2010-05-07
Гэр хорооллынхон агаар бохирдуулсны төлбөр төлөхгүй


Агаарын болон Агаарын төлбөрийн тухай хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцжээ. УИХ-аас хоёр удаа буцааж, гурав дахиа эргүүлэн оруулж ирсэн уг төсөлд агаар бохирдуулахад үлэмж үүрэг гүйцэтгэдэг гэр хорооллын өрхүүдээс төлбөр авахгүй байхаар тусгажээ. Иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлж, утаагүй түлш мэтийн жижиг зүйлээр хөөцөлдөхийн оронд томоор сэтгэе гэж төсөл санаачлагчид үзсэнийг АН-ынхан дэмжсэн байна.

Өөрөөр хэлбэл, агаар бохирдуулсны төлбөрийг нүүрсний уурхай, тээврийн хэрэгсэл, уурын зуух, яндан ашигладаг байгууллагууд, уусгагч химийн бодис импортолдог аж ахуйн нэгжээс авахаар болсон аж. Үүнээс олох орлогыг гэр хорооллыг халаалт, цэвэр, бохирын системд холбох, орон сууцжуулахад зарцуулна. Гэр хорооллын айлуудад халаалт, бохирын шугамыг нь шийдээд өгөхөд л утаа эрс буурна гэж үзжээ. Төлбөрийг ашиглаж буй нүүрсний кг тутмаар тооцох аж. Мөн “Утааг үй Улаанбаатар” хөтөлбөртэй хуулийн хэрэгжилтийг холбох юм байна. АН-ын бүлэг түүнчлэн Шүүхийн, Өрсөлдөөний тухай зэрэг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хэд хэдэн асуудлыг ярихаар дэмжжээ. mongolnews.mn

Бичсэн: EDUCATION | цаг: 11:53 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1737249 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax