2010-10-05
Багш ээлжит хичээлд бэлтгэх
Хичээл нь сурган хүмүүжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх зориулалттай тогтоосон цаг хугацаанд тогтсон бүрэлдэхүүнтэй явагддаг, багш сурагчдын  хамтын үйл ажиллагаа билээ. Иймээс багш хичээлд сайн бэлтгэж чадвал хичээл сонирхолтой, үр дүн сайтай, сурагчдыг идэвхтэй оролцуулах нөхцөл бүрдэнэ.  Багшаас ээлжийн хичээлд бэлтгэх ажлыг  3 үе шаттай гүйцэтгэнэ.
А  Бэлтгэл ажил
Б. Урьдчилан төлөвлөх
В. Киррикюлим болон нэгж хичээлийн хөтөлбөр   боловсруулах
А.Бэлтгэл ажил.  Хичээлийг явуулах  нөхцөл байдлыг тодруулна. Үүнд : ямар сургуулийн ямар ангид заах , тэр ангийн сурагчдын сурах боломж, хэрэгцээ , тэмүүлэл, сурах арга барил эзэмшилтийн төвшин, сургалтын материаллаг нөхцөл зэргийг  судалж  тодруулах
Б. Урьдчилан төлөвлөх .  Хичээл явуулах олон хувилбараас оновчтойг сонгож авах явдал . Үүнд : Заах хичээлийн хөтөлбөрийг анхааралтай судалж, сэдэв , агуулга, хэдэн цаг орох, ашиглах хэрэглэгдэхүүн болон өмнөх ба дараагийн хичээлийн залгамж  холбоонд задлан шинжлэл хийнэ. Эх зохиолыг судална.
В. Нэгж хичээлийн хөтөлбөр    боловсруулах
Багш бүр ангилах ба урьдчилсан бэлтгэлийг хангаад заах хичээлийнхээ төлөвлөгөөг  бичнэ.  Ялангуяа оюутан багш нь  багшийн болон сурагчдын гүйцэтгэх үйлдлүүдийг нарийн дэс дараалалтай дэлгэрэнгүй бичээд , зарим хэсгийг нь тодруулагчаар ялгаж тэмдэглэж болно.
Хичээлийн төлөвлөгөө дараах бүтэцтэй байж болно.  Үүнд :
1. Хичээлийн сэдэв 
2. Тухайн хичээлийн зорилго ,
3.    Зорилт  буюу цогц чадамж
3. Хамрах хүрээ
4. Сэргээн сануулах буюу сэдэл төрүүлэх үе шат
5. Утга санааг ойлгуулах үе шат
6. Бататгал
7. Гэрийн даалгавар
8. Дүгнэлт  гэх мэт  бүтэцтэй байж болно.
1. Хичээлийн сэдэв.   Стандарт хөтөлбөрийн дагуу хичээлийн жилийн эхэнд хийсэн / календарьчилсан /  сэдэвчилсэн төлөвлөгөөнөөс авна. Оюутан багш дадлага удирдах ЕБС-ийн тухайн хичээл заадаг багштай ярилцаж сонгоно.
2.Тухайн хичээлийн зорилго, зорилт . Хичээлийн зорилго, зорилт нь боловсролын стандартын зорилготой уялдаатай , сэдвийн онцлогийг илэрхийлсэн , танин мэдүүлэх, хүмүүжүүлэх, хөгжүүлэх , төлөвшүүлэх  чиглэлтэй байна.
А. Танин мэдэхүйн зорилгыг тодорхойлох
Б. Суралцагчдыг сэтгэхүйг хөгжүүлэх
В. Сурагчдын ёс суртахуун , гоо зүй, бие бялдар, экологи, хөдөлмөр, эзийн засгийн боловсрол төлөвшилд нөлөөлөх  зорилгыг тодорхойлох
Г. Ангийн сурагчдын онцлогийг харгалзаж уншиж судалсан зүйлээ ангилах , бүлэглэх , зохиолын баатруудыг харьцуулах, өгүүллэг зохиох, төгсгөл, үргэлжлэлийг гүйцээн  түүний тодорхой үзэгдэлд дүгнэлт хийх , тэмдэглэл хөтлөх ,  даалгавар өгөх зэргээр сурагчдад цогц чадамж төлөвшүүлэх  зорилтуудыг нарийвчлан дэвшүүлнэ.
Д. Хичээлийн хэсэг тус бүрийн  зорилтууд нь залгамж холбоотой, сурагчдын нас, сэтгэцийн онцлогт тохирсон, тэдэнд ойлгомжтой,     хийх, гүйцэтгэх үйлийн нь        баримжаалал болж  өгөхүйц байх шаардлагатай.
 3. Сэргээн  сануулах буюу сэдэл төрүүлэх үе шат
Энэ хэсгийн зорилт нь сурагчдын мэдлэгийг сэргээх, бататгах, системчлэх, шинэ мэдлэгийг хүлээн авах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх явдал юм. Энд сурагчдын өмнөх мэдлэгийг сэргээж давтах, аргуудыг зөв сонгож  авах нь зүйтэй. Уг сэдэвтэй холбоотой цөөн дасгал ажиллуулах , зохиолчийн өмнө нь үзсэн  зохиолыг тодруулж  ярилцах зэрэг бүтээлч даалгавар өгөх, өгүүллэгийн төгсгөл эхлэлийг өөрчлүүлэх 10-15 минутын бичгийн ажил хийлгэх, түүхийн хичээлээр үзсэн зарим улс орны онцлог ба ялгаатай төсөөтэй талуудыг тодруулах гэх мэт. Энэ явцад сурагчид өмнөх мэдлэгээ сэргээн бурууг зөв болгож, дутууг гүйцээж  авах шинэ мэдлэгийг ухамсартай хүлээж авах боломж олгоно. Хичээлийн энэ хэсэгт сурагчдыг оролцуулахдаа анги нийтийг хамарсан, хэсэгчилсэн, ганцаарчилсан гэх мэт зохион байгуулалтын бүхий л хэлбэрийг ашиглаж болно. Ингэснээр сурагчид өмнө судалсан сэдвийн талаар нэгдмэл ойлголттой болсон байх ёстой.
Мөн өмнөх мэдлэгийг хичээлийн туршид бататган, сэргээж байх нь  зүйтэй юм.
4. Утга санааг ойлгуулах үе шат
Энэхүү хэсгийн зорилт нь шинжлэх ухааны мэдээллийгсурагчдад хүргэх, түүнийг амьдрал, практикт хэрэглэх боломжийг нээж өгөх явдал юм. Энэ зорилтын үүднээс багш тухайн сэдвийн тулгуур ухагдахуун ойлголт,  үзэл онол дүрслэлийг хүүхдэд ойлгомжтой үгээр систем, дэсдараалалтай тайлбарлан жишээ баримтаар нотлох уг үзэгдэл юмсыг бодитоор болон загвар схем үзүүлэнгээр ажиглуулах, асуудал дэвшүүлж  тайлбарлах, хэсэгчилэн эрэлхийлж  дүгнэлт гаргуулах, харьцуулах гэх мэт бүтээлч аргуудыг хэрэглэнэ.
5.Шинэ мэдлэгийг бататгах
Энэ хэсгийн зорилт нь сурагчдын шинэ мэдлэгийг нөөц мэдлэгтэй холбож, шинэ мэдлэгийг чадвар болгоход чиглэнэ.Багш сэдвийн онцлог,  сурагчдийн сурах чадавхи, цагийн боломжийг шинэ мэдлэгийг бататгах арга хэлбэрийг оновчтой сонгож хэрэглэнэ. Тухайлбал: Зохиолын дүрээр сонгож уншуулах, маргаан зохиох, жүжигчлэн тоглуулах, өөр өөр хувилбартай дасгал, бодлого өгч ажиллуулах, сурагчдын чадварт тохируулан хүнд буюу хөнгөн даалгаврыг ялгавартай өгөх гэх мэт
6.Сурагчдын мэдлэг чадварыг үнэлж дүгнэх
Орчин үеийн суралцагчийг нас сэтгэхүйн онцлогт тохируулан үнэлэх үндсэн хэд хэдэн аргыг ашиглаж болно.Үүнд:
1. Багш сурагчийг үнэлэх
2. Сурагч сурагчаа үнэлэх
3. Сурагч өөрийгөө үнэлэх гэх мэт.
Багш хичээлийн явцад стандарт бус үнэлгээг ашиглан суралцагчийн хийсэн ажилд ямагт дэмжлэг өгч урмын үгээр мялааж сурах нь чухал. Мөн өөрийгөө үнэлж, бусдадаа үнэлэлт өгч сурах нь орчин үеийн хүний гол чанар гэдгийг суралцагчдад ойлгуулж хичээлийн явцад 2,3-р үнэлгээг тогтмол хэрэглэж хэвших хэрэгтэй.
7. Гэрийн даалгавар
Энэ хэсгийн гол зорилт нь сурагчдын мэдлэгийг бататгах, системчлэх, сурагчдад бие дааж  арга барил эзэмшүүлэх явдал мөн. Гэрийн даалгавар сурагчдын сонирхол хэрэгцээ, боломжид тохирсон олон хувилбартай бүтээлч шинжтэй байх нь чухал. Тухайлбал: Шүлэг, өгүүлэл зохиох, найруулан бичих, дуртай зохиолчийн бүтээлийг цээжлэх, уран унших, түүхийн олдвор цуглуулах, олсон зүйлдээ тодорхойлолт бичих, жүжигчилсэн тоглолт бэлтгэх, түүхт хүний дүр бүтээх, реферат бичих гэх мэт.
8. Хичээлийн дүгнэлт
Хичээлийн өмнө дэвшүүлсэн зорилго, зорилт хэрэгжсэн байдал.  Энэхүү зорилго, зорилтоо хэрэгжүүлэх талаар сонгож авсан дасгал даалгаварын уялдаа, логик холбоо оновчтой эсэх , хичээлийн ололттой ба дутагдалтай тал, цаашид юунд анхаарвал зохих талаар дүгнэлт хийнэ. Үүнээс гадна хамгийн гол дүгнэлт нь тухайн багш болон секц, ЗАН, сургалтын менежер  хичээлийн хөтөлбөрт анализ хийх хэрэгтэй. Анализ хийсний дараа уг хөтөлбөрийн дутагдалтай талыг илрүүлэх, цаашид хэрхэн сайжруулах талд дүгнэлт хийвэл сая хөтөлбөр тань сурагчдын хэрэгцээ сонирхолд нийцсэн, багш таны ажлын үр дүнг сайнаар харуулах баримт бичиг болно.
Бичсэн: EDUCATION | цаг: 10:02 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1730682 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax