2011-12-02
Ур чадвар-2011
Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ур чадварын болон шилдэг илтгэл шалгаруулах улсын уралдааны бичлэг бүхий 2 CD-г зарна.
1-р CD-нд бага ангид хичээл заасан багш нараас ур чадварын уралдаанд шалгарсан 9 багшийн хичээл, илтгэлийн болон нээлтийн бичлэг,
2-р CD-нд дунд, ахлах ангид хичээл заасан багш нараас эхний 9-д шалгарсан багш нарын хичээл /бүрэн эхээрээ/, илтгэлийн болон нээлтийн бичлэгийг тус тус зарна. Бичлэг нь DVD форматаар бичигдсэн болно.
Худалдан авахыг хүсвэл 99009484, 98112503 дугаарын утсаар холбогдоно уу?


...
2011-11-23
ЖООМ ХҮН ТӨРӨЛХТӨНИЙГ АВРАХ ГЭНЭ


Жоомны тархинаас хүнийг хүнд өвчнөөс аварч болох нэгэн өвөрмөц бодис олджээ. Их Британийн Ноттингемийн их сургуулийн эрдэмтэд жоом болон дэвхрэгийг бидний бодож байсанчлан тийм ч аймшигтай бөгөөд ашиггүй амьтад биш юм гэж мэдэгдэв. Юутай ч эдгээр амьтан хор хөнөөлөөсөө илүү ач тустай байж болох талтай аж. Яагаад гэвэл эдгээр шавьжны тархинд маш хүчтэй антибиотикуудын молекулууд агуулагддаг байна. Эдгээр антиобиотикийн молекулуудыг метициллинд тогтвортой алтлаг стафилокок ба ходоодны E.coli савханцартай тэмцэхэд боломжтой шинэ эм бэлдмэлийг бүтээхэд ашиглаж болох гэнэ.
Мэргэжилтнүүд э...

2011-11-21
Нийгмийн даатгалтай холбоотой мэдээллээ цахим хэлбэрээр авдаг болжээ

Нийгмийн даатгалын байгууллагаас даатгуулагч таны нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэл, нэрийн дансны үлдэгдлийн тооцоо болон нийгмийн даатгалын сангаас зарцуулсан тэтгэвэр, тэтгэмж, зардал авалтын мэдээллийг 2012 оны эхнээс цахим хэлбэрээр /имэйлээр/ ТАНД хүргэхээр ажиллаж байна.

Та http://www.ndaatgal.mn/regnd линкээр орж өөрийн имэйл хаягийг бүртгүүлснээр таны имэйл хаяг руу нэвтрэх нууц үг илгээгдэнэ. Уг нууц үгээр “Даатгуулагчийн бүртгэл” вэб програм хангамж руу нэвтрэн өөрийн дэлгэрэнгүй мэдээллийг бүртгүүлнэ. Мөн та www.ndaatgal.mn вэб сайтаар орж “Даатгуулагчийн бүртгэ...
2011-11-21
Эйнштэйн “худалч”

















Европын цөмийн судалгааны төвийн эрдэмтэд Эйнштейнд үл итгэж байна. 1905 онд Альберт Эйнштейн таталцалын хуулийг баталж, гэрлийн хурднаас илүү зүйл байхгүй хэмээсэн. Тэгвэл Итали, Францын эрдэмтэд гэрлийн хурдаас хурдан нейтрино байгааг тогтоож, бүр туршилт хийж үзжээ. Тэд Женевээс Грэн Сэссо хүртэл 730 км зайд эдгээрийг туршсан бөгөөд нейтрино уг зайг 60 наносекундэд туулсан нь гэрлийнхээс даруй 10 наносекундээр илүү байсан аж. Ийнхүү уг нээлт Нобелийн шагнал хүртсэн Эйнштейний судалгааг бут цохиж шуугиан тарилаа. “Эйнштейний...
2011-11-15
Монгол Улсын аймгуудын Долоон гайхамшиг

 

МҮХАҮТ-аас Монгол улсын аймгуудын долоон гайхамшгийг нэрлэжээ. Өнгөрөгч 3 дугаар сард Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор "Аялал жуулчлал ба өрсөлдөх чавдар -2011" үндэсний зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан. Тус зөвлөгөөний үеэр яригдсан нэг асуудал нь аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнийг нээн илрүүлэх, монгол орны онцлог, байгалийн гайхамшигт газрыг тодорхойлж олон улсад сурталчлах асуудал байсан юм.

Тус зорилгын хүрээнд аймаг бүрээс орон нутгийн онцлог, түүх соёл, байгалийн өвөрмөц дурсгалын хэв шинжийг агуулсан ДОЛООН гайхамшигийг тодруулахаар аймгийн төр, захиргааны ...

2011-11-08
“Монгол зураг”

“Монгол зураг”
… энэ үгс нэг хэсэгтээ л  намайг шаналгаж байлаа. Би нэг хэсэг хүнд өртэй, эсвэл үүнийг хийх үүрэгтэй  юм шиг л явж байсан. Яагаад гэвэл би энэ зохиолыг  бичсэнээс хойш өөрийн гэсэн уншигчидтай болж, тэднийхээ заримтай нь танил нөхөд болсноос хойш намaйг үүнийгээ үргэлжлүүлэн бичиж байхыг тэд маань байнга хүсдэг, басхүү шаарддаг болсноос болж зарим талаар “сайн дурын” дарамтанд байх мэт л санaгддаг байлaa.  Анх энэ зохиолыг би өгүүллэгийн хэмжээнд бичье гэж бодсон авч үргэлжилсээр нэлээн олон бүлэг болоход хүрсэн.  Энэ бүх хүмүүсийн хүсэл, шаардлага, дэмжлэгээс гадна нама...
2011-10-26
Ичдэггүй Монголын гутамшиг дэлхийд алдаршиж байна


Одоогоос хоёр жилийн өмнө Британийн сэтгүүлч Дамиэн Досан Монголд хөл тавьж Монгол улсын тухай мэдээллийг бэлтгэсэн юм. Гэтэл Монгол улсын зэрлэг онгон байгаль, байгалийн баялаг, нүүдэлчин Монголчуудын ахуй амьдрал гээд үзсэн харсан болгоноо гайхан шагшиж байсан тэрээр нутагтаа очсоныхоо дараахан “Монгол дахь гутамшигт үнэн” гэх нэртэй нийтлэлийг Шинэ Зеландын хэвлэлд нийтлүүлсэн байдаг.

Харин Британийн сэтгүүлч Дамиэн Досаны “Монгол дахь гутамшигт үнэн”-нд нэгэн цагт Азийн цагаан дагина хэмээн нэрлэгдэж байсан, одоо Их эзэн Чингисээр овоглож, Оюутолгой, Тавантолгойн орд газруудаар...
2011-10-24
“МЭРГЭЖЛИЙН ФИЛОСОФИ, АРГА СУДЛАЛ” ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ

ТҮҮХ, НИЙГМИЙН УХААНЫ СУРГУУЛЬ

ФИЛОСОФИ-ДИДАКТИКИЙН ТЭНХИМ

 

 
Философи-дидактикийн тэнхимийн

20… оны… сарын  …. ны өдрийн

хурлаар батлав.

 МЭРГЭЖЛИЙН ФИЛОСОФИ, АРГА СУДЛАЛ

ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

 

/Докторантурын сургалтанд зориулав/






Шинэчлэн боловсруулсан ................... Т.Нэмэхжаргал. /Ph.D/

Улаанбаатар 2010 он

Хөтөлбөрийн бүтэц

1.            Хичээлийн тодорхойлолт

2.            Хичээлийн стандарт

3.            Хөтөлбөрийн үндэслэл

4.            Хичээлийн зорилго

5.            Хичээл...

2011-09-16
Монгол бүсгүй 3D зураг урлажээ

soronz.net-Б.Ундрам “Atlantis City”-г 3D зургаар “гоёжээ”

Туркийн Анкара хотноо өнгөрөгч наймдугаар сарын 19-нд нэгэн том цогцолбор үүдээ нээжээ. “Atlantis City” нэртэй орон сууц, оффисийн зориулалттай барилга, худалдааны төв гээд иж бүрэн цогцолборыг сүндэрлүүлж, зөвхөн тус цогцолборт зориулж Анкара хотын метроны сүлжээг хүртэл уртасгасан байна. “Atlantis City” цогцолборын худалдааны төв нь Анкара хотын хэмжээнд хамгийн томд тооцогдох бөгөөд тус төвийн үүдний танхимыг Туркт суралцаж буй залуу зураач Б.Ундрам “гоёжээ”.

Туркийн Анкара хотын Hacettepe их сургуулийн Урлагийн факультетийн уран зургийн ангийг дүүргэсэ...

2011-08-05
Алстер нууранд эмэгтэй хүний аварга том баримлыг босгожээ.

Германы Хамбург хотын Алстер нууранд эмэгтэй хүний аварга том баримлыг босгожээ. Энэхүү баримлыг Оливер Восс гэгч уран барималч бүтээсэн бөгөөд 4 метрийн өндөртэй аж. 2011 оны 8 сарын 3-ны үдэш нээлтээ хийсэн уг барималд одоохондоо нэр өгч амжаагүй байгаа гэнэ.








За нэг иймэрхүү. эх сурвалж нь yahoo.com-ийн мэдээ шүү. Манайхан тэгээд сэтгэгдэл үлдээхээ мартав аа

...
2011-06-14
Монгол хүний үнэ цэнэ
Монгол хүний үнэ цэнэ. Ийм анимейшн youtube-с оллоо. Та бүхэн үзээд саналаа үлдээгээрэй. ЭНД ДАРНА УУ
2011-06-13
Хиймэл оюун ухаан хүн төрөлхтний сүүлчийн бүтээл
1965 оны хоёрдугаар сарын 15-нд дунд сургуулийн ахлах ангийн сурагч Рэйнолд Курцвелл “Надад нууц байна” нэртэй шоу нэвтрүүлэгт оролцохдоо өөрийн зохион бүтээсэн компьютерийг танилцуулсан түүхтэй. 

Түүний компьютертэй холбосон бичгийн машин автоматаар ажиллаж байсан нь хүмүүсийг алмайруулав. Бүтээлээс нь дутуугүй түүний цэл залуухан 17 нас хүмүүсийн хүндлэл, бишрэлийг хүлээсэн юм. Хожим ирээдүй судлаач мэргэжил эзэмшсэн тэрбээр уг явдлаас хойш 46 жилийн дараа дэлхий нийтийн чихийг дэлдийлгэсэн шуугиан тариад байна. 

Рэйнолд Курцвелл “2045 оноос хүн хагас робот болж мөнх амьдардаг б...
2011-06-08
АЛТНААС ҮНЭТЭЙ ШОРОО
Арав гаруй жилийн өмнө “халзан” Д.Ганболд гадаадынхантай нийлж газрын ховор “юм” хайж байна гэх мэдээлэл анх сонсож билээ. Маш их үнэтэй, ховор юм билээгээс цааш мэддэггүй дээ. Асар олон лиценз тарааж, ашигт малтмал хайх бужигнааны үеэр энэхүү “газрын ховор металл” нэр байн байн гарах болов. Улмаар манай “аваргуудтай” олон шижмээр холбогдож, дэлхийн том том сайтууд дээр гараад байхаар нь судлаачийн зөн билгээрээ хэдэн жилийн өмнөөс материал цуглуулж эхэлсэн юм. Гэтэл энэ нь дэлхийн хандлагыг тодорхойлсон асар том асуудал боллоо. Манай зарим нийтлэлч үүнийг хөндөн бичиж буй авч ман...
2011-06-07
УСЫГ БИЧИГ ҮСЭГ МЭДДЭГ ГЭЧИХЭЖ. ҮНЭН Л БАЙГАА ДАА
Японы иргэн Масару Эмото гэдэг хүн цаг хуга­цаа­ны хувьд саяхнаас  усыг ширхэгчлэн судалж, маш олон фото зураг дарсан бай­на. Тэр талаараа танин мэдэ­хүйн ном бичиж, уг ном нь дэлхийн хорь гаруй хэл дээр уншигдан "бээст сээллэр" болчихжээ. Уг номыг Монго­лын Психотроникийн хүрээ­лэн­гээс "Усны гайхамшигт хүч чадал", "Хариулт нь усанд буй" нэртэйгээр хоёр ч хувил­бараар орчуулан манай уншигч­дын хүр­тээл болгоод байгаа. Энэ номын тухай биш энэ номонд өгүүлэх усны талаар бичиж байна.

Япон хүмүүсийн нийтлэг зан бол барагтай бол худлаа туудаг­гүй. Нэг юм хэлэх гэж байгаа бол багагүй суд...
2011-04-19
Wi-Fi хүрээлэн буй орчинд нөлөөлж байна



Сүүлийн үед утасгүй төхөөрөмжүүд нь хүний бие организмд болон хүрээлэн буй орчлонд аюултай байж магадгүй хэмээн эрдэмтэд үзэх болсон байна. Тухайлбал, утасгүй интернет буюу «Wi-Fi» нь сэтгэл санааны дарамтыг ихэсгэж, тархины хорт хавдрыг даамжруулан, эрчүүдийг үргүйдэлд хүргэдэг гэж ярилцах болсон. Тэр ч байтугай уг сүлжээнээс болж модны навчис цагаасаа өмнө унаж байгаа ажээ.

Намрын улиралд хотуудад ургадаг модод навчсаа хаядаг гэдгийг хэн ч мэднэ. Гэхдээ энэ нь зөвхөн байгаль эхийн хийж буй “ажил” биш бололтой. Амьдралын салшгүй нэг хэсэг болсон “Wi-Fi” сүлжээнээс ялгарч буй туяа нь хө...

Энэ блог 1730630 удаа нээгдэв.