2010-10-05
Шүрэн бугуйвч. Б.Шүүдэрцэцэг

Тэр 4 нэгэн шинэ дэлгүүрийн компьютерийн системд тооцооны шинэ програм суулгах захиалга авснаа тэмдэглэхээр ирсэн нь энэ. Бүхэл бүтэн супермаркетийн компьютеруудыг сүлжээнд холбон програм суулгах захиалга гэдэг бол мань 4-н оюутанд тэнгэрийн умдаг атгана л гэсэн үг. Тэгээд хүн бүрд сая таван зуун мянган төгрөг оногдохоор гэрээ хийсэн нь гавьятан Аянга, Итгэл 2 байлаа. "M-4" гэж компаниа нэрлэсэн нь учиртай. Тэр 4-ийн шүтээн нь яг адилхан Bill Gates байлаа. Тэгээд ирээдүйд түүний байгуулсан алдарт Mickrosoft шиг агуу том компани болохыг бэлгэдэн эхний үсгийг нь авч 4-н гишүүн гэдгээ багтаан тэр нэрийг сонгожээ. Disco танхимын хүн нь нэмэгдсээр зөгийн үүр мэт шуугиантай боллоо. 4-н найзын ам халж, хажуудаа байгаа Заяаг бараг мартчихсан эрчүүдийн ярианы мөнхийн сэдэвт шилжив. Хаа явсан газраа аятайхан охин харж өлөн нүдэлж явдаг Жака аль хэдийн Намуун, Жавхаа 2-ыг олоод харчихсан байжээ.
----Хүүш, тэр ширээнд 2 аятайхан охин сууж байгааг хараач, таминээ гэж түүнийг хэлэхэд бүгд тийшээ харцгаав. Гэтэл Заяа их л эгдүүцэн,
----Чи юун ч хэрэгт дуртай юм бэ? Хүн хажууд нь улаан цайм харж байхад эд нартай нийлчихээд охин хүүхэн гөлрөөд байхдаа яадаг юм. Намайг байхгүй бол бүүр дагаад гүйх нь ээ. Хүүш, наад нүд чинь аяганаасаа бүлтэрлээ хэмээн Аянгыг нударснаар хайртай 2-ийн ээлжит хэрүүл дэгдэв.
----Би хаашаа харахаа чамаар заалгах уу? Гэж Аянгын уурлахад Итгэл өлгөж аваад
----яг зөв. Өдий 20-тойдоо авгайнхаа атганд орвол эр хүн болсны хэрэг байхгүй шүү гэхэд Заяа
---Чи нэртэйгээр нь тэр 2-ийн хажууд наад Жакатайгаа хамт очоод гөлрөөд суухгүй юу хэмээн тас ширвэлээ. Аянга ч мөчөөгөө өгсөнгүй
----Чи тэр 2 охиныг очиж харж болно гэж өөрөө надад зөвшөөрсөн шүү гэхэд нь Заяа уурлан босоод явчихав. Аянга тэссэнгүй араас нь очин аргадах гэхэд Жака гараас нь татан суулгаад
---Хэрэггүй ээ, цаадах чинь чамайг араас нь очихгүй бол шараа болно. Тэгээд маргааш доошоо орчихсон амьтан өөрөө гүйгээд л ирнэ гэж мэд. Хүүхнүүд аргадах тусам давардаг юм. Эмэгтэйчүүдийн сэтгэл зүйг нэвтэрхий мэдэх хэрэгтэй. Миний найз ганц удаа Заяагүйгээр эрх чөлөөгөө эдэл л дээ гэхэд Итгэл
---Чи одоо энэ Заяагийн юунд нь болдог байна аа? Ядаж тэрнийх нь ааштай гэдэг нь гэв.
---Би Заяагийн юунд нь болсон нь чамд ямар хамаатай юм? Хэмээн Аянга уурсахад Итгэл
---За юундаа уурласан юм. Чиний төлөө л сайн санаад л хэллээдэг. Ер нь үнэнч хайр майр, Romeo, Juliat-ийн домог энэ тэр чинь аль дундад зууны ойлголт юм биш үү? Гэхэд Жака шилэн аягатай пивоо нэг амьсгаагаар залгилаад дахин нөгөө 2-ийн ширээ рүү харснаа
---Тэнд 2 хөөрхөн охин суугаад байх юм. Тэр цэнхэр даашинзтай нь илүү хөөрхөн юм уу? Ингэхэд Аянгаа, ямар ч охиныг панаалдах их амархан шдээ. Чи цаад Заяагаа давруулах хэрэггүй. Хөөрхөн охид хааяагүй л байна шүү, намайг алдчихав аа гэж айлгавал л зүгээр байдаг юм шиг. Жишээ нь би чамд тэр ширээний 2 охины цэнхэр хувцастайг нь хөтлөөд ирэх үү? Гээд Намуун, Жавхаа 2-ийн ширээ рүү алхлаа.
----Түрүүнээс хойш нирхийтэл инээлдээд байн байн харцгаагаад байсан залуучуудын нэг нь тэднийг чиглэн ирж явааг харсан Намуун " нөгөө арзаганасан юмнуудын чинь нэг нь хүрээд ирлээ. За 2-уулаа явъя" гээд бослоо. Жака ч ширээнд нь хүрч ирээд Жавхаагийн бугуйнаас барин " хөөе охион, танилцах уу? Гэтэл Намуун нэг гараараа хүрмээ барин нөгөө гараараа найзынхаа гараас татан " Чи одоо яах гээд байгаа амьтан бэ?" гээд ухасхийн гарлаа. Харин сандрахдаа бугуйвчаа мултран унахыг тэр мэдсэнгүй. Яг энэ мөчид Итгэл, Намуун 2-ийн харц тулгарч билээ. Үргэсэн янзаганых шиг айсан, цочсон, өмгөөлөл хамгаалал эрсэн мэт харц нь Итгэлийн зүрхийг тэрхэн мөчид аргамжаад авах шиг санагджээ. Гэвч залууг сэхээ авахын зуургүй нөгөө 2 охин танхимаас гараад явчихлаа. Бардам ам, шалдан гуя болон хоцорсон Жака л харин мөрөө хавчин инээсээр ширээндээ хүрч ирэв. Бүгд түүнийг дооглон угтахад ганцхан Итгэл л мөчийн өмнө харц тулгарсан хар майк, жийнсэн өмдтэй турьхан охин нэг юмаа унагачих шиг болохыг тэр анзаарчээ.
---Нээрээ л сандал доогуур Намууны шүрэн бугуйвч хэвтэж байлаа. Тэр бугуйвчийг авлаа. Жижигхэн жижигхэн ягаан шүрнүүд нь саяхан зүүж байсан эзнийхээ гарын дулаан илчийг дамжуулах мэт бүлээхнээрээ байлаа. Итгэл тэр бугуйвчийг хэсэг зуур барьж зогссоноо 2 охины хойноос ухасхийн гарлаа. Намрын шөнийн тэнгэрт аальгүй одод жирвэлзэн байлаа. Хойноос нь Батбаяр бас гараад ирэв. Харамсалтай нь Намуун, Жавхаа 2-ийн суусан такси яг хөдөлж байлаа. Итгэл ч машинаа асаан араас нь дагав. Тэр охины даруухан төрх, айсан юм шиг сортолзсон нүд нь сэтгэлээс нь гарахгүй л байлаа. Хэдхэн хормын өмнө үнэнч дурлал дундад зууны үед л байсан юм биш үү энэ тэр гээд бүлтэрч байсан нь ч яалаа. Шар таксины хойноос өсгий даран давхиж явахдаа Итгэл тэр л харцыг нь санан санасаар явав. Аз болоход бараг цохиод авсан ч амнаасаа үг унагадаггүй Батбаяр хамт яваа нь яамай. Тэгээгүй бол өнөө хагархай амт Жака, хорон үгт Аянга 2 бол элдвээр баалаад амар заяа үзүүлэхгүй нь ойлгомжтой. Ээ халаг, 4-н замын уулзвар дээр осол гарснаас түгжрээнд орсон 2 өнөөх шар таксиг гүйцэхээ дөхөөд бараагүй хоцорчихов. Цагдаагийн шүглийн дуугаар хурдаа саан зогссон Итгэл машиныхаа жолоог дэрлэн унав. Алганд нь тэр охины шүрэн бугуйвч бүв бүлээнээрээ атгаастай байж байлаа. Харин эзнийг нь хаанаас олж уулзах юм бүү мэд. Тэр жолоон дээрээсээ толгой өндийлгөн
---Чи нээрээ битгий шоолоорой. Би тэр охинтой л яг одоо танилцмаар байна гээд гүнзгий санаа алдав.
---Би таксинийх нь дугаарыг тэмдэглээд авчихсан л даа.
--Нээрээ, дугаар нь хэд байсан бэ? Би ердөө ч анзаараагүй байгаа юм байна. Баагий чи ёстой чика залуу шүү.
--Баярлаж хөөрөх яахав. Чи утсаа өгөөдөх. Би City taxi руу яриад тэр жолоочийн утсыг олоодохъё.
--Май, ийм найзтай байх сайхан юмаа. Чи ёстой алт шиг сайн залуу шүү.
--Батбаяр такси компаний жижүүртэй яриад өнөө жолоочийн утсыг олсноор барахгүй, 2 охины хаана буусныг нь мэдээд авчээ.
Өнөөх 2 охин Их Дэлгүүрийн урд талд байдаг 40 мянгатын нэгэн байрны дэргэд буужээ. Манай 2-ыг тэр байрны дэргэд очих үеэр Аянга, Жака 2 ч гүйцэж ирэв.
---Та нар чинь хэл чимээгүй хааччихдаг байнаа гэсээр Жака машинаасаа бууж ирэв. Харин Аянга Заяа руугаа мэссэж бичээд машинд үлджээ. Гудамжны гэрэл, сарны мөнгөн туяатай сүлэлдсэн сайхан үдэш байлаа. Намрын эхэн сарын дулаахан үдэш. Ихэнх айлууд унтсан тул гэрэлтэй цонх хэдхэн үлджээ. Итгэл ташаа тулан зогсоод гэрэл нь асаалттай цөөхөн айлуудын цонх руу горьдлого тээсэн нүдээр харсаар. Жака хүүхдийн тоглоомний талбайи элсний хашлага дээр суугаа Батбаяраас
---Цаадхи чинь яачаа вэ? Гэж хэрэгт дурлахаас илүү гайхан асуув.
---Дурлачихсан юм байгаа биз.
---Юу?? За худлаа байлгүй дээ. Тэгээд хэнд?
---Нөгөө дискон дээрээс чамаас зугтаадаг 2 охины нэгд нь биз.
---Та 2 тэгээд араас нь хөөгөө юу? Шал балай юм. Харьж унтацгааяаа, хөөе
---Түрүүнээс хойш ганц ч үг амнаасаа унагаагүй Итгэл сая эргэн хараад
---Чи өөрөө харьж унтахгүй юу. Чамайг энд бариад, Жака Чи минь битгий яваач гээд байгаа хүн хэн байгаан бэ?
---Хүүе, хүүе, Хараач чи чинь ёстой дурласан Romeo болоо шивдээ. Нүд мүд чинь бүр шаналчихсан харцтай гээд тас тас хөхөрснөө хэн ч дагаж инээхгүй болохоор үсээ илээд машин руугаа алхав. Тэгээд машиндаа суухийн өмнө
---За тоглосон шүү гэхэд Итгэл бас машиндаа суугаад
---Та нар юу гэх нь хамаагүй. Би тэр охиныг л олмоор байна гээд ухасхийн давхин одлоо.

 

- Жака Аянга 2 өөд өөдөөсөө хараад мөрөө хавчицгаав. Харин тэднийг Намуун цонхоороо харсаар зогслоо. Тэр өнөөдөр эмээгийндээ хонохоор иржээ. Дискон дээрээс сандран гарахдаа бугуйвчаа хаясанаа бүүр таксинаас буусан хойноо л мэджэээ. Тэгээд эмээгийнхээ өгсөн нандин бэлгийг хаясандаа харамсаx, араас нь даган давхисан залуугаас бултаж чадсандаа баярлах 2 нь зэрэгцэж билээ.

Гэтэл шүршүүрт орчихоод гарч ирээд санамсаргүй хөшигний завсраар шагайтал нөгөө айхтар цоргисон харцтай нүдээрээ өөрийг нь хараад байсан өндөр залуу нь байрны гадаа ирчихсэн найзтайгаа хоюулаа айлуудын цонх руу хараад зогсож байх нь тэр.

- "Бурхан минь, ямар сонин залуу бэ? надаар яaх гээд байгаа юм бол? ямар азаар гэртээ харилгүй эмээгийндээ ирэв ээ. хэрвээ гэртээ очсон бол манайхыг мэдэж авчихаад яах ч гээд байх юм билээ. Эмээгийн эндээс бол намайг олтлоо л өдий биз. Шөнө дунд болчоод байхад яасан явдаггүй амьтан бэ?" гэсэн юм бодон харж зогстол дахиад 2 найз нь машинтайгаа хүрээд ирэв. Бүсгүй буйдан дээр суугаад өрөөний гэрлийг унтраав. Харанхуйд юм бодож суух сайхан. Өдөр бүр заавал ганцаараа байж юм бодож бай гэсэн Далай ламын сургаалыг тэр давтах дуртай. "Юун залуу бэ? ер нь яагаад тэр дискон дээр намайг өдөх гээд байсан юм бол?" тэр утсаа авч Жавхаа руу залган дискон дээр маяглаад байсан залуучууд танай гадаа очоогүй биз гэж асуув. Тэднийх эмээгийнх нь хажуугийн байранд байдаг билээ. Шал нойрмог Жавхаа "чи нойр сэргээчихлээ. өдийд унтахгүй юугаа хийж байгаа юм бэ?" гэж үглэсээр цонхоороо хараад "хэн ч алга л байна даа. Танай гадаа тэд нар байгаа юмуу, хаашаа юм?" хэмээн уцаартай гэгч нь асуув.
- Харин тийм. Манай гадаа 4-үүлээ байж бна. Эмээгийнхийг яаж олж ирэв ээ
-за ингэсгээд явчих байлгүй дээ.
- явах нь ч явах л байх л да. За за, чи сайхан нойрсоорой. Намуун утсаа ширээн дээр тавиад босч цонхоор харав. Нөгөө хэд ашгүй машинд хуваагдан суугаад хөдөлж байгаа харагдав. Цаг харвал шөнийн 2 цаг болчихжээ. Бүсгүй өвөөгийнхөө зургийн өмнө зул асаагаад орондоо орлоо.
Харин Итгэл гэртээ хариад хоолоо хүйтнээр нь идчихээд, зочны өрөөнийхөө буйдан дээр бодолд автан үүр цайтал суужээ. Анхны харцаар дурлана гэдэгт тэр урьд нь хэзээ ч итгэдэггүй байсан нь үнэн. Тэр 21 нас хүртлээ хэд хэдэн охинтой үерхэж , дажгүй гоё охидыг уйлуулж уяраан өвөртөө оруулж явсан ч, хангал зүрх нь хайр амсаагүй яваа билээ. Түүнтэй хэдэн сараар үерхсэн, уулзаж учирдаг, амрагийн жаргал эдэлж явсан олон олон охид, хүүхнүүдээс хэн нь ч өнөөдрийн сортолзсон нүдтэй охин шиг сэтгэл зүрхийг нь донсолгож явсангүй.
Хайр гэдэг түүний төсөөлж байсан шиг дэмий ч эд биш, бас шүлэг зохиолд гардаг шиг, хосгүй сайхан ч мэдрэмж бас биш бололтой. Нэрийг нь хэн гэдэг юм бол? Лав л гоё нэртэй охин байгаа даа. Сонин юм даа . Би яагаад тэр охиныг мартаж чадахгүй байна аа? Заа байз маргааш гэрийнх нь тэнд очоод сураглавал олдох бол уу? Хайр майр гэдэг чинь дундад зууны юм гээд томроод байсан чинь өөрө ингээд дурлачихдаг байж ээ.
- Тэгээд тэр охин намайг тоох бол уу? Энэ бол Итгэлийн хувьд өөрөө өөртөө эргэлзсэн анхны тохиолдол байлаа. Урьд нь тэр ямар ч охинтой танилцахдаа өөртөө итгэлтэй байж чаддаг, хараад өөрт нь таалагдсан л бол ирлээ, үзлээ, яллаа гэдэг шиг ямар ч зовлонгүй гартаа оруулаад авдаг байсан билээ. Итгэлийн эргүүлсэн ганц ч охин түүнд татгалзаж байсан удаагүй. Эр хүнд амархан хүүхнүүд үнэгүй санагддаг болхоор Итгэл ч тэдний хэнд нь ч сэтгэл алдарч явсангүй. Өнөөдөр сайхан харагдаад, шохоорхоод, маргааш нь танилцан хоолонд ороод, хэд хоног амраглаад л түүний хувьд бүх юм төгсдөг байв. Түүнийг ийнхүү бодолд автан амьдралдаа анх удаа эмэгтэй хүнээс болж харанхуй өрөөнд буйдан дээр хэвтэж байх энэ мөчид Намуун ч бас түүний тухай бодон үүр цайлгаж байлаа.
- Тэр ийнхүү оройтож ирэх бүрдээ ээжийгээ сэрээхгүйн тулд өлмий дээрээ гишгэн гэт сээр гэртээ ордог ч ээж нь заавал сэрчихсэн байдаг юм.
Энэ удаа ч гэсэн ээж нь унталгын хувцсан дээрээ нимгэн шөнийн халад нөмөрчихсөн зочний өрөөний үүдэнд -*Миний хүү унтахгүй яагаав? Гэчихсэн зогсож байв. –Ээж та яагаад сэрээ вэ?
-Чамайг унтаж уу гүй юу, гээд өрөөг нь шагайсан чинь ор нь хоосон байхаар нь
-Нойр хүрдэггүй ээ, та унт л даа, өглөө хар үүрээр босдог байж.
-Миний хүү хоолоо идсэн үү? -Идсээн. Гоё хуушуур байна лээ. –Одоо миний хүү орондоо очиж унт даа гэж ээж нь хүүгийнхээ дэргэд суун үсийг нь илэнгээ хэлэв. – За ээжээ. Ээж хүү 2 өрөө өрөө рүүгээ очиж ор орондоо оров. Тэр охин зүүдэнд ороосой гэж Итгэл орондоо орон бурханаас ингэж гуйх шахав. Гэвч зүүдэнд нь өнөөх охин орсонгүй харин ээж охин дүү 2тойгоо нил их нэлийсэн усан дундуур туучаад явна. Тэгснээ ойд гав ганцаараа төөрчихсөн байна гэхчлэн утга учиргүй юм зүүдлэн их л муу унтаад сэржээ. Намууны хувьд өглөө нойрноосоо их л сэргэлэн сэрэв. Эмээг нь онгоцны буудал хүргэж өгөхөөр аав ээж 2 нь хүрээд иржээ. Ээж нь гал тогооны өрөөнд цай ууж сууснаа охиноо хараад – Хүүе миний охин ээж нь үнсье хэмээн нялуурахыг бодвол өчигдрийн ажлаа бүтээн сарвайснаа авч чадсан бололтой. – За над шиг хөгшин юмыг үнсэж мүнсээд байхдаа яадгийн. Ээж зүгээр дахиж нэг жоохон хүүхэд гаргаад тэгэж нялуурахгүй юу гэлээ. – Хүүхэд том болохоороо дэмий юмаа, тийм ээ өвгөөн. – Намуун ингээд л аав ээж 2-ыгоо үгээр идээд байдаг шдээ. өнөө нохой чинь чамайг ирэхгүй болохоор шөнөжин худлаа боргоод, хаалга сахиж хононолээ гэж аав нь янзгүй хэллээ.
- Мики юу? Тэр чинь Америк яваад ирэхэд ээжийн нохой болчихсон байсан муу урвагч, худлаа тэгэж байгаа юм. Миний Чука байсан бол тэгэхгүй л дээ. Чука гэдэг нь түүний багадаа тэжээж байсан овчарка нохой. Хэдэн жилийн өмнө гудрага тусаад үхчихсэн юм. Хээ цэссс... Нохойд хүний нэр өгчихсөн болохоор ямар олиг байдаг юм, нэр нь хүнддээ биз гэж Самбуу хэлдэг юм. – Ортой л байх гэж аав нь хэллээ. Гэтэл мухрынхаа өрөөнд түнтэгнэж байсан эмээ нь орж ирэн – Алив хөдлөе, хүүхдүүд минь. Онгоцноос хоцрох нь гэсээр тэдний яриаг таслав. Эмээгээ гаргаж өгчихөөд Намуун гэрийг нь янзлахаар буцаж ирэв. Эмээгийнх нь хөрш байранд суудаг болохоор Жавхаа ч ороод ирлээ. 2 охин ч өчигдрийн залуусын тухай яриа дэлгэж байгаад санамсаргүй цонхоор хартал өнөө өндөр залуу бас л ирчихсэн тоглоомны талбайн сүүдрэвчинд байгаа хэсэг жаалуудыг шалгааж байгаа харагдав. – Хөөе, нөгөө зөдуу чинь ирчихэж, хэмээн дуу алдахад Жавхаа ч нээлттэй цонхоор хараад нүдээ бүлтийлгэн мөрөө хавчив. – Энэ одоо яах гээд энүүгээр эргэлдээд байгаа юм бол? –Чи л таалагдсан юм байгаа биз дээ. – Ямар сонин залуу вэ? Өчигдөр шөнө энэ чинь бас энд байж байж явсан шдээ.. хэмээн Намууныг хэлээд буйдан дээр суухад Жавхаа – Хөөрхий амьтан, чамд дурлачихсан ч юм билүү, юундаа маяглаад байгаан, танилцал даа, таалагдахгүй бол танилцахгүй гэнэ биз хэмээн цонхоор харан зогссоноо би өчигдөр нээх сайхан унтаж байсан чинь эд нараас болоод чи намайг сэрээчихсэн биз дээ, тэгээд миний нойр сэрчихээд баахан хэвтсэн гээч.
- Чөтгөр өө, нөгөө манай ширээнд хүрч ирээд намайг татаад байсан урт үстэй нь бас тэр гулсуурын хажууд зогсож байна гээд хажуу тийш үсрэн, хөшигний араар орсоноо эсвэл энэ залуу нь бас намайг эргээд байгаан бол уу? Би ерөөсөө гараад байдлыг нь үзчихээд ирэх үү? Гээд Намууны юу хэлэхийг ч хүлээлгүй үүд рүү гүйлээ.
Жавхаа, чи байж бай л даа. Чамайг тэр 2 чинь хараад л танина. Чи юу гэж хэлэх гээд байгаа хүн бэ? Яах санаатай ч яваад байгаа юм билээ? – За яав л гэж гээд тэр углаашандаа хөлөө шургуулав. – Хоёулаа цаад хоёртой чинь муур хулгана болж тоглочихвол яаж байна? Тэр 2 чамайг хараад шууд л танилцъя энэ тэр гэнэ биз. ЧИ нэрээ хэлнэ үү, байна уу өөрөө л мэд. ХАрин намайг асуувал битгий хэлээрэй. – Мэдээж чамайг асууж л таараа шдээ. Тэгээд би улайм цайм хамт явж байсан найзынхаа нэрийг мэдэхгүй гэх юм уу? – Намайг Алтаа гэдэг. Энд ахындаа түр байсан юм. Гэр нь биш гэд л хэлчихгүй юу. Жинхэнэ гэр нь хашаанд байдаг юмаа, хөөрхий гэвэл цаадах чинь дахиж наашаа зүглэхгүй биз. – Тэгээд л хэлчихвэл наашаа зүглэхээ больчихно гэж чи яаж мэдсэн юм бэ? Ер нь би тэгэж худлаа хэлж чадахгүй ээ. Дараа нь тэр чинь үнэнийг нь мэдчихвэл би л худалч болж таарна, зүгээр. Чи юундаа тэгэж нуугаад бариад байгаа юм? – Хасараас болж хангалттай шаналлаа. Одоо энэ ч бас юу билээ дээ. Чи миний найз л юм бол тэгээд л хэлчих л дээ. Энэ чинь хэрэв манай гэрийг мэдчихвэл бүр салахгүй. Углаашаа өмсч байсан Жавхаагийн нүдэнд дүрсгүй инээмсэглэл тодорч – Хүүшээ, энэ чинь харин тэр залууг чамд дурласан юм уу, үгүй юм уу гэдгийг мэдэх гоё арга биш үү? Чамайг гэрт байдаг гэж надаас сонсоод яахыг нь үзье, тэгэх үү? Хэрэв чамд жинхэнээсээ сайн л юм бол гэр хороололд хаана байдгийг чинь бас асууна ш дээ. Тэгвэл яах юм? – Ямар яршигтай юм бэ? Би сайн танихгүй. Эмнэлэгт ажил хйидэг гэнэ лээ гээд л хэлчих. Энэ үеэр үнэндээ Намууны сэтгэлд Хасарын өөдгүй явдал бодогдоод байсан тул Жавхаагийн сэдсэн зугаатай тоглоомонд оролцох, Итгэлийг сонирхох сөхөө ч байсангүй. Намрын нар илчтэйеэ ээсэн сайхан өглөө абйлаа. Бага үд дөхөж гудамж хүн машины дуу чмээнд умбаж байлаа. Хүүхдийн тоглоомны талбайн модон сүүдрэвчэн доор суусан Жака ийш тийш залхуутай гэгч нь хараачилж байснаа Жавхааг олоод харчихлаа. Тэр найзыгаа нудран – Хараач, нөгөө өчигдрийн цэнхэр даашинзтай охин явж байна гээд үсрэн босож – Хөөе охион, юм асууя гэсээр гүйж очоод – За сайн уу? Өчигдөр найзтайгаа хоёулаа нээх мангасаас зугтаж байгаа юм шиг гүйлдээд гарсан охин мөн биз дээ? – Тэгээд яах гээд байгаа юм? – Танилцъя, болдоггүй юм уу? – Болдоггүй юм гээд бүсгүй яарч байгаа хүн болж явахаар зүтгэв. Сүүдрэвчийн доороос Итгэл ч хүрээд ирлээ. - Өчигдөр хамт явж байсан найз охинтой чинь танилцах гэсэн юм. Намайг Итгэл гэдэг. ЧИ гэрийг нь заагаад өгчих л дөө гэж тэр Жавхаагийн нүд рүү ширтэж байгаад шаардангуй хэллээ. Тэр шаардангуй дуу, нухацтай харц нь түүнийг бүүр балмагдуулчихав. – 1-рт тэр чинь миний найз биш. Зүгээр л танил охин. 2-рт тэднийх энд байдаггүй юм. Тэгэхээр та 2 энүүгээр битгий эргэлдээд бай. Жавхаа биеэ барьж чадалгүй нэгэн амьсгаагаар энэ хэдэн үгийг хэлчихээд явах гэсэн хүн болж урагшаа зүтгэв. Ер нь шалтаг л гарвал маргачих гээд байдаг нь түүний зан билээ. Итгэл түүний урдуур нь хэрж зогсоод – Тэгвэл чи танил охиныхоо нэрийг нь хэлчих л дээ гэж нөгөө л шаардангуй өнгөөрөө асуулаа. – Алтан зул гэдгийн. – Гэр нь хаана байдаг юм бэ? – Мэдэхгүй ээ, Гэр хороололд л байдаг ш дээ. Хайлаастад бил үү, Толгойтод билүү. – Тэгвэл яагаад өчигдөр энд буусан юм бэ? – Аан юу л даа. Алтаа энд айлын хүүхэд хардаг байсан юм аа. Одоогоор гэртээ харьчихсан. Ажилдаа орно л гэж байсан. Сургалтын төлбөрөө дийлдэггүй болохоор сургуулиасаа гарчихсан юм. Аа тийм, нэг хувийн эмнэлэгт асрагчаар орох гэж байгаа гэсэн. Заа би явъя хөөе. Жавхаа цүнхээ савласаар Их дэлгүүр рүү гунхлан одлоо. 2 залуу араас нь өөд өөдөөсөө харалцан мөрөө хавчаад машин руугаа алхав. Араас нь Итгэл – Хөөе, чи өөрийнхөө утсыг өгөөч гэсэн ч тэр сонсоогүй юм шиг хурдлан алга болов. Намуун тэднийг цонхоороо харсаар зогсов. Өөрийнх нь хувьд харь танихгүй ертөнц мэт санагдах тэр өндөр залуу хэн юм бол? Үнэхээр Намуунд дурлачихаад хөөцөлдөөд байгаа юм уу? Аль эсвэл аавыг нь баян гэдгийг мэдчихээд хүргэн орох гэсэн амьтан уу? Хэн мэдэх билээ? Хар багаасаа үерхсэн Хасар тийм хогийн зан гаргаж байхад дөнгөж өчигдөр дискон дээр л бараагий нь халти хасан залуугийн юунд нь итгэх билээ. Энэ бодол нь Хасараас болж зүрхийг нь базсан шархыг нь сэдрээчихэв. Хэдийгээр унан тусан дурлаагүй ч зуны бороонд норон алхаж, өвлийн цастай үдэш хөтлөлцөн гүйлдэж, 4-н жил үерхсэн Хасар нь шүү дээ. Анхны болзоо, анхны үнсэлт, анхны шөнө гээд л ер нь түүний хувьд анхны юм бүхэн нь Хасартай холбоотой. Эмэгтэй хүн дасч хайрладаг гэдэг үнэн. Ямар ч гэсэн Намуун түүнд өөрийнхөөрөө л хайртай байсан. Гэтэл өөрийнх нь хажуугаар загвар өмсөгч охинтой... Энэ тухай бодохоос л дургүй нь хүрсэн тул тэр цонхноосоо холдон буйдан дээрээ суулаа. Маргааш Хасар Бээжингээс ирнэ. Ямар нүүрээрээ өөртэй нь уулзаж яаж хуурамч зан гаргах бол? Гэж бодохоос дургүй нь хүрнэ.

Гэхдээ нэг л юм түүнийг тайвшруулж байлаа. Хэдийгээр Хасартай олон жил үерхсэн ч тэр Намууны жинхэнэ мөрөөдлийн залуу биш юм байна гэдгийг өчигдөр л ойлгожээ. Тийм ээ, тэр Хасарт хайргүй. Тийм болохоор хэд хоног шаналаад л мартана гэсэн үг. Тэгэхээр жинхэнэ гал халуун дурлалтай хэзээ нэгэн цагт учирна шүү дээ. Харин тэр хайрын эзэн нь Намууны аавын хөрөнгөнд биш зөвхөн өөрт нь дурласан байгаасай гэж бүсгүй чин сэтгэлээсээ хүсч байлаа.

Хаалганы хонх тасхийхэд тэр бондгосхийн цочив.


Бичсэн: EDUCATION | цаг: 15:23 | Уран зохиол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1782189 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax