2014-04-29
2014 ОНД СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД
Мэргэжлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлт:

3.1. Багш, ажилтанд мэргэжлийн зэрэг олгохдоо дараах нийтлэг шалгуур баримтална. Үүнд:

3.1.1. Багшлах эрхтэй байх-Багшлах эрхийн үнэмлэх,  мэргэжлийн зэргийн үнэмлэх хуулбар, эх хувийн хамт

3.1.2. Багшийн ёс зүйг чанд сахин, холбогдох хууль тогтоомжийг мөрдөн  ажилласан байх-Дүүргийн ёс зүйн хорооны тодорхойлолт

3.1.3. Суралцагч нэг бүрийн авьяасыг нээх, хөгжлийг дэмжих арга зүй, технологийг эзэмшсэн байх-Багш суралцагчийн онцгойлсон амжилтын батламжууд

3.1.4. Судалгаа хийх, гадаад хэл, мэдээлэл технологийн зохих түвшний мэдлэг, чадвартай байх- Суралцагчдын ахиц амжилт,  мэдлэг чадварын талаар хийсэн судалгаанууд

3.2.2. Багшид “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэрэг олгоход

3.2.2.1. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт багшаар арав ба  түүнээс дээш  жил тасралтгүй ажилласан байх-Нийгмийн даатгалын дэвтэр эх хувь

3.2.2.2. Суралцагч бүрийг хөгжүүлэх хоёроос доошгүй арга зүй,   технологийг сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, Боловсролын технологийн хөгжлийн үндэсний санд бүртгүүлэн, хоёроос доошгүй сургууль, цэцэрлэгт түгээн дэлгэрүүлж, үр дүнд хүрсэн байна-Мэргэжил арга зүйн чиглэлээр 2-оос доошгүй сургалт  сурталчилгаа  хийсэн байх

            3.2.2.3. Суралцагч бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааныхаа хүрээнд хамтын судалгаа хийж, үр дүнд хүрсэн байх-Дүүрэг, нийслэлийн хэмжээнд  2-оос доошгүй илтгэл бичиж  хэлэлцүүлсэн батламж,  илтгэлийн хамт

 3.2.3. Багшид “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгоход

            3.2.3.1. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт багшаар арван тав ба  түүнээс  дээш жил тасралтгүй ажилласан байх-Нийгмийн даатгалын дэвтэр эх хувь

            3.2.3.2 Суралцагч бүрийг хөгжүүлэх гурваас доошгүй арга зүй, технологийг сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж,   Боловсролын технологийн хөгжлийн санд бүртгүүлэн, туршлагаа дөрвөөс доошгүй сургууль, цэцэрлэгт түгээн дэлгэрүүлж, зөвлөн туслаж, үр дүнд хүрсэн байна-Мэргэжил арга зүйн чиглэлээр 3-аас доошгүй сургалт  сурталчилгаа  хийсэн байх

           3.2.3.3. Суралцагч бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааныхаа хүрээнд хамтын судалгаа хийж, дөрвөөс доошгүй сургууль, цэцэрлэгт зөвлөн тусалсан байх-Улсын хэмжээнд  2-оос доошгүй илтгэл бичиж  хэлэлцүүлсэн батламж,  илтгэлийн хамт, 4-өөс доошгүй сургууль цэцэрлэгт  зөвлөн тусалсан баримт

Мөн  диплом,  иргэний үнэмлэх,  сургуулийн албан тоот бичгийг  хувилан хавсаргасан байх  шаардлагатай.  Тухайн багшийн сайн туршлагыг  хавсаргасан  байна.

Бичсэн: EDUCATION | цаг: 16:31 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1728668 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax