2010-09-17
Стоунхенж - Гайхамшиг - Stonehenge

Стоунхенж бол Их Британид байдаг балар эртний хөшөө бөгөөд алдарт Египетийн пирамидаас арай залуу юм.

Энэхүү хөшөөний тухайд ертөнцийн долоон гайхамшгийн тоонд багтаагүй, Грек, Римийн зохиогчид ч энэ тухай нэг их дурсдаггүй.

Стоунхенжийн тухай домог 12-р зууны эхээр гарсан бөгөөд ямар зориулалттайгаар байгуулсныг хэн ч мэддэггүй билээ.

Стоун Хенжийг хэн бүтээсэн бэ?
Эртний Британичууд Стоунхенжийг "Аугаа Ихүүдийн бүжиг" гэсэн бол Молва аугаа их Марлинын ид шид хэмээн орчуулдаг. Өөр эх сурвалжууд хэзээ нэгэнтээ анхны галаваас өмнө амьдрагсад Стоунхенжийг байгуулсан гэх ба хаан Яков нэг Стоунхенжийг үзээд шагширч байгууламжийн байрлалыг зурж авч хэн, хэзээ бүтээснийг тогтоох тушаалыг уран барилгач Иниго Жонсонд өгсөн гэдэг. 1655 онд Жон Уэббын “Сэргээн босгогдсон Стоунхенж хэмээн нэрлэгдсэн Их Британийн хамгийн гайхамшигт эртний үе” гэдэг номны анхны хэвлэл Стоунхенжид зориулагджээ.

Хорьдугаар зууны үед одон орон судлаач Жеральд Хокинс өндөр нарийвчлалтайгаар явуулдаг эртний судалгааны төв байсныг нотолсноор Стоун Хенжийг судлах судалгааны ажил дуусгавар болжээ.
Стоунхенж манай эриний өмнөх 1600-1900 оны хооронд байгуулагдсан юм. Ойролцоогоор зуу гаруй жил барьсан гэдэг.
 
Манай эриний өмнөх 3000 жилээс эхлэн эх газраас арал дээр газар тариаланчид ирж суурьшсан ба тэднийг Стоунхенжийн ойролцоох толгодоор нэршсэн уиндмиллхиллийн хүмүүс гэдэг байжээ.
Стоунхенжийн барилгын өрөлтөд орсон чулуу янз бүрийн төрлийнх ба гол барилгын материал нь зонт чулуу, галт уулын хайлмал, шавар, шохойн чулуу зэрэг төрөл нь Бристолийн булангийн эргийн ойролцоох Преселл уулан дах Уэльсе хэмээх газарт л байдаг байна.

"Хөх чулууг Стоунхенжд зөвхөн энэ хязгаарлагдмал газраас авчирсан нь маргаангүй” гэж Стоунхенжийг судлаач Р.Аткинсон өгүүлжээ. Хоорондох чулуун замын зай нь 210 км бөгөөд автобусаар гурван цаг явна. Чулууг далайгаар авчирахад 380 км зам туулна. Наян ширхэг чулууны нийлбэр жин 400 тонн. Эртний Европод тийм ер бусын тээвэрлэлтийг хэн гүйцэтгэв. Эрдэмтэд бололцоотой замыг судлахад нэлээд хэсгийг усаар, зарим том чулууг газраар тээвэрлэсэн байх магадлалтайг олж мэджээ. Чулууг гуалин модоор хийсэн салаар тээвэрлэн нэг тонн ачааг 24 хүн чирж өдөрт 1,5 км газар туулсан байна.

Хэд хэдэн гуалинг банзаар холбож хөвүүлэхэд их хүнд жинг дааж жолоодоход хялбар байжээ. Хамгийн хүнд чулууны орд газрыг Стоунхенжээс 30 км-ын зайд илрүүлсэн байна. "Хөх хонь" гэж нэрлэсэн хамгийн том чулууны жин тавин тонн хүрэх ба 1000 хүний тусламжтайгаар чулууг байгууламжид хүргэхэд долоон жил шаардагджээ.

Эртний урчууд чулууг цохих техник, гал хүйтэн агаараар чадварлаг боловсруулж ан цав гарахад галын дөлөөр шарж, хүйтэн ус асган чулуун алхаар нүднэ. Анхны боловсруулалтын дараа чулууны өнгөлгөөг гоёлын эд зүйл мэт хийж бүтээсэн техникийг өнөөдөр үнэлж цэгнэх боломжгүй болжээ. Зуу зуун жилийн турш ус, салхи өөрийн үүргээ биелүүлэлгүй яахав.

Улмаар байгууламжийн суурийг хэрхэн тавьсныг тодруулах шаардлага эрдэмтдэд тулгарчээ. Эхлээд суурийн нүхийг ухаж түүний урт нь тэнд суух чулууны хэсэгтэй тэнцүү байхаар бодож хийжээ. Дээврийн хучилтыг нисдэг тэргээр өргөөгүй нь мэдээж, шороогоор бүтээсэн гэсэн таамаглалыг 1730 онд Стоунхенжийн анх судлаачдын нэг С.Уоллис дэвшүүлсэн юм.

Гэвч  судалгааны явцад шорооны хучилтын үлдэгдэл илрээгүй тул Уоллисын таамаглалыг орхисон түүхтэй.

Гуалинг багцлан түүний тусламжтайгаар зэрэгцүүлж босоо байрлалаар сөөлжүүлэн цааш нааш хөндийрүүлэн ганхуулах аргаар чулууг дээш гаргаж чадсан байна. Энэ байгууламжид 15 километр куб гуалин шаардагджээ.

Юуны тулд яах гэж энэ Стоунхенж хэмээх аврага байгууламжийг босгов?
Зуны нарлаг өдөр нар чулуун дээр хэрхэн тусч мандахыг сонирхохоор Стоунхенжид олон хүн ирдэг. Энэ будант хөндийд чухам тэр чулууны оргилд гэнэт яруу тод гэрэл тусдаг нь Стоунхенж эртний одон орон судлалын төв бөгөөд газар тариалангийн ажил эрхлэх нар хиртэх зэрэг үзэгдлийг зааж хэлэх чадвартай байсныг судлаач Ж.Хокинс тогтоожээ. Эртний энэ их бүрэн байгууламж дотор 56 "Лунок Орбн" байрлаж тэд зөв тойргийн дагуу хоорондоо ижил зайтай, 1,5 орчим метр гүнд суусан байдаг.

Египетийн пирамид, Олимпийн Завес, Эфис дэх Дианын сүм, Галикарнасе дахь бунхан, Фарос арал дээрх Александрын гэрэлт цамхаг зэрэг ертөнцийн долоон гайхамшгийн тав нь чулуугаар баригдсан байдаг боловч Английн баруун өмнөд нутагт эртний хүмүүсийн чулуугаар барьсан энэхүү аварга байгууламж хосгүй ажээ.
















Бичсэн: EDUCATION | цаг: 14:39 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1782725 удаа нээгдэв.