2022-02-22
Цагаан сүүний домог. Ц.Түмэнбаяр
Амьтай бүхэн цэнгэн жаргамаар тунгалаг сайхан зуны өдөр. Тэртээ холоос уухайлан хашгирах дуу бүдэг бадаг сонсдож, тэнгэрийн хаяанаа цагаан тоос манарна. 

Аарцаг яс нь задран алдтал өвдөх хоёр тулгар бүсгүй. Гэрийн баруун хатавчинд Ойрадын Шарбаатарын залуу хатан Насан, тэр тушаа гадаа хаяанд олзны бүсгүй, хоёул ханын үдээр шажигнатал зуурч ёолон гиншинэ. Олзны бүсгүйн эр нөхөр халхын баатар жанжин дөнгөж өчигдөрхөн Шарбаатарын хурц илдний ирэнд, хүүг нь тээж үлдэх залуу хатныхаа нүдэн дээр амь эрсэдсэн. Ойрадын жанжин “олзны хатнаас охин төрвөл өршөөнө. Хүү төрвөл дор нь ална. Миний хатнаас...
2020-07-22
ХАЧИН НАМАР өгүүллэг
  Зохиогч Т.Бум-эрдэнэ
 

Навчис хөлөөр хөглөрөх нь бодол ганихраахын шалтаг санж уу. Сэтгэл холбилзуулсан хөндий салхи сэм сэмхэн сэвэгнээд энэ намрын улирал гээч мөн ч хачин шүү. Хүйтэрхээс өмнө амжих гэсэн мэт сүүлийн хэдэн өдрийн нар өнөөдрөөр л дуусгавар болох болов уу даа, янз нь. Худлаа даа, худлаа гэдэг шиг энэ налмагар шар наранд итгэх арга алга. Өдий болтол амьдарсан би энэ зэргийн намрын аалийг нэг мэдэлгүй яахав дээ.
Түүнийг хүлээх ёстой газар нь манай ажлын ойролцоох модон сандал бүхий цэцэрлэг. Хаа очиж энд тамхи татаж болдог нь болж гэм.
Үгүй ээ мөн сонин ертөнц юм даа. Үхэ...

2015-02-11
ХҮН ЧАНАР

Хүн чанар маань үргэлж намайг шоглож явдаг юм. Сэтгэлийн минь дотор уйдаж гансарсан хүн чанар маань хийх юмаа олж ядаад л намайг тийнхүү гоочилдог байх. Тэр яг л сармагчины монш гэсэн үг. Юм л болбол дүрсгүйтэн тонгочиж хэл амны бай болно. Миний хүн чанар их хачин л даа. Ерөөсөө зүгээр байж чаддаггүй юм. Би ч гэж би. Түүнийг номхотгож чадахгүй дураар нь гаргаж орхиод бусдын ад болно. Өчигдөр гэхэд л тун дажгүй царайлаг бүсгүйд хүн чанараасаа болоод арай л алгадуулчихсангүй. Түүнтэй би зөөврийн тэрэгний буудал дээр тааралдсан юм л даа. Уул нь бүсгүй хэрэндээ л их гоёж гоодсон байсан. Харамсалта...
2011-04-13
Монгол зураг -2




Галаа Аннтай гэрлээд арав гаруй жил болсон юм. Тэднийх хүү, охин хоёртой байдаг л нэг сайхан гэр бүл байсан сан. Анн бол Австралийн зах хязгаар нутгийн жирийн фармерийн хоёр охины эгч нь бөгөөд Женни нь түүнээс 5 дүү аж.   Аав Аллен Смит, ээж Карен Смит нар нь насаараа  фармерийн ажил хийсэн дундаж орлоготой, хаана ч байдаг хөдөөний хүмүүсийн адилаар хүн амьтантай цөөхөн уулздагийн хувьд гаднаас ирсэн гийчин хэнийг ч гэсэн үнэн сэтгэлээсээ баярлан сониучирхаж, ихэд шохоорхон ярих дуртай, хөдөөний нэгэн гэр бүл байв. Тэдний үндсэн бизнес нь усан үзмийн тариалан байсан ба үүндээ түшиглэн...

2011-03-30
Монгол зураг -1 (Өгүүллэг)

Блогт орж буй уншигчиддаа зориулаад Монгол зураг зохиолыг цуврал болгон хүргэж байна. Зохиогчоос нь албан ёсны зөвшөөрөл авсан бөгөөд уг өгүүллэгийг та бүхэн уншаад заавал сэтгэгдэл үлдээгээрэй.

(өгүүллэг)

Галааг бага байхад эцэг, эх нь социалист нийгмийн хуулийн дагуу заавал ажил, хөдөлмөр эрхлэх үүрэгтэй байв. Эхчүүд 45 хоногийн жирэмсний амралтын дараа ажилдаа орох ёстой тул, хүүхдүүд цэцэрлэг, яслиар явах, үгүй бол таньдаг хүн болон эмээ, өвөөгөөрөө харуулахаас өөр замгүй байлаа. Мань хүн бүх замыг нь туулсан боловч тэр үеийн Монголын ихэнх хүүхдүүдийн адилаар голдуу эмээ, өвөө дээр...

2011-01-18
Ш.Сүрэнжав "Багш" найраглал



Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм.

Чийгтэй даавуугаар зүлгэсэн

Тод хар самбар дээр
Чихнээ яруу эгшгийг
Цагаан цэрдээр бичсэн
Чимэг болгон хайрлагдсан
Монгол гэдэг нэрийг
Цээжит зүрхний тольтод
Гэгээн гэрлээр сийлсэн
Эрдмийн түлхүүр ч багштайгаа
Эхэлж учирсан минь азтай
Эрдэний хайгуулч танхимдаа
Цэхэлж суусан минь золтой
... Өвлөөр ногоон гацуур
Сүлд модны чимэг гэж
Өнгийн олон амьтад
Сүж түүний дагуул гэж
Хоёр оны солбицол дээр
Цагаан сахалтай өвгөн
Хойчийн ...

2011-01-04
Шаргачин /өгүүллэг/ Ч.Лодойдамба

Хаврын хурц нар нэлээд дээр мандаад ойр орчмыг хөхөмдөг манан бүрхэж өргөн талд байгаа юмс цөм зэрэглэн жирвэлзэж байлаа. Цайдам хөндийн зүүн зах нь болсон хэсэг дэрс рүү эхээс гараад хэдхэн хоносон цайвар цагаан янзага дагуулсан шаргачин орж ирлээ. Янзага нь тонгочин тоглож орчин тойронд өөрөөс нь өөр юмгүй мэт бүхнийг матран явахад нь эх нь тал бүр сэрвэлзэн өчүүхэн чимээг ч сэрэмжлэн чагнаж нүдэнд нь торсон бүхнийг «Юу вэ. Яах гэж байна» гэсэн бололтой нарийвчлан ажиглаж явлаа. Уураг нь дуусаагүй өег сүүндээ гэдэс нь цадсанаас ч юм уу нялх бие нь тоглоомдоо ядарснаас ч юм уу? Аль зуу зуун ж...
2010-10-28
Шүрэн бугуйвч. Б.Шүүдэрцэцэг

    үргэлжлэл-3

     Эмээ нь өөрөө ямагт цочин уулга алдаж суудаг хэрнээ энэ чанга дуутай дээр үеийн Орос хонхоо солих тун дургүй байдаг хүн. Энэ хуучны байр, энэ орилоо дуутай хонх, энэ том хүрэн номын шүүгээ нь бүгд өнгөрсөн амьдралынх нь гэрэл гэгээтэй дурсамж, талийгаач өвгөнтэй нь мөнхөд холбогдож байдаг болохоор тэр биз. Хонх орилуулсан хүн бол мэдээж Жавхаа байлаа. Тэр мөрнөөсөө цүнхээ мултлаад инээд алдсаар орж ирэв. Нөгөө 2 залууг яаж хуурсанаа бодохоос л инээд нь хүрээд байгаа бололтой. – Ёстой гоё юм боллоо. Тэр өндөр залууг нь Итгэл гэдэг юм байна. Чамтай таницах гээд л эргэлдээд ...

2010-10-05
Шүрэн бугуйвч. Б.Шүүдэрцэцэг

Тэр 4 нэгэн шинэ дэлгүүрийн компьютерийн системд тооцооны шинэ програм суулгах захиалга авснаа тэмдэглэхээр ирсэн нь энэ. Бүхэл бүтэн супермаркетийн компьютеруудыг сүлжээнд холбон програм суулгах захиалга гэдэг бол мань 4-н оюутанд тэнгэрийн умдаг атгана л гэсэн үг. Тэгээд хүн бүрд сая таван зуун мянган төгрөг оногдохоор гэрээ хийсэн нь гавьятан Аянга, Итгэл 2 байлаа. "M-4" гэж компаниа нэрлэсэн нь учиртай. Тэр 4-ийн шүтээн нь яг адилхан Bill Gates байлаа. Тэгээд ирээдүйд түүний байгуулсан алдарт Mickrosoft шиг агуу том компани болохыг бэлгэдэн эхний үсгийг нь авч 4-н гишүүн гэдгээ багтаан тэр...

2010-09-29
Шүрэн бугуйвч. Б.Шүүдэрцэцэг

Бүсгүй нэг том санаа алдаад хөргөгчнөөс хүйтэн цэвэр ус авчирч залгилав. Цэв хүйтэн ус хоолойг нь цочроон, цээж цэлмээхэд нь сэтгэл сэргэх шиг. Усаа ууж дуусаад сувгаа солив. Тв-ийн бүх сувгуудаар Мянганы замын бүтээн босголт үргэлжилж байна. Ерөнхий сайд орон нутагт айлчлав хэмээн тоть шиг давтах тул залхсандаа MTV Asia дээр тавин F4-ийн ярилцлагыг үзэнгээ эмээ рүүгээ залгав. Эмээ нь хөдөө явах гээд их л сэтгэл хөөрүү байсан тул зээ охинийхоо хоолойд илрээд байгаа гунигтай өнгийг анзаарсангүй.
Түүнээс биш миний охин яагаад хусмаа голсон хүүхэн шиг унжийчихаа вэ гээд л утасны цаанаас түүний...

2010-09-16
Шүрэн бугуйвч (Эхлэл) Б.Шүүдэрцэцэг

Б.Шүүдэрцэцэг

Шүрэн бугуйвч (Эхлэл)

 

Намуун найз охин Жавхаагаа хvлээн тв-нийхээ сувгуудыг солин буйдан дээр хэвтэж байлаа. Нээлттэй гэгээвчээр намрын халуун оройн зөөлөн сэвшээ салхи vлээн цонхны сиймгэр шаргал хөшгийг сэм сэмхэн хөвөлзvvлэн vлээх нь цаана нь нэгэн vл vзэгдэх шидтэн нуугдчихаад тоглоом хийгээд байгаа ч юм шиг. Намуун багадаа салхинд ийнхvv хөшиг сэвэлзэн хөдлөх тоолонд их айдаг, цаана нь хорон санаатан байгаа гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг байж билээ.


Гэвч одоо юун тэр ид шидтэн энээ тэрээ манатай. Найз залуугийнх нь зурагтай сонин өмнөх ширээн дээр нь хэвтэж байлаа....
2010-03-02
СОХОР ЗООСНЫ ДУУЛЬ


Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэн баянд зарцлуулахаар өгч гэнэ дээ. Өгөхдөө нөгөө баян эзэнд:
- За чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ.

Нөгөө баян ямар учиртайг нь гайхаад, гайхаад учрыг нь олсонгүй, намайг сонжиж байж магад гэж бодоод хүүг нь тааваар нь байлган, сайн хувцас, сайн хоолоор хооллосоор яг нэг жил болоод болзсон газартаа хэлсэнийх нь дагуу ганц зоостой авчирч өгчээ. Харих замд нэгэн том мөрөн тааралдав. Мөрний э...

2010-02-09
Зүрхэнийхээ үгийг сонс Хэд ч мөрөөдөлийг тань хулгайлахыг бүү зөвшөөр, Ямар ч үе байсан хамаагүй зүрхэнийхээ үгийг сонс
Зүрхэнийхээ үгийг сонс

Хэд ч мөрөөдөлийг тань хулгайлахыг бүү зөвшөөр,

Ямар ч үе байсан хамаагүй зүрхэнийхээ үгийг сонс

Хүүг дунд ангид байхад багш нь: “том болоод юу хийх, ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаа тухай зохион бичлэг гэртээ бичиж ир” гэж гэрийн даалгавар өгчээ.

Хүү шөнөжингөө суун, нэгэн өдөр адууны аж ахуйтай болох тухай, 7 хуудас дүүрэн юм бичжээ. Тэр ч бүү хэл 200 га талбайтай аж ахуйн байр, хашаа хороо, морьд давхих талбайг ч зурсан байлаа. Маргааш өглөө нь зүрхэнийхээ үгтэй 7 хуудас зохион бичлэг ээ багшдаа өглөө. Хоёр хоногийн дараа багш зохион бичлэгүүдийг тарааж өгөхөд түү...

2010-02-09
Амжилтын түлхүүр


Тэр өдөр Алиса охины хувь заяаг шиидэхээр тийм нэгэн явдал болжээ. Хичээлээ тараад өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг цэцэрлэгт анх удаа оръё гэж боджээ. Гунигтай сэтгэл нь тавгүй байлаа… сүүлийн үед хичээлдээ нэлээд муудсан байв. Үргэлж базахгүй дүн авч байлаа. Орчиндоо юу болж байгааг нзаарах ч сөхөөгүй бодлогшрон явсаар урт сандалын өнцөгт суув. Суусныхаа дараа нөгөө буланд ньөөрийнх нь үеийн нэг охин сууж байгааг анзарчээ. Тэр охин суургуулийн дүрэмт хувцастай бас гартаа ном барьсан байлаа. Алиса, “энэ охин бас муу дүн авсан болохоор гэртээ оролгүй ном уншихаар энд сууж байгаа юм байх даа” гэж...

2010-02-05
ЗАЯАНЫ ЗАРЛИГ
Т. Галсан:  4 мөртүүд

ДАНДАР БААТАР
Дандар хvv шархтай баавгайнаас хулчийдаггvй байсан юм
Далан сэлэмтэн дайран ирэхэд дальдардаггvй байсан юм
Дайсандаа ч нөхөртөө ч арангатай маршалаас айдаггvй байсан юм
Даруухан ээжийнхээ өмнө л тамхиа асааж ч зvрхэлдэггvй байсан юм

ЦАГААН САРЫН ШИНИЙН НЭГЭН
Шижир цацрагт нараан дэлхий тойрч нас нэмсэний ДАН баяр
Ширvvн мөнгөн өвлийг өнтэй давсны ДАВХАР баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны ГУРАМСАН баяр
Шинийн нэгэн гэмээ нь эгнэн давхацсан ГУРВАН БАЯР

МОНГОЛ ОРОН
Хvйтэн халууны завсар дахь сэрvvн орон
Хvсэл хяслын дундах Бурхан багшийн...
Энэ блог 1776632 удаа нээгдэв.