2012-11-18
БНСУ-д ажиллаж буй иргэдэд хүргэх мэдээлэл

Монголын цөөнгүй иргэн Өмнөд Солонгост ажиллаж амьдарч буй. Мөн өмнө тус улсад ажиллаж, амьдарч байгаад нутагтаа ирээд буй чамгүй олон хүн байдаг. Иймд бид тэдэнд зориулсан мэдээллээр цувралаар хүргэж байна.

Монгол Улсын иргэн БНСУ-аас гарах тухайгаа хаана хэрхэн мэдэгдэх тухай

Мэдэгдэх байгууллага

БНСУ-ын Хөдөлмөрийнтөв (утас : 1350)

БНСУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх алба (Утас : 1345)

Мэдэгдэх хугацаа

Хугацаа дуусахаас 15 хоногийн дотор

Хугацаа дуусахаас 15 хоногийн дотор

Мэдэгдэх агуулга

Гадаадын ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн өөрчлөлтийг мэдэгдэх хуудас бөглөх (БНСУ-ынгадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн 17)

Хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн өөрчлөлт орж буй шалтгааныг мэдэгдэх хуудас бөглөх

(БНСУ-ын Хилийн шалганнэвтрүүлэх хуулийн 19)


Даатгалын нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдүүлэхээр бол 30 хоногийн өмнөөс хилээр гарах тухай мэдэгдэх ёстой.
Гадаадад ажиллаж байгаа иргэн нь хилээр гарах тухайгаа БНСУ-ын Хөдөлмөрийн Яам, Хууль зүйн яаманд мэдэгддэг байсныг онлайнаар нэгтгэж Хайкореа (www.hikorea.go.kr)  ба ХЭЗТ-ны цахим хуудас (www.eps.go.kr)-нд мэдэгдэхэд Хөдөлмөрийн яам ба Хууль зүйн яаманд мэдээлэл шууд хүрэх болно.

(Өөрийн биеэр очиж мэдэгдэх тохиолдолд өмнөхтэй адил байна.)


БНСУ-ын тэтгэврийн даатгал болон хөдөлмөрийн гэрээний ажилчдын даатгалыг хэрхэн нэхэмжлэх тухай

БНСУ-ын тэтгэврийн даатгалын газрын 1355 утсаар даатгалаа нэхэмжлэнэ. Нутаг буцах зардлын, 13 дахь сарын цалингийн даатгалыг Самсон даатгалын компанийн 02-2119-2400 утсаар нэхэмжилнэ. (13 дахь сарын цалингийн даатгалын хувьд хүлээн авах даатгалын мөнгө ба бодит  тэтгэврийн зөрүүг ажил олгогч тусад нь төлнө.) Нутаг буцахаасаа өмнө нэхэмжилж авч чадаагүй ирсэн иргэн нь БНСУ-ын Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газарт материалаа өгч болно. Утас : 310949
БНСУ-ын Гадаад валютын гүйлгээний тухай хууль зөрчихөөс урдьчилан сэргийлэх

БНСУ-д ажиллаж байгаа иргэд хилээр гарахдаа 10000 ам.доллараас дээш бэлэн мөнгө авч гарах хориотой тул урьдчилж дансаар мөнгөө шилжүүлэх хэрэгтэйг анхаарна уу. (гадаад валютын гүйлгээний тухай хуулийн 16-32-т зааснаар 10000ам.доллараас дээш мөнгө бэлнээр авч явах тохиолдолд урьдчилж мэдэгдэн зөвшөөрөл аван гаалийн газарт зөвшөөрлөө өгөх ёстой бөгөөд хэрэв үүнийг зөрчсөн тохиолдолд торгууль төлнө.)

БНСУ-аас сайн дураараа нутаг буцсан гадаадын ажилчныг дахин ажиллуулахаар дэмжих тухай

Хөдөлмөрийн гэрээний  хугацаагаа сунгуулж ажиллаж байгаад хугацаандаа сайн дураараа нутаг буцсан ажилчдад зориулж тусгай солонгос хэлний шалгалт аван дахин явах, мөн нэг ажлын байрандаа тогтвортой ажилласан ажилчдыг дахин ажилуулах тогтолцоогоор дамжуулан БНСУ-д ажиллуулах боломжтой боллоо.


Солонгос хэлний тусгай шалгалтын тогтолцооУлиралд нэг удаа Компьютерт суурилсан солонгос хэлний тусгай шалгалт авна.Тусад нь ажил хайгчаар бүртгэж байршуулахдаа эхний ээлжинд тавина.Өөрийн заасан ажилд зуучлана. (Гэхдээ, шаардлагыг хангасан тохиолдолд)Явахын өмнөх сургалтаас чөлөөлнө.2010.1.1-нээс хойш сайн дураараа нутаг буцсан иргэдэд хамаарна.

Тогтвортой ажилчдыг дахин ажиллуулах тогтолцоо
Дотоодын ажилчид ажиллуулах шаардлагаас чөлөөлнө (ажил олгогчдод хамаарна.)Чадваржсан ажилчнаа үргэлжлүүлэн ажиллуулна. СХТТШ, явахын өмнөх болон очсоны дараах сургалтаас чөлөөлнө. Нутагтаа ирсэний дараа 3 сар өнгөрч байж буцаж явна. Ажлын байраа солилгүй нэг ажлын байрандаа тогтвортой ажиллаад 2012 оны 7 сарын 2-ноос хойш орж ирсэн иргэдэд хамаарна.

БНСУ-ын ажил олгогч хууль бусаар ажиллуулсан ба ажилчин хууль бусаар оршин сууснаас үүсэх хор уршиг

3 жил хүртэл хугацаагаар саатуулах буюу 20 сая воноор торгуулна. (Ажилчин ба ажил олгогч) Ажил олгогчийн гадаад ажилчин ажиллуулах эрхийг 3 жилээр хязгаарлана. 5 жил хүртэл хугацаагаар БНСУ-ын хилээр нэвтрэхийг хориглоно. Тухайн улсаас ажилчин авах тоог багасгана. Тухайн улсад СХТТШ зохион байгуулахгүй

БНСУ-аас сайн дураараа нутаг буцаж ирсэн иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулж Солонгос компаниудад ажилд зуучлах

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Солонгосын компаниудын ажлын байрны хэрэгцээнд нийцүүлж нутаг буцсан иргэдийг ажилд зуучлана. Нутаг буцсан иргэдийн солонгос хэлний мэдлэгийг сайжруулах зорилгоор Улаанбаатар Сэжун–3 сургалтын төв ажиллуулж байна. БНСУ-д ажиллаж байсан газрын ажил байдлын тодорхойлолтыг www.eps.go.kr онлайнаар гаргаж өгч байна. Тодорхойлолт авах зааврыг www.monkor.net  сайт дээр тавьсан байгаа.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцах зардлын даатгал болон 13 дахь сарын цалингаа нэхэмжилж аваагүй иргэдийн анхааралд

2004 оноос БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаад эх орондоо эргэж ирэхдээ Солонгосын Самсунг даатгалын компаниас нутаг буцах зардлын болон 13 дахь сарын цалингаа аваагүй нийт 1382 монгол иргэнд олгогдох  886.863.700 вонийн даатгалын нөхөн олговор хуримтлагдаад байна. Иймд дараахи нэрсийн жагсаалтанд байгаа иргэд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв болон МУ дахь БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн газрын  суурин төлөөлөгчийн газарт яаралтай холбогдох материалаа авчирч өгнө үү. 

Бүрдүүлэх материал
Гадаад паспортын хуулбар (нүүрэн тал болон хилээр гарсан тамгатай хэсгийг хуулбарласан байх ) Нэхэмжлэгчийн нэр дээр хадгаламжийн дэвтрийн хуулбар (картны хуулга байж болно)
Холбоо барих хаяг:

ХУД, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв
Утас: 70139022, 70137004
Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Фламинго 401 тоот
Утас:  310949  
Факс :  320806
Бичсэн: EDUCATION | цаг: 17:23 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1781265 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax