2010-5-12
Бага ангийн багш нар бага байх ёстой юу?

1995 оноос өмнө ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нар дунд ангийн багш нараас бага цалин авдаг байсан төдийгүй тэднийг мэргэжлийн хувьд ч доогуур түвшинд байдаг хэмээн үзэж байсан билээ. Гэтэл тухайн үеийн Багшийн сургуулийн бага ангийн багшийн ангид ямар оюутанг элсүүлж, ямар шалгуур тавьдаг байсан бэ?

1. ЕБС-ийн 8-р ангийг 75%-иас дээш онцсайн дүнтэй төгссөн. / Тухайн үед 8-р ангийн атестатан дээр 18-19 хичээлийн дүн тавигддаг байсан бөгөөд үүний 14-15 хичээл нь онц үнэлгээтэй, 4-5 хичээл нь сайн үнэлгээтэй буюу 8-р анги төгсөхдөө сурлага, хүмүүжлээр нэлээд дээгүүр жагсдаг сурагчид гэсэн үг /
2. Урлаг, уран сайхан, биеийн тамирын ямар нэгэн авьяас чадвартай
8. Сонгуульт ажил болон, олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцдог хүүхдүүдийг элсүүлэн бага ангийн багшаар бэлтгэн гаргадаг байжээ. Багшийн сургуульд 4 жил суралцах хугацаандаа бага ангийн математик, монгол хэл, түмэн бодис, түүх, дуу хөгжим, биеийн тамир гээд бүх л төрлийн хичээлийг заах чадвартай багш нарыг бэлтгэдэг байсан юм. Ялангуяа манай монголын хөдөө орон нутгийн онцлогт тохирсон тийм л багш нарыг бэлтгэж байсан нь үгүйлэгдэж байна. Өнөөдрийн байдлаар л гэхэд 1995 оноос өмнө багш нарын ихэнх хувь нь хөрвөх чадвар бүхий багш нар төгсч байсан учраас өдгөө ихэнх нь хөдөө орон нутагт бага ангийн багшаас гадна дунд ангид монгол хэл, монгол бичиг, зохион бүтээх хөдөлмөр, дуу хөгжим, биеийн тамирын хичээл орж байх жишээтэй.
Бага ангийн багш долоо хоногт 19-25 цагийн хичээлийг бэлтгэн заадаг бол дунд ангийн багш 4-5 цагийн хичээл бэлтгэхэд л хангалттай. Учир нь дунд ангийн багш нэг цагийн бэлтгэсэн хичээлээ нэг бүлгийн 4-5 бүлэгт заах боломжтой гэж үзвэл бага ангийн багш нар нэг заасан хичээлээ дахин заах боломжгүй учраас ачаалал нь 4-5 дахин их байдаг. Дунд ангийн багш нар тэр бүр хүүхдүүдийн дэвтрийг засаад байдаггүй бол бага ангийн багш нар өдөр бүр хүүхдүүдийнхээ даалгаврыг нь шалгаж үнэлгээ өгдөг. Дунд ангийн багш нар уншиж бичээд, тоо бодоод нэг үгээр хэлбэл сурагч болсон хүүхдүүдэд хичээл зааж байгаа бол бага ангийн багш нар юу ч мэдэхгүй, учраа ч олохгүй, дөнгөж сурагч болох гэж байгаа хүүхдүүдэд хичээл заадаг гээд асар их ялгаатай байдаг хэрнээ бага ангийн багш нарыг бага гэж үзсээр байх уу? Удирдах албан тушаалд хүртэл дээд сургууль төгсөөгүй багшийн сургууль, коллеж төгссөн хүнийг томилж болохгүй гэж үүрэг өгсөөр л. Үнэн хэрэгтээ бага ангийн багш нар хүнтэй харьцахдаа ч, хүний эвийг олж ажиллахдаа ч хэний ч дор ордоггүйн жишээг олон сургуулийн захирал, менежерын албыг сайн гүйцэтгэж байгаа бага ангийн багш нар харуулсаар байна.
Хүнээр хүн хийх шиг хэцүү зүйл байдаггүй гэлцдэг. Тэгвэл бага насны хүүхдүүдтэй ажиллаж байгаа, тэрхүү хэцүүхэн ачааг үүрч яваа цэцэрлэг, бага ангийн багш нарын бага хэмээн нэрийдээд байгаа багахан хэрнээ томоохон багш нарыг өндөрт өргөх цаг нь нэгэнт болжээ. Эс тэгвээс хүн болох насыг нь үл тоосон хэрнээ хүн болж чадаагүй хүнийг хичнээн том багш нараар хичээл заалгасан ч томордоггүй л юм шүү дээ. source: davlagaa.mn

Т.Ундрал

Бичсэн: EDUCATION | цаг: 03:43 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 717549 удаа нээгдэв.
idiomatic-dormant