1. Эр үгийн эхний ж, ч, ш гурвын дараа богино и эгшиг бичихгүй, а, о, у гурвын нэгийг бичнэ. Жишээлбэл: шар, чагтага, жаргалан, шороо, чоно, чухал, шугам гэх мэт.
2. Эм үгийн эхний ж, ч, ш-ийн дараа богино э эгшгийг бичихгүй, и, ө, ү гурвын нэгийг бичнэ. Жишээлбэл: жил, чимээ, ширээ, чөлөө, шөнө, жүжиг, шүдлэн гэх мэт.
3. Эр, эм ямар ч үгийн дунд орсон ж, ч, ш гурвын дараа балархай эгшиг бичих шаардлага гарвал дандаа и эгшиг бичнэ. Жишээлбэл: ажил, ашиг, ишиг, хөгжил, учир, дэвших гэх мэт.
4. Ж, ч, ш-ийн дараа ямар ч урт эгшгийг бичиж болно. Жишээлбэл: шаантага, шээзгий, шүүх, хашаа, чанаржуулах, хөгжөөнө гэх мэт.
5. Ж, ч, ш-ээр төгссөн эм үгэнд эр үгийн ы залгана. Жишээ нь: ханшийн, хуульчийн, тужийн