“Боловсрол” гэхлээр хүмүүс ихэвчлэн “хүний эзэмшсэн мэдлэг, чадвар” гэж ойлгодог, жаахан гүнзгий боддог зарим нь дээр нь “хүний хөгжил, төлөвшил”-ийг багтааж ойлгоно. Гэхдээ, “боловсролын салбар” гэхлээр “боловсрол олгодог сургууль, багш нар”-ыг боддог. “Боловсролын чанар” гэхлээр “сурагчдын сурлагын чанар”-ыг ойлгож, “боловсролын чанар муу байна” гэвэл, “багш нар хүүхдүүдийг муу сургаж байгаа юм байна” гэсэн гэж үзээд “боловсролын шинэчлэл” гэхлээр “багш нарын ажлыг л шинэчлэх хэрэгтэй юм” гэсэн утгатай санаа буудаг. Тэгээд шинэчлэгдсэнийх нь үр дүнг “хүүхдүүдийн дүн сайжрахаас харна” гэвэл, ...