2009-11-06
Ерөөл үү? Аль эсвэл … уу?

Хүний хөдөлмөр бүтээлийг үнэн зөв үнэлж, шагнал урамшил, одон медаль олгох нь тухайн хүнд урам зориг нэмээд зогсохгүй түүнд бие сэтгэлийн урам хайрлаж, тэр хамт олны хөдөлмөр бүтээлийг ундраах нэгэн боломж ажээ.

Цаг өөр болж дээ.

            Мөлхөж эхэлмэгц л медаль, шагналын  төлөө зүтгүүлж, уйлуулж, аргадуулж, авилгадаж эхлэх юм.

Манцуйтай тамирчин нэвтрүүлгийг үздэг л биз дээ. Уйлаад ирэхгүй суучихаар нь чихэр жимс, өнгөтэй дуртай болгоныг нь харуулж, /авилгадаж байж/, ёстой л “хөхөөрөө даллаж” барианд оруулж, бүдүүн мисс ээр өргөмжлөн хүзүүнд нь медаль зүүж өгнө.

Доромжилж байна уу? Өхөөрдөж байнауу?

Авиа гаргадаг болмогц  /Өглөөний од, Ирээдүйн одод  болгох гэж/ эндэх тэндэхийн тайзан дээр гаргаж бүжиглүүлэх, дуулуулах, шүлэг уншуулах аядана.  Ганц дууны өнгө бүтэн гаргаж чадахгүй, хөдөлгөөний ямар ч эвсэлгүй, Л ч - гүй Р ч-гүй амьтныг гаргаад үзэгчдийн суудлаас учир утгагүй орилж чарлан, дэвхцэн, шүгэлдэн, эд юмс балбан  хашгиран дэмжинэ. Дэмжих ч гэж дээ ямарч баярлах хөөрөх, бахархах, гайхуулах юмгүй байхад үзэгчид хөөрч буй мэт сэтгэгдэл төрүүлж, бас л шүүгч, багш, зохион байгуулагчдад ойр нэгнүүдийнхэндээ мөн л медаль хүртээнэ. Мөнөөх медалийн тоо олшрох бүр, хувцас хэрэглэл нь тансаг болж, эцэг эх нь медаль зүүлгэхийн төлөө үүгээр түүгээр гүйж, танил талруугаа утас цохиж, гарыг нь цайлгаж, ямар ч үнээр хамаагүй хүзүүнд нь юм зүүлгэх гэж үзэж тарна, хөөрхий хүү охин улам л ичих булчирхайгүй /мэдрэмжгүй нэгэн/  болно.  

Цэцэрлэгийн нэг бүлэг гэхэд л “Авьяастай охин”, “Ирээдүйн од”, “Жентельмен”, “Өхөөрдөм хүү” гэх зэрэг элдэв нэр “гоч” өгөн  20-оод хүүхдэдээ медаль зүүж 10-аадыг нь хоосон үлдээнэ. Эл шагналыг гардуулагч эрхэм зурхайч, төлөгчдийнхөөр  бол бусад нь өхөөрдмөөргүйчүүд, авьяасгүйчүүд юм биз дээ? 

Бага суурь, бүрэн дунд, дээд сургуульд дээрх байдал “улам боловсронгуй болж” хүний хүн чанар хэрхэн  алдагдагддагийг Та хардаг л биз ээ.

Мөнөөх хүү охин том болоод юу ч хийж бүтээгээгүй, гайхуулах юу ч хийгээгүй, үлгэрлээгүй  атлаа шагналын донтон болж, дээш цоройн “одон”-тон болно.

Өрөвдмөөр юм.

За нэг юм зүүгээд бас алгыг дээш харуулах гэж  голдуу “ ӨРГӨМЖЛӨЛ” хүртээнэ.  Тэр өргөмжлөл дээрээ юу бичдэг гээч. Зохион байгуулагч маань өөрөө юу гэж өргөмжлөх гээд байгаагаа бичиж эс чадаад хэн нэгэнд “4-хөн мөр бичээд өг л дөө, амархан шүү дээ, гуйлгачих юм…” хэмээн үглэн дуулан, тунирхана. Дараа нь өөрөө нэг их сайхан үг, сургаал хайрласан мэт микрофон улиулж байгаад өндөр дуугаар уншиж сонсгоно.

Үг бичих?

 Уул нь тэр хүний амжилт бүтээлийг нь үнэлэн урам хайрлах, гоо сайхны таашаал ажлын эрч хүч  бий болгох  товч эх, санаа бичих юм шүү дээ.

Өнөөх үг бичих амархан гээд цээжээ элдэгч юу бичсэнийг хар даа.

              ……………………….овогтой …………………танд

Дэгдээхэй насанд

Дөрвөн жил хамт байсан

Цэмцгэр саруул танхимаа

Цэнгэлтэй олон тоглоомоо

Цэцэн мэргэн багш нараа

Цэцэрлэгтээ орхин одож

Эрдмийн их далайд

Эргэж ирэхгүй орох болсонд тань  талархаж… гээд урсган, даргын тамгаа тодоос тод даржээ.

Үүнийг авсан, сонссон хүнд урам, итгэл, хүсэл тэмүүлэл, гоо сайхны мэдрэмж  төрнө гэж үү?  Толгой холбох гэж мөн их ядаж дээ?

Ийм үгтэй “Өргөмжлөл” хүртсэн хүн баярлах биш гуниж гутрах болно.

Та сайн унш даа. 15 толгойтой атгаалжин хар мангасыг хүзүүнд нь чулуу /медаль/  зүүгээд, хөлгүй далайд, эргэж ирэхгүй орох  /шиддэг, түлхдэг/-тай яг адилхан болсон байгаа биз дээ. 

Танхимаа, тоглоомоо, багш нараа… орхин одож, эргэж ирэхгүй … болсонд дээрх хүн, байгууллага талархаж даргын тамгаа тодоос тод даржээ.

. Бүрлээч бологдсдыг үдэх үгэнд л “эргэж ирэхгүй”, “орхин одож” гэх мэт үг байдаг бус уу? 

Ингэхээр дээрх өргөмжлөлийн санаа ерөөл үү? Аль эсвэл …  уу?

Та авсан хүртсэн шагналуудынхаа үгийг нэг сайн уншдаа. Ерөөж үү? Эсвэл…?

Таны алтан цагийг дэмий үрэхгүйн үүднээс “Шагналаар шагнав”, УРЬЯ гэх гээд  “УРЪЯ”  гэх мэтээр бичсэн алдаатай өөр олон баримт авч нуршаагүй болно. Та болгоох буй за.

 

CH.Jamka. 2009.05.27.

Бичсэн: EDUCATION | цаг: 13:11 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


зүрх өвдөх
Бичсэн: Зочин цаг: 17:25, 2010-05-30 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 14:40, 2009-12-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1737667 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax