2014-02-25
Монгол хэлний зөв бичгийн дүрэм (бүрэн эхээр)


1983 онд зохиогдсон Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь” номыг "Ангууч" програмын гарын авлага дотор оруулсныг бүрэн эхээр Windows-1251 тэмдэгтээс Unicode-руу Бадаа-гийн хөрвүүлэгчийг ашиглан хөрвүүлж, дор хүргэж байна.

Монгол үсгийн цагаан толгой - Дүрэм №1-2

Эгшиг үсгийн тухай - Дүрэм №3-7

Эгшиг зохицох ёс - Дүрэм №8-9

ы, ий хоёрыг ялгаж бичих дүрэм - Дүрэм №10

Я-гийн төрлийн үсгүүдийн тухай - Дүрэм №11-14

Балархай эгшиг үгийн эцэст орохдоо - Дүрэм №19

Ялгах эгшгийн тухай - Дүрэм №24

Гээг...

2014-02-20
БАЙГАЛИЙН УХААНЫ ХИЧЭЭЛҮҮДИЙН ИЖ БҮРЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ОРУУЛЖ БАЙНА

 

“ӨГӨӨМӨР МОН ТЕХ” ХХК БАЙГАЛИЙН УХААНЫ ХИЧЭЭЛҮҮДИЙН ИЖ БҮРЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ОРУУЛЖ БАЙНА

 

Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний 186.2, “Боловсрол шинжлэх ухааны яамны 2013-2016 оны төлөвлөгөө”-ний 2.9.31.2 дугаар заалтын зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны сургалтын  сорилт, туршилтын хичээлүүдийн өнөөгийн байдлыг судалж,  стандартын хэрэгжилтийг хангахуйц  босго түвшний агуулгыг боловс...

2014-02-14
МАТЕМАТИКИЙН БАГШ: ГАЙХАМ УУ, АЙМШИГ УУ?
                                                                                                         Мэргэжил бүхэн сайхан. Тэдгээр дотроос багш бүр сайхан, математикийн багш гайхам сайхан. Угтаа ийм л гайхам сайхан  мэргэжлийг муутган муруйлгасаар  гамшиг, аймшиг болгох нь амьдралд ч, танхимд ч, ер нь энд, тэндгүй л түгээмэл байх.   Сэтгэл дутаж, зүтгэл дундран, хайр үгүйрч хар элбэгшихэд  сайхан ингэж амархаан муухай; гайхам тэгэж хялбархаан аймшиг болно.  Хүний доройтол гайхам мэргэжлийг аймшиг болгон ийнхүү хувиргана.  Доройтлын хувьсагчийн дорд утгыг хайрынхаар солиход муухай  сайх...
2013-12-20
ОЮУНЫ ЧАДАМЖАА ХӨГЖҮҮЛЭХ

1. Мэдээллийг хүлээж авах чадвар

Мэдээллийн хэмжээ өсөн нэмэгдэж байгаа өнөө үед түүнийг богино хугацаанд хурдан хүлээн авч ойлгодог байх нь чухал юм. Хэрвээ бид ийм чадваргүй бол ямар ч удаан хугацаанд хэчнээн мэрийгээд үр дүнгүй байх болно. Нэг номыг хоёр цаг уншаад агуулгыг нь бүрэн ойлгодог хүн тусгай сургалтаар уг номоо нэг цагийн дотор уншаад ойлгодог болчихвол түүний мэдээллийг хүлээн авч ойлгох чадвар нь 2 дахин нэмэгдэнэ гэсэн үг.

(а) Хурдан унших нь мэдээллийг богино хугацаанд хүлээн авах чадварыг өсгөдөг.

Хурдан унших дасгал хийснээр хүмүүсийн унших хурд ердийн уншилтаас 10, 20, ...

2013-09-23
Үнэлгээнд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй

Үнэлгээнд суурилсан хөтөлбөр боловсруулалт

/Блумын таксономын жишээн дээр/

 

Зөвлөх багш. Магистр. Сургагч багш Л.Оюунбат

                                

Өмнөтгөл

Боловсролын үнэлгээг бодит, бодит бус хэмээн ангилдаг. Тэгвэл бодитой үнэлгээг хийхдээ:

       Юуны тулд үнэлэх вэ?

       Юуг үнэлэх вэ?

       Юугаар үнэлэх вэ?

Эдгээр үндсэн гурван асуулт тавигддаг. Өнөөдөр багш бид хүүхдийг оновчтой сургаж үнэлж, дүгнэх гэсээр их цаг хугацаа зарцуулсаар л байна. Энэ удаа дан ганцхан үнэлгээний тухай бус, түүнийг тойрсон асуудлууд, ялангуяа хичээлийн үнэлгээ, хүрэх үр дүнд тулгу...

2013-08-20
2013-2014 оны хичээлийн жилд ЕБС, цэцэрлэгийн сул ажлын байр

2013-2014 оны хичээлийн жилд ЕБС, цэцэрлэгийн сул ажлын байр

 

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хувьд багшлах боловсон хүчний нөөц, өрсөлдөөн дараалал ихтэй байдгаас үүдэн гарах сөрөг асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн чадварлаг багш, ажилтнаар хангах зорилгоор 2013-2014 оны хичээлийн жилд сургалтын менежер, арга зүйч, нийгмийн ажилтан, багшийн ажлын байрыг нийтэд ил тод мэдээлж, сонгон шалгаруулалтаар сургалтын байгууллагыг чадварлаг боловсон хүчнээр ханган бэхжүүлэхээр ажиллаж байна.

...

ЕБС-иудад гарсан сул ажлын байрны захиалга

2013-04-12
Төрийн албан хаагчийн шалгалтыг хэрхэн амжилттай өгөх вэ? Өчүүхэн зөвлөмж
Төрийн албан хаагчийн шалгалтыг хэрхэн амжилттай өгөх вэ? Өчүүхэн зөвлөмж

               Саяхан төрийн албан хаагчийн шалгалт өгөх гээд энэ талаар Гүүглээс хайж үзэхэд “хэрхэн төрийн албаны шалгалтыг амжилттай өгсөн” тухай сайт, блогоос олигтой мэдээлэл бараг л олдоогүй юм. Тэгээд төрийн албаны шалгалт өгсөн ганц нэг найз нөхөд, ах нараасаа сураглахад “тестийн номоо л сайн ажил” гэсэн маш энгийн бөгөөд амархан зүйлийг хэлж билээ.

            Тэр нь үнэхээр санаанд бууж өгөхгүй байлаа. Яагаад санаанд бууж өгөхгүй байсан гэхээр хэдхээн тест ажлаад л ...

2013-04-11
Овог, ургийн бичгийн тухай
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно санагдаж өөрийн эрхгүй түүний зүг намайг хөтөллөө. Өвгөний мэнд усыг мэдэж танилцахад шинэ үеийн “зантай” хөгшчүүл лав биш гэдгийг би мэдэв…
Би ярианыхаа завсраар “Түүхээ мэдэхийн ач тусын тухай” асуувал өвгөний нүд сэргээд явчихлаа.
- Байлгүй яахав дээ хүүхээ гэж хэлээд нилээн тухалж суугаад яриагаа ийнхүү эхлэв
Эртхэндээ намайг бага байхад манай голд Цэрмаа гэж сайхан охинтой баян Доржийнх гэж айл урд голоос нүүж ирсэн юм. Би эгчгүй байсан болоод ч тэрүү...
2013-04-11
Жинхэнэ Монгол эр хүний шинж чанар! Монгол эрчүүдээ өөрсдийгөө өөрчилье!
Сүүлийн 300 жил Монгол сэтгэхүй ихэд алдагдаж гадны сэтгэхүй, соёл, шашин Монголд их орж ирснээр Жинхэнэ Монгол эр хүний зан араншин илтэд доройтов.Үүний улмаас одоо цагт хэн байснаа хэн болоод байгаагаа ч мэдэхгүй байж архинд хөлчүүрч согтохоороо БИ Чингисийн Монгол хэмээн агсамнагч эр хүний хагас залуус олширов!
Хүний эрх, эрх чөлөө, Ардчилал хэмээн шүлсээ үсэргэн эхнэр хүүхэд, ээж аав, анд нөхөд гэр бүлийнхээ аз жаргалыг булаагч согтуу Монгол эрчүүд зодоон, хүүхэн, мөнгө, архинаас өөр ярих сэдэвгүй болж хүн муулж, хов ярьсан арчаагүй өөдгүй новшнууд болж хувирав.
Архинд донтож ухаа...
2013-04-11
ТУЛГЫН ЧУЛУУГ ХӨДӨЛГӨЖ БОЛОХГYЙ буюу ЭХ ХЭЛЭЭ ХАЙРЛАХУЙ
 Д.ПYРЭВДОРЖ (Ардын уран зохиолч)
Санхvv банкны сэсчээмтэй
Сантехникийн сэлээсэртэй
Барьцааны ломбаардтай
Баталгааны нотриадтай
Удирдагч нь куульттэй
Удирдаач нь пуульттэй
Хувийн коодтой
Хувцасны моодтой
Галын командтай
Газрын кадаастартай
Орцондоо ноймортой
Ордондоо каамэртай
Архины бокаалтай
Ажлын бахиалтай

Зайгуулын тараншээтэй
Зайлуулгын тараактартай
Клиникийн vзлэгтэй
Клирингийн тооцоотой
Хоол нь поорцтой
Холио нь пээрцтэй
Яам нь мээнэжэртэй
Ямаа нь кашмиртай
Өрөөлдөө портээзтэй
Өвөртөө пороомсогтой
Чихэндээ апараадтай
Чивэндээ гондоомтой
Эцэг нь таавчигтай
Эх нь лээвчигтэй
Хvvхэд нь паа...
2013-04-02
Хүүхдэд зориулсан уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээлийн жагсаалт
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 06 дугаар сарын 20 өдрийн 228 дугаар тушаалын хавсралт

Хүүхдэд зориулсан уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээлийн жагсаалт

ДРАМЫН ЖҮЖИГ

Сургуулийн өмнөх насны боловсролын агуулгын стандартын түвшинд:

Габбе.Т “Үнсгэлжин”

Михайлков.С “Бардам туулай

Толстой.А “Алтан түлхүүр”

Бага боловсролын агуулгын стандартын түвшинд:

Габбе.Т “Үнсгэлжин”

Михайлков.С “Бардам туулай

Жаргалсайхан.С “Тэмүүжин”

Толстой.А “Алтан түлхүүр”

Суурь боловсролын агуулгын түвшинд:

Ан...

бичсэн: EDUCATION | цаг: 17:51 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2013-04-02
“ЗӨВ БИЧИХ УЧГИЙН ШАГЛАА”

Хэлзүйн шинжтэй жишээ баримтыг сонгохдоо танин мэдэхүйн чанартай  мэдээ мэдээллийг ашигласнаараа  эх хэлний боловсролд дөтөльюу .

“ ЗӨВ СОНСОХ НЬ АНХААРЛЫН УЧИГТАЙ

ЗӨВ УНШИХ НЬ УХААРЛЫН  УЧИГТАЙ

ЗӨВ ЯРИХ НЬ СЭТГЭХҮЙН УЧИГТАЙ

ЗӨВ БИЧИХ НЬ СЭТГЭЛГЭЭНИЙ УЧИГТАЙ

ЗӨВ СЭТГЭХ НЬ  МЭДРЭМЖИЙН УЧИГТАЙ

ЗӨВ ЯВАХ НЬ ТЭВЧЭЭРИЙН УЧИГТАЙ “/ Д.Х/

Анхаарал нь ойлголт, ухаарал нь мэдлэг, сэтгэхүй нь чадвар, сэтгэлгээ  нь  дадал,  мэдрэмж нь авьяас,  тэвчээр нь  туршлагатай шууд  холбоотой учраас ойлголт, мэдлэг, чадвар,дадал, авьяас, туршлага гэж чухам юу болохыг санаж ажиллах хэрэгтэй

...
2013-03-28
Бодит чадвартай иргэн төлөвшүүлэх багшийн сонирхолд

Сурч мэдэхүйн бүтээлч арга замын эрэлд…

“Боловсрол” гэхээр ерөнхийдөө ихэд өргөн хүрээтэй, бас ч төвөгтэй зүйл мэт санагдах нь бий. Ялангуяа манай улсын боловсролд өөдрөг гэхээсээ уруу тал нь илүү давамгайлсаар ирсэн билээ. Үнэндээ боловсролын хэчнээн сайн гүн ухаан байлаа ч гэсэн бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд ихээхэн бэрхшээлтэй тулгардаг.

Боловсролын тухай арай амархнаар бодож үзэцгээе л дээ. Энэ нь эцэг эхийн хувьд “Үр хүүхдээ яаж өсгөвөл тэд маань жаргалтай сайхан амьдрах бол?” гэсэн энгийн асуудал юм. Хувь хүний зүгээс бол “Яавал илүү сайхан амьдрах вэ?” гэсэн асуудал гэж х...

2013-03-05
МОНГОЛ ҮСГИЙН ФОНТНЫ ТУХАЙ
МОНГОЛ ҮСГИЙН ФОНТНЫ ТУХАЙ
Өнөө үед компьютерийг ашиглах асуудал хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ болон өргөжлөө.
Компьютерийг зөвхөн өрөө тасалгааны үзмэр, тооны болон бичгийн машин, тоглоом тоглох зориулалтаар ашиглах явдал нэгэнт үеэ өнгөрөөн улиран одож, харин компьютеруудыг нэгдсэн нэг сүлжээнд (тухайлбал интернэт) холбосноор мэдээллийг асар богинохон хугацаанд солилцох боломжтой болов. Мэдээллийн энэхүү сүлжээнд холбогдсон байнгын, тасралтгүй, найдвартай ажиллагаатай хүчирхэг серверүүдийн тоо улам бүр өссөн нь энэхүү сүлжээнд асар их мэдээллийг хадгалан бусдад түгээх боломж нээгдлээ....
2013-03-05
2013-2014 оны хичээлийн жилд Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх тоо батлагдлаа
2013-2014 оны хичээлийн жилийн Элсэлтийн хяналтын тоо батлагдлаа
Энд дарж үзнэ үү
Энэ блог 1730778 удаа нээгдэв.