2011-02-01
Бага ангийн багш нарын дунд явуулах “Сургалтын шилдэг хэрэглэгдэхүүн” шалгаруулах уралдаан

Ерөнхий боловсролын сургуулийн (ЕБС) бага ангийн багш нарын дунд явуулах Сургалтын шилдэг хэрэглэгдэхүүн” шалгаруулах улсын уралдааны болзол

Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургууль, Нийслэлийн боловсролын газар хамтран Бага ангийн багш нарын дунд Сургалтын шилдэг хэрэглэгдэхүүн” –ий улсын уралдаан зарлаж байна.

Уралдааны зорилго:

  • Сургууль багш нарын бүтээлч үйл ажиллагааг урамшуулан дэмжих

  • Багш нарын сурган хүмүүжүүлэх ажлын арга зүйн шинэчлэлд дэмжлэг үзүүлэх

  1. Уралдааны хамрах хүрээ

ЕБС-ын бага ангийн багш нар

  1. Уралдаанд ирүүлэх хэрэглэгдэхүүн

Багц үзүүлэн, цахим хичээл (тодорхой нэг хичээлээр)

  1. Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

  • Уг бүтээл нь аль ангийн ямар хичээлтэй холбоотой болох мөн агуулгын багтаамжийг харуулсан товч танилцуулгатай байна.

  • Уг хэрэглэгдэхүүнийг ашиглаж туршсан бичлэг (CD) хавсаргасан байна.

  • Тухайн хэрэглэгдэхүүнийг хэрхэн ашиглах талаар зөвлөмжтэй байна.

  • Бүтээлийг файлаар болон биет байдлаар ирүүлнэ.

  • Өөрийн ажлын болон хувийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягийг тусгасан байна.

  1. Уралдааны хугацаа

Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2011 оны 3 дугаар сарын 15-ны дотор gurvanerdene@yahoo.com и-мэйлээр, Шуудангийн хаяг: Улаанбаатар хот. Баянгол дүүрэг-16066 болон ГЭБДС-ийн Боловсролын судалгаа- арга зүйн тэнхимд хүлээн авна.

Хаяг: Баруун 4 зам, БГД., Амарсанаагийн гудамж-7

Уралдааны дүнг 2011 оны 3 дугаар сарын 25 -нд нийтэд зарлана.

  1. Уралдааны шагнал:

I байр 1. Өргөмжлөл, 1000 000 төгрөг

II байр 2. Өргөмжлөл, тус бүр 300 000 төгрөг

III байр 2. Өргөмжлөл, тус бүр 200 000 төгрөг

Уралдааны бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж сурталчилах ба шилдэг бүтээлийг олны хүртээл болгоход дэмжлэг үзүүлнэ.

Бүтээлийн шалгаруулалт:

Уралдаанд ирсэн бүтээлийг шалгаруулахад тусгай баг ажиллах бөгөөд түүнд судлаач, анхан шатны боловсролын мэргэжилтэн, бага ангийн багш, сурган сэтгэл судлалын болон дидактикийн багш нар оролцоно.

Бүтээлийг шалгаруулах үзүүлэлтүүд:

  • Суралцагчдыг сурах арга барилд сургахад анхаарсан байдал

  • Суралцагчдын ажиллах боломж нөхцөлд тохирсон байдал

  • Суралцагчдын нас сэтгэцийн онцлог, хэрэгцээг харгалзсан байдал

  • Хэрэглэгдэхүүний шинэлэг санаа

  • Хэрэглэгдэхүүний загвар дизайн

  • Хэрэглэгдэхүүн болон зөвлөмжийн уялдаа холбоо

  • Бичлэгийн бүрэн бүтэн байдал

Уралдаантай холбоотой мэдээллийг www.3erdene.edu.mn сайтаас болон 70111994, 99285211 утсаар авна уу.

Уралдааныг зохион байгуулагч байгууллагууд:

ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Ивээн тэтгэгч байгууллагууд:

ХАС” БАНК

ХААН” БАНК

МӨНХИЙН ҮСЭГ” ГРУПП

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

Мэдээллийн спонсор:

TV-9 ТЕЛЕВИЗ

БОЛОВСРОЛ” ТЕЛЕВИЗ

Бичсэн: EDUCATION | цаг: 15:14 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1775490 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax