2010-02-05
YГИЙН БУЗАР

Биеэ тоосон хөвvvн өлссөндөө уурлажээ
Битгий хуц гэж ЭЭЖ-дээ хэлжээ
Энэ vгийг сонсуутаа аймаар шvv
Ээж нь гэв гэнэт нохой болчихжээ.Т.Галсан
2010-01-20
Гэмшил /Богино өгүүллэг/

“Та ямар намайг хүн гэж тоодог биш, ингэж байхаар анхнаасаа төрүүлээгүй бол дээр байсан юм” гэсээр Бадрал хаалга саван гарч түргэн түргэн алхлав. Түүний ард нугаснаасаа салах шахам савуулсан хаалга гунигтайяа чийхарч асгарах бороонд норсоор үлдлээ. Цухалдсандаа багтрах шахсан Бадрал гарынхаа араар нулимсаа хайнгахан арчаад юу ч юм амандаа үглэнэ. Хэрэв хэн нэг нь түүний хажууд байсан бол гомдож цөхөрсөн өнчин хүүгийн зовлонг ойлгох хүнгүй, нулимсаа урсгаж яваа Бадралыг харахад хичнээн өрөвдөлтэй дүр зураг бууна гэхэв. Гэхдээ “-Муу ч гэсэн намайг төрүүлсэн ээж минь шүү дээ, би арай л хатуу үг х...

2009-11-29
Тусгаар тогтнол (шүлэг)
Энэ блог 1736531 удаа нээгдэв.