2011-02-18
Наран дээрх дэлбэрэлтээс болж гар утас, цахилгаан хэрэгслүүд эвдэрч болзошгүй

Наран дээр өнгөрсөн даваа гарагт эхэлсэн хүчтэй дэлбэрэлтүүд дэлхийд соронзон шуурга үүсгэж магадгүй гэж эрдэмтэд мэдэгдэж байна.

Энэ сарын 15-ны өдөр Гринвичийн цагаар 01.56 цагт АНУ-ын Обсерватория хиймэл дагуул нарнаас асар их хүчтэй эрчим хүч ялгарч эхлэхийг мэдэрч дэлхий рүү дамжуулж эхэлжээ. Энэ удаагийн дэлбэрэлт сүүлийн дөрвөн жилд болж байгаагүй хүчтэй дэлбэрэлт юм байна. АНУ-ын сансрын уудмыг шинжлэн судлах төвийн эрдэмтэд наран дээрх дэлбэрэлтийг Х ангилалд багтааж байна. 

Наран дээрх дэлбэрэлтийн хүч, дэлхийд хөнөөлтэй байдлаар нь А, В, С, М, Х гэсэн ангилалд хуваадаг бөгөөд Х ангилал нь хамгийн хүчтэй нь ажээ. М ангиллын дэлбэрэлт дэлхий дээр соронзон шуурга үүсгэж, зарим цахилгаан хэрэгслийг ажиллагаагүй болгох чадвартай байдаг бол Х ангиллын дэлбэрэлт М-ээсээ 10 дахин илүү хүч, хөнөөлтэй байдаг юм байна. 

Тиймээс дэлхийд цахилгаан хэрэгсэл, гар утас шалтгаангүйгээр эвдэрвэл бүү гайхаарай гэж эрдэмтэд сануулж байна. Ялангуяа үүрэн телефоны операторууд ихээхэн хэмжээний хохирол амсах нь тодорхой болоод байгаа гэнэ.

Х.Сайхан

Эх сурвалж: Монголын мэдээ

Бичсэн: EDUCATION | цаг: 13:37 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1779248 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax