2010-09-16
Шүрэн бугуйвч (Эхлэл) Б.Шүүдэрцэцэг

Б.Шүүдэрцэцэг

Шүрэн бугуйвч (Эхлэл)

 

Намуун найз охин Жавхаагаа хvлээн тв-нийхээ сувгуудыг солин буйдан дээр хэвтэж байлаа. Нээлттэй гэгээвчээр намрын халуун оройн зөөлөн сэвшээ салхи vлээн цонхны сиймгэр шаргал хөшгийг сэм сэмхэн хөвөлзvvлэн vлээх нь цаана нь нэгэн vл vзэгдэх шидтэн нуугдчихаад тоглоом хийгээд байгаа ч юм шиг. Намуун багадаа салхинд ийнхvv хөшиг сэвэлзэн хөдлөх тоолонд их айдаг, цаана нь хорон санаатан байгаа гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг байж билээ.


Гэвч одоо юун тэр ид шидтэн энээ тэрээ манатай. Найз залуугийнх нь зурагтай сонин өмнөх ширээн дээр нь хэвтэж байлаа. Аав ээж 2 нь мөд ирэхгvй гэдэг бол ойлгомжтой. Ирээд ч Төрийн өмчийн хорооны хурлыг гэртээ vргэжлvvлэх шахам ажлаа ярьж гардаг тул Намуун бушуухан өрөө рvvгээ зугтдаг сан. Намуун өмнөх сониныг ширээн дээрээс шvvрэн авч нөгөө мэдээг дахин уншаад шидчихлээ. "Томоохон businessman-ий ирээдvйн хvргэн Хасар өсөх ирээдvйтэй загвар өмсөгч Энхэрмаатай явдаг уу?" гэнэ шvv. Гvтгэлэг гэхэээр яaх аргагvй гэрэл зурагтай нь тавьчихаж ээ. Энхэрмаа гэдэг нь ширvvхэн салхинд хийсчихмээр чөрийсөн өндөр туранхай охин харагдана. Хасар, Намуун хоёр 8-н настайгаасаа бие биенээ мэднэ. Ээжийнх нь найз хvvхэн Эсэлмаагийнх Гeрманд байж байгаад Монголд буцаж ирсэн цагаас хойш л Намуун тэр 2-ын vерхэл эхэлсэн. Бодоод байхнаа ердөө л тэр өөрийгөө Хасарт хайртай байх ёстой гээд итгэчихсэн байсан юм шиг ээ. Ямар ч гэсэн ээж, аавууд нь "Энэ 2-ыгоо том болохоор нь суулгана аа" гэж ярьцгаахад нь нэг бодлын ичмээр, нөгөө бодлын тэгэх л ёстой мэт санагддаг байсан. Тийнхvv 2 гэрийнхнийх нь нөлөө, vргэлж ойр дотно байснаас болж л Намуун Хасартай vерхсэн, дараа нь сууна гэж бодсоор өдий хvрсэн болохоос дvрэлзэн шатсан гал халуун хайр тэдний дунд байсангvй.

Гэтэл сүүлийн үед Хасар нэг л хачин болоод байсан нь ийм учиртай байж. Өнгөрсөн Валентиний өдрөөр алга болж болж бүүр орой шөнө болчихсон хойно үнгэгдсэн ганц сарнайтай ирсэнийг нь саналаа. Бас халааснаас нь Кензо анхилуулсан ганган алчуур гарч ирсэнийг юу гэлээ дээ байз? Ангирмаагийнх гээд л өнгөрөөсөн шүү дээ. Ангирмаа гэдэг нь Хасарийн дүү. Ангираа шиг 10 настай жаахан хүүхэд юу гэж Кензо түрхэх билээ дээ. Одоо бодоод байхад тэр хоёрын явдал их эрт эхэлсэн бололтой. Арай ч дээ. Ингээд бодоод байхад ёстой галзуурмаар л юм. Тэр харандаа аваад Хасарын нүүрийг танигдахгүй болтол нь эрээчиж орхив. Яг одоо тэр хоёрыг хамт байж байхад нь очоод тэр өөдгүй амьтны хацрыг нь халцарч улайтал нь алгадаад авах юм сан. Үгүй ээ, алгадаад дэмий юм байна. Аавынхаа бие хамгаалагчтай хамт очоод тэр охинийх нь нүдэн дээр Хасарыг буланд шахаж байгаад... Үгүй ээ, Шал тэнэг юм бодож байх юм.
Хасар танай аавын хөрөнгөнд л болж чамтай үерхдэг шдээ гэсэн энэ үгийг ангийнхаа нэг охиноос 3 жилийн өмнө сонсоод таг мартах гэж их л зовсонсон. Тэгэхэд Намуун яг АНУ явах гээд билетээ хүртэл авчихсан байсан. Охин АНУ-д очсон хойноо ч тэр гашуун үгийг бодон бодон удаан шаналж билээ. Харин тэгэхэд Хасараас үргэлж e-mail ирж байсны хүчинд " тэр үг худлаа ч юм болов уу " хэмээн мартаж орхисонсон.
Ер нь аав нь том компаний эзэн гэдгээс болж Намууны амьдралд үргэлж төвөг учирна. Ганцхан манай сонинд ярилцлага өгчих гээд сурвалжлагч нар утасдахаас өгсүүлээд багш нар нэг л өөрөөр ханлах гээд, эсвэл баян айлын хүүхдэд долигонодоггүй хүн болж чангалах гээд л, ангийнхан нь бол байнгын мөнгө зээлдүүлчих гэж гуйна.
Жаахан байхад ямар сайхан байж вэ? Зун Шарга Моритын зусланд гарч өдөржин хүүхдүүдтэй ухаангүй тоглосоор зусдагсан. Борооны дараа ойд явж, тослог шар мөөг түүнэ. Сод өвс зулгаан бондгор толгойгоор нь сум хийн буудалцана. Эсвэл хэн нэгнийдээ цуглаад кекс хийх гэж байгаа нь энэ гээд баахан гурил түлж хаяна. Ирис, чихэр хйинэ гэж цөцгийн тос, элсэн чихэртэй хутган түлэнхий шар юм болгоод хувааж иднэ. Халуун өдөр гол дээр очиж хөвгүүд жараахай шүүрдэн охид усаар байлдацгаана. Намууныг 8-тай байхад зуслангийнх нь хөрш айлын охин Уранаа гэж нэг залдаг хүүхэд байв. Тэр нэг удаа голын усанд шумбаад, усан дотор нүдээ анихгүй харж чадвал үсэндээ алтан титэмтэй, загасан хөлтэй лусын дагина харагддаг гэж ярьж билээ. Намуун тэр лусын дагиныг харах гэж хэдэн өдөр голд зогсон усан дотор нүдээ анихгүй харах гэж хичээгээд чадаагүйсэн. Ингэж тэгсээр нэг л мэдэхэд орой 6 болж ажилчдын автобусаар аав ээжүүд нь ирцгээгээд хүүхдүүд бүгдээрээ тосон гүйлдэнэ. Хармсалтай тэр олон дотор Намуун л айлын ганц хүүхэд байсан. Бусад айлын хүүхдүүд аав, ээжээ тосохоор том нь жижгээ хөтлөн гүйцгээхэд Намуун л гав ганцаараа торойн зогсдогсон. Айлууд доод тал нь 3 хүүхэдтэй байхад тэднийх л ганц охинтой айл байсан. Гэтэл том болно гэдэг нялх бага насандаа айлын хүүхэдтэй муудалцаад мөрөөддөг байсан шиг тийм ч сайхан юм биш байжээ. Хорин насанд нь тохирсон зовлонг бурхан түүнд бэлдчихсэн байдаг байжээ. Үе үехэн сэвэлзэх салхин хөшгөөр сэм сэмхэн наадсаар л.

үргэлжлэл бий...
Бичсэн: EDUCATION | цаг: 15:16 | Уран зохиол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 12:59, 2010-09-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1730564 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax