2009-11-06
http://www.eruul-mend.com нь олон Нийтэд хандан уриалга гаргаж байна.


Ханиад томууны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өрхийн эмч болон харъяа нутаг дэвсгэрийн эмнэлэгтээ заавал үзүүлж эмчийн зааврын дагуу эм уух, /дур мэдэн эм хэрэглэх нь эмчилгээний үр дүн багатайгаас гадна үр дүнгүй буруу эм авах нь санхүүгийн алдагдалтай/

Ханиад томуу хүрсэн бол бусдад халдвар тараахаас болгоомилж амны хаалт хэрэглэх /2цаг тутам солих шаардлагатай, та ханиадтай үедээ өдөрт 15 хүнд халдвар тараадаг/

Биеийн дархлаагаа сайжруулах төрөл бүрийн арга хэрэглэх /биеийн тамираар хичээллэх, Халуун аарц, сүү, аньс, чацарганы жүүс буцалгаж уух. Витамин С хэрэглэх, Сармистай шөл уух, утлага хийх, халуун ванн болон саунд суух/

Ариун цэврийг сахих /Гараа бохирдох бүрт савандаж угааж занших, бохир гараар ам, хамар, нүдээ ухахгүй байх/

Хорт зуршлаас ангид байх /архи уух нь дархлаа сулруулна, тамхи татах нь амьсгалын замд ассан түймэр мэт, та ханиад хүрвэл илүү хүндэрч амь нас тань хутганы ирэн дээр байгаа мэт болно. Архи арван нас, тамхи таван нас хорооно/

Даарч хөрөхөөс болгоомжил /даарсан тохиолдолд та шууд ханиад хүрнэ. Дулаан бол мянган лан/

Энэхүү мэдээллийг илүү олон хүнд хүргэх /илүү олон хүн мэдсэнээр ханиаднаас сэргийлэх хүний тоо нэмэгдэж эх орны минь эдийн засагт сайнаар нөлөөлнө.. Ханиад томууны талаар мэдлэггүй хүн олон байх нь энэ даяршиж иргэншсэн нийгмийн үед танд ч бас тойруу замаар ч гэсэн муугаар нөлөөлнө. Бид нэг нэгнээсээ хамааралтай нийгэмд амьдарч байна./

Бичсэн: EDUCATION | цаг: 13:41 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1806487 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax