2011-10-18
Сансар огторгуйн талаарх сонирхолтой 6 баримт

Сансар огторгуйн талаарх орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг дэндүү бага хэдий ч бас ч чамлалтгүй билээ. Тэр тусмаа шинжлэх ухаанаар батлагдсан боловч бидний мэддэгүй гайхалтай зүйлс орчлон ертөнцөд олон бий. Эдгээрээс та бүхэнд хүргэж байна.

6. Санчир гарагийг усанд хийвэл хөвнө.

Saturn's Rings

Санчир гарагийн нягтрал дэндүү бага бөгөөд хэрвээ аварга том савтай усанд хийх юм бол хөвнө. Учир нь Санчир гарагийн нягтшил 0.687 г/см3 бөгөөд харин усны нягтшил 0.998 г/см3 байдаг. Харин Санчир гарагийн экваторын радиус нь ойролцоогоор 60,268 км ба үүнийг багтаахын тулд чамгүй том устай сав хэрэг болох нь ээ.

5. Бид сансарт 530 км/с хурдтай аялж байдаг.

Milkyway Pan1

Бидний галактик болох Сүүн зам нь секундад 225 километрийн хурдтай эргэлдэж байдаг. Мөн үүнийхээ зэрэгцээ сансар орчлонгоор 305 км/с хурдтай аялдаг. Тэгэхээр нийтдээ 530 км/с хурдтайгаар бид аялж байгаа байх нь. Иймээс нэг минутын хугацаанд бид байгаа байрнаасаа 19000 км зайд холдсон байдаг. Хэдийгээр эрдэмтэд Сүүн зам галактикын хурд дээр маргаантай байдаг боловч 130-1000 км/с хооронд гэж үздэг байна.

4. Бид 30000 жилийн настай нарны гэрлийг хардаг.

800Px-The Sun1

Эдүгээ бидний харж байгаа нарны гэрэл нарны цөмөөс гадарга хүрч гарахдаа 30000 жил болдог байна. Нарны атомуудын нягтралыг туулсаар энэ хэрийн хугацааг авдаг бөгөөд харин манай дэлхийд ирэхдээ наймхан минут болдог билээ. Нарны цөмд Цельсийн 13,599,726 градус халуун байдаг. Энд үүссэн бүх энерги нарны доторх олон давхаргыг туулж байж гадаргуу дээрээ хүрдэг.

3. Нар өөрийн массаа алдаж байгаа.

800Px-171879Main Limbflarejan12 Lg

Нар өөрийн гадарга дээрх олон мянган шуургын улмаас секундад тэрбум орчим килограмм массаа алддаг байна. Нарны шуургын хувьд өдийг хүртэл сайтар судлагдаагүй бөгөөд ямартай ч үүний ганц атом нь л гэхэд 160 км-ийн зайд байгаа хүнийг өлхөн цааш харуулчиж дөнгөдөг гэнэ.

2. Долоон бурхан оддын орд биш.

637Px-Ursa Major Constellation Map

Олон хүмүүс долоон бурхныг оддын аймаг гэж боддог. Үнэндээ энэ бол asterism юм. Asterism гэдэг нь зөвхөн гадаад байдлаараа холбоотой харагддаг оддыг хэлдэг бөгөөд бидэнд мэдэгдэж байгаа 88 оддын ордын алинд нь ч хамаардаггүй. Өөрөөр хэлбэл өөр хоорондоо физик байдлаар холбоогүй боловч харагдах байдлаараа хамааралтай юм шиг харагддаг оддыг хэлдэг юм байна. Долоон бурхны одод гэхэд л өөр өөр оддын ордных байдаг.

1. Сансарт хоёр металыг нийлүүлэхэд шууд нэгддэг.

Space Station 0614

Энэ итгэмээргүй сонсогдож байж болох юм, гэхдээ үнэн. Сансрын вакум орчинд ямар ч хамгаалалт, бүрхүүлгүй хоёр металыг нийлүүлэх юм бол нэг цул болж хувирна. Дэлхий дээрх металууд нь агаар мандлын нөлөөгөөр гадаргуугаараа оксидын бүрхүүлээр бүрхэгдсэн байдаг тул хоорондоо нийлдэггүй. Сансрын хөлөг, хиймэл дагуулуудын хувьд бүх металыг нь тусгай материалаар бүрж сансарт гаргадаг байна.

Эх сурвалж: listverse.com

Бичсэн: EDUCATION | цаг: 14:59 | Танин мэдэхүй
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1781255 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax