2012-5-9
Видео кард худалдаж авахад гаргадаг 6 алдаа



Ойрын үед видео кард худалдаж авах гэж буй хүмүүст интернэтээс хэрэгцээтэй нэгэн нийтлэл олсноо орчуулан хүргэе.
Олон хүмүүсээс сайн видео карт авах гэж байгаад муу загвар сонгож орхисон түүхүүдийг компьютерийн донтны хувьд зөндөө сонсож байсан учир хүмүүсийн нийтлэг гаргадаг 6 алдааны талаар хэлж өгмөөр санагдлаа.

1. Зөвхөн санах ойн хэмжээнд тулгуурлан сонголт хийх

Их нь дээр биз дээ?

Ер нь тийм л дээ. Гэхдээ энэ нь зөвхөн түүнд суурилж дүгнэлт гарга гэсэн үг биш. Видео картын үзүүлэлт нь GPU чипийн загвар, GPU-ний хурд болон санах ойтой харьцах зурвасын өргөн гэх мэт маш олон зүйлэ...

2012-5-9
шалгалт өгөхдөө анхаарах зүйл

ШАЛГАЛТ ХҮРТЭЛ ХИЙХ ЗҮЙЛ

  • Шалгалтын өмнөх нэг сардаа хичээлээ давтахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Огт ойлгоогүйгээ оролдсоноос дутуу ойлгосоноо гүйцэд мэдэх гэж оролд. Эхлээд нэг уншаад ойлгоогүй хэсгүүдээ анхаарапдаа авч жишээ болон тодорхойлолт зэрэг чухал хэсгүүдийг сайн анхаарч унших хэрэгтэй.
  • Унтахаасаа өмнө уншсанаа өглөө давтаж харвал ойлголт тань бэхжих ба ойнд тань тогтож сурах үйл явц идэвхтэй болно.
  • Ийнхүү дахин давтахдаа сайн мэддэг зүйл дээрээ эргэлдэж цагаа бүү бар. Эхнээс нь дуустал гүйлгэж ойлгоогүй хэсгүүддээ тэмдэг тавьж, тэднийгээ нэг нэгээр нь давт.
  • Шал...
2012-5-4
Монгол даалууны гуншин

ЁОЗ:

Ёгзолдоржийн хөдөөнөөс

Ёнзон хамбын гадаанаас

Цайны сүүний гуйлгачин

Цалам барьсан дээрэмчин

Хон хэрээний нүд

Хоёр нүдний дуран

Хойт хотын данжаад

БӨХӨӨН:

Өөхий бөөхий дөрөв

Өвчүү номин шаргал

Бөгжөө Сэнгийн хожуул

Бөхнөг түргэн гүйдэлтэй

дорниун хурдан шарга

Бөх нуман дөрөв

Бөөхий хотын данжаад

Бөх Лувсаншарав

ВАНД:

Вандан суудал

Зандан ширээ

Сайн хэлбэл сарий найм

Муу хэлбэл мурий найм

Дахиад хэлбэл далий найм

Давтаад хэлбэл тэмээ найм /муруй найм/

***

Наян жил насалсан

Намбигар улаан чавганцааааа /улаан найм/

***

Дэгээ есөнд дээлээ уруулж

Дэгжин хүүхэнд нүүрээ маажуул /тахир ес/

***

До...

2012-5-3
Гадаад хэлийг төгс сурахуйн нууц

Хоёр настай хvvхэдтэй харьцуулахад хорин настай залуугийн толгойд элдэв тvмэн бодол эргэлдэж байдаг учраас оюун ухаанаа төвлөрvvлж чаддаггvй. “Гэдэс өлсөж байх чинь, энэ хичээл хурдан дуусаасай, Монголд ч гадаад хэл сурахгvй юм шиг байнаа, болж л өгвөл нутагт нь оччихвол хурдан сурна байх даа..“ гэх мэтийн тvмэн бодлоосоо оюун ухаанаа чөлөөлж билэг оюунаа гадаад хэл сурахад төвлөрvvлж чадах хэрэгтэй. Та элдэв тvмэн бодлоо таягдан хаяж хамаг анхаарлаа гадаад хэл сурах vйлсдээ зориулж чадвал амжилт хажуу дэргэд чинь байж байдаг гэдгийг ямагт санаж явагтун. Тvмэн бодлоос ...

2012-5-3
Билл Гейтс: Сургуульд заахыг мартсан 11 зүйл

Чи балчирхан байгаа ч гэлээ цаг хугацаа чамайг хэзээ ч хүлээдэггүй юм шүү. Чамд сурч мэдэх зүйлс асар их бий. Алт шиг үнэтэй эцэг эхээ хайрлаж, сургуульд хий дэмий сэлгүүцэж наргихыг бус өөрийгөө хөгжүүлж, боловсрохыг эрхэм болгох хэрэгтэй. Хэрэв багш чинь ингэж чадахгүй бол тэднээс шаард. Магадгүй тэд чам шиг хүүхэдтэй олон учирч байгаагүй учраас 10, 20 жилийн өмнөх юмаа давтаж заасаар байгаад орчин үеийн хүүхэд залуусын шинэ сэтгэлгээ, шинэ хандлагыг мартаж дүүнг болсон байж болох юм. Үргэлж зурагт үзэж олон ангит савангийн дуурь үзсэнээр хүн хөгжинө гэвэл царцаа намжилын үлгэртэй адил б...

2012-5-3
Багш гэж хэн бэ?

Манай ард түмний өв уламжлалд эрдэм мэдлэгтэй хүнийг багш хэмээн нэрлэж ирсэн. Өнөө үед багш гэдэг бол өсвөр залуу үеийнхэнд амьдралд нь хэрэгтэй мэдлэг, чадвар олгох тэднийг бие хүн болгон хүмүүжүлэх арга ухаан олгох ажлыг шинжлэх ухааны үндэстэй хийх мэргэжлийн ур чадвартай хүн юм. “Хашийг эс засвал сав болохгүй  хүнийг эс засвал эрдэм сурахгүй“ гэдэг манай ардын мэргэн үг бий. Ийнхүү хүнийг залж, засах үүрэг багш хүнд ногдсон байдаг ажгуу.

Тэгвэл багшийн ёс зүй гэж чухам юу вэ? Эл асуудлыг ярихын өмнө ёс зүйн талаарх онолын ойлголтыг авч үзье. Ёс суртахуун, ёс зүй, за...

2012-5-2
12 ордны баримтлах ёстой зарчим
Хонь: Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Би өөрөөсөөэхлээд ертөнцийг өөрчилж эхэлнэ.
- Би бол биеэ даасан, нэгэн цул, биеэ хянах чадвартай бодгаль
- Би илүүсайн болох гэсэн хүсэл зоригийг өөртөөхөгжүүлж буй
- Одоогийнхоос илүүсайн хүн болох боломж бололцоо надад бий
- Идэвхгүй, үлбэгэр байгаа хүмүүсийг ч би хойноосоо дагуулна
- Би дайчин болохоор биеэ хамгаалах чадвартай, ямар ч дайснаасаа илүүхүчтэй.
- Би зүрх сэтгэлийнхээ эхний дуудлагаар л ажиллаж эхэлнэ. Дараа нь хэмээн хойш тавихгүй.
Үхэр:  Хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж, хүч чадлын бэлэгдэл юм.
Амьдралд баримтлах ...
2012-5-1
Ангийн менежментэд холбогдох хоёр санаа


Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Пүрэвдорж

 (МУБИС-ийн Боловсролын удирдахуйн ухааны тэнхим )

 

 

Менежмент гэдэг хэллэг манай өдөр тутмын амьдралд орж ирсээр удаагүй дөнгөж арваадхан жил өнгөрч байна. Социалист удирдлагын аргыг менежментийн аргад шилжүүлэх нь  манай улсын хувьд үг хэллэг солих төдий өнгөцхөн зүйл биш ажээ. Тийм учраас шинжлэх ухааны менежментийн мөн чанар түүний социалист удирдлагаас ялгаатай талыг сайтар ухан үзүүштэй санагдана. Энэ удаад ангийн менежмент гэсэн сэдэвтэй холбогдуулан менежмент гэдгийн дор эн түрүүнд юу ойлгууштай бэ гэсэн асуул...

2012-5-1
Багшийн хөгжилд менежментийн үүднээс хандсан кейс судалгааны дүн
Шинжлэх ухааны доктор,профессор Ч.Пүрэвдорж
Боловсролын удирдлагын магистр Ж.Оюунцэцэг

 
Ардчилал зах зээлийн орчинд тавигдаж буй шинэ нийгмийн зорилтоос болж багшийн үүргийг өөрөөр үзэхэд хүргэж байна. Сургууль багшийн ажлын үр дүн зөвхөн мэдлэг бүтээлгэхэд бус улс орныхоо ирээдүйг тогтвортой хөгжилд хүргэхэд хамаардаг. Асуудал ийнхүү томсгосон хүрээгээр тавигдаж буй нөхцөлд багш нарын амьдралын дүр төрхийг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нар бодьтой төсөөлөх нь нэн чухал учраас эл асуудал хөндөгдөж байгаа болно. 

Багшийн хөгжлийн тухай үзэл баримтлал цөөнгүй...

2012-4-30
Хачирхалтай ажил, мэргэжил
• Япончууд “Аялал жуулчлалын элчин сайд” гэсэн албан тушаалыг бий болгосон бөгөөд тэд аль болох олон жуулчин татахын тулд өөрийн улс орноо сурталчлах үүрэгтэй ажээ.


• Венецид “Сэтгэл зүйн цагдаа” нар гэж байдаг. Тэд жуулчдад эргээд төрхөндөө ороход нь тусалдаг байна.


• Калифорнийн Санта-Барбара дахь “Biltmore Four Seasons” зочид буудалд зочдод зориулж “Шоу үзүүлбэр үзүүлэгч” байдаг ажээ.

 


• Парист “Хоолойны системийн мэргэжилтэн” байдаг байна. Түүний юу хийдэг нь тухайн ажлын нэрнээс харагдаж байгаа байх...

2012-4-30
Гадаад хэлний хичээлийн нэгж хичээлийн сэдвүүд

Time planning for the 4th grade(English 0)

Content area

Unit

1

 

Everyday life

1.      Introduction

2.      Family

3.      School

2

The environment

4.      Nature

3

 

Everyday life

5.      Colors and clothes

6.      Parts of the body

7.      Food

8.      My week

4

The environment

9.      Animals

5

 

Everyday life

10.  Shapes

&n...

2012-4-22
Дипломын ажил бичих зааварчилгаа
Дипломын ажил нь тус сургуулийн сургалтын төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсэг бөгөөд оюутнуудад танхимд олж авсан онолын мэдлэг, чадвараа бататган өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу тодорхой сэдэв, асуудлаар судалгаа хийж, санал дүгнэлт гаргах, төсөл, шийдвэр боловсруулах ур чадвар, арга барил эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Дипломын ажлын сэдвийг мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгасан хичээлүүдийн агуулгын хүрээнд холбогдох багш нартай зөвшилцөн сонгон авч бичнэ. Сэдвийг оюутан нь өөрийн ажилладаг /ажиллах/ төрийн болон төрийн бус, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн байгууллагын захиалгаар, эсвэл сонирхсон...
2012-4-22
ТНУ-ын хичээлээр төсөлт хичээлийг зохион байгуулах нь

Экземпляр лекц. Сэдэв: ТНУ-ын хичээлээр төсөлт хичээлийг зохион байгуулах нь

Я.Шийлэгмаа /Ph.D/

Хэлэлцэх асуудлууд:

Оршил

1. Төсөлт хичээл хичээлийн хөтөлбөрт тусгагдсан байдал.

2. Суурь боловсролын түвшинд төсөлт ажил зохион байгуулах зорилго, онцлог

3. Суурь боловсролын түвшинд төсөлт ажлыг зохион байгуулах арга, хэлбэр

4. Төсөлт ажлын бүтэц

5. Төсөл ажлын тайлан

6. Дүгнэлт

Түлхүүр үгс, ойлголтууд: суралцагчийн хөгжлийн үнэлгээ-learner development evaluation, арга зүй-methodology, аргаethods, боловсролын стандарт-education standards, хичээлийн...

2012-4-22
Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник

Багш хөтөлдөг баримт бичгүүдэд дараах зүйлсийг оруулж болно. Үүнд:

1. Багшийн журнал

2. Анги удирдсан багшийн дэвтэр

3. Хичээлийн конспект

4. Өдрийн тэмдэглэл

5. Дүнгийн хавтгай зэргийг оруулж болно. Эдгээр бичиг баримтууддаа дүн шинжилгээ хийснээр багш хүн өөрийн үйл ажиллагааны явц үр дүнгийн талаар тодорхой хэмжээний мэдээллийг олж авах боломжтой.

Хэдийгээр, багш нар эдгээр бичиг баримттай өдөр бүр шахам харьцаж ажиллаж байдаг ч эдгээртээ тодорхой чиг зорилготой дүн шинжилгээ хийдэггүйн улмаас ихэвчлэн мэдээ өгөх төдийхнөөр ажлаа хязгаараладаг.

Багшийн журналд дүн шинж...

2012-4-22
Амжилттай суралцахуй

Амжилттай, онц сурч байгаа оюутан, сурагчид гоц гойд болсондоо тийм биш байдаг юм. Харин суралцах арга барилыг олоод авсан учраас төвөгшөөлгүй онц сурдаг. Тэгэхээр хүн бүрт хүсвэл, хичээвэл, тэгээд сурах арга барилаа олчихвол бүх зүйлийн утга учир олддог жамтай.

Харин энд танд Сурах арга барилаа олоход чинь туслая. Харин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл нь оюутан танаас шалтгаалах болно.

1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай.
Суралцах халуун хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших хурц сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг х...
Энэ блог 264363 удаа нээгдэв.