2009-11-08
Магистрын дипломын ажлын талаарх мэдээлэл

 



Магистрын сургалт, магистрын ажлын талаар ойлголт өгөх үүднээс магистрын сургалтын ерөнхий зарчим, магистрын ажил бичих талаар зарим мэдээлэл өгч байна.

 

  1. Магистрын сургалтыг Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын баталсан  “Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлахад нийтлэг журам”, ”Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийг баримтлан явуулна.

 

  1. Магистрын боловсролын агуулга нь суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм -хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэмшинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж соёл төлөвшүүлэхэд чиглэдэг

 

  1. Магистрын сургалт 30 багц цагаас доошгүй байдаг. Магистрын сургалтын агуулга судалгааны аргазүй, англи хэл, мэргэжлийн болон мэргэших хичээл, магистрын ажил гэсэн бүтэцтэй бөгөөд магистрын ажил 6 багц цагийн багтаамжтай байна.

 

  1. Магистрын ажлыг мэргэжлийн тэнхим, профессорын баг мэт тусгай зөвшөөрөл авсан сургуулийн академик нэгж дээр мэргэжлийн профессор багшийн удирдлагаар хийж гүйцэтгэдэг

 

  1. Магистрын судалгааны ажлын эцсийн үр дүн түүний сэдвийг хэрхэн сонгосноос багагүй шалтгаалдаг. Сэдэв хийгээд судалгааны хүрээг тогтоох, зорилго зорилтуудыг тодорхойлоход удирдагчтайгаа зөвлөх хэрэгтэй. Магистрын нийт судлах хичээлийн 2/3 –ыг үзсэний дараа магистрын ажлын сэдэв, судалгаа хийх төлөвлөгөөг батлуулдаг журамтай.

 

  1. Магистрын ажлыг боловсролын судалгааны тодорхой аргаар гүйцэтгэх бөгөөд судалгаанаас ямар нэг хэмжээний шинэ үр дүн гарсан байх ёстой гэж үздэг

 

  1. Магистрын ажил нь удиртгал, судалгааны онолын үндэслэл, судалгааны хэсэг, санал дүгнэлт, ном зүй, хавсралт гэсэн үндсэн бүтэцтэй байна

 

  1. Магистрын ажлыг монгол хэл дээр бичнэ. Харин түүний танилцуулгыг англи болон бусад гадаад хэл дээр үйлдэнэ. Нийгэм хүмүүнлэгийн салбарт бичсэн магистрын ажил 35-40 хуудас байна. Магистрын ажлын бичлэгийн хэлбэр, загвар зэргийн талаар түүнийг гүйцэтгэж буй академик нэгж болон мэргэжлийн тэнхим өөрийн гэсэн тогтсон шаардлага уламжлалыг баримталдаг

 

  1. Горилогч  магистрын ажилд ашигласан материал буюу тодорхой үр дүнгийн зохиогч ба эх сурвалжийг заавал иш татна. Энэхүү иш татах шаардлага нь дангаар болон бусадтай хамтран эрдэм шинжилгээний ажлын хувьд ч мөн хамаарна.

 

  1. Бэлэн болсон магистрын ажлын хоёроос доошгүй хувь дээр удирдагч, хамгаалуулах зөвлөлийн гишүүд гарын үсэг зурна. Магисрын ажлын нэг хувийг суралцсан сургуулийн номын санд хүлээлгэн өгнө. Магистрын зэрэг хамгаалахад магистрын ажлыг хэдэн хувь бэлтгэхийг мэргэжлийн тэнхим тухай бүр нь тогтоодог.

 

  1. Магистрын ажлыг Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлд хамгаална.

 

 

Ч.Пүрэвдорж МУБИС

Бичсэн: EDUCATION | цаг: 13:59 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 20:40, 2010-04-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774736 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax