2015-02-17
Цагаан сарын шинийн нэгний өглөө зүг мөр гаргах нь. 2015 оны хонь жил
 Монголчууд эрт дээр цагаас эхлэн цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлагч мөрөө гаргах зан үйлийг хийдэг нэгэн зан үйлийг гүйцэтгэсээр ирсэн. Өрхийн тэргүүлэгч нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морио унан цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд, тэнгэр сүлдэнд мөргөж, буян хишгийн зүгээсээ гэр рүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжоо, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай ажээ. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн цээр гаргах дом засал байдаг. 


Монголчууд бүгд эсгий гэртээ мал маллан амьдарч байсан тэр эрт цагт ихээхэн сонирхолтой дом засал хийдэг байжээ. Өдгөө ч нийт монголчууд тэрхүү ёсыг эрхэмлэн хүндэтгэлтэйгээр үйлдсээр ирсэн бөлгөө. Эрхэм хүмүүн нь цагаан сар буюу Бар сарын шинийн 1-ний өглөө зүгээ гар­гахдаа тэр жилийнхээ хий­морийн зүгт гарч,буян хишгийн зүгээсээ эргэж ирнэ. Ингэхдээ аз хий­морьтой, буян хишигтэй байвал тэр жилдээ олз омогтой байхыг билэгддэг заншилтай. Гарч буй жилийн тухай хүний суудлын хөлөл нь Хар нохойн ам Хийморийн зүгт давхцаж байвал Хийморийн зүг гаралгүй буян хишгийн зүгээс гарч хийморийн зүгээс ирнэ.

Мөн эмийн зүг рүүгээ гарч хийморийн зүгээс ирэх ёсон ч бий. Энэхүү уламжлалт ёсыг эрхэмлэн ирж буй  “Ялгуусан” хэмээх Модон морин жилийн сар шинийн нэгний өглөө хэн хэрхэн зүг мөрөө гаргах ёстойг өгүүлснийг та бүхэнд хүргэж байна.

ГАЛ: Билгийн тооллоор 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113 настай эрчүүд, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эмэгтэйчүүд буюу 1902, 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014 онуудад төрсөн эрэгтэйчүүд, 1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010 онуудад төрсөн эмэгтэйчүүд зүүн урагш гараад, гал махбодын засал болгон, галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, гал гаргаад (шүдэнз зурж хаях зэргээр) урдаас ирнэ. Гал хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө “Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа”

ШОРОО: Билгийн тооллоор 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 настай эрчүүд, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116 настай эмэгтэйчүүд буюу 1909,1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013 онуудад төрсөн эрэгтэйчүүд, 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011 онуудад төрсөн эмэгтэйчүүд баруун тийш гараад, шороон махбодын засал болгон, шороо чулуу хөдөлгөн, агаарт цаас хийсгэн, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж баруун урдаас ирнэ. Шороо хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа”

ТӨМӨР: Билгийн тооллоор 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99, 107, 115 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд буюу 1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012 онд төрсөн хүмүүс баруун урагш гарч, төмөр махбодоос үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөр хөдөлгөөд баруунаас ирнэ. Төмөр хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа”

ОГТОРГУЙ:  Билгийн тооллоор 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116 настай эрчүүд, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 настай эмэгтэйчүүд буюу 1907, 1915, 1928, 1931, 1989, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011 онуудад төрсөн эрэгтэйчүүд, 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013 онуудад төрсөн эмэгтэйчүүд зүүн хойш гаран огторгуй махбодын засал болгон агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөөд, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж, баруун хойноосоо ирнэ. Огторгуй хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа”

УС: Билгийн тооллоор  5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эрчүүд, 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113, 121 настай эмэгтэйчүүд  буюу 1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010 онд төрсөн эрэгтэйчүүд, 1902, 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014 онуудад төрсөн эмэгтэйчүүд зүүн тийш гарч, усан махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, цас, усан дээгүүр гараад, хойноос ирнэ. Ус хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа”

УУЛ: Билгийн тооллоор 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 110, 118 настай эрчүүд, 8,  16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 104, 112, 120 настай эмэгтэйчүүд буюу 1905, 1913, 1921,1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985,1998, 2001, 2009 онуудад төрсөн эрэгтэйчүүд, 1903, 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007 онуудад төрсөн эмэгтэйчүүд баруун хойш гаран салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, шороо чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгээд, зүүн хойноос ирнэ. Уул хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа”

МОД: Билгийн тооллоор 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95, 113, 121 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд буюу 1904, 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 200, 2008 онуудад тэрсөн хүмүүс хойшоо гарч модон махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, мод хөдөлгөөд зүүн зүгээс ирнэ. Мод хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа”

ХИЙ:  Билгийн тооллоор 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 114 настай эрчүүд, 6, 14, 22, 30,  38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 120 настай эмэгтэйчүүд буюу 1903, 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007 онуудад төрсөн эрчүүд, 1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009 онуудад төрсөн эмэгтэйчүүд цог хийморийн зүг рүү морин жилийн огторгуйн хар нохойн ам харж буй тул тэр зүг рүү гарахыг цээрлэж,  цагаан сарын шинийн нэгний өглөө зүүн зүг рүү гарч, салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, шороо чулуу хөдөлгөөд,  зүүн урдаас ирнэ. Хий хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум базар падма мамаа бизаяа суухаа” тарнийг уншина.

Жил ороход уншуулах ном

13-ны жил орж байгаа хүн “Ламаадан”, “Нанжид”, “Ногоон дарь эх”
25-ны жил орж байгаа хүн “Дорж­намжом”, “Цэнд”, “Дүншиг”
37-ны жил орж байгаа хүн “Жадамба”, “Лусын сан”, “Цагаан шүхэрт”
49-ний жил орж байгаа хүн “Сундуй”, “Гурван гүрэм”, “Дашдондүв”
61-ний жил орж байгаа хүн “Цагаан дарь эх”, “Алтан гэрэл”, “Дугар”
73-ны жил орж байгаа хүн “Цагаан дарь эх”, “Цэгмэдийн чого”, “Ширнэн”
85-ны жил орж байгаа хүн “Улаан юм”, “Манал”, “Молом намсүм”
97-ны жил орж байгаа хүн “Нива гүнсэл”, “Дүншиг”, “Алтанганжуур”

Онцгойлох засалтай жилтнүүд  буюу голлосон мэнгэний засал

Хүний төрсөн жилийн мэнгэ есөн жил тутамд давтагддаг. Энэ давталт буюу төрсөн жилийн мэнгэ огторгуйд дахин ургахыг мэнгэ голлох гэдэг. Хүний билгийн тооллын 10, 19, 28, 37, 46, 55, 64, 73, 91 насанд мэнгэ голлодог. Хүний бие эхээс төрмөгц байгалийн цоо шинэ нөлөөлөлд ордог. Харин есөн жилийн дараа тэр орчин дахин давтагдахад хүний хувь заяа, ааш, зан төрх, бие бялдарт зохих нөлөө үзүүлдэг учир муу тохиол болон гай барцдыг хааж зайлуулах учиртай. Үүнийг мэнгэний засал гэнэ.

ЕСӨН УЛААН МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор унших, улаан даавуу уруу үлээж нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна.

НАЙМАН ЦАГААН МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, цагаан даавуу уруу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж дөрвөн муу зүгтээ хая. Бурхан багшаа хүндэл.

ДОЛООН УЛААН МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:

Уг мэнгэнийхээ аль нэг тарнийг насныхаа тоогоор уншиж, улаан даавуу уруу үлээж, нурууныхаа голоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна. Амин золиг гарга.

ЗУРГААН ЦАГААН МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, цагаан даавуу уруу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна. Дэвсэл үйлд.

ТАВАН ШАР МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, шар даавуу уруу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна. Мэнгэ голлоход Зондой үйлд.

ДӨРВӨН НОГООН МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, ногоон даавуу уруу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна. Уг мэнгэ голлоход лус хорлох тул лус тахь. Жавтуй үйлд.

ГУРВАН ХӨХ МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, хөх даавуу уруу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хая. Муу ёр болно. Сэдэд 1000 удаа уншуул.

ХОЁР ХАР МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, хар даавуу уруу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна. Мэнгэ голлоход шулам хорлоно. Дүдшитамжир хий. Сундуй уншуул.

НЭГ ЦАГААН МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, цагаан даавуу уруу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна. Хэрүүл тэмцэл, гарзтай тул Жолдой үйлд. Алтангэрэл уншуул.

Бичсэн: EDUCATION | цаг: 08:52 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


Ene hudlaa ba shuu. Garchig ni 2015 oni gesen hernee yalguusan hemeeh modon morin Jiliyn gechihsen ba.
Бичсэн: Зочин цаг: 22:54, 2015-02-18 | Холбоос | |


бүх сайтууд хоорондоо зөрөөтэй юм хийх юм аль нь зөв аль нь буруу ч юм аятайхан юм оруулчихад яадаг байна
Бичсэн: Зочин цаг: 21:35, 2015-02-18 | Холбоос | |


ene zov oo zov2 busad ni 2009 ntr geed urdnii jilvvdiih ym bna lee
Бичсэн: Зочин цаг: 19:00, 2015-02-18 | Холбоос | |


ali ni zow yum be. 1978 on ni oor sait dr uul-suudaltai bh yuma. Hain tanaih us- nd suusan bna
Бичсэн: Зочин цаг: 11:23, 2015-02-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1781023 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax