2010-05-07
МОНГОЛД ТАМХИ ТАТАХЫГ ХОРИГЛОНО

Тамхи татаж буй хүнийг дүрсэлсэн зураг уугуул Америкийн хуучин сүмээс олдсоныг манай тооллын өмнөх 1000 оны үеийн хэрэг явдал хэмээн судлаачид дүгнэжээ. Анхны тамхичид тамхины ургамлыг утаа баагиулан мансуурах хэрэгсэл гэхээсээ илүү эмчилгээний чанартай, ид шидтэй эд хэмээн итгэж байж. Энэ ургамлыг эхлээд өвчин намдаах зориулалтаар ашиглаж, шүтлэгтнүүд тамхины утаагаар амьсгалах нь бурханд хүрэх зам хэмээн итгэж байсан гэнэ. Харин Европ дахинд тамхийг түгээсэн хүн бол Америк тивийг нээгээд харьж ирсэн Христофор Колумб гэдгийг мэдэхгүй хүн үгүй билээ. Тэртээх 1493 онд одоогийн Кубын нутгаас Испанид санамсаргүй гэмээр байдлаар экспортлогдсон тамхи өдгөө бүх дэлхийг бүрхэн хэрээд байна. Шинэ үеийн хүн төрөлхтөн тамхинаас зугтаж байна. Мод толгой, улаан дүнсээр тамхины ертөнцөд хөл тавиад удаж буй монголчууд бид яах вэ?

МОНГОЛД ТАМХИЧИД ЖАРГАЛТАЙ

Монголчууд тамхи татаад хэдэн зуун, мянганыг элээснийг би мэдэхгүй. Харин би бол бараг 30 жил тамхи татаж байна. Тамхи бид хоёр энэ жилүүдэд зөндөө олон юм үзсэн. Мод толгойтой бид хоёр нөхөрлөөгүй. Сонины цаасанд ороохыг мэднэ.

Цагаан далайн суваг буюу БЕЛОМОРКАНАЛ олон жилийн зузаан найз. Эрхэм, тансаг хэрэглээнд тооцогддог байсан “БТ”, “Стюардесс”-ийн эрин дуусаж, Америк, Англи, Канад, Германы дэлхийд зартай фирмүүдийн элдэв өнгө, хэлбэр, амт, үнэртэй галзуу улааныг нэрэхээрээ л нэг болж байна. Харин дэлхий хавтгай болоодохсон чинь миний хаа дуртай газраа утаа баагиулдаг эрх чөлөө хумигдаж, бүр боомилуулах маягтай болоодохлоо.

Ардчилсан орны иргэний хувьд Америк, Африк, Ази, Европ гээд дэлхийгээр нэг хэрэн аялах болсон минь юутай таатай. Харин хаа ч очсон тамхи бид хоёрыг гадуурхсан хуульд бумбадуулах нь хэтэрхий гачлантай. Энэ шинэ ертөнц тамхи татахыг “хориглоно”, тамхичныг “торгоно” гэсэн хатуу хорвоо болжээ. Олон улсын нислэгээр улс хооронд, олон цагаар зорчих иргэний эрхийг дээдэлж, онгоцны арын суудлыг тамхичных болгон тоноглодог байсан сайхан цаг саяхных.

Бүр энүүхэн 90-ээд оны сүүлчээр л гэхэд арын суудал руу очоод “мэргэжил нэгтнүүдтэйгээ” гангар гунгар хийн баагиулж болдог байсан билээ. Одоо бол дэлхийн аль ч нислэгийн ком панид энэ эрх чөлөөг бүрэн “багалзуурдсан”. Арав гаруй цаг нисээд буунгуут буудлын хаана л бол хаана тамхи татах өрөө байдаг, тэнд сууж аваад өнөөх олон цагаар учраагүй андтайгаа тухтайхан уулзаж, уушги дүүрэн сэнгэнүүлэх бас сайхан байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд нисэх буудлын тамхичдын өрөө зудын дараах ямаа шиг цөөрөх болов. Хамгийн ойрын жишээ энүүхэн Инчонд байна.

БНСУ-ын Инчоны онгоцны буудлын тамхины өрөө тохилог, саруулхан, булан тойронгуут л тосоод зогсож байдаг байсан. Очих бүрт тоо нь цөөрсөөр, сүүлийн удаа 1000 метр хэртэй алхаж, бэдэрсээр байж, арайхийн нэг юм олсон. Тэнд орж тамхи татсан биш, амьдралдаа бараг анх удаа тамхинаас жигших сэтгэл төрөв. Миний адил өнөө олон тамхичдын угзарсан утаанд амьд хүн тэсэхийн арга байхгүй. Бүр хувцас, үс, зүсэнд шингэчихдэг бололтой, онгоцоор нисэж Улаанбаатарт буух хүртэл надаас үнэртсээр байсныг яана. Ийнхүү дэлхий ертөнц биднийг хавчин гадуурхаж эхэллээ. Гэхдээ бид Монголдоо бол тасархай жаргалтай. Төрийн ордон, сургуулийн танхим, албан өрөө, эмнэлгийн тасаг, уушийн газар гэх мэтчилэн ерөөсөө хүсвэл хаана ч татаж болно.


ТАМХИНД ҮЗҮҮЛЭХ НУДАРГА

Гучин жил тамхи татаж, тамхинд татагдсан надад хязгаарг үй эрх чөлөө эдлүүлдэг ч гэсэн Монгол маань тамхины орон байж болохгүй, би өөрөө ч тамхитайгаа зууралдсаар байх ёсгүй гэсэн бодол төрөх болов. Тамхины хор хөнөөлийн талаар бид хангалттай сонссон, үзсэн. Ганц өчүүхэн дусал никотин бүхэл бүтэн туулайг үхүүлж байгааг харсан. “Тамхи таны эрүүл мэндэд хортой” гэсэн шошго татаж буй тамхины маань хайрцаган дээр байгааг би мэддэг.

Тамхинаас шалтгаалсан өвчлөлөөр ганцхан жилийн дотор дэлхийн 3.5 сая иргэн амь насаа алддаг тухай уншсан. Гэхдээ би тамхинаас гараагүй л байна. Суртал ухуулга, санамж сэрэмжлүүлгээр иргэдээ тамхинаас холдуулж чадахгүй юм байна гэдгийг ухаарсан дэлхийн улс орнууд ердөө л хатуу аргад шилжжээ. Энэ бол дээр дурдсан хориглох арга хэмжээ. Тэдний туршлагыг одоо бид хуулан хэрэглэх хэрэгтэй болоод байна. Авах арга хэмжээ ч тодорхой. Тамхи, тамхидалтад нударга хэрэгтэй. Юуны өмнө олон нийтийн газарт тамхи татахыг бүрмөсөн хориглоё.

Манайхан олон ний тийн газар гэхээр үзвэр, үйл чилгээний буюу олон хүн цугласан газар гэж ойлгоод байдаг. Ерөөсөө хүн ажил хэргээ явуулдаг албан газар, аж ахуйн нэгжийн байшин барилга дотор тамхи татахыг хориглоно гэсэн үг. Манай “Тамхины хяналтын тухай” хуульд нийтийн тээврийн хэрэгсэл, агаарын хөлөг, нийтийн хоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, баар цэнгээний газарт утаат тамхи татахыг хориглоно гэсэн заалт бий. Манайд энэ заалтын ганц нь л хэрэгждэг байж магадгүй. Тэр нь агаарын хөлөг. Онгоцонд тамхи татах бөх зүрх, бүдүүн хүзүүтэй хүн арай байхгүй байх. Харин хаалганы цаана нисгэгч нар яадгийг мэдэх арга байдаггүй.

Автобусны жолооч нар хэнэг ч үгүй утаа суунаглуулж явдаг. Бусад газарт бол яг эсрэгээрээ, хамгийн их тамхи татдаг, хамгийн олон тамхичид цугладаг. Ганц нэгхэн үйлчилгээний газар тамхи татдаггүй өрөө гаргасан нь сайшаалтай хэрэг. Тамхи худалдахыг тусгай зөвшөөрлөөр зохицуулах тухай нийслэлийн ИТХ-ын шийдвэр бий. Харамсалтай нь огт хэрэгж сэнгүй. Дэлгүүр, ТҮЦ, супермаркет гээд дэлгүүр нэртэй бүхэнд тамхи татдагийг болиулах хэрэгтэй.

18 нас хүрээгүй хүүхдэд тамхи худалдахгүй гэсэн худлаа хуулиа үнэн болгомоор байна. Тамхи ширхэглэх, гудамжинд тамхи зарахыг хориглох шийдвэрээ хэрэг жүүлмээр байна. Тамхинд ногдох татварыг нөгөө алтанд ногдуулсан 68 хувь шиг огцом нэмье. Хуулиа ийм маягаар чангатгаад хэрэгжүүлэх ажилд иргэдийн оролцоог идэвхжүүлэх нь нэн чухал бөлгөө. Нэгэн жишээ дурдъя. Канад эмэгтэй Хитер Кроу бүх насаараа зоогийн газарт ажил - лаад тэтгэвэртээ гарчээ. Гэтэл удалгүй уушгины багтраа өвчн өөр өвчилснөө мэдсэн байна. Тэр өвчин өөрийнх нь ажиллаж байсан ажлын байр буюу өдөржин шөнөжин тамхины утаа хөшиглөж байдаг зоогийн газраас болсныг тогтоолгосон Хитер нийтийн хоолны газарт тамхи татахыг хориглох тэмцэл өрнүүлж, Засгийн газраас шийдвэр гаргуулж чадсанаар Канадын домогт хүмүүсийн нэг болжээ.

Иймэрхүү хүчин зүтгэл гаргачих хүн бидний дун даас олдож л таараа. Тэгэхээр олон таван үггүйгээр хуульдаа өөрчлөлт оруулж “Мон гол Улсын нутаг дэвсгэрт олон нийтийн газарт тамхи татахыг хориглоно” гэсэн заалт нэмье. Энэхүү заалтыг зөрчсөн тохиолдолд мэдрэгдэхээр хэм жээний тор гууль оноох ёстой. Наад зах нь 10.000 төгрөг байх хэрэгтэй болов уу. Торгуулийг тухайн байгууллага, нэгжийн ажил тан оноочихдог эрхтэй бай вал хэрэгжилтэд маш сайн нөлөө үзүүлнэ. Турк тамхи татахыг хориглох тухай хууль гаргасныхаа дараа жирийн иргэдийг биш, урлаг, спортын од, олны танил хүмүүс, нэртэй улстөрчдийг тор гож, түүнээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайтар сурталчилсан нь үр дүнгээ өгсөн гэж ярьж байсан. Иймэрхүү онцлог, үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал байдгийг дэлхий нийтийн турш лага харуулж байгаа юм.

 

ТАМХИ ДОХ-ООС АЮУЛТАЙ

 

Монголд дэлхийн улс орнуудынх шиг нөхцөл бүрдээ гүй. Хэрэгжихгүй хуулийн заалт бас нэгийг нэмээд яах юм бэ гэж эсэргүүцэх хүн гарах байх л даа. Гэхдээ удаж ал гуур лаж болохгүйн шалтгаан зөндөө байна аа. Дэлхийн хэмжээгээр өдөрт 10.000 хүн тамхинаас шалтгаалсан өвчлөлөөр хорвоог орхиж байна. XX зууны тахал хэмээн нэрлэгддэг ДОХ-оор ч нэг өдрийн дотор ийм олон хүн амьсгал хураадаггүй. Тэгэхээр тамхидалт ДОХ-оос ч илүү аюултай болж.

Геноцид буюу genocide-ийг монгол хэлээр аймаглан устгах гэж орчуулдаг. Гэтэл геноцидийн таван гол хэрэгслийн нэг бол тамхи мөн гэж дэлхийн судлаачид тогтоосныг үзлээ. Өөрөөр хэлбэл улс үндэстнийг овог аймаг, угсаа төрлөөр нь үхэл рүү түлхдэг аймшигт хэрэгсэл бол тамхи гэдгийг албан ёсоор тогтоож, түүнийг нь дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрсөн байх юм. Монгол Улсын нийт хүн амын 47 хувь нь тамхи татдаг. Хоёр хүний нэг гэсэн үг шүү дээ. Ар ван хүн ажиллаж байхад тав нь тамхи татаж, хажуудах таваа дам тамхидалтад өртүүлдэг. Тэгэхээр монголчууд улс үндэстнээрээ тамхичин болчихсон гэсэн үг. Сүүлийн жилүүдэд амьсгалын эрхтэн систем, зүрх судасны дутагдал, хавдрын өвчлөл ихэссэн нь тамхидалттай ямар нэг хэмжээгээр холбоотой байж таарлаа.

Монгол тамхичдын 60 хувь нь эрчүүд, 40 хувь нь эмэгтэйчүүд. Ардчилсан Монголын чөлөөт эмэгтэйчүүд тамхи татах чадвараар эрчүүдтэй бараг эн зэрэгцэж, нөгөөх жендерийн асуудлаа энэ салбарт амжилттай шийдэж байгаа бололтой. Монгол эрчүүдийн 65, эмэгтэйчүүдийн 31, оюутнуудын 80 хувь татаж байгаа гэнэ. Үүнийг би хэлээгүй, судлаачид тогтоосон. Эндээс хойчийг залгамжлагчид маань галзуу улаан хөхөж торниж байгаа бас нэг эмзэглүүштэй дүр зураг харагдаж байна. Нөгөө талд нь Монгол Улс тамхи үйлдвэрлэгч орон болж, үйлдвэрлэлийн хэмжээ байнга өсөн нэмэгдэж, импорттойгоо нийлээд Монголын газар нутгийг утаат хороор бүрхэв.

2001-2008 оны хооронд янжуур тамхины дотоодын үйлдвэрлэл тав дахин нэмэгдэж. Нэг хүнд ногдох хэрэглээ 1995 онд 28 ширхэг байсан бол, хамгийн сүүлийн үеийн тоо баримтаар 725 болж, арай дэндүү гэмээр нэмэгджээ. Тамхи таталтын үзүүлэл тээрээ Монгол Улс хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын түв шинг давж, эрэгтэйчүүдийн тамхи таталтын талаар 2005 онд олон улсын хэмжээнд хийсэн судалгаагаар дэлхийд эхний аравт багтаж, гайхалтай “амжилт” үзүүл сэн байна. Уг нь 2000 онд 42 дугаар байрт байсан юмсан. Энэ бүгдээс Монгол Улс тамхитай дайтахаас өөр аргаг үй байдалд хүрчээ гэдгийг сэтгэхүйн өвчтэй л биш бол хүн бүхэн ойлгох байлгүй.

Байдал бишидсэнийг ойлгосон иргэд гэр орондоо, байгууллагадаа тамхины эсрэг хөдөлгөөн өрнүүлж эхлээд байхад холбогдох байгууллагууд таг чиг. Саяхан манай “Монгол ньюс” групп ажлын байранд тамхи татахыг бүрмөсөн хориглож, зөрчсөн тохиолдолд нэг удаа 10.000 төгрөгөөр торгох, зөрчлийн талаар мэдээлсэн хүнийг торгуулийн 50 хувиар урамшуулах шийдвэр гаргалаа. “Мон гол ньюс” бол 500 гаруй ажил тантай том айл. Зөвхөн төв байранд л гэхэд “Өнөөдөр”, “Таван цагариг”, “Ням гариг”, “UB POST” сонин, “MN-25 дугаар суваг” телевиз, захиргаа, санхүүгийнхэн гээд 400 орчим хүн ажилладаг. Одоо манай байрнаас тамхины утаа харагдахгүй.

Тамхичид гадаа гарч “ажлаа хийж” байгаа. Үр дүн нь илэрхий харагдаж байна. Гучин жил тамхи татсан надаар л жишээлэхэд өдөрт татдаг тамхины минь тоо хоёр дахин багасав. Иймэрхүү санал, санаачилгад манай Эрүүл мэндийн яам баяр хүргэх байх гэтэл алга аа. Харин олон улсын “ADRA” байгууллагынхан соргогоор хү лээн авч, хамт ран ажиллахаар болоод байна. Тамхины эсрэг тэмцлийг дэмж дэггүй Эрүүл мэндийн яамаа тамхидалтыг дэмждэг юм бай на шүү дээ гэж сая л нэг ойлгов. Төрийн ордны өрөөнүүдээр шагай вал том ширээний араас цэнхэр утаа суунаглаж байгааг төвөггүй олж харна. Төр, засаг маань бас тамхинд хайртай. Тэгэхээр тамхинд дуртай төр, там хидалтыг дэмждэг яамнаас тэмц лээ эхлүүлэх нь зөв байж таарна. Төрийн ордон, Эрүүл мэндийн яамны байран дээр “Монголд тамхи татахыг хориглоно” гэсэн санамж наая.
С.Батбаатар /mongolnews/

Бичсэн: EDUCATION | цаг: 11:50 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Сайхан бичсэн байна
Монголд тохиолдоод байгаа ноцтой асуудлыг үнэхээр хүний сэтгэлд хүрэхүйцээр бичсэн байна. Тамхины эсрэг зүйл хийх цаг нь болжээ. Гэвч миний зүгээс одоохондоо хийж чадах эрх мэдэл байхгүй нь харамсалтай.
Бичсэн: Зочин (зочин) цаг: 12:30, 2011-02-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1739883 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax