2022-02-22
Цагаан сүүний домог. Ц.Түмэнбаяр
Амьтай бүхэн цэнгэн жаргамаар тунгалаг сайхан зуны өдөр. Тэртээ холоос уухайлан хашгирах дуу бүдэг бадаг сонсдож, тэнгэрийн хаяанаа цагаан тоос манарна. 

Аарцаг яс нь задран алдтал өвдөх хоёр тулгар бүсгүй. Гэрийн баруун хатавчинд Ойрадын Шарбаатарын залуу хатан Насан, тэр тушаа гадаа хаяанд олзны бүсгүй, хоёул ханын үдээр шажигнатал зуурч ёолон гиншинэ. Олзны бүсгүйн эр нөхөр халхын баатар жанжин дөнгөж өчигдөрхөн Шарбаатарын хурц илдний ирэнд, хүүг нь тээж үлдэх залуу хатныхаа нүдэн дээр амь эрсэдсэн. Ойрадын жанжин “олзны хатнаас охин төрвөл өршөөнө. Хүү төрвөл дор нь ална. Миний хатнаас...
2022-02-22
ҮНЭЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХИЙН УЧИР
“Үнэлгээгүйгээр ямар үйл ажиллагаа үр ашигтай, өгөөжтэй явах учиргүй” гэдэгтэй санаа нийлэхгүй хүн бараг үгүй байх. Иймээс ч суралцаж байгаа суралцагчаас эхлээд төрийн яамны ажилтан хүртэл шалгуулж, үнэлүүлж, анги дэвшиж, албан тушаал ахиж, цалин хөлс, шагнал урамшуулал авч яваа, ингэх ёстой ч гэж ойлгодог. Бараг үүний тулд ч “суралцаж, ажиллах” ёстой гэсэн итгэл үнэмшлээр ажил, амьдралдаа ханддаг болж байгаа гэхэд нэг их хилсдэхгүй.
Өнөөдөр манай нийгмийн бүхий л салбарт “хяналт, шалгалт”, “үнэлгээ дүгнэлт” байсаар байгаа. Түүнийгээ улам бүр чанартай болгохыг ч хичээсээр байгаа. Тухайлбал, “...
2021-02-10
Шинийн 1-н өглөө Мөр гаргах ёсон. 2021 он Үхэр жил
бичсэн: EDUCATION | цаг: 17:31 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2020-09-10
“Боловсролын чанар”-ыг үнэлэх асуудалд

“Боловсрол” гэхлээр хүмүүс ихэвчлэн “хүний эзэмшсэн мэдлэг, чадвар” гэж ойлгодог, жаахан гүнзгий боддог зарим нь дээр нь “хүний хөгжил, төлөвшил”-ийг багтааж ойлгоно. Гэхдээ, “боловсролын салбар” гэхлээр “боловсрол олгодог сургууль, багш нар”-ыг боддог. “Боловсролын чанар” гэхлээр “сурагчдын сурлагын чанар”-ыг ойлгож, “боловсролын чанар муу байна” гэвэл, “багш нар хүүхдүүдийг муу сургаж байгаа юм байна” гэсэн гэж үзээд “боловсролын шинэчлэл” гэхлээр “багш нарын ажлыг л шинэчлэх хэрэгтэй юм” гэсэн утгатай санаа буудаг. Тэгээд шинэчлэгдсэнийх нь үр дүнг “хүүхдүүдийн дүн сайжрахаас харна” гэвэл, ...

2020-09-10
Боловсролыг төрөөс зохицуулахын учир
Төвлөрсөн удирдлагын тогтолцооны үед, “төр”-ийг “дарангуйллын зэвсэг” гэж үзэж, бүх нийтээрээ түүний бүхий л шийдвэрийг даган мөрдөж ажиллаж амьдрах үүрэг хүлээдэг байсан. Харин эдүгээ, “төр”-ийг ямар хэмжээнд, юу гэж ойлгодог, заадгийг мэдэхгүй. Ямарч л гэсэн “төр”-д гарсан “хэд” маань, өөрийн дураар, төрийн өмчийн “эзэн” болсон мэтээр аашилж, ажиллах янзтай. Дээр нь “төвлөрсөн удирдлага”-ыг хэрэгжүүлэх ёстой гэж ойлгодог нь саяны “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах” талаар хийсэн “хэлэлцүүлгэ”-ээс харагдаж байна. уул хэлэлцүүлгэд оролцогчид мөн л нэг тийм хандлагатай бололтой.
Ардчи...
2020-09-10
Төрийн албаны шалгалтын 2020 оны цахим ном
Төрийн албаны шалгалтын 2020 оны цахим номыг дараах линкээр орж сонирхоно уу. https://www.yumpu.com/en/document/read/63998222/-2020
бичсэн: EDUCATION | цаг: 10:21 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
2020-09-10
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дугаар тогтоолын хавсралт
 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
 
Монгол Улсын Их Хурлын ээлжит 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газар нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн, Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд оролцсон Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тулгуурлан нам, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийтийн саналуудад үндэслэн 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлж ба...
бичсэн: EDUCATION | цаг: 09:50 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2020-07-22
ХАЧИН НАМАР өгүүллэг
  Зохиогч Т.Бум-эрдэнэ
 

Навчис хөлөөр хөглөрөх нь бодол ганихраахын шалтаг санж уу. Сэтгэл холбилзуулсан хөндий салхи сэм сэмхэн сэвэгнээд энэ намрын улирал гээч мөн ч хачин шүү. Хүйтэрхээс өмнө амжих гэсэн мэт сүүлийн хэдэн өдрийн нар өнөөдрөөр л дуусгавар болох болов уу даа, янз нь. Худлаа даа, худлаа гэдэг шиг энэ налмагар шар наранд итгэх арга алга. Өдий болтол амьдарсан би энэ зэргийн намрын аалийг нэг мэдэлгүй яахав дээ.
Түүнийг хүлээх ёстой газар нь манай ажлын ойролцоох модон сандал бүхий цэцэрлэг. Хаа очиж энд тамхи татаж болдог нь болж гэм.
Үгүй ээ мөн сонин ертөнц юм даа. Үхэ...

2020-01-14
Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Цэцэг тасрав өгүүллэг

Гал тогооны бачимхан өрөөний хулдаасан шалан дээгүүр нэлий далай болсон цусан дунд үс гэзэг нь сэгсийж, хувцас хунар нь урагдсан бүсгүй ар нуруугаараа шүүгээ налан сууна. Хоёр хөл нь сөөлжиж солбисон нь амьгүй мэт харагдана. Бүсгүйн турьхан биеийг хүйтэн мэсээр хайр найргүй сийчсэн байлаа. Тэр шүүгээн дээрх утсанд хүрэх гэж байдаг чадлаараа тэмүүлсэн боловч эцсийн мөчид түүнийгээ авч чадалгүйгээр унагаасан бололтой өрөөний тэртээ буланд цусанд хутгалдсан утасны гар хөндий дуугаран хэвтэнэ. Өөрийгөө л арай гэж дээш татан, хоёр гараараа шал тулан суужээ. Өрөөнд юмс ундуй сундуй хэвтэх агаад хэн ...

2019-06-30
Монгол ардын зүйр цэцэн үг

Монгол ардын зүйр цэцэн үгс: Хүн

Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн
Сүүлгүйгээс биш нохойтой адил

Муу явахад нөхөр олон
Сайн явахад садан олон

Архичин хүн галзуу хүн адил

Муу хүнд хойтон жил олон
Залхуу хүнд маргааш өдөр олон

Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа

Хүн хүндээ
Хүлэг эрчиндээ

Хувьтай хүн 
Хур борооноор

Хүн хоолоор
Хүлэг өвсөөр

Хүн хувцсаар
Мал хүчээр

Хүн хэлээр
Мал хөлөөр

Хүний хэрээр
Хүрээний тангаар

Хүнийг аргаар
Хүлгийг уургаар

Хуурамч хүн
Хуулиас аймтгай

Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил
Ёроолгүй саванд хийсэн байса...

2018-05-25
Хэлц үгийн тайлбар ба ойролцоо хэлц

1. Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан дийлнэ- үнэн шударга, сайн сайхан гэдэг нь юунд ч дийлдэшгүй хүчтэй гэсэн утгатай.
Ойролцоо хэлц нь:    Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Үнэн юм алд дэлэм, үгүй юм мухар сөөм
2. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй
     Үхэр унасан хүнд нохой өшөөтэй
-   Гарцаагүй үнэний тухай үг нь аливаа хүнд тэр болгон тааламжтай сонсогддоггүй боловч үнэн  мөрөөр явах шиг үнэтэй юм байхгүй гэсэн утгыг илтгэсэн.
Ойролцоо хэлц нь: Давс шорвог боловч идээний амтанд тустай 
Үнэн үг хатуу боловч хожмын амьдралд тустай Үнэн үг чихэнд харш ч хэрэгт тустай  Үхэр мал биеэн...

2018-05-25
Хүний нөөцийн удирдлага
 Хүний нөөцийн менежмент

1. ХНМ-ийн чиг үүргүүд

2. Хүний нөөцийг бүрдүүлэх

3. Хүний нөөцийг хөгжүүлэх

4. Цалин шагнал урамшуулал

Байгууллагын үндсэн нөөцүүд дотроос хамгийн чухал нь хүний нөөц юм. Учир нь хүн хөгжих тусам сэтгээд, сэтгэхийн хирээр бүтээгээд байдаг онцлогтой. Хүний нөөц нь бусад нөөцүүдийг бодвол шавхагдашгүй баялаг юм. Иймд менежерүүд хүн хүчний талаар зохистой бодлого боловсруулж баримтлах, зөв удирдах явдал чухал болдог. Хүний нөөцийн менежмент нь менежментийн чиг үүргүүдийн нэгэн адил байгууллагын ажилчдыг нэгтгэх, зохицуулах, тэдний хоорондын холбоо харилцааг сайжруулах, цомхот...

2017-09-24
Альберт Эйнштейн Шинжлэх ухааны түгээмэл хэл
 Хэмжээний хувьд маш бага боловч 1942 онд алдарт физикч Альберт Эйнштейний бичсэн энэхүү өгүүллийг түүхэнд “Эйнштейний сэрэмжлүүлэг” хэмээн үздэг. Дэлхийн II дайн ид дүрэлзэж байх үед фашист Германд цөмийн зэвсгийн асуудалд хурцаар анхаарч энэ талын ажлын суурь тавигдаад байсан нь А.Эйнштейний санааг ихэд зовоож байжээ. Шинжлэх ухааны нээлтүүдийн оргил болсон цөмийн удирдлагат урвал фашистуудын гарт орсон цагт хүн төрөлхтөнд ямар аюул занал учрахыг Эйнштейн сайн ойлгож байсан юм. Тиймээс ч энэ аюул заналыг сайтар мэдэж байсан хүний хувьд А.Эйнштейн нь энэхүү гүн ухааны утга агуулгатай, далд ай...
2017-09-19
Аугаа их эрдэмтэн Михайл Васильевич Ломоносов (1711-1765 он)
  

Аугаа их эрдэмтэн Михайл Васильевич Ломоносов

(1711-1765 он)

 

Алс цагаан тэнгисийн хязгаарт нутагтай ядуу тариачин Василий Дорофеевийнд нэгэн хүү төрсөн нь хожим Петербург, Стокгольм, Болоны Шинжлэх ухааны Академийн гишүүн болсон анхны орос хүн, тал бүрийн авьяастай аугаа их эрдэмтэн Михайл Васильевич Ломоносов байлаа.

Миша хүү багадаа эхээсээ хагацан, арван наснаас аавынхаа хүнд хүчир ажилд туслалцаж, Умард мөсөн далай, Цагаан тэнгисээр аялан явдаг байжээ. Тэр багадаа уншиж сурсан боловч, унших ном нь даанч ховор, олдсон ганц нэг ном нь шашны сургууль дүүрэн байдаг байв. Харин Смотр...

бичсэн: EDUCATION | цаг: 23:51 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2016-06-02
ИЧИГ ИЧИГ
 Аяа бас, буян хураасангүй насжсан хөгшид ичиг
Аяа бас, сэтгэлээ зассангүй гангалагч залуучууд ичиг
Аяа бас, номыг сэтгэлтэйгээ нийлүүлээгүй мэргэд ичиг
Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг

Аяа бас, аавыгаа өргөхгүй, эрийг өргөгч охид ичиг
Аяа бас, төрийг цуугиулагч түшмэд ичиг
Аяа бас, номыг үл суран элдвийг сурагч банди нар ичиг
Аяа бас, бясалгалыг пад хэмээн бархирагч Егөзөри нар ичиг

Аяа бас, өдөр хийдэд, шөнө айл хэсэгч хуврагууд ичиг,
Аяа бас, ил сүжиглээд далдуур идэгч шавь нар ичиг
Аяа бас, тустай сэтгэлийг бодохгүй өртөг бодогч эмч нар ичиг
Аяа бас, өөрийн гэмийг үзэхгүй бусдын гэмийг ...
Энэ блог 1777437 удаа нээгдэв.