гоймонгийн зүйл
  • Кетчуп, майонез, цагаан цуу, сүмс, хар, улаан повоор
  • Хятад байцаа, төмс
  • Зүрж, гадил жимс, барбарис, амтат гуа, мандарин
  • Томатны шүүс, хүн орхоодойтой цай, ногоон цай, байхуу цай, хар кофе, архи, коньяк, кока кола, содтой ус

Гуравдугаар бүлгийн цустай хүмүүс:


Энэ бүлгийн цустай хүмүүсийн хориглох буюу татгалзах, хязгаартай хэрэглэх хүнс:

  • Хонь, ямаа, туулайны мах
  • Үхэр, цацагт хяруул, хойлогны мах
Энэ бүлгийн цустай хүмүүс нь эрдэнэ шиш, гурвалжин будаа, сэвэг зарам, газрын самар, гүнжидийн үр зэргийг хэрэглэхэд жин нь нэмэгдэх магадлал өндөртэй. Эдгээр хүнсэнд лектин агуулагддаг бөгөөд энэ нь бодисын солилцооны идэвхтэй үйл ажиллагааг бууруулж гипогликеминд (Хоол идсэний дараа цусан дахь саахрын хэмжээ багасах) хүргэдэг. Гэхдээ эдгээр хор учруулах зүйлсийг хоолны дэглэмээсээ хасвал саахар хэвийн хэмжээндээ үлдэнэ.


Дөрөвдүгээр бүлгийн цустай хүмүүс:

Энэ бүлгийн цустай хүмүүсийн хориглох буюу татгалзах, хязгаартай хэрэглэх хүнс:

  • Гахай,  галууны мах, өөхтэй мах
  • Эрдэнэ шиш, мөөг, хурц халуун ногоо
  • Зүрж, гадил, манго, барбарис
  • Гурвалжин будаа, эрдэнэ шишийн гурил
  • Эрдэнэ шиш, наргилын (кокосын)  тос
  • Зүржийн шүүс, ундаа
  • Майонез, халуун ногоо
  • Байхуу цай, хатуу архи, кока-кола

Жич: 2012 онд хэвлэгдсэн Ж.Октябрь. “Монголчуудын хүнс хоол” номыг Интерном болон номын бусад дэлгүүрээр худалдаалж эхэллээ. Энэ номоос монголчуудын уламжлалт болон орчин үеийн хоол хэрэглээний онцлог, уламжлалт хүнсний тайлбар толь, монгол үндэстний хоол зуушны жор, технологийн талаар уншиж мэдэх болно. http://oktyabri.niitlelch.mn/
Бичсэн: EDUCATION | цаг: 13:20 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1730787 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax