2011-01-04
БСШУ-ны яамны шагналын шинэ журам

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ

2010 оны 10 дугаар сарын 13-ний өдөр                Дугаар 451                       Улаанбаатар хот

Журам, бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай


Монгол Улсын Засгийн газрын "Засгийн газрын шагналын төрөл батлах тухай" 1997 оны 50, "Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн тухай" 1997 оны 52, "Тогтоолд нэмэлт оруулах тухай" 2000 оны 183 дугаар тогтоол, "Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч шагнал бий болгох тухай " Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2004 оны 199 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын шагналын журам"-ыг нэгдүгээр, "Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын шагналд нэр дэвшүүлэх ажилтны анкетын маягт"-ыг хоёрдугаар, "Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын шагналд нэр дэвшүүлэх ажилтны жагсаалтын маягт"- ыг гуравдугаар, "Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын ажилтны шагналын бүртгэл мэдээллийн маягт"-ыг дөрөвдүгээр, "Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын шагналын нэгдсэн судалгааны маягт"-ыг тавдугаар, "Шагналын комиссын бүрэлдэхүүн"-ийг  зургаадугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Журмыг 2010 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөн  ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын захирал, дарга нарт үүрэг болгосугай.


3.  Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Шагналын журам шинэчлэн батлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 264 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.  Энэхүү тушаалыг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Л. Цэдэвсүрэн/-т даалгасугай.

Сайд                                               Ё Отгонбаяр


Боловсрол, соёл, шинжлэх ухааны 
сайдын 2010 оны 451дүгээр тушаалын
нэгдүгээр хавсралт

   Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын шагналын журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Төрөөс боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт үр бүтээлтэй ажиллаж, тодорхой амжилт гаргасан салбарын албан хаагч, иргэдийг Засгийн газрын болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны  шагналаар /цаашид "салбарын шагнал" гэх/ шагнах, тэдгээрийн үнэмлэхийг нөхөн болон сольж олгоход энэхүү журмыг мөрдөнө.

1.2 Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны дотоод болон гадаад харилцааны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан Монгол улсын болон гадаадын иргэнд энэ журмын 2.1-д заасан шагналыг олгож болно.

Хоёр. Шагналын ангилал

2.1 Засгийн газрын, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны шагнал нь дор дурдсан ангилалтай байна.  
2.1.1. Засгийн газрын шагнал:

- "Боловсролын тэргүүний ажилтан" хүндэт  тэмдэг
- "Соёлын тэргүүний ажилтан" " хүндэт  тэмдэг
- "Шинжлэх ухааны тэргүүний ажилтан" " хүндэт  тэмдэг
- "Тэргүүний ардын авьяастан" хүндэт тэмдэг
-  Д. Нацагдоржийн нэрэмжит шагнал
- Д. Цэвэгмидийн нэрэмжит шагнал

2.1.2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны шагнал:

- Яамны "Хүндэт дэвтэр"-т бичиж алдаршуулах
- Яамны "Жуух бичиг"
- "Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч" тэмдэг

Гурав. Шагнал олгох болзол

3.1 Шагналыг яамны, Засгийн газрын шагналын ангиллаар шат дараалан, давхардуулахгүй олгоно. Улс, олон улсын хэмжээнд онцгой амжилт гаргасан тохиолдолд Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайдын шийдвэрээр болзол харгалзахгүй олгож болно.

3.2 Энэ журмын 2.1-д заасан шагналыг жил бүрийн багш нарын, шинжлэх ухааны, соёл, урлагийн ажилтны өдөр, байгууллагын 40-өөс дээшхи их, тэгш ой, эрх бүхий байгууллагын шийдвэрлэсний дагуу улсын хэмжээнд тэмдэглэх ой, баяр, тэмдэглэлт өдрийг  тохиолдуулан тус тус олгоно.

3.3 Монгол Улсын Засгийн газрын "Боловсролын тэргүүний ажилтан" /БТА/ хүндэт тэмдгээр шагнахад дор дурдсан болзлыг харгалзан үзнэ.  

-       Боловсролын салбарт 20-оос доошгүй жил ажиллаж, боловсролыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан;
-       Хариуцсан ажлын үзүүлэлт, сургалтын чанар, амжилт, бүтээл нь  аймаг, хот, улс, олон улсын хэмжээнд  үнэлэгдсэн;
-       Ажил мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагаа, мэргэшлийн түвшин нь сүүлийн 5 жилд А, В үнэлэгдсэн;
-       Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй;

3.4 Монгол Улсын Засгийн газрын "Шинжлэх ухааны тэргүүний ажилтан" /ШУТА/, хүндэт тэмдгээр шагнахдаа дор дурдсан болзлыг харгалзан үзнэ. 

-       Шинжлэх ухааны салбарт 20-оос доошгүй жил ажиллаж, шинжлэх ухааны хөгжилд  бодитой хувь нэмэр оруулсан;
-       Судалгаа, шинжилгээний бүтээл туурвил нь улс, олон улсын төвшинд үнэлэгдсэн;
-       Шинжлэх ухааны нарийн мэргэшлийн боловсон хүчин бэлтгэхэд зохих хувь нэмэр оруулсан:
-       Ажил мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагаа, мэргэшлийн түвшин нь сүүлийн 5 жилд А, В үнэлэгдсэн;
-       Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа, дутагдал гаргаж байгаагүй;

3.5 Монгол Улсын Засгийн газрын "Соёлын тэргүүний ажилтан" /СТА/ хүндэт тэмдгээр шагнахад дор дурдсан болзлыг харгалзан үзнэ. 

-       Соёл, урлагийн салбарт 20-оос доошгүй жил ажиллаж, соёл, урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хамгаалахад бодитой хувь нэмэр оруулсан;
-       Амжилт, уран бүтээл, туурвил нь  аймаг, хот, улсын хэмжээнд  нийтийн хүртээл болж үнэлэгдсэн;
-       Олон улсын хэмжээний соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан:
-       Ажил мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагаа, мэргэшлийн түвшин нь сүүлийн 5 жилд А, В үнэлэгдсэн;
-       Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй;

3.6 "Тэргүүний ардын авьяастан" /ТАА/ хүндэт тэмдгийг  дуу хөгжим, бүжиг, оёдол, хатгамал, уран зураг, баримал, сийлбэр, цутгамал, хөөмөл зэрэг урлагийн бүхий л төрлөөр мэргэшиж, 10-аас доошгүй жил бүтээл туурвин, уран бүтээлээ сурталчлан олны хүртээл болгосон, соёлын өвийг арвижуулах, хамгаалахад хувь нэмэр оруулж буй соёл урлагийн мэргэжлийн бус, авьяаслаг уран бүтээлч, иргэнд олгоно.

3.7 Яамны "Хүндэт дэвтэр"-т боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж, Монгол Улсын ардын болон гавьяат цол, төрийн шагнал хүртсэн алдар хүндтэй хүмүүсээс шалгаруулан, нэрийг нь бичиж, гэрчилгээ олгоно.

3.8 "Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч" тэмдгийг соёлын үнэт дурсгал, үндэсний монгол бичгийг дээдлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд 10-аас доошгүй жил хөдөлмөрлөж, хот, улсын хэмжээнд онцгой амжилт, үр бүтээл гаргасан багш, судлаач, бичиг соёлын зүтгэлтэнд жил бүрийн бичиг соёлын өдөр /5-р сарын эхний ням гараг/-ийг тохиолдуулан олгоно.

3.9 Яамны "Жуух бичиг"-ийг боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт
15-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж, тогтвортой амжилт гарган, хамт олон, мэргэжлийн байгууллага, аймаг, хотын хэмжээнд үнэлэгдсэн боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухааны байгууллагын албан хаагчид олгоно.

Дөрөв. Шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох

4.1 Энэ журмын гуравдугаар бүлэгт заасан болзлыг бүрэн хангасан, боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагад ажиллаж байгаа албан хаагч болон тухайн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад ажилтныг үндсэн байгууллага нь шагналд тодорхойлно.

4.2. Журамд заасан болзлыг бүрэн хангасан, ямар нэг байгууллагад харьяалагддаггүй иргэнийг харьяалах баг, хороо, төрийн бус байгууллага тодорхойлж болно.  

4.3
Өмнө шагнагдсан шагналаас хойш 5-аас доошгүй жил тогтвортой ажиллаж, ажлын амжилт бүтээл нь өмнөх түвшнээс ахисан нөхцөлд дараагийн шатны шагналд нэр дэвшүүлнэ.

4.4 Шагналд нэр дэвшүүлэх албан хаагч, иргэнийг байгууллагын хамт олны /томоохон байгууллагын хувьд дотоод нэгж, тэнхим, зөвлөлийн/ хурлаар хэлэлцэнэ. Хурлын ирц хамт олны 80-аас доошгүй хувь байх бөгөөд хуралд оролцогчдын дөрөвний гурваас дээших нь нэр дэвшүүлэхийг дэмжсэн бол тухайн ажилтан /иргэний/-ы нэрийг дэвшүүлсэнд тооцож, тодорхойлолт гаргана. 

4.5 Шагналд нэр дэвшсэн хүний ажил байдлын тодорхойлолт нь нийт ажилласан хугацааны ажлын амжилт, үр бүтээл, оруулсан хувь нэмрийг үнэн зөв, тодорхой бичих ба төрийн албан хаагчийн ёс зүйн  байдал,  ажил мэргэжлийн ур чадвар, мэргэшлийн түвшингийн үнэлгээг сүүлийн 5 жилээр гаргаж, холбогдох судалгаа, үр дүн, амжилтын үзүүлэлт, бүтээлийн жагсаалт, уран бүтээлийн CD, DVD, ном зэрэг холбогдох баримт бичгийг хавсаргасан байна.

4.6 Шагналд нэр дэвшигчийн танилцуулга, ажил байдлын тодорхойлолтод байгууллагын дарга, захирал, эрхлэгч гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулна.  

4.7 Шагнуулахаар нэр дэвшүүлсэн хүмүүсийг тодорхойлохдоо дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ.
4.7.1  Шагнуулах тухай хүсэлт гаргасан байгууллагын албан  бичиг
4.7.2  Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын санал  
4.7.3 Батлагдсан загварын танилцуулга / 3x4 хэмжээтэй 1 хувь гэрэл зурагтай/
4.7.4  Ажил байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт, бүтээлийн жагсаалт
4.7.5  Хамт олны хурлын тэмдэглэл
4.7.6 Үндсэн мэргэжил эзэмшсэнийг гэрчлэх баримт бичгийн хуулбар
4.7.7 Яамны бусад шагналаар шагнагдсан бол тэдгээрийг гэрчлэх үнэмлэхийн хуулбар
4.7.8 Яамны "Хүндэт дэвтэр"-т нэр нь бичигдэх иргэний  6x9 хэмжээтэй 1 хувь гэрэл зураг
4.7.9 Онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн хуулбар
4.7.10 Бусад холбогдох баримт бичиг, зүйл

4.8 Орон нутгийн өмчийн боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагууд энэ журмын 4.8-д заасан баримт бичгийг бүрдүүлэн тэмдэглэлт өдөр болохоос 45 хоногийн өмнө харьяалах аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газарт хүргүүлнэ.

4.9 Яамны харьяа их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын тусгай сургууль, соёл, урлаг, шинжлэх ухааны байгууллага нь шагнуулахаар тодорхойлсон хүмүүсийн баримт бичгийг яаманд тэмдэглэлт өдөр болохоос 21 хоногийн өмнө  ирүүлнэ.

4.10 Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын шагналын асуудал хариуцсан ажилтан шагналд нэр дэвшигчдийн баримт бичгийн бүрдэл, үнэн зөв байдлыг нягтлан нэгтгэж, даргын /аргазүйн/ зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, дэмжигдсэн нэр дэвшигчдийн баримт бичиг,  жагсаалт, саналыг  тэмдэглэлт өдөр, ой болохоос 30 хоногийн өмнө Яамны Төрийн захиргааны удирдлагын нэгжид ирүүлнэ.

4.11 Багш нарын, соёлын болон шинжлэх ухааны ажилтны өдөр, байгууллагын их тэгш ойг тохиолдуулан шагнуулахаар нэр дэвшүүлж буй албан хаагч, иргэдийн нэгдсэн жагсаалтыг байгууллага, аймаг, хотын хэмжээнд нэгтгэн 3 хавсралтаар батласан маягтын дагуу цахим хэлбэрээр заавал ирүүлнэ.

4.12 Шагналын баримт бичгийг энэ журмын 4.8-д заасны дагуу бүрдүүлээгүй, хугацаа хожимдуулж ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй, холбогдох байгууллагад буцаан хүргүүлнэ.

4.13 Шагналын баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн нь нотлогдсон тохиолдолд, баримт бичгийг тодорхойлсон байгууллагад буцаан, тухайн албан хаагчид шагнал олгох асуудлыг дараагийн 3 жилд авч хэлэлцэхгүй.

Тав. Шагналыг шийдвэрлэх, олгох

5.1 Яамны шагнал хариуцсан мэргэжилтэн нь шагналд тодорхойлсон баримт бичгийг хүлээн авснаас хойш 7-30 хоногийн дотор энэ журмын шаардлагад нийцүүлэн хянаж, болзол, шаардлага хангасан албан хаагч, иргэнийг шагнах талаар санал боловсруулан Яамны шагналын комиссоор хэлэлцүүлнэ.

5.2 Шагналын комиссын гишүүд журамд заасан болзол шаардлагыг баримтлан өөр, өөрсдийн салбарын албан хаагч, иргэнийг шагнах эсэх талаар санал өгнө.

5.3 Шагналын комиссын гишүүдийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг сайдад танилцуулан, шийдвэрийг гаргуулна.

5.4 Шагнагдсан хүнд хувийн дугаар бүхий үнэмлэх олгоно.

5.5 Шагнагдсан хүний тэмдэг, үнэмлэхийг тодорхойлсон байгууллагын эрх бүхий албан тушаалтанд  хүлээлгэн өгнө.

5.6 Яамны "Хүндэт дэвтэр"-т бичигдсэн дурсгалын гэрчилгээг Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд, түүний эзгүйд дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга хүндэтгэлтэй гардуулна.

5.7 Засгийн газрын "Боловсролын тэргүүний ажилтан", "Шинжлэх ухааны тэргүүний ажилтан", "Соёлын тэргүүний ажилтан" тэмдэг, "Тэргүүний ардын авьяастан" хүндэт тэмдгээр шагнахад 30000 төгрөг , БСШУЯ-ны "Хүндэт дэвтэр"-т нэрийг нь бичиж, гэрчилгээ олгоход 20000 төгрөг, "Жуух бичиг"-ээр шагнахад 10000 төгрөгийн мөнгөн шагнал тус тус дагалдана. Энэхүү дагалдах мөнгөн шагналыг тухайн хүнийг шагнуулахаар нэр дэвшүүлж тодорхойлсон байгууллага олгоно.

5.8 "БТА", "ШУТА", "СТА" тэмдэг, "ТАА" хүндэт тэмдэг болон яамны бусад шагналаар шагнагдсан гадаадын иргэнд дагалдах мөнгөн шагналыг олгохгүй.

5.9 Шагналд нэр дэвшигчдийн баримт бичгийг буцаан олгохгүй, архивын нэгж болгон хадгална.

Зургаа. Тэмдэг, үнэмлэхийг нөхөн болон сольж олгох

6.1 Шагналын тэмдэг, үнэмлэхийг үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн олгож болно.

6.2  Нөхөн олгоход дараах материалыг бүрдүүлнэ:
6.2.1 Тэмдэг, үнэмлэх нөхөн олгохыг хүссэн өргөдөл
6.2.2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
6.2.3 Шагналын үнэмлэхийн хуулбар;
6.2.4 Үнэмлэх үрэгдүүлсэн бол шагнасан шийдвэрийн хуулбар
6.2.5 Мөнгө тушаасан баримт

6.3 Энэ журмын 6.2-т заасан баримтыг хянаж үзэж, шагналын тэмдэг, үнэмлэхийг нөхөн олгох тохиолдолд шагналын тэмдэг, үнэмлэхийг хэвлүүлсэн зардлыг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний төлбөрийг байгууллага, иргэнээс гаргуулна.

Долоо. Салбарын шагналын мэдээллийн сан

7.1 Яам салбарын албан хаагчдын шагналын цахим мэдээллийн сантай байна. Энэ санг он дараалал, шагналын төрөл, орон нутаг, нийслэлийн төрийн болон төрийн бус байгууллагаар төрөлжүүлэн бүрдүүлнэ.

7.2 Мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг Яамны шагнал урамшууллын асуудал хариуцсан мэргэжилтэн эрхэлнэ.

7.3 Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага өөрийн албан хаагчдын шагналын бүртгэл, мэдээллийн сантай байх ба энэ журмын 4 дүгээр хавсралтаар баталсан маягтаар судалгаа гаргаж, жил бүр шинэчилнэ.

7.4 Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар нь тухайн орон нутгийн салбарын байгууллагын, яамны харьяа байгууллага өөрийн албан хаагчдын тухайн жилийн шагналын судалгааг 5 дугаар хавсралтаар баталсан маягтын дагуу гаргаж, дараа оны 1 дүгээр сарын 25-ны дотор Яаманд цахим хэлбэрээр ирүүлнэ.

Найм. Бусад зүйл

8.1 Монгол Улсын цол хүртэх, одон, медалиар шагнуулахаар ирүүлсэн баримт бичгийг яамны "Нэгжийн дарга нарын зөвлөл"-ийн хурлаар хэлэлцэн дүгнэлт, санал гаргана.

8.2 Зөвлөлийн хурлын дүгнэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад танилцуулан, холбогдох байгууллагад санал өгнө.

8.3 Монгол Улсын цол хүртэх, одон, медалиар шагнуулахаар ирүүлсэн материалын бүрдэл дутуу байвал түүнд санал өгөхгүйгээр холбогдох байгууллагад буцаана.




Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2010 оны ... сарын ... өдрийн ... дугаар
тушаалын  2 дугаар хавсралт


Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын шагналд
нэр дэвшүүлэх ажилтны танилцуулга



1.    Ургийн овог .................................                                                                                                                               ЗУРАГ

2.    Эцэг, эхийн нэр ..........................

3.    Өөрийн нэр ...................................

4.    Регистрийн дугаар.........................

5.    Нас, хүйс.........................................

6.    Яс үндэс ........................................

7.    Үндсэн захиргаа .............................

8.    Боловсрол, мэргэжил эзэмшсэн байдал /он дарааллаар/

Төгссөн  сургууль

Суралцсан хугацаа 

Эзэмшсэн боловсрол, мэргэжил



9.    Ажил эрхэлсэн байдал /он дарааллаар/

Ажлын газрын нэр

Ажилласан хугацаа

/он сараар/

Эрхэлсэн ажил албан тушаал

10.  Нийт ажилласан жил- ....   

Үүнээс: Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт: .... жил,

Тухайн хамт олон дотор ....жил

11.  Шагнагдаж байсан шагналууд /оны дараалал баримтлан бичих бөгөөд Яамны бусад шагналаар шагнагдсан бол түүний хуулбарыг заавал хавсаргана./

Шагналын нэр

Шагнагдсан он

12.  Шагнуулах үндэслэл. /Товч, тодорхой бичнэ./
..........................................................................................................................................................................................................................................................................

13.   Тухайн ажилтны ажил мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагаа, мэргэшлийн түвшиний үнэлгээ /сүүлийн 5 жилээр/
................................................................................................................................

14.  Ямар шагналд нэр дэвшүүлж буй санал ......................................................

15.  Хамт олны саналын хувь .......................................

16.  Байгууллагын холбоо барих утас, ажилтны нэр....................................................

Танилцуулгыг баталгаажуулсан:

Захирал / дарга, эрхлэгч/............................................../нэр/

Гарын үсэг

Огноо

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2010 оны ... сарын ... өдрийн ... дугаар
тушаалын  3 дугаар хавсралт


Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын .............шагналд   
нэр дэвшүүлэх ажилтны жагсаалт

......  аймаг                                                                                                                                           .... оны ...сарын ... ны өдөр





Байгууллага



Овог нэр



Регистрийн дугаар



Нас хүйс



Ажил, албан тушаал

Ажилласан жил

Өмнө шагнагдсан салбарын  шагналын нэр, дугаар, он

Шагнуулах

үндэслэл

Эр

Эм

Нийт

салбарт


-       Маягтыг бөглөхдөө үсгийн хэлбэр, хэмжээ Arial12 -ыг ашиглан бичнэ.
-       Маягтын дагуу шагналын төрөл тус бүрээр  гаргана.


                                       Захирал / дарга, эрхлэгч/............................................../нэр/      

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2010 оны ... сарын ... өдрийн ... дугаар
тушаалын  4 дүгээр  хавсралт


Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын ажилтны шагналын
бүртгэл мэдээлэл

Байгууллагын нэр: ...                                                                                                                                           .... он


Овог нэр

Регистрийн дугаар

Ажил, албан тушаал

Ямар шагналаар шагнагдсан

/Шагналын нэр, огноо, дугаар/

Бусад

Төрийн одон медаль

Засгийн газрын шагнал

Яамны шагнал

Дүн


-       Маягтыг бөглөхдөө үсгийн хэлбэр, хэмжээ Arial12 -ыг ашиглан бичнэ.
-       Шагналын нэр, огноо, дугаарыг заавал бичнэ.

Мэдээллийг нэгтгэсэн .......................... /албан тушаал, нэр /

 Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2010 оны ... сарын ... өдрийн ... дугаар
тушаалын  5 дугаар  хавсралт


Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын
шагналын нэгдсэн судалгаа

.......  аймаг /Байгууллагын нэр/                                                                                                                    ....он



Шагналын нэр

Шагнал авсан хүний тоо



Дүн

Боловсролын салбар

Соёлын салбар

Шинжлэх ухааны салбар

Монгол улсын цол, Төрийн одон медаль

Монгол улсын Ардын багш /жүжигчин/

Монгол улсын гавьяат цол /багш,  жүжигчин, соёлын зүтгэлтэн, ШУ-ны ажилтан /

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

"Алтан гадас" одон

Хөдөлмөрийн хүндэт медаль

Бусад /"Алдарт эх-1,2" одонгоос бусад улсын цол, төрийн одон медалийг тооцно./

Монгол улсын Засгийн Газрын болон яамны шагнал

Засгийн газрын хүндэт өргөмжлөл

 Боловсролын тэргүүний ажилтан

Соёлын тэргүүний ажилтан

Шинжлэх ухааны тэргүүний ажилтан

"Тэргүүний ардын авьяастан" хүндэт тэмдэг

Д. Нацагдоржийн нэрэмжит шагнал

Д. Цэвэгмидийн нэрэмжит шагнал

Яамны "Хүндэт дэвтэр"-т бичиж алдаршуулсан

Үндэсний бичиг соёлыг

дэлгэрүүлэгч

Яамны "Жуух бичиг"

Дүн








Захирал /дарга, эрхлэгч/.................../нэр/
   тэмдэг                                    Гарын үсэг


Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2010 оны ... сарын ... өдрийн ... дугаар
тушаалын  6 дугаар хавсралт

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны шагналын
комиссын бүрэлдэхүүн



Комиссын дарга:              Төрийн нарийн бичгийн дарга  

Гишүүд:                              Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

                                             Ерөнхий боловсролын газрын дарга

                                             Мэргэжлийн боловсролын газрын дарга

                                             Соёл, урлагийн  бодлогын газрын дарга

                                             Шинжлэх ухааны технологийн газрын дарга

                                            Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Комиссын нарийн бичгийн дарга:      Яамны шагнал урамшил хариуцсан мэргэжилтэн.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2009 оны ... сарын ... өдрийн ... дугаар
тушаалын  7 дугаар хавсралт


Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын тэргүүн ажилтан тэмдэг,
яамны шагналын загвар

шагналын төрөл

Тэмдэг,  үнэмлэхний загвар

1

"Боловсролын тэргүүний ажилтан"  тэмдэг

Тэмдэг нь ромбо хэлбэртэй, эргэн тойрон шар, цагаан хүрээтэй, тэмдгийн дээд хэсэгт улаан дэвсгэр дээр соёмботой, дунд хэсэгт хөх дэвсгэр дээр "Боловсролын тэргүүний ажилтан" гэж монгол үсгээр бичиж, цагаан өнгөтэй дэлгэмэл ном дүрсэлсэн, дээд болон доод хэсгийн улаан дэвсгэр дээр нарны цацрагийг бэлгэдсэн алтан шар өнгийн зураастай, урт нь 45мм, өргөн нь 25мм байна. 

2

"Соёлын тэргүүний ажилтан"  тэмдэг

Тэмдэг нь ромбо хэлбэртэй, эргэн тойрон шар, цагаан хүрээтэй, тэмдгийн дээд хэсэгт улаан дэвсгэр дээр соёмботой, дунд хэсэгт "Соёлын тэргүүний ажилтан" гэж монгол үсгээр бичсэн, доод хэсэгт дэлгэмэл ном дээр хөгжмийн дүрсийг  дүрсэлсэн,  урт нь 45мм, өргөн нь 25мм, зузаан нь 2мм байна

3

"Шинжлэх ухааны тэргүүний ажилтан"  тэмдэг

Тэмдэг гонзгой хэлбэртэй,  тэмдгийн хүрээ нь дээд хэсэгтээ цэнхэр, дунд хэсэгтээ алхан хээ бүхий хөх, доод хэсэгтээ ногоон хүрээтэй байна. Тэмдэг нь бүхэлдээ алтан шар дэвсгэртэй байх ба  дээд хэсэгт соёмботой, дунд хэсэгт "Шинжлэх ухааны тэргүүний ажилтан" гэж монгол бичгээр бичиж, доод хэсэгт шинжлэх ухааны бэлэг тэмдгийн дүрстэй, урт нь 45мм, өргөн нь 25мм зузаан нь 2мм,  байна

4

"Тэргүүний ардын авьяастан" тэмдэг

Тэмдэг нь 2 хэсгээс бүрдэнэ. Үндсэн хэсэг нь дугуй хэлбэртэй, алтан шар өнгөтэй, нарны цацрагийг дүрсэлсэн товгор хээ бүхий хүрээтэй, тэмдгийн голд морин хуурчийн дүрсийг хөх өнгөөр дүрсэлсэн, түүний эргэн тойронд "Тэргүүний ардын авьяастан" гэж монгол үсгээр бичсэн, диаметр нь 3.5 мм, зузаан нь 2мм   байна.  2 дахь хэсэг нь тэгш өнцөгт  хэлбэртэй байх ба алтан шар өнгийн хүрээтэй, улаан өнгөтэй дэвсгэр бүхий

5

д. Нацагдоржийн нэрэмжит шагнал

6

"Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч" тэмдэг

Тэмдэг нь 2 хэсгээс бүрдэнэ. Үндсэн хэсэг нь дугуй хэлбэртэй, алтан шар өнгөтэй, алхан хээ бүхий хүрээтэй, тэмдгийн голд хөх дэвсгэр дээр соёмбо дүрслэн, "Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч" гэж монгол үсгээр бичсэн, хүрээний доод хэсэгт бадамлянхуа цэцгийг дүрсэлсэн, диаметр нь 4 мм, зузаан нь 2мм   байна.  2 дахь хэсэг нь тэгш өнцөгт  хэлбэртэй байх ба алтан шар өнгийн хүрээтэй, улаан өнгөтэй дэвсгэр бүхий

Бичсэн: EDUCATION | цаг: 11:36 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774562 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax