2018-05-25
Хэлц үгийн тайлбар ба ойролцоо хэлц

1. Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан дийлнэ- үнэн шударга, сайн сайхан гэдэг нь юунд ч дийлдэшгүй хүчтэй гэсэн утгатай.
Ойролцоо хэлц нь:    Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Үнэн юм алд дэлэм, үгүй юм мухар сөөм
2. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй
     Үхэр унасан хүнд нохой өшөөтэй
-   Гарцаагүй үнэний тухай үг нь аливаа хүнд тэр болгон тааламжтай сонсогддоггүй боловч үнэн  мөрөөр явах шиг үнэтэй юм байхгүй гэсэн утгыг илтгэсэн.
Ойролцоо хэлц нь: Давс шорвог боловч идээний амтанд тустай 
Үнэн үг хатуу боловч хожмын амьдралд тустай Үнэн үг чихэнд харш ч хэрэгт тустай  Үхэр мал биеэнд харш ч амьдралд тустай

3. Ганцаас газар дүүрнэ
    Чимхээс атга дүүрнэ 
- Юм үзэгдлийн өсөж хөгжих жам нь өчүүхэн багаас эхлэх бөгөөд өчүүхэн бага гэж бүү чамла, хичээн тордвоос өсөж олширно гэсэн утгатай
Ойролцоо нь:  Ганцаар газар дүүрнэ,  
Дуслаас далай болно, Дуслыг хураавал далай, Дуулсныг хураавал эрдэм
4. Урьдах юм ул болж
     Удаах нь зул болно - 
Юмс үзэгдлийн шинэ нь хуучнаа үгүйсгэн хөгждөг жам хуультай гэсэн утгатай 
Ойролцоо нь: Цаг цагаараа байдаггүй, Цахилдаг хөхөөрөө байдаггүй
5. Аавын хүү алагтай цоогтой
    Арын мод урттай богинотой
- Хүмүүсийн зан чанар, үзэл бодол, үйл ажиллагаа нь өөр өөрийн өвөрмөц онцлогтой тул бүгдийг нь адил мэтээр үзэж болохгүй. 
Ойролцоо нь: Олон хүн сайнтай муутай Ой мод урттай богинотой
6. Сохорын газар сохор 
Доголонгийн газар доголон-
 Ахуй нөхцөлд дасан зохицож, нийтийн ёс журмыг сахин амьдрах нь зүйтэй гэсэн утгатай.
Ойролцоо нь: Усыг нь уувал ёсыг нь дага  Ёс сөрвөл мохох  Журам дагавад дэгжих
7. Нэг үхрийн эвэр доргивол 
    Мянган үхрийн эвэр доргино- 
Нэг хүний алдаа эндэгдэл өөр олон хүнд хор учруулна гэсэн утгатай 
Ойролцоо нь: Нэг тэмээний хорголд 
Мянган тэмээ халтирна  Буман хэргийн боолт нэг  Түмэн хэргийн түлхүүр нэг
8. Ороо нь ороогоороо
    Жороо нь жороогооороо 
- Аливаа хүн нь өөрийн хэр хэмжээ, үзэл бодол, хүсэл сонирхолоороо ойр төсөөтэй хүнтэй холбоотой байдаг гэсэн утгатай.
Ойролцоо нь: Сайн нь сайнаараа  Муу нь муугаараа
9. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ
    Алт хийсэн ч сэгсэрнэ.
 - Хүний хэлж ярьсан зүйлээс өөртөө ашигтайг авч чадахгүй хүн илжигтэй адил гэсэн үг
Ойролцоо нь: Тэнгэрийг магтаад ч нэмэргүй Тэнэгийг хараагаад ч нэмэргүй
10. Амьд хүн аргатай
      Аргалын гал цогтой
- Хүн ямар ч бэрхшээлийг арга ухаанаар ялж чадах тул амьд байж, аятай тохитой амьдрахаас илүү зүйл үгүй гэсэн утгатай.
Ойролцоо нь: Амьд явбал алтан аяганаас ус ууна Амьд хүн аргаа олно Алтан хараацай үүрээ засна
11. Хүний эрхээр жаргахаар 
       Өөрийн эрхээр зов- 
Хүнд эрх чөлөө шиг үнэ цэнэтэй зүйл байхгүй бөгөөд эрх чөлөөтэй л байвал хэчнээн зовж зүдэрч байлаа ч гэсэн бусдын эрхэнд байснаас хавьгүй илүү гэсэн утгатай
Ойролцоо нь: Хүний эрхээр тос уухаар Өөрийн эрхээр ус уу
12. Эрийг бүү бас
       Далайг бүү янд
- хүнийг голж шилж дорд үзэж болохгүй гэсэн утгатай
Ойролцоо нь: Дахан дор эр Даахин дор хүлэг

 


Бичсэн: EDUCATION | цаг: 10:52 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1781004 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax