Нийгэм хэмээх ойлголт олон утгатай. Тодорхой зорилгоор бие биетэйгээ харилцах,туслалцах хийгээд хамтын үйл ажиллагаа, харилцамжаар нэгдсэн хүмүүсийн тодорхой бүлгийг нийгэм хэмээн ойлгож болно.
Нийгэм нь маш нарийн нийлмэл бүтэц, зохион байгуулалт, өргөн агуулгатай, оршин тогтнол,өөрчлөлт,хөгжил бүхий зүйрлэн хэлбэл,амьд организм лугаа өөрөө хөгжигч, хүнийг хөгжүүлэгч том тогтолцоо мөн.
Нийгмийн үүсэл хувьсал,хөгжил, түүний уг мөн чанар,ирээдүйн төлөв, хандлагыг философи, түүх, социологи, улс төр, эрхзүй, эдийн засаг, соёл судлал, антропологи, ёсзүй, хэл шинжлэл зэрэг нийгмийн болон ...