2015-05-25
ХАТИНГИШРАЛ

Хатингар хүн гэж ярьдаг.Хэтэрхий турсан бараг л яс арьс болчихсон эцэнхий морийг ч бас хатингар гэдэг. Өвчин эмгэгээс ч юмуу хоол хүнсний дутагдлаас шалтгаалан хатингар биетэй болох тохиолдол ч бий. Хатингар хүн, малын аль нь ч гэсэн эрүүл биетэйн шинж биш юм. Тэгвэл нэг хүн юмуу нэг адуу биш бүхэл бүтэн дэлхий маань хатингирч байна гэвэл үнэмшихүйеэ амаргүй санагдаж мэднэ. Гэвч бөмбөрцөг дэлхий маань хорьдугаар зуунд айхтар их хатингиршлын өвчтэй болчихоод байна.
Насны эрхээр хатингар болж мах булчин нь шуугдаж байгаа хүнийг бие махбодийн усгүйжих үйл явцад эргэлтгүй орсон хэмээн эмч нар оношл...

2011-11-24
Аугаа их эрдэмтэн Михайл Васильевич Ломоносов (1711-1765 он)

Алс цагаан тэнгисийн хязгаарт нутагтай ядуу тариачин Василий Дорофеевийнд нэгэн хүү төрсөн нь хожим Петербург, Стокгольм, Болоны Шинжлэх ухааны Академийн гишүүн болсон анхны орос хүн, тал бүрийн авьяастай аугаа их эрдэмтэн Михайл Васильевич Ломоносов байлаа. Миша хүү багадаа эхээсээ хагацан, арван наснаас аавынхаа хүнд хүчир ажилд туслалцаж, Умард мөсөн далай, Цагаан тэнгисээр аялан явдаг байжээ. Тэр багадаа уншиж сурсан боловч, унших ном нь даанч ховор, олдсон ганц нэг ном нь шашны сургууль дүүрэн байдаг байв. Харин Смотрицкийн “Хэл зүй”, Магницкийн “Тоо бодлого” гэдэг хоёр номтой санамсаргү...
2011-10-25
Эх дэлхийн тухай сонирхолтой 10 баримт

дэлхий

Бид эх дэлхий дээрээ төрсөн боловч ямар үзэсгэлэнтэй, хачирхалтай гараг дээр амьдардаг гэдгээ төдийлөн сайн ухаараагүй явдаг бизээ. Зуу зуун жил хүн төрөлхтөн эх дэлхийгээ судалсаар ирсэн боловч нууц нь тайлагдаагүй оньсогууд байсаар л байна.

10. Дэлхийн татах хүч тогтмол бус

Дэлхийн гадаргуу дээрх татах хүч нь олон газруудад харилцан адилгүй байдаг. Зарим газар та өөр газар байдгаасаа хүнд болох нь мэдрэгдэнэ. Энэтхэгийн далайн эрэгийн орчимд дэлхийн татах хүч сул байдаг. Харин өмнөд номхон далайд татах хүч нь илүү их байдаг байна. Үүний цаад учрыг нь одоохондоо бүрэн тайлаагүй.

9. Th...

2011-10-18
Сансар огторгуйн талаарх сонирхолтой 6 баримт

Сансар огторгуйн талаарх орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг дэндүү бага хэдий ч бас ч чамлалтгүй билээ. Тэр тусмаа шинжлэх ухаанаар батлагдсан боловч бидний мэддэгүй гайхалтай зүйлс орчлон ертөнцөд олон бий. Эдгээрээс та бүхэнд хүргэж байна.

6. Санчир гарагийг усанд хийвэл хөвнө.

Saturn's Rings

Санчир гарагийн нягтрал дэндүү бага бөгөөд хэрвээ аварга том савтай усанд хийх юм бол хөвнө. Учир нь Санчир гарагийн нягтшил 0.687 г/см3 бөгөөд харин усны нягтшил 0.998 г/см3 байдаг. Харин Санчир гарагийн экваторын радиус нь ойролцоогоор 60,268 км ба үүнийг багтаахын тулд чамгүй том устай сав хэрэг болох нь ээ....

Энэ блог 1728695 удаа нээгдэв.